Эмэгтэй таньд

1. Өөрийгөө бусадтай битгий харьцуул.

Өөртөө итгэх итгэлийг хамгийн ихээр алдагдуулдаг аюултай зүйлсийн нэг бол өөрийгөө бусадтай харьцуулах. Ихэнхдээ гадаад төрх болон өөрт байгаа болон байхгүй зүйлсээ бусадтай харьцуулдаг. Мөн өөрийгөө үнэлэхэд хамгийн ихээр саад болдог зүйл бол атаархал. Өөрийгөө бусадтай харьцуулан уурлахын оронд дотоод сэтгэлээ өнгийн харж өөрийнхөө юуг сайжруулах хэрэгтэй байгаагаа олж тогтоо.

2. Өөртөө таалагддаг өмсөхөд эвтэйхэн хувцас сонго.

Та өөртөө итгэлтэй болсон үедээ л бусдад сайхан харагдах болно. Үүнд хувцаслалт маш их нөлөөлдөг. Өөрийнхөө биеийн галбирыг тогтоон ямар хувцаслалт таарахыг олж мэд. Өөрийг тань тавгүйтүүлсэн, таарамж муутай хувцсыг өмсөх гэж өөрийгөө битгий хүчлээрэй.

3. Суугаад өөрийнхөө тухай жагсаалтыг гарга.

Үзэг, цаас аваад өөрт байгаа сайхан болон саар зүйлсийнхээ тухай бич. Таныг бусдаас онцгой, ер бусын харагдуулдаг болон бусдад таагүй мэдрэмж төрүүлдэг зарим нэгэн зан аашынхаа тухай бичээрэй. Үүнд магадгүй таны авъяас, зорилго, мөрөөдөл тань багтаж болох юм. Харин дараа нь бичсэн зүйлсээсээ алиныг нь сайжруулж хөгжүүлэх хэрэгтэй байгаагаа тогтоогоорой.

4. Өөрийн стилийг бүрдүүл.

Өөрийнхөө стиль, хэв маягийг бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал зүйл. Бусдын даган дуурайсан хүн амжилтанд хүрэх нь ховор байдаг гэдгийг санаарай. 21-р зуунд бид өөрсдийн хүссэн хувцсыг хаанаас ч худалдаж авч чадна. Тиймээс зөвхөн танд таарсан биеийн тань галбирыг сайхнаар харагдуулсан хувцсыг сонгож байгаарай.

5. Өөрийн бие болон оюун ухаандаа анхаарал тавь.

Үргэлж дасгал хөдөлгөөн хийж, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэж бай. Мөн оюун ухаан мэдлэгийг тань сайжруулах ном зохиол унш. Өөртөө итгэх итгэл дан ганц гадаад төрхөөс бус бусдын асуултанд хариулж чадахуйц мэдлэгтэй байхад оршдог.

6. Арьсаа арчил.

Нүүрнийхээ арьсыг арчилна гэдэг хамгийн чухал. Та өөртөө итгэлтэй сэтгэл тэнэгэр алхахад өөгүй цэвэрхэн арьс маш их нөлөө үзүүлдэг. Массаж хий. Үргэлж арьсаа чийглэг байлга. Мөн маш ихээр ус уун өдөрт дунджаар 8 цаг унтаж бай. Энэхүү энгийн дүрэм таныг сайхан харагдахад маш их нөлөө үзүүлнэ.

7. Магтаалыг хэрхэн хүлээж авахад суралц.

Хэн нэгэн танд “Та сайхан харагдаж байна шүү ” хэмээн хэлбэл зүгээр л баярлалаа гэж хэлэн хүлээж ав. Хэрвээ магтаалыг эелдгээр хүлээж авч чадахгүй бол энэ нь нөгөө хүнд тань маш бүдүүлэг мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

8. Өөртөө анхаарал тавь.

Хэрвээ та өөртөө 100% итгэлгүй байвал дараах энгийн зүйлсийг оролдоод үзээрэй. Таныг богино хугацаанд сэргээх болно. Жишээлбэл: Өөртөө таалагдахаар үсээ янзлуул, шүдээ угаа, хумсаа буд. Усанд ор. Та цэвэрхэн бүх зүйл таны өөгүй харагдах тэр үед л өөртөө бүрэн итгэлтэй байж чадна

9. Өөрийгөө хөгжөө.

Инээд бол хамгийн сайн эм. Ямар ч үед инээмсэглэж бай. Гутарсан үедээ ямар ч хамаагүй аргаар өөрийгөө хөгжөө. Инээдмийн кино ч юмуу дуртай дуугаа чангаар сонс. Таны нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох болно.

10. Өөрийгөө хэн гэдэгтэй эвлэр.

Хамгийн шилдэг арга бол өөрийгөө яг хэн бэ гэдэгтэй эвлэрэн, сайжруулах, засах арга замыг хайх явдал. Таны тухай бодох бусад хүмүүсийн бодол, таны руу харах харцыг битгий тоогоорой. Учир нь таныг гутаахыг мөн унагаахыг хүссэн маш олон хүн эргэн тойронд тань байсаар байдаг. Тиймээс тэдний доромжлол, сэтгэлийг тань унагаасан үгийг ор тас мартаарай. Та өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.