Би л болж өгөхгүй, ээж аавыгаа зовоож байх шиг байна

Би одоо 23 настай, 2 настай хүүтэй, жирэмсэн байхдаа салсан. Шалтгаан нь хууралт, тэр надаас 4 ах ч өөрөсөө 5, 6 эгч хүүхнүүдтэй явдаг байсан. Яагаад ийм эгч хүнийг сонирхдог юм гэсэн чинь нөгөө ажилдаа сурамгай байдаг гэж байсан. Би яагаад ах хүн сонгосон гэж үү амьдралд арай өөрөөр хандах байх, хариуцлагатай байна байх гэж итгэсэндээ л тэр.

За тэгээд 2 жилийн хугацаанд хүүгийн эцэг 2 удаа ирж уулзсан. Бид 2 дээр эргээд ирэх байх гэж хүлээдэг. Жирэмсэн байхаасаа л нойр хоолондоо муу болж, нойтон дэртэй шөнийг бардаг байв. Хүүг гаргах үeд өвдөж зовж байхад хажууд байгаагүй үнэхээр ганцаардаж, ааш зан минь эрс өөрчлөгдөж байна. Үeийхнээсээ ичиж заримдаа ч атаархах юм.

Ямар хүнд нь халамжтай хань ижил заяаж, ямар нь ингэж ганцаараа хатуу зөөлөнг туулж байдаг байна. Үхмээр санагдах үe ч гардаг юм байна. Үрээ хараад амьдрах урам зориг ордог. Хамаатан садан найз нөхөд нас залуу байна сайн хүнтэй учирна, хүүхдээ том болохоос нь өмнө хүнтэй суу, эрэгтэй хүүхэд хэцүү шүү л гэх юм. Сайхан аав ээжийн буянд дутагдаж гачигдах зүйлгүй л явна. 60 дөхсөн хүмүүс байдаг, айлын бага. Ах нар, эгч нар бүгд тус тусын амьдралтай.

Би л болж өгөхгүй, ээж аавыгаа зовоож байх шиг байна. Амьд мэнд байхад нь элэг бүтэн амьдрал зохиогоод аз жаргалтай байгаагаа харуулах юмсан гэж бодох юм. Даанч санаснаар минь болохгүй байна. Яах ёстой юм болоо, урам зориг эрч хүч хайрлаач, нийтлээд өгөөрэй баярлалаа…

19 Comments

  1. зочин says:

    Би яг өөр чиг чинь байдалд орж байсан. 2 настай охиноо тэврээд юу юу ч үгүй түүнд авч өгсөн цалингийн зээлтэй хоцорч байсан. Гэхдээ би бууж өгөөгүй ар гэр минь хүүхдийг минь хараад өгөх боломжтой байсан тул ажилдаа маш их шургуу ажиллаж бас өөрийгөө их сурч боловсруулахад цаг хугацаагаа зарцуулсан. 3 жилийн дараа байгууллагаас байр өгч 5 жилийн дараа маш сайн хүнтэй дахин гэрлэсэн. Хуримаа хийж хүүхэдтэй болсон. Нөхөр маань охинд минь амь шигээ хайртай. Надаас их эрхлүүлдэг бас хайрладаг. Зөв явсан хүнийг амьдрал өөрөө шагнадаг гэсэн үнэн юм байна даа гэж боддог шүү. Амьдралд ам гарч болдоггүй юм байна лээ. Хүнийг судлах хэрэгтэй таних хэрэгтэй гэж ярьдаг байсан мөртлөө эхний гэрлэлт дээрээ алдсан. Сүүлийнх дээрээ зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гээд л амьдралыг аргадаж эхэлсэн дээ. Хүүхэдтэй байна гэрлэлт бүтэлгүйтсэн байна гэдэг гутраад байх зүйл огт биш гэж бодож байна алдсан л биз ахиад алдахгүй байх нь чухал

  2. дөлгөөн says:

    чамтай уулзаж сэтгэлийг чинь уудалж ярилцаж сууссан

  3. kamasutra_247 says:

    Ajiltai orlogtoi biee daasan emegtei bolvol araas chini erchuud ar araasaa l guine. harin ingeed uilj unjaad eej aaviinhaa garaas garahgui bol ingeel hunii araas guisaar baigaal nasiig barah baih shuu. zaluu baina, huch tenheetei deeree uuriiguu butee busad ni harin bolno doo

