Хэрвээ эхнэр маань уншиж байвал хэзээд чамайг хүлээх болно шүү…

Энэ сайтыг өмнө уншаад, гүйлгээд л хараад өнгөрдөг байлаа, өөрийнхөө амьдралын тухай бичих юм гэж үнэхээр бодож байсангүй ээ, аргагүй эрхэнд бичмээр санагдаад бичиж байна, хэн нэгэнтэй зовлонгоо хуваалцмаар санагдаж байна.

Миний бие одоо 30-тай, Европын нэг улсад мастерт сурдаг, 6 сарын дараа төгсөнө, энд ирээд 2 жил гаран болж байна, эхнэр хүүхэдтэй. Анх ирэхдээ эхнэр хүүхдээ үлдээгээд энд ирж байлаа. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй ч би түүндээ үнэхээр их хайртай, одоо ч хайртай хэвээр. Монголд байхдаа залуу насны ааг омгоор элдвийн хүүхэнтэй их орооцолдож, мессеж бичиж эхнэртээ баригдаж, бөөн л асуудал үүсгэж байлаа. Одоо бодохнээ үнэхээр харамсдаг шүү үүндээ.

Залуус та нар над шиг битгий илүү харж билүү долоож яваарай, эхнэртээ хайргүйдээ биш, саваагүй тэнэг зандаа хөтлөгдөөд л ийм зүйл хийж байснаа хожим ойлгосон. Иймэрхүү асуудлаас болоод эхнэр маань надаас хөндийрсөн байж болох юм, гэхдээ би бол үнэхээр хайртай хэвэрээ л байгаа. Эхнэрээсээ тухайн үед нь уучлал гуйгаад, эхнэр маань ч уучилж энэ асуудал тэгсгээл намдсан юм. Бид 2 ярилцаж байгаад л гадагшаа явах шийдвэр гаргаж, би түрүүлж очиж сургуульдаа орчоод эхнэр хүүхдээ араасаа авна гэсэн шийдвэртэйгээр энд ирсэн.

Гурвуулаа нэгэн зэрэг энд ирэхэд зардал, хэл ус гээд мөнгө их орох байсан тул ийм шийдвэр гаргаж байсан. Гэтэл эхнэр маань намайг бүрэн уучлаагүй байжээ, өөрөөсөө дүү залуутай уулзаж, бүр тэрэнтэйгээ үерхээд явж байгаан байх. Тэр залуу нь олигтой сурсан сургуульгүй, боловсрол мэдлэггүй, зүгээр л нэг төмөр өргөдөг, амьдралаа аваад явчих чадваргүй амьтан байх юм. Эхнэрээ боль гэж гуйж үзлээ, харааж доромжилж үзлээ, хадамтайгаа хэрэлдэж, хэлэлцэж үзлээ, нэмэр байдгүй ээ, цөхөрч, сүүлдээ ганцаараа пиво ууж явсаар сэтгэлд гутралд орж эмчилгээ хүртэл хийлгээд амжив, хичээлээ ч сайн ойлгохоо байсан байв.

Бодохгүй байж үнэхээр чадахгүй юм байна лээ, энэ болсон явдлын тухай. Тэр залуу нь гэдсээ тэжээгээд хүн шиг амьдарчих чадалгүй болхоор эхнэрт маань худлаа гоё сайхан үг хэлж, байр орон сууцанд нь болж байгаа нь илт, худалч хүнд таксинд л явдаг хүн, монголд иймэрхүү хувалз царайлсан залуус өчнөөн байдаг юм байна лээ шүү. Эмэгтэй хүн нэг толгой нь эргэж эргүүтэхээрээ бүр дийлддэггүй гэж үнэн юм байна лээ, гуйх тусам л цаашлаж, холдох нь илт.

Хөөрхий охиноо бодохоор л өрөвдөх юм, тэр бяцхан амьтанд ямар буруу байхав дээ. Нөгөө залуу нь гэр орноор орж гарч хонож өнждөг нь мэдээж тодорхой. Хэлээд ойлгодоггүй, тэнэг хүмүүс байдаг юм байна лээ, өөрийнхөө жаргалыг бодож охины минь ирээдүйг 2 гараараа сүйтгэж байгаа тэр залууг зүйл дуусгахад ч би бэлэн байлаа нэг хэсэг.

Эхнэр маань өөрөөсөө тийм боловсрол доогуур, арчаагүй амьтантай орооцолдсон гэж бодохоор хэцүү байна аа, тэр залуу нь тогтсон ажил төрөлгүй л амьтан. Зүгээр л сэтгэл зүрх, уран үгээр хуурсан мессэж бичдэг юм шиг байгаан. Эхнэрийн эцэг эх тэр амьтантай нь суулгахгүй гэж зад эсэргүүцэж байгаа, тэр ч аргагүй биз. Тэгээд эцэст нь хэлэхэд, залуус минь та нар битгий эхнэрээ хуурч, элдвийн асуудал гаргаж байгаарай.

Мөн арчаагүй гэдсээ тэжээгээд амьдарчих чадалгүй залуучууд минь битгий бусдын босгосон амьдрал руу дайрч орж, биеийн амрыг харж байгаачээ, ард нь хүүхдийн хувь тавилан, мөн эцэг нь гэж хүн амьдаараа шаналдаг юм шүү гэж хэлье дээ. Хэрвээ эхнэр маань үүнийг уншиж байвал би хэзээд чамайг хүлээх болно шүү, охиноо бодоод, зөв шийдэр гаргаарай гэж хүсэх байна даа…

28 Comments

  1. Өөрийгөө ямар хүн гэдгээ дахиад бод says:

    Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ! Чи эхлээд хуурч мэхлэж, үнэнч бус байж, хайр халамж үзүүлсэнгүй.
    Эхнэр чинь адгийн амьтнаас салаад сайнтай нь нийлсэн байна.
    Ухаан гэдэг чинь дан гац боловсролоор хэмжигдэхгүй.
    Хувь хүний суурь хүмүүжил төлөвшил чухал. Гадаад дотоодод их дээд сургуульд сурлаа гээд чи угийн хүмүүжил ухаан муутай бол академик мэдлэг чамд ухаан нэмэхгүй, мэдлэг л жаахан нэмнэ.
    Тэр биеийн хүчний залуу чамаас илүү ухаалаг, үнэнч, халамжтай залуу болоод эхнэрийг чинь татсан байгаа.
    Энд бусдыг үндэслэлгүй гутааж, өөрийгөө мундагт тооцож явдагаас чинь харвал чи их мулгуу хүн байна.
    Энэ бүхний буруу чамаас эхлэлтэй байна.

  2. Mr says:

    Алдаагүй хүн байхгүй. Ухаантай залуу байна. Амьдрал нь буцаж эвлээсэй билээ. Амжилт хүсье.

  3. ... says:

    Бүх зүйл хэмжээ хязгааргүй биш. Зарим эрчүүд баахан алдаа хийчээд дэргэдэх хайртай хүнээ алдсаны дараа ухаан суудаг юм шиг байгаам. Юу ч үүрдийнх биш. Тэр хүн чамайг үхэн үхтлээ тэвчиж амьдрах албагүй. Өөрийгөө өмнө нь ямар новш байсан гэдгээ мэдэрсэн бол одоо алдаагаа битгий давт. Эхнэрээ зовоосон шиг өөр хүнийг ийм байдлаар битгий зовоогоорой. Удаан тэвчсэн хүн угаасаа буцаж ирэхгүй. Тэр дундаа хамт амьдраагүй 2 жил гаран болсон бол салсанд тооцож болно.

  4. шүри says:

    Өөрийн юмандаа эзэн болоорой… Чамд үнэ цэнэтэй зүйлсийн төлөө тэмцэж болно шүү дээ..
    Гэхдээ текстээс уншихад чиний талаас л дүгнэсэн дүгнлт бна. Эхнэрийн чинь талаас энэ түүхийг харвал бас л сонин бх болов уу… тэр залуу мэдээж халамжтай магадгүй сексдээ сайн л байх. Хичнээн сайн өөгүй залуу бсан ч би хувьдаа хүүхэд өнчрүүлхийн эсрэг байр суурьтай бдаг тул. Чамайг эхнэр хүүхдээ буцааж аваасай гэж хүсэж байна. Эхэндээ хэцүү л байна байх гэхдээ 30 40 жилийн ирээдүйг нэг төсөөлөөд үзээрэй

  5. бардам эмэгтэй says:

    Хүний боловсрол дипломоор хязгаарлагдахгүй. Чи боловсролтой биш мэрэгжилтэй л хүн. Амьдрал, хүмүүжил 2 хүнд том боловсрол байдаг юм. Эмэгтэй хүн нэг тэнэгтэхээрээ гэж тэнэгтэдэггүй юм. Эмэгтэй хүн үр хүүхдээ боддог юм. Тиймдээ ч араараа тавиулан барин нөхрөө тэвчсэн байх. Харин тэр залуу нь танай эхнэрийг хүндэлдэг, хайрлаж бүхнээс дээгүүр тавьж халамжилсан байх. Тэр ч байтугай охинийг нь хүртэл хайрлаад явж чадах зандрагатай, ноен нуруутай эр хүн байх гэж бодлоо. Хэрвээ тэр чамаас тйим муу амьтан байсан бол эхнэр чинь бүүр сэтгэл алдрахгүй байсан. Ямартай ч эхнэр чинь түүнд амьдралаа даатгаж итгэж байна. Чиний амсуулаагүй сэтгэл санааны жаргалыг тэр хүн өгч чадсан байна. Чи гэрээсээ хол явж байж ганцаардаж байж л гэр бүлийнхээ үнэ цэнийг мэдэж ойлгож байна. Хэрвээ аз нь таарч чи яваагүй байсан бол чи хэвээрээ л байх байсан байх. Тэгээд ч гадаадад магистрт сурах чинь амархан. Монголд их сургуульд сурхад ч амархан. Харин хүнийг хүндэлж хайрлаж халамжлах нь их тэвчээр золиос ёс суртахуун шаарддаг юм.
    Ха ха би ч гэсэн Европийн дээд боловсролтой. Манай нөхөр 6-р ангиасаа сургууль завсардаж амьдралын төлөө тэмцсэн залуу. Ямар ч доктор професроос илүүтэй хүн чанар, ес зүйтэй хүнийг хайрлаж чаддаг жинхэн эр хүн байдаг. Боловсролын диплом бол зүгээр л чиний ажлын чадварын гэрчилгээ. Гэр бүл, амьдралын гэрчилгээ бол биш шүү.

    • TsV says:

      Хаха, евровт мастерт сурах амархан гэнэ шүү, чааваас даа, таарсан таар шуудай бололтой, янхан эхнэртэй нь таарсан

    • D says:

      Saixan hellee huniig bolowsrol diplomoor hardag hun oligtoi hun baixuuu oorinnhoo archaagui bdlaar iim bolchood ehneree muulj edp hha hohine ehner chine ugaasaa Cham dr irehgui

    • Nz says:

      Woow yag goliig ni olj hellee, ene l bhgui yu

  6. Ggn says:

    Bolovsroliig academic surgaltiin onol uzseniig batlah tsaasaar dugnehgui l dee bas. Uuruu harin nemj bolovsrohgui bol het mungu caasandaa anhaaraad emegtei huntei harilcah urlag, busdiig uneleh hemjuur tal deeree dutuu bolovsorson bj magadgyi sanagdlaa. Tumur urgudug ulsuud tevcheer shandas setgeliin hat zorig & not only physical studies but also EQ, GQ taliin bolovsroloo deeshluulj maaash ih hurungu oruulalt hiigdej yavdag ersdel undurtei salbart zutgedeg uls bdyn bishu. Yahav IQ taldaa anhaardag ulsuud nadad ch bas taalagddag l da. Thde ted ch bas medremj muutai, het neg tiishee helbiicen, hosiin amidrald hoyor tal hoyulaa hicheeh albataig zaaval chichluulj heluulj zaalgaj bj uhaarah magadlal ihtei, setgelzuin bolon hair durlaliin chigleleer bolovsroloo deeshluuleh tal deer myaa esvel caggui, munguur shiidegddeggui yumnuudiig barag buruu unelgee ugdug esvel anzaardgui metiin dutagdaltai taluud deeree anhaarahaar holduu harilcaany asuudaltai bdg ch bj boliishde.

    Yahav sudalj surah yostoi bsn bolovsroliinhoo toond ger buliin, harilcaany, hun baihiin uhaanuudiig nem gokshoo.

    Tegjiitel sain hani zayah bh. Odoogoor chi uuruu sain hani bolchihoor hund gologdohuits tuvshind bn.

    er em n hamaagui ireeduin zorilgiinhoo tuluu odoo neeh mungu Huuhgui ch uur yumandaa Davhar hurungu oruulalt hiideg, tegeed Tach bas eruul zuv hoollolttoi, zuv amidraliin hevshiltei bol ireeduid ter tumruu hashraaj bgd olson munguuruu nuhuud huuhedtei huuhnee uldsen nasaar n jargaachih setgeltei sexy eruul chiireg gadaad dotood uzemjindee zohih yosoor anhaarch harvin guzeegui amidarch bardag humuusiin utul nas iluuteigeer ehnert chini heregtei ashigtai tusna.

    Chi ireeduid hamag unet suvdan duslaa shavhsan yum uzeegui zangaaraa busdiin amidral ru orj huvi tavilang n uurelcsen, ur udamdaa haltai, uiliin ur ih tarisan novshiin Er uvchind barigdchaad zaluuhan uvgunii asragch hiilgeh gj hajuudah hedee zovooh bsnyg harin ch tend zohicuulalt hiigdeed jargah zamiig n tegshilj ugch bga ch yum bilu hen medle. Olon ertei yavaldaagui oldson amssan ganc n taalagdaad teruun deeree togtchij bn geheer orondoo sain l bacaan taarcan boltoi. Ene chini az bishu. Cham shig busdiig nuhtei mah shig unelj guidgui arai l zangaragtai er bn, eniig munguur hudaldaj avdag zuil bish.

    Yertunciin hamgiin bayan, olon ehner tejeehuic hun bgad ch emegtei hunii chin setgeliig tataj barq, erhtnuudee iluu ajillagaatai bailgaj amjq bol ene zaluug ehner chini songoson shaltgaaniig uur gazraas hai. Huuralt araar taviltiin sudalgaa statistic har. Ems bol erdee gomdsonoos l golduu boldog yum shig ble de. Gomdol m tailagdq bhyg bodohod neleen shiruun omgolon em bsn bh tiim ch nunj doroi hun bishee, shuud toy boy toogood zaluujuulaad uzemjiig n chanarjuulaad yavchij bn geheer uneheer l chanarlag huuheng busdaas dor unelj buruu toocoo hiij de.

    Dandaa olno hojno ezemshine gj yu bhv. Uhaarah yum yu bsnyg sain bod. Ohinoo uur deeree avah talaar sanal tavi. Hadam eh tend 2 hun hoorondoo l boljivol shal iluu shd. Gadnaasaa chi mungu diplom huusun haragdaa l biz. Dotor hun chini bas l yum uzeegui busdiig dord uzdeg hevendee l bh shig bn, ariusah arga bhguil bhda er yum yadjihad em bol huuhed gargaad zuulruud uujuuraad uhaan suugaad uuchlamhai bolj magadgui gehsen chi jo hairiin talaar yum surch sudlahiimu.

    Ehnert chini mungu oldog bish uuriig n geh setgeltei, unelgeeg n undursguh hun heregtei bha, chi amjq ne ene yanzaaraa. Mungu mya oldog bolool cugtaa ch iishee tiishee yavchij barq uuruu harin unuu zaluugaas n myaa bgn bishu. Hania heregtei cagt n hangaad bj barq yum chini ter hun amia bodoj huvia hicheesen hunees gaduur asuudlaa harin ch gaigui shiideed yavchdag hun bn bravo

    Saihan huuhen boltoi caad zaluu n salq zungaaraldaad bhyg bodohod huchirheg ch hun bh. Buulgaj avah arga gvl burhan shig ijiigiinh n surgaali ch yumu jo setgeliin bolovsrol olgoj uujuuruulj zovlon jargal uzuulj zuulruhiig n huleeh l bh.

    Nuguu bandiasaa uidtal n teseed uuchilj chadna gvl teed ireeduid er hun shig hiimorilog bai. Emegtei huniig jargaah tal deer setgel tavij bgarai. Daraagiinh n busgui yadaj jargag. Ehniih n shulam bolohiin orond emegteileg bh songolt hiij

    • батаа says:

      neg uur hunruu ywsan setgel butsaad cham dr ochni gdg yu l bol. Ur huuhdee bodood tevcheed cham dr ochij magadgui l ym. cham dr ochson ch jargaltai bj chadah boluudaa. Emegtei hunii setgel ywsan bol hzee ch butsaj irdegguui ym shuu.

  7. Том ах says:

    Хүүхнүүд нэг эргэхээрээ тэгээд л явчихдаг юмдаа. Эхнэр чинь нэгэнт явсан бол чи яаж ч чадахгүй дээ. Одоо тайван орхи. Эр хүн хичнээн банзалдсан ч гэсэн цаана нь үр хүүхэд эхнэр байгаа шүү гэж боддог. Нэг ёсондоо явж явж тэгээд буцаад ирдэг бол эмэгтэй хүн тэвчиж тэвчиж тэгээд үүр явчихдаг хүмүүс байгаа юмдаа.
    Чиний дараагийн амьдралд аз жаргал хүсэе
    Охиноо харин өөр дээрээ ав. Хойд эцгийн бараа битгий харуулаарай

  8. hi says:

    ehner chin oilgood butsaj evlerne. chi zoolon evteihen yari. nasan turshdaa ohin, enher 2-oo hairkana gedgee hel. bitgii uurlaj, hucheer shiideh gej yaaraad hereggui. ohind0min chi bid 2-oos iluu unench hun bhgui gedgiig hel

  9. Mogi says:

    Нэгэнт ийм болсон хүүхний араас 2 жил уйлан гүйгээд болсон биз дээ одоо. Халхын хүүхэн хаданд гарсан биш, түмэн хүүхнээс шилж бгаад авч суу л даа. Чиний хувьд туршлага дутсан бна. Гадаад явахдаа эхнэр ээ 6 сараас дээш хугацаагаар үлдээж болдоггүй юм. Хормойд нь салхи орчихдын. Чи тэр хормойг хямгадаж бх ёстой хүн нь. Тэр залууг муулах хэрэггүй сул сайхан хүүхэн бхаар нь панаалдаал шааж л бгаа биз, хажууд нь бгаагүй чиний буруу болдог. Эхнэр чинь дутуугаа нөхсөн бна тэгээд хадуураад сэтгэл алдарсан тэгээл болоо. Чи илүү залуу сайхан хүүхэн аваал хүүхдүүдээ гаргаал явчийшд. Эр хүн бол хичнээн ч удаа гэрлээд салаад бх боломжтой бдаг. Эм хүн хараанаас мултрах л юм бол тийм юм болдогийг цаашид санаж яв. Энэ удаа чиний буруу.

  10. xwoman says:

    anhnasa hairlana gj suchad ilv harsni chn gai sh de tgd l ehner chn chamaig geh setgelgvi bolj bga yum sh de chi bolhor banzaldj bolod ehner chn bolohgvi yu erchvd bvr dawartsan garud oro zawarch boldg mortlo ehnere ingher booj vheh gj bga biz yamr bdgig ni medred vz tim bolhor biye biyenee anh suhda hairlj bsn shige hairlj yawa svld ni haramshgvin tuld

  11. Tgd araara tawiulah ymar bdiin bn Tsagtaa araar n tawij bhdaa bardam bsn bz haha 😂 says:

    Manai nuhur bs olon huuhentei orooltsoldoj yu ch boloogui ym shig bdg bsn gehdee ter uud bish odoo l bi gantsaardaj nuhuruusuu holdmoor bdg gomdson gomdoliig min tailj chadahgui hair halamjaar denduu dutaana hatuu bgad bhaar uilsaar bgd suuldee hair guihaa boliod ywaad ugmuur bolchih ym. Ter zaluugaas chi iluu bolowsroltoi ch chi teneg heweeree l bn ehner chin chamd hairgui bish hairtai gehdee chamd ehneree uuchilah tenhel bhgui nasan turshdaa gants ene iig n yrina harin ehner chin dotroo uhnee eniig hen ch husehgui surguulia tugsuud ochood hamt setgel zuich edr dr ochood ehneree sain sonsood yaj amidrah huselteig n medej hairlaj chadwal ehner chin buruu zuil hiisnee uhaarah bolnoo .

  12. Amaa hamh says:

    Za nohoin golognvdde naa hvn chin vnengeesei helj bhad n olon yum hutsaad haraalaa ursgaad bