Хадам эгч нарыг яах ёстой вэ?

Сайн байцгаана уу? Та бүхнээс зөвлөгөө авмаар байнаа. Манай нөхөр айлын бага, би айлын том. Хоёр гэр бүлийн ялгаа нь манайхан бусдын амьдралд оролцоод байдаггүй, “Хоорондоо л болж байвал яахав дээ” гэдэг бодолтой байдаг. Харин нөхрийн талынхан юм болгон дээр хүний олноороо оролцоно.

Өмсөх зүүх, идэх уух, тэр ч бүү хэл ажил амьдрал гээд бүхнийг заана. Бидний төлөө л хэлж байгаа даа ухааны юм бодоод би ч хүндээр хүлээж авдаггүй юм. Тэгсэн бүүр манай гэр бүлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, намайгаа муулдаг юм билээ. Тэрийг нь санамсаргүйгээр олж мэдсэн ч гэсэн за яахав дээ. Хүний л эгч нар дүүгийнхээ төлөө л биз ухааны юм бодоод л дуугүй л байсан.

Эгч нар нь манай нөхрийг эхнэртээ толгойгоо мэдүүлсэн, толгой дээрээ гаргасан л гэнэ. Над шиг шуналтай муу хүн байхгүй юм байх оо. Асуудлыг бид хоёр хоорондоо ярилцаад шийдсэн байхад хүртэл та 2 ингэж шийдээд байхдаа яадын гээд л групп чатан дээрээ бичжээ.

Одоо тэгсэн сал гэнээ. Наад эхнэрээрээ яадаг юм, архичин л гэнэ, гэртээ үзэгдэггүй, өөр хүн амьтантай л гэнэ, би бараг хорвоогийн муухай хүн бололтой шүү хадам эгч нарын бичиж байгаагаар. Сардаа 1-2 удаа найзуудтайгаа гарахаараа шоучин болдог байж. Ажлаар оройтоод тэр хэмжээгээр илүү цаг бодогдоод уг нь цалин нэмэгдэж байгаа ш дээ. Төрсөн ээж, дүү нараасаа бэлэг авахаар явдалтай нэгэн болдог юм шиг байна.

Иймхэн юмнуудыг ойлгохгүй нөхрийг маань надаас сал гэх хадам эгч нарыг яах ёстой вэ? Одоо бүүр амьдралын бүх асуудалд оролцож, зарим нэг нь гэрт хүрч ирээд, хойноос ирээд хот миний, хотонд ороод хонь минийх гэдэг шиг нөхөр бид хоёрын дундуур орж хэрүүл хийлгэх боллоо.

Нөхөр бол эгч нарынхаа үгнээс гарахгүй юм. Сал гэхэд нь заа. Ажилд ор гэхэд нь за. Хөдөө явъя гэхэд нь за. Танайд нүүж очно гэхэд нь хүртэл за гэнэ. Яах ёстой юм бэ ийм хадам эгч нарыг? Хадам ээж, аавыг байхад арай ч ийм байгаагүй ээ. Сүүлийн 2 жилийн амьдрал хадам эгч нарын гайгаар үнэндээ л там болж хувирч байнаа.

13 Comments

  1. Аааа says:

    Сард ганц хоёр гарах бол асуудал биш. Энд эхнэртээ уураа гаргаж чаддаггүй дорой эрчүүд бичиж байгаа байх. Ер нь амьдралаа өөрөө шийдээд авч явж чаддаггүй эр хүнтэй амьдарвал ч хэцүү дээ. Манай хадмынх анх ингэж их оролцдог байсан. Харин нөхөр маань бол хэзээ ч үгэнд нь орж толгойгоо мэдүүлж байгаагүй. Сайн сайхан амьдралаа аваад л явж байна. Эр хүн өөрийн гэсэн бодолтой эхнэртээ түшигтэй байхад болно доо. Юу юугүй хүүхэд цувуулаад яахав. Ер нь жаахан сэтгэл зүйн хувьд дорой эр юм шиг байна

  2. Зочин says:

    Шоучин эхнэр байна…..сард нэгээс хоёр гэдэг чиний дарж хэлж байгаа тоо…..ер нь эмэгтэй хүн уух архи татах тамхиа бодох хэрэгтэй….

  3. slaavch ug says:

    Chi ch zugeer bgaagui bailgui. Zugeer bhad chin eldevleed bgaa bol yah gej bgaan anaid irj geech. Nuhurgui, buduun har awgai nar bnuu hadam egch nar chin, buduun bugsunduu har savhi jiichihsen uu, uursdud ni nuhur oldkv, tooxgvi bolohoor getsuu bgaaz,

    Har awgai min nuhurt garch gishgvvl gerj, tadaj odinooroo hvvhed garga geech

  4. A says:

    Hadam egch nartaa sain doligono, salj malj bolohgui shu.
    Tghgui tgd muudaltsad ehelvel hun chn tsusan turluu l gne shu.

  5. Man says:

    Бүсгүйд үйлчлий bbatulgas@gmail.com

  6. m says:

    egch nariig n nohort gargaach. nohorgui huuhnuud l ingej busdad gai bolj amidardagshdee, nohortei bsan bol ta 2toi manatai ooroo haddmuudiinhaa uchriig oloh ged zavgui bailgui, heden egchteinbdee yadjiihad, erchuud bol iim yumandeer ugiin HOLDUU shuudee

  7. Даваасүрэн даажаа says:

    Чи өөрөө дутагдалуудаа харахгүй бгаан биш биз

  8. Ганаа says:

    Сард 1 -2 гэвэл ямар ч гэсэн шоучин эхнэр мөн л юм байна. Өөр хэлэх юм алга даа

  9. setgegdel says:

    асуудлыг өөрөөсөө хайгаад үз. Өөрийгөө өмөөр ч бичих хамгийн амархан

  10. dsdsd says:

    базаа хий

  11. RAY says:

    naad zaluu chine ysan tolgoigui am helgui mal golog we iimerhuu doojoogui yumnuud oorchlogdohgui ee gol ni naad nuhur nertei manuuhaid chine l uchir bga eswel tegeel nasaaraa zuuraldaal hereldeel amidarahgui yu doo

  12. dorlig says:

    sorson bazaa hii. tednii amidrald bas oroltsood zaaj zaavarlaad gui. utsaar ta ingesen bn buruu yum hiijee odoo inge teg geed zaaj zaavarlaad bur aashilj uurla. yag medrel muutaim shig aashlaj tedniig gaihshruul. duugai bgaad bhaar deerelheed bdag yum. sanaj yav.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.