  4. Tuyaaa says:

    YAGAAD GER BUL TULUWLULT GEECH ZUILIIG ULANDAA GISHGEED HENIIG NI CH MEDEHGUI, UURIIGUU CH MEDEHGUI BAIJ TOM TOLGOI TSARAILAAD YAWDAG YUM BE? SETGEL SANAAGAAR UNAGAAHGUI YUMSAN GJ BODSON CH SALIA NI ARILAAGUI YUMNUUD HIISEN YUMNIIHAA HARIUTSLAGAA UUREHGUI ZOWLON TOOCHOOD SUUJ BAIGAAG UNSHAAD YAMAR TENEG YUM BE L GEJ BODOJ BAINA HURTEH YOSTOIGOO L HURTEJ DEE IIM OHIDUUD YASAN CH OLON YUMBDEE TSAASHDAA HUUHDIINHEE TULUU HICHEEJ AMIDAR ZUW ZAMAAR YAWBAL SAIN HUNTEI UCHIRNA

  5. Mr says:

    Битгий гутар даа. Үр хүүхдээ өөрийгөө бодоод хүчтэй амьдраарай. Муу эрийн сүгээс болж чиний буруу гэж юу бхав дээ. Амьдрал үргэлжилнээ. Харин өмнөх амьдралаа л битгий давтаарай. Бас дордуулж огт болохгүй. Чамд амжилт хүсье

  6. шүри says:

    Хаясан хүмүүс хаягдсан хүнэ гялалцаж гялтайж сайн яваа.амжилттай. өнгөтэй мөнгтэй явж байвөл л Би алдсан байна гээд иргэж ирдэг юм шиг бгаан. Тэрнээс гуниж гутарсан . Гундуу явбал хэзээч өрвдөж ирдэггүй. Салсан нь болж гээл боддог бх.
    Харин гялалцаж явах үед орхиод явсан хүнээр юугаа ч хийхэвдээ… тэхээр өөрийгөө л хөгжүүлэх хэрэгтэй

  7. hi says:

    hardaj salah demii yum bgaa yum daa. ger ornoo avch yavj chaddag bol salah shaardlagagui. oor emegtei sonirhdoggui er hun.hovor shuu

  8. Агаа says:

    Манай Монголчууд хүүхдээрээ байж эрт амьдрал зохиодог хүмүүс. Амьдралд тохиох хатуу хүндийг мэдрээгүй өөрөө орлого олж чадаагүй байж хүүхэд гаргацгаачихна. Шохоорхолоо дурлал гээд андуурцгаана. Амьдралыг бол холоос төлөвлөж буурь суурьтай шийддэг асуудал шүү дээ.

  9. Erdem says:

    Amidral dungoj ehelj baina.burhan gej baidag bol ter chamaig iim muu nugruus holduulj sain aav sain hani baij chadah zaluud chamaig hadgalj…22-23 tai ih surguulia tugsuud l amidral dungoj eheldeg nas…setgeleer buu una. Odoo uuriigoo bas huugee uruvdoj chamdah bish harin hogjuulj amidar… neeh saihan urtaar amisgaa avaad amidral saihan shuu geed uragshaa har…Yu ch munh bus…zovlonch ter jargalch ter.joohon l teschih…chamd huu chin baina.ter zaluud Yu ch baihgui hugshin avgail baigaa biz usreed…uuliin ur n haalgiign togshood ireheer ter Zaluu nusaa hatsartaa naana.ugend n uyaraad niiljil bodoggui um shuu…

  10. owl says:

    ядаж л, ах байхаараа л ухаантай, хариуцлагатай байдаггүй юм байна гэдгийг ойлгуулсан нэг сургамжтай боллоо. чи шаналж царай алдлаа гээд хүмүүс чиний тэнэг арчаагүйг л гайхахаас өөр юмгүй, тийм хүнтэй суугаагүй нь харин ч дээр, одооноос өнгө зүс ор, шартай бай, өөрийгөө хөгжүүл

  11. munkherdene says:

    oroitoj yawaa 28tai zaluu bna hariltsaj yariltsaad bolj butheer bol hamtdaa amidralaa bosgood yaway uuruu hunii dagawar huuhed uchir iim huuhdiig hairlaad yawna gej boddog yutaich holbogdooroi amjilt https://www.facebook.com/profile.php?id=100009493057465

  12. Mogi says:

    Ингээд навс хямдарч бгаам даа. Яахав бүгд алддаг, ямар нэг бдлаар бүгд шүү. Алдаанаасаа ухаан суух нь сайн тал нь. Одоо үүнээс ухаарч яв. Ааш авир тэнэглэлээр эр хүнийг баридаггүй юм гэдгийг, Араар тавилаа гээд салж гүйж болдоггүйг, архи ууж дэмийрлээ гэж түлхэж хаяж болдоггүйг, алцганаад алаа харамлаад бж болдоггүй гэдгийг, юу ч блаа гэсэн амьдралаа аваад үлдэх ёстойг ухаарч яв. Өнгөрсөн хайр сэтгэл сэтгэл зүрх аз жаргал эргэж ирдэггүйг мэдэж ойлгож ав. Одоо бгаа бүхнээ арчлаад дээдлэж явах хэрэгтэй бдым. Дахиад салвал чамд түй ч гэх үнэ цэнэ үлдэхгүй. Нэг хүүхэдтэй бол чамд боломж бгаа уйлахаа болиод хийдгээ хийгээд мундаг бвал, бусдын нүдэнд өртөх хувь тохиож амьдрал эхэлж болно. Хэнээс бүү тусламж хүсэж бай, чамд туслах албагүй, чи өөрөө арга эвээ олж амьдрал сур. Odoo garaad zoriglood экстрым спортоор явбал сэтгэлийн шаналалыг арилгана. Шаналалыг өөр шаналал айдсаар дарж болдог. Жишээ нь сновбоардаар гулга, айдастай ч зэвүүн мэдрэмж төрж юун уйлах хайлах.

    • hi says:

      Mogi chamtai uulzay. yaj holbogdohuu

      • Mogi says:

        Яасан бэ андаа хэрүүл хийхгээ юу, хэлэлцэж зөвшилцөх гээ юу уулзахыг хүсвээс өөрөө face ээ үлдээ найз аа.

      • xoxoxo says:

        naiz bolii deh uu

  13. zuvlumj says:

    odoo sanaad zowoid yu hiine, hoishoo bus uragshaa harj amidar. Ungursnuu buu durs, mart, ter chigeer ni orhi.

    Hoishdoo aldaagaa buu davt, zuvhun nuhur buruutai, chi buruugui gej baihgui. yun turuund nuhruu ailgah, hadhgichij guugachih gej buu orold, nuhruu hairla, zvhun bi hairluuah yostoi, namaig hairlah yostoi geed uuriiguu bodoid bhasr bas iim ur dund l hurne, adilhan bie bie hundrl, adilhan hairla, uurlaj hadgichaad, uur utsaaraaraa dalailgasd, aav erj, ah egcheeree turii bariad bval er hun hajuud chin tesku.

    chi nuhur ch ugui, huuhed ch ugui humuus zunduu, 40 garaad shaarigdaj yavna shd, tiim baidald hureegui chi bayarlah heregtei bh, sain hanitai bol, uuruu ch sain hani bol.

  14. ASD says:

    Bitgii setgelr una, huuhdee gaigui usuud irhern ajil hii, ter umnuh eregteige bur musn mart. Uru tim ch yadgaa aldsn emegtei bsh blltoi, herev amidral dr iim emegteitei uchirvl mnii huvid tatgalzah zuilgui, bugdiign sn oilgono. Jich: uurtei chni bl uyrhu yum bn, ndd ingj sanagdj bhd uur chmd hani bolh humuus oldnoo, harin 2dho bitgii aldaarai.

  15. Ms Molly says:

    yundaa shanaldag yum. Eej aav ni zee hvvteigee jargaltai l bga . Hvnd er nuhuruus iluu vr hvvhed l chuhal sanagdad bga

    Bi 30tai nuhur ugui huhed ch uguu bn. Ydaj neg huhedtei bsn bol gej bodogdoh bolson. eej aav hvvhed l oroitloo gej zowhoos nuhur yaana gej neg ch zowdoggui bh

    Hvvhde jaahan tomorhoor ish tiish yavj , uurigu uurchluu ho

  16. hg says:

    25 nasnaas hoish amidral ehlej tuluvlusun ni deer gej boddog dee… ert yu yu ch bolovsrogui setgel zui ch changaraagui ued huntei suuh demii yumshig. Bas huuhedtei boloh yum yadaj battai huniig ni harj bhgui bol odoo hariutslagaas gadna ih halamjiin asuudal shude..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.