Салаад мөрөөрөө амьдрах уу, өөрчлөгдөнө гэж найдаад түүнийг дэмжиж амьдарсаар байх уу?

Амьдралаа яаж шийдэхээ мэдэхээ болиод та бүхнээсээ тусламж хүсч байгаа юм шүү. Би 1 хүүтэй. Хүү маань оюутан болсон. Өмнөх амьдрал маань бүтэлгүйтээд нэлээд хугацааны дараа одоогийн нөхөртэйгөө амьдралаа эхлүүлээд 8 жил болжээ. Өмнөх амьдрал маань архины асуудалтай байсан болохоор энэ хүнээ архи уудаггүйд нь олзуурхан хүлээж авч байлаа. Гол асуудалдаа оръё.

Бид 2 гадаадад амьдарч хэдэн төгрөг олж тэрийгээ байр захиалганд өгөөд алдчихсан одоо түрээсийн байр хэсч амьдардаг. Миний хүслийг үл харгалзан ээжтэйгээ зөвлөсөөн гээд өгсөн захиалга. Мэргэжил гологдоод байна гэхэд нь дахин бакалавр, магистр гээд өөрийнхөө чадах бүхнээ /санхүү мөнгө, хичээл номыг нь хийж өгөх/ дайчлан сургалаа. Машин лизингдэж зээлийг нь төлж өглөө.

Гэтэл амьдрал нь ийм байхад ажлаа солино гээд гарчихсан. Бүх ачаа миний нуруун дээр л явдаг. Зээлнээс зээлний хооронд. Гэтэл бас үр хүүхэд заяахгүй асуудал нь манай хүнд эсийн тоо нь боломжгүй. Дахин баахан эмчилгээ мөнгө төгрөг цаг хугацаа зарлагадав үр дүн байдгүй. Хүүхдийг маань байнга шүүмжилнэ. Хоолоо чимээтэй идлээ, хөгжим чанга сонслоо хичээл л хийх ёстой гэх мэт. Хүү минь за ойлголоо л гэдэг.

Би өөрөө дажгүй цалин авдаг тул бүгдийг зохицуулсаар одоо маш их залхаж байна. Дараагийн цалингаасаа надад гутал авч өгнө тээ, гоё хөгжмийн сургалтанд явуулаад өгөөч, дахин сурмаар байна, надад костюм авч өгч байгаагүй гэх мэт үгсүүд. Энэ хүн миний хүүхэд билүү ч гэж бодох. Нас 40 дөхөж байна миний 2 дахь амьдрал дахиж алдах эрхгүй гэж зүтгэж тэвчиж явсаар өдий хүрчээ. Би яасан дээр вэ? Салаад мөрөөрөө амьдрах уу, өөрчлөгдөнө сайхан болно гэж найдаад түүнийг дэмжиж амьдарсаар байх уу? Зөвлөөд урам дэм өгч туслаач. Баярлалаа та бүхэндээ…

28 Comments

  1. номуун says:

    Ийм муухай, өөдгүй, амиа хичээсэн амьтнаар яаах юм бэ. Би ч гэсэн том болсон 1 охинтой, чиний үе л юм байна. Бас л өөрөө өөрийгөө болгодог цалинтай. Мэдээж наашаа, цаашаа больё гэсэн эрчүүл байдаг л юм. Гэхдээ л өөртэйгээ нийлээд 2 хүний ачаа үүрч байгаа хүн чинь дахиад 1 нэмэгдвэл сөхрөөд унах байлгүй гэж бодоод аль болох ажилгүй, орлогогүй эрчүүлээс хол байхыг хичээдэг. Ажилтай, орлоготой нь дандаа л гэр бүлтэй, гэр бүл үймүүлээд яахав гээд бас энийг жагсаалтаас хассан. Тэгэхлээр жагсаалтад юу ч байхгүй, тэгээд л ганцаараа. Нэг талаар хэцүү ч нөгөө талаар сэтгэл амар, тайван байдгиймөө. Ажлаа хийнэ, амьдралаа авч явна, охиноо өсгөнө. Өөртөө таарсан л ачаагаа үүр, өөрөөлийн ачааг битгий үүр. Яахав 8 жил амьдарч үзлээ, болсонгүй ээ л гэж хөнгөхөөн бодоход л болно. Заавал нэг хүнтэй таарсан бол болсон болоогүй хамтдаа байх гэж зүтгэх нь дэмий дээ. Өөрийгөө зольж, хаяж амьдрана гэж юу байх вээ

