10 насаар хөгшин харагдуулдаг нүүр будалтын алдаанууд

Алдаа 1: Зузаан крем

Суурь будалтаа олон дахин давхарлах нь таныг наснаасаа хөгшин харагдуулна. Тиймээс сууриа арьсныхаа өнгөнд тааруулж, шугамын дагуу будалтаа хийгээрэй. Мөн арьсныхаа онцлогт тааруулж натурал харагдахуйц крем сонгох нь зүйтэй.

Алдаа 2: Өө дарагчаа хэтрүүлэх

Нүүрнийхээ өө сэвийг далдлах будалтыг ч хэтрүүлэх хэрэггүй. Учир нь бага зэргийн өө сэв таныг илүү “амьд” харагдуулах болно. Нүдний эргэн тойрны арьс маш нимгэн байдаг учир хамгийн чухал нь зориулалтын өө дарагч ашиглах юм шүү.

Алдаа 3: Гүн, хүнд өнгийн уруулын будаг

Хэрвээ таны дээд уруул доодохоосоо жижиг хэмжээтэй бол хар бараан өнгө бүү ашиглаарай. Учир нь энэ төрлийн өнгө уруулыг жижиг харагдуулдаг. Зоримог тод өнгө сонгосон бол уруулын хүрээгээ маш цэвэрхэн гаргаж өгөх нь чухал. Мэргэжлийн нүүр будагчдын өгдөг зөвлөгөөгөөр та ямар нэгэн хүнд өнгийг дуртай тод өнгөтэйгээ нэгтгэж хэрэглэх нь зөв алхам гэдэг байна. Мөн уруулаа будахын өмнө өнгө дагуу уруул хүрээлэгч ашиглах нь таны будалтыг цэвэрхэн болгож өгнө.

Алдаа 4: Будалтын төгсгөл

Залуу арьс гэрэлтсэн, өнгөлөг харагддаг. Иймд будалтынхаа төгсгөлийг хэтрүүлэх хэрэггүй. Харин холимог арьстай бол Т зон хэсгээрээ буюу хамар, хацар, духаараа нунтаг пудрээ зориулалтын багсаар тарааж өгөөрэй.

Алдаа 5: Хар контур

Нүдний контурыг алгасах хэрэггүй. Учир нь таны нүдийг байгаа хэмжээнээс чинь том харагдуулах гол түлхүүр юм шүү. Гэхдээ өдөр тутмын будалтад дээд зовхины контурыг хэтрүүлэх нь эсрэгээрээ таны насыг овортой харагдуулна. Тиймээс дээд сормуусны шугамын дагуух нимгэн судлаар зөөлөвтөр өнгийн (brown pencil) контур сонгох нь таны харцыг дулаан харагдуулна.

Алдаа 6: Зузаан уруул хүрээлэгч

Уруул хүрээлэгч нь өдрийн турш таны уруулыг хэлбэрээ алдахгүй байхад тусалдаг. Харин хэлбэрээ нимгэн, тод гаргаж өгөөрэй. Мөн уруулынхаа байгалийн өнгийг дэмжиж өгсөн будаг ашиглавал илүү натурал, залуу төрхийг тань онцолж өгнө.

Алдаа 7: Доод сормуусны будалт

Дээд, доод сормуусны давхар будалт нь нүдний доод хөхрөлтийг нэмэх аюултайгаас гадна будгийн давхарга хөдлөх магадлалтай. Тиймээс дээд сормуусандаа ач холбогдол өгч уртасгагчтай будаг ашиглах нь таныг илүү цоглог нүдтэй болгоно.

Алдаа 8: Хацар өнгөлөгчийг алгасах

Таны арьсны өнгөнд тохирсон хацар өнгөлөгч нь түргэн хугацаанд нүүрийг өнгөлөг харагдуулна. Харин хацар өнгөлөгчөө зөв хэрэглэх нь чухал юм шүү. Мөн зориулалтын багс ашиглах нь таны будалтыг төгс болгох болно.

Алдаа 9: Уруулын будгаа шууд хэрэглэх

Уруулынхаа төв хэсгээр будгаа түрхэж, зорулалтын багсаар хүрээгээ зурах нь өдрийн турш таны будалтыг хэлбэрээ алдахаас сэргийлдэг юм шүү. Мөн будахаасаа өмнө уруул чийгшүүлэгч эсхүл өнгөлөгч ашиглаж сураарай.

Алдаа 10: Хэт тод хөмсөг

Таны хөмсөгний өнгө таны насыг илтгэдэг. Хижээл насны бүсгүйчүүдэд нүүр будалтын мэргэжилтэн “25 настайдаа хэрэглэж байсан хөмсөгний харандааны өнгө таныг 50 настай харагдуулна” гэж хэлжээ. Иймд хөмсгөө аль болох натурал өнгийг нь дэмжиж будаарай. Өдрийн төгсгөлд таны будалт арилах магадлал өндөр байдаг бол зориулалтын гель хэрэглэх нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.