УХААН МУУТАЙ ЗАЛУУСТ…

ХҮҮХЭН, ХҮЙТЭН ПИВО ХОЁРТ ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ ОЛСОН МӨНГӨӨ ҮРЖ, CLUB, PUB, БУУДЛУУДАД ЦАГИЙГ БАРЖ
ЗАЛУУ НАСАА
ЗАДГАЙ МӨНГӨ ШИГ ҮРЖ ЯВАА
ЗУГАА ЦЭНГЭЛД ТАШУУРЧ
ЗАВХАЙ, ХӨНГӨМСӨГТ АВТАЖ БУЙ
УХААН МУУТАЙ ЗАЛУУСТ:

-Амьдрал өнөөдрийн зугаа, маргаашийн шарталт шиг хялбар зүйл биш ээ!

Бэлэн гоймон шиг бэлэн хүүхнүүд шөнийн цэнгэлд дэргэд чинь байлаа ч, зовлонгийн уртад хань болдоггүй юм.

Хэтэвч нь зузаан ч сэтгэл нь нимгэн залуу жаргал цалгисан мөчүүдэд чинь хамт байлаа ч, гуниг нөмөрсөн үед хулжиж мэднэ.

Хувцасны чинь брендлэгт, машины чинь тансагт шунасан хүүхэн хувцас чинь хуучир ч, бензин чинь дуусахад ор мөргүй арилсан байж мэднэ!

Даашинзны чинь богинод татагдсан залуус замын уртад илүү оодгор банзалтай энгэр илхэн нэгнийг хараад урваж мэднэ.

Бид удаан амьдарч, хол алхана. Гишгэсэн мөр бүхэн зөв байх албагүй ч, эргээд харахад харуусал төрөм байх ёсгүй.

Цаг хугацаа чамайг, намайг хүлээхгүй урсан өнгөрнө. Амсаад үлдээсэн хундага дарсны төлөө, наргиж амжаагүй мөчүүдийн төлөө, тэвэрч үзээгүй бүсгүйчүүлийн төлөө биш!!! Даанч сайхан залуу насыг татаад хаядаг тамхины иш шиг золбин үрсэндээ харамсаж мэднэ ээ УХААРЧ ҮЗ!!!

Үрс минь үлдэж
Нэрс минь мөнхөрнө
Удам өндөр
Нэр цэвэр
Мөр зөв байхыг эрхэмлэе ЗАЛУУСАА…

Бавуугийн Лхагвасүрэн

6 Comments

  1. Л.Ганбат says:

    Их найрагчиийг хүндэтгэх нь зүйтэй. Энэ хүн шиг найрагч, гүн сэтгэгч ойрд төрөх нь юу л бол. Бурханы орондоо тайван нойрсогдоо. Битгий элдвээр хэл, эрчүүд нь эр хүн шиг, эмэгтэйчүүд нь ээжийн охин шиг л байдаа. Монголчууд бид одоогоор цөөхөн шдээ. Бодож ухаарах болтугай. Энэ эрхэм яруу найргийн ертөнцөд, зуун эрхэмийг хөтлөхөд ч, улс эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хэлэх үгтэй хүн шүү. Биднээс гадна гадааадынхан ч ойлгоод хүндэтгээд байдаг шүү дээ. Д
    эмий комент бичсэн эрхэмүүд татаж устгаарай. Буян тогтог ээ.

  2. vnen says:

    Бавуугийн. Лхагвасүрэн гэж агуу ихийн дэмийрэлтэй арзайсан хөгшин үхээгүй юмуу
    өөрөө бол ёстой мөнгөгүй хүүхэн хусчих гээд явдаг гар гээд байгаа юмдаа
    Архи ууж хүүхэнтэй наргих мөнгөтэй байна гэдэг тэр хүн мөнгө олж байгаагийн л шинж олсон мөнгөө өөрөө кайф авах юмандаа үрэх жинхэнэ жаргал биздээ юу хуцаад байна солиотой хар өвгөн

  3. Zochin says:

    Zonog ovgon uhsen mortloo bas hutsaj bhin. Ooroo l 100 erhemeer bogs boor yaryj bgal chadraa bizde. Deed tengerte ooriigoo hucheej yavda gej zahih umda. Maany hed yahav endee mungij bgad tsag bolohler yavaad ochno buu sanaa chilee

  4. Dfasdff says:

    Bi unshsangui. Gxdee garchig, exnii muriig xaraad bas gaixlaa. Er xun mungiig em xuistend l zoriulj oldog yum. Ter mungiig xen xeregledeg gexer ali 1 emegtei ternii xuuxed l bdag. Ene bol xuuli doo. Nua-d boloxgui gesen yum blov uu. Nua ch geen emegtei xexe

    • Dfasdff says:

      Aa tsus unshsan chine yaruu nairagchiin buruu bish yum. Umnutgul surtei. Yaruu nairagch agsan uuruu uxasn muutai zaluust gesen yum uuu?

  5. Монгол цус says:

    Teneguud eniig unshaad Ch oilgohgvidee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.