  2. Suvdaa says:

    Zavaan bertegchin gulug we!
    Bugsnii nvh rvv n tufleniihee usgiiguur shaagaad huuguud ywuul. Vr togtooh ch chadvargui er hvnee ch hat daa, tegsen hernee yadarsan emegtei hvniig shimegchilj amidrana genee. Ugaasaa naad muu chin eejteigee niileed bairnii uridchilgaand ugluu gej chamaig hudlaa munhruulaad niileed idchihsen ym bishvv ter mungiig. Chi uuruu dasaad sain bolchihson bolhoor shuud huuguud ywuulj chadahgui bgaa baih. Yanz bvriin ym urdaas tuluvluj zohiogood urund orchihloo hamag tsalingaa urunduu uguhuus argagui bolson barag 2jiliinhee tsalingaar l uruu darj chadah ym shig bn hania chi tuslal daa ajil turuld orood urnuus daralts geed hel. Tegeheer naadmuu chin svvlee havchaad zugatna. Chi harin uruvduj bolohgui sain jvjigle. Naad huvalz chin chinii uurt n sainiig ashiglaad chamaig 8jiliin tursh sorj muljij deerees n saihan sexiin heregtseegee belen hangachaal hevtej bga jinhene chono bndaa. Chi ternii huvid yu ch bish bn shde oilgoj uhaaraach bvsgvi mine!

  3. Агий says:

    Хадам аав бага охиноо есдүгээр ангид байхад нь нас барсан. Хадам ээж жартай, ганцаараа гүрийсээр байгаад дөрвөн хүүхдүүдээ бүгдийг нь сургууль соёл төгсгөчихсөн хойноо нэг хөгийн эртэй хамт амьдараад араваад жил болж байх шив. Одоо дөрвөн хүүхдүүд нь тус бүрнээ айлын дайтай айл болгоцгоож гайгүй амьдарчгааж байна. Ээж мөнөөх эрийг хооллоно, хувцаслана, хоолыг нь хийнэ, хувцыг нь угаана, мөнөөх эр эрхэлсэн тодорхой ажилгүй ял шийтгэл гавъяа шагналгүй, ажилтай юм шиг гараад тэнэж тэнэж ажилтай байснаа гайхуулж ярьж ирдэг, олдог орлого гэж байхгүй, хааяаа хааяаа ээжийн сиймхийг алдахгүй архи хусна, яг нэг тэжээвэр гөлөг шиг амьдралд нь ямарч нэмэргүй худлаа хүн. Дөрвөн хүүхдүүд нь мөнөөх эрд дургүй болохоор, ээжийгээ хайрлах бас ядраачихгүйн үүднээс, яг л ярилцаж тохирсон юм шиг үр ач зээг нь харуулах гэж аваачаад байдаггүй, дор бүрдээ өөрснөө л яаж ийгээд болгоцгооно. Ээж ч гэж ээж, мөнөөх эрээс салчихаж чадахгүй, сонин амьдралаар амьдраал байхымдөө. Ээж аавын асуудлыг хүүхдүүд шүүхгүй ч, нүдэн дээр зовон зовон өөр хүнийг жаргааж байгаа сайн хүмүүс их байх юм аа. Ээждээ яа ч гэж зөвлөмөөр юм бэ бүү мэд, мэдэхгүй юм. Ийм амьдрал бас олон байна цаана чинь. Царай царайгаа хараад хэрэлдээд, бие биедээ хань болоод байж байх нь сайхан байдаг юм байлгүй дээ.

  4. 77 says:

    Hunii amidral iim bdag yum du. Hayad salaad demii de. Baigaagaar ni huleej av chi chadlaaraa l zutge. Harin offshore toi bolooroi uvduh ued heregtei. Daraagiin suuh hun naadhaas chini 2 dahin tom huvalz bn. Bugd l shimigchid manai hun bas l tiim, hadamuud gej bas l tiim. Namaig buh yutai baihad doloochih geed huduunuus duu nar ni manaihaar yavj baigaad l tugssun. Odoo neg ni ch mendiin zuruugui za neg halz taarval sain uu gene. Odoo zarim ni zah zuhaasaa ajil bairtai bolson, hen baisnaa martaad ineedtei ineedtei zan gargana. Manai huduuniihuun gej.

