ИТГЭЛ

Зүгээр л хардахаа зогсоо
Зүг чиггүй өдөхөө боль
Эр нөхөр шиг байх хүслийг минь

Эцэг шиг байх боломжийг минь
Үгүй хийх гэж дайрахаа болиод
Цааш нь хийгээдхээч, наад бодлоо
Хэлсэн үгс минь худалч болж
Хэнтэй уулзсан минь сонин болж
Он тооллоор нь ярьсаныг минь дараалуулж
Онгичиж үзэхээ одоо болиоч
Үнэндээ би тэсэхгүй нь өрц минь гүтгэлгийг дийлэхгүй нь
Хааяа хааяа ч гэсэн чамаас минь гардаг тэр занд
Хадуураар хяргуулсан өвс шиг итгэл минь ойчоод өгөх юм
Хэлэх гэсэн хайрын үгс мөс болж
Хайрлах гэсэн хайран сэтгэл түймэр болоод асчих юм
Зүрхээ гомдоохгүй гэсэндээ
Зөрүүд намайг алдахгүй гэсэндээ
Зүгширсэн амьдралаа сүйтгэхгүй гэсэндээ
Зүгээр л чи намайг харддаг байх
Зүйтэй юм хийж байгаа гэж зүрх сэтгэлдээ боддог байх
Үгүй дээ хайр минь үгүй
Өнөө ч надад тийм бодолгүй
Өнөөдөр олдсон уушгийг магад маргаашнаас илүү тавих гэж
Өхөөрдөм үрээ золиослох гэж
Үнэнч хайрыг чинь сэвтээх гэж
Анх учирахдаа л санасан бол ажин түжин хийж орхиод
Амиа бодоод явчих хугацаа аль дээр өнгөрөөд явчихсан
Зүгээр л надад итгэ
Зүг чиггүй бодлоо хая
Хүн л юм чинь хүний л дунд
Хөөрхөн муухай бүсгүйчүүл, эрчүүлийн дунд
Халуун хүйтэн үгс, харцны дунд
Хадан дээр яваа юм шиг бэдэрч л таараа
Хатуу сэтгэлтэй хэн нэгэн
Хар санаагүй бас нэгэн нь
Хагцалын чулуу санаатай санаагүй
Хажуу хавиргаас нисгэж л таараа
Тэгэхэд чи бид хоёр унаж болохгүй
Тэртээ доор үхэл биш ч хагацал бий
Нэгэнт ойчсон итгэл түүн лүү унавал
Эргэж гарах шат байтгугай барьц ч үгүй
Эгээ л эргүүлэгний ус шиг араасаа
Эрдэнэ шиг бүхнийг минь аваад арилна..
Намайг битгий хард
Надаас харин итгэл ав
Хэн буруутай
Хэн зөв амьдарсаныг хэн нэгэн нь биш амьдрал шүүдэг
Хэрэгтэй хэрэггүй үгс харин
Хэрэм шиг итгэлийг хөвөн шиг болгоно
Зөнч мэргэн бишээс л хойш
Зүйлийн юмс ургуулаад ч хэрэггүй
Зөв мөртлөө зүүд шиг амьдрах
Охь шиг л сэтгэлийг нэг нэгэндээ өгье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.