  5. Ganbat says:

    Чи ингэж нэг туршиж үзээд тарыг нь таньж ав. Найзыгаа гуйгаад байхаар нь хүнээс мөнгө зээлээд өгсөн чинь 20 сая гэдэг юм уу мөнгөний өрөнд орчихлоо гэж хэлээд мөнгөгүй болчихсон хүн шиг, нэг хэсэг юм авахгүй, ажилдаа явган явж энэ тэр жүжиг тавиад үз. Тэгээд байр, машин гэх мэт юмаа зарж өрөө дарахгүй бол болохгүй энэ тэр гэвэл тар нь танигдана даа.

    • Захианы эзэн says:

      Түрүү 7 хоногт би мөнгөгүй болчихлоо. Чи гэртээ ариун цэврийн матeриал авчих уу гэж асуухад би тэгээд яах юм. Гар дээрээ жаахан мөнгөтэй баймаар бна гэж уурлана лээ. Ийм өчүүхэн зүйлд тийм хариулт өгч байгаа хүн намайг хүнд өгөөд алдсан гэвэл сүүлээ хавчаад сураггүй алга болох бхаа ккк. Тэгж явуулж болох юм бна тээ. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

      • Mogi says:

        negent hanilan suuchaad bitii oo ereed bai. naad chin unenee l heljiin gar deeree heden tsaastai bhiig husjiin. ats min salval chi l hohirno shuu tsaadhiig chin oor saihan busgui shuud buguildana. nasaaraa huiten honjil tevrehgeeguim bol bitii sal. odoo chamd oor er oloh hugatsaa bh ch gui.

    • Mogid says:

      Mogi chi pizda mine chmg bi bgaa gazart chin ochood alaad haychiishuu salaad hergguu yaasna yaasan huiten honjil hutsaad bgaambe.Ooroo yg enen shig golog bhguuyu tgeed odoo enenii araas ingej hutsaj bgaa muu golog yg.

      • Mogi says:

        chi ene huuhend 5 togrog ogch chadahgui bj uhsendee ger bul salgah gej ulairana ve. salgachaad chi shaah geed oocherloj bgaa hun bn tiim uu. ene sal gej bgaa novshnuud chamd hezee ch tusalj chadku hooson am banzaluud shuu chi hogshin avgai bolchood salalgui amidraarai. naadhaa ajiltai l bolgo tegeel asuudalgui

      • Даша says:

        Ямар тэнэг зөвлөгөө өгдөг юм бэ энэ Моги гээч этгээд. Ийм хүнийг тэжээж бснаас хүүдээ бүгдийг зориул. Хүүгийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хий. Өөрийгөө арчил торд. Наад хүнээсээ шууд сал. Сайхан бүсгүй бугуйлдаж авна ч гэх шиг, ийм арчаагүй хүнийг тэр сайхан хүүхнүүд нэг нүдээрээ ч үзэхгүй блгүй дээ…

  6. Mogi says:

    salaad hereggui

  7. Ax says:

    Er emgui tiimerhuu shimegchid ih bainaa, er ch bai em ch bai achaagaa gantsaaraa uurch amidrah hetsuu.
    Ter tusmaa eregchin l yum bol arai ch tiim baij bolohgui baih. yadj bhad sanaa gej tengert, tiimerhuu nohdiig hariutslaga uuruulj bhgui bol ingeed suldaa jorootoi shimegchleed bgaad bh biz.

    er ni tus tas heleed, hariutslaga ene tentsuu huvaagaad yavah heregtei. Tiim zardlaa chi gariuts, iim zardalaa bi hariutsna gehgui yu,. Naad hun chin uurchlugduh ni yu l bol. Bi yag uur shg chin 2 egchiig medne, nasaaraa ur zeeltei, zeeleer hoollono, zeleer huuhduudee gantsaaraa surgaj tugsgunu, nuhriigiinhuu tamhiig ni ch avch ugnu.. uursduu oligtoihon umssun zuusen yumgui.

    Gants avah yum ni tednii nuhruud ni eldev zangui, zodoj nudehgui, hun saitai. Tiim bolood l toodoggui bh, naad nuhur chin hun muutai bish bol heseg tus tas yariltsaad, zaagaad, zuvluud uzeh heregtei bh. Hoishid ingeed gantsaaraa zutgeed bj chadahgui gedgee heleed, bolohgui bol beltgeltei bhgui yu doo.

  8. Emegtei says:

    Ur huuhdee bodood ooriigoo bodood naad shimegch horhoinoosoo hurdan sal. Iim tuuh zondoo medne .chi owdood mongo bhgui chi tol gd naadahaa turshaad uzeerei zangaa haruulnaa.zawaan archaagui iim yumtai amidarch bsanaas 1raa amidarch bh n iluu taiwan az jargaltai baih bolnoo iluu sain huntei uchirch ch bolno shude

    • Зочин says:

      хүүтэйгээ гоё 2 лаа л байгаач дээ.Нөхөрөөр яах гээд бгаан.Хөөрхөн үрээ загнуулан зандруулан тэгэж хүн тэжээж бна гэж юу байсан юм бэ. Хүүхдээ хүний харцны дор ямар хүндрэлтэй өрөвдөлтэй байгааг юун түрүүнд бодох ёстой.Тийм балай юмыг царайчлаад сууж байхаар хүүдээ бүх юмаа зориулаад жаргалтай байж байхгүй дээ.Надад бол хүүг чинь бодсон чинь өрөвдөөд ,чамд дургүй хүрч бна.Ядаж хүүд чинь зүгээр ханддаг бол одоо дүүрч тэжээгээд байхсан.Хүүгээ нүд үзүүрлээд байхад шийдэж ядаад яана да…Хүмүүс зөндөө л өөрийг чинь ингэж байх хэрэггүй гэсэн зөвөлгөөнүүд өгч…гэвч өөрөө зовлондоо дуртай нэгэн бололтой.Хөөрхөн хүүгээ хамгийн түрүүнд бодоорой доо ээж минь!!! Хүүхэд том болсонч мартдаггүй юмдаа.тм зүйл бүү хийгээрэй

  9. э says:

    ёоох салаач ээ

  10. Baldan ah says:

    Өөрийн сайн дураар бөөн ачаа үүрээд явдаг ямар сайн бүсгүй вэ. Хариу нь тод ийм зүйл эндээс асуух ямар шаардлага байна да

    • Захианы эзэн says:

      Зөвлөх дэмжих төрсөн ах дүүгүй тул яг шийдэж чадахгүй их эргэлзээд байгаа юмаа. Танд баярлалаа.

      • Zochin says:

        Yamar dawartsan shimegch horhoi ve. Er hun iim bhaar bi uneheer ih uzen yaddag uur hurdeg. Archaagui novsh ve . Oshiglood hoogood yawuul .uurt chini saihan huu bn ajil bn . Iim hachin sugeer yaadgiin be.

  11. Ганзоо says:

    Энэ хорвоо сонин шүү. Би эхнэр ээ шат дараалан сургаж сурах боломжоор нь бүрдүүлэх ажилдаа ахицтай яваасай гэж арын бүх амьдралыг нь бүтэн нуруундаа үүрч 1 талх кг мах авахуулаагүй байр сууцны тог усны мөнгө ганц ч удаа төлүүлж байгаагүй өөрөө ганц удаа төлье ч гэж хэлж ч байгаагүй. Үр хүүхдээ цэцэрлэг сургуульд зөөх авах хичээл номыг заах за ер нь амьдралд ямар л үйл явц юу хэрэг болно бүгдийг нь агаар салхинд гарна нөгөө л хэвшмэл ойлголт би төлнө. Хааяа нэг төлчих болов уу цалинтай хүн шүү дээ гэж боддог огт тоосон шинжгүй. За миний хань цалингаа хурааж байгаарай би нь бүх зарааг дааж байна гээд 2 жилийн дараа хэдийг хурааваа гээд асуухад 2-хон сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө л байх жишээний тэр цалингаа яадаг ч юм бүү мэд лавлаад асуухаар бөөн хэрүүл болох учир тэгсгээд хаядаг. Ер нь өөрийн амьдралаасаа дүгнэхэд хүний удам байна ухаан эцэг эхийн олгосон хүмүүжил маш олон юм нөлөөлдөг бололтой. Жаахан ухаантай хүн бол хамт урагши тэмүүлж л байх ёстой. Хэт хувиа хичээсэн хүн чанаргүй хүмүүс л дээ. Ийм хүмүүс хажуудахаа огт боддоггүй юм шүү. Жаахан ядарч зүдрээд ажил орлого муудаад ирхээр ёстой ямар новш гэдгээ харуулдаг. Өөрөө жаахан амжилт харах төдийд хэрхэн яаж томордогийг яруу тодоор харуулна. Ийм хүмүүсээс хайр энрэл өрөвч зөөлөн сэтгэл хараад ч нэмэргүй чи хүүхэдгүй тул шууд сал. Ядрахын цагт салаавч өгөөд зугтаахад бэлэн зомбинууд шүү дээ. Ядаж л өвдөөд хэвтэхэд ганц эм ч дөхүүлж өгөхгүй шүү. Ичих ч булчирхай ч байхгүй шууд гөрдөнө тэс хөндлөн дайрна. Ийм эр ч байна эм ч байна. Чамд зөвлөхөд шууд сал.

    • Захианы эзэн says:

      Яг үнэн. Яг тэгж боддог шүү. Орох оронгүй ажилгүй бгаа мөртлөө л намд элсэж хандив өгч карьeр хөөнө гэж ярьж бнаа бас. Үнэхээр ойлгомжгүй. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

      • Ганзоо says:

        Хүүтэйгээ 2 лаа амьдарсан нь дээр дээ. Эмэгтэй хүний давуу тал эрчүүд биднээс илүү нь гэр орны ажилд түүртэхгүй 2-т биедээ илүү арчаатай байдаг болов уу гэж бодогддог. Миний хувьд яг хүүхдээ гардаад ажил гэр орон амьдралын ар араасаа залгасан ажлаас болоод өөрийгөө гаргуунд хаясан байдаг. Солиод өмсөх оймс ч байдаггүй нь заа би яахав дээ хаа нэгхэн өвдөнө эмч эм тариа гэхээсээ илүүтэй за за ингэж байгаад гайгүй болчих л байлгүй дээ гэсэн өөрийгөө их л хаяна. Одоо ч нас тийм ч залуу биш болоод явчлаа. Эр хүн хань муутай бол их л гундуу явдагий шүү. Бүсгүйчүүд арай л илүү аминдаа арчаатай шүү.

    • Зочин says:

      Яг адилхан юм байна. Бид гадаадад амьдардаг гэр бүл. Онцлог нь бид 2 хүүхэдгүй. Манай эхнэр сурдаг. Ажил хийхгүй байж байгаад саяхнаас ажиллаж эхлэж байгаа гэхдээ тэр нь дүү нь хүүхэдтэйгээ Монголоос ирж амьдрах болсон шалтгааны улмаас л тэр байх. Одоо бүх цалин нь дүү болон түүний хүүхдэд зарцуулагдаж байгаа. Дүү нь хүүхэдтэйгээ биднээс тусдаа амьдарч байгаа тэдний байр болон хоол бас бус зардалд эхнэрийн цалин яваал дуусаж байгаа. Хөгжилтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг л амьдарч байнадоо.

  12. Даваасүрэн даажаа says:

    Шимэгё хорхойг хөөгөөд явуул. Цалин чинь өндөр юм бол цалингийн зээл аваад байрнй урьдчилгаанд өг. Юм түрээслэж амьдрах хэцүү, би зовлонг нь мэднэ. Хүнд сул мөнгө өгөөд хэрэггүй байр лизэнд. Өмнөх байрыг чинь захиалаад алдаагүй бхаа, нөхөр чинь өөрийнхөө талынханд чмайг хуураад өгсөн байх. Машины лизинг чиний дансаар эсвэл чиний гарын үсэгтэй төлөгдөж бсан бол чи шүүхдээд авах эрхтэй. Жаахан юм унш, жаахан муу санаатай бай

  13. RE@L M@N says:

    Archaagui, zayagui, hogiin, oodgui, zalhuu, eriin shinjgui eriin sug muu novshiin pizda-gaas bol shuud salah l heregtei, salsan ni, hayasan ni deer, buh nasaaraa 1 ajilgui, zalhuu muu bandiig tejeej yavah yu ni saihan baihav, oor gaigui suuh tvarish oldoh l blgui, sal sal muu haltar batsaanaas!!!!!…..

    • Захианы эзэн says:

      Зөвлөгөө өгсөнд баярлалаа танд.

    • Zaluu hun says:

      Naad archaagui amitandaa hamag shuusee soruulj bhaar huugee bod huug chin uuldug bol hezeech chamd hani bolohgui chi mungugui hevteed ugvul chamaig devsleed l hayh hun bna huuhedtei baij humuus huntei suuhdaa mash bolgoomjtoi handaach dee busgui mini .

      • GegeenCom says:

        Хэт хувиа хичээсэн хүн чанаргүй хүмүүс л дээ. Ийм хүмүүс хажуудахаа огт боддоггүй юм шүү. Жаахан ядарч зүдрээд ажил орлого муудаад ирхээр ёстой ямар новш гэдгээ харуулдаг. Өөрөө жаахан амжилт харах төдийд хэрхэн яаж томордогийг яруу тодоор харуулна. Ийм хүмүүсээс хайр энрэл өрөвч зөөлөн сэтгэл хараад ч нэмэргүй шууд сал. Ядрахын цагт салаавч өгөөд зугтаахад бэлэн зомбинууд шүү дээ. Ядаж л өвдөөд хэвтэхэд ганц эм ч дөхүүлж өгөхгүй шүү. Ичих ч булчирхай ч байхгүй шууд гөрдөнө тэс хөндлөн дайрна. Ийм эр ч байна эм ч байна. Чамд зөвлөхөд шууд сал.

        Iimerhuu setgegdel toruulj bga etgeeduud bas uursudduu uurchlult hiihgui bol ahial daraagiin huvalz urjuulgend l orolcono. Yagaad iim humuus taaraldaad bn gedgiig bod. Magadgui hamtdaa uragshlah huselteigee zuv ilerhiilj suraagui dotogshoogoo bas hariu harahgyi tultal n hairlaj uzeegui yahav taalagdaal niilcen uursduu harilcaany tal deer asuudaltai ulsuudad uhaan muutai parasite uud zayachihaar oilgoh yostoi yuma oilgood iim ulsuudiig neg bol uurchilj chadna ih cag hugatsaa orno esreg tal bas uurchlultud neelttei bh heregtei tur tusdaa bj sanhuugee salgaj uuriinhuu une tseniig medruulj bh heregtei.

        Salaad chi saijruulaad avna gh batalgaa bhgui heterhii hoosorch hundiirtluu bitgii ih udaarai erthen uuriiguu tataj avaad setgelee changalaad uhaan suusan ireeduin dur turhiig n yumu uur uhaalag Huchirheg hamtdaa uragshlah negniig herhen unelj talarhah chadvar suuj bgaga tusuulun bodoj bai.

        Bi bas tiim yumnii araar oromhoi, huch chadal sulhanduu, busdiig umnuusuu zarsan zalhuu ulun ulsuudiig l zuvhun buruutai tal yum shig boddog bsn uye bga. Gehdee boloh yostoi yums boloh tsag hugatsaandaa l bolj bidniig ulam huchirhegjuulj uhaajuulj bdg. Busdiig sainaar uurchluh yavcdaa bid ih yum surdag. Oilgoh yostoi yumaa uhaarch amjq bol daraachiin er chini ch ulun baagii hugshin bacaan l bolj huvirna. Asuudal chamd ch bas bga. Yug hyazgaaraar togtooj ali hemjeend barih edree suralc. Huleen zuvshuuruhud hetsuu bga yumaa chuluutei yarilc. Chi chimeeguil dotroo durguilheed yavaad bvl tsaad debiluud chini ulam davarch bolnoo gsn dohio bn l gj oilgono.

        Nadad ch bas iimerhuu huvalzuud olon taaraad bga n minii husej bodoj yarij shaardaj bga zuilsees gadna ireeduid heterhii aguud temuulj adgaj bga shunal huslees maani bolood nmg ulam huchirhegjuuleh shat daraalaltai surgalt yavagdaad bgam shig sanagdaad bdg bolood bn. Bid hurteegch tugeegch turliin erchim huch het yalgaruulaad busdaas huleej avah goridoh nehemjleh arguuddaa sain suralcahgui bgagaas iim huvalzuudiin soronz bolood bga yum bishu.

        Deerduullee geheer l dahiad neg huvalz avchirch tejeeh magadlal nemj usnu deer n buruu ulgerlel harj usch bga huuhduudiin setgehui bas hairan. Limitee zuv togtoo. Het buhniig bolgood zavaaraad bailgui tuslamj husch zalitai baij Eviig n olj tulhuur taaruulah erdemd surah l boljde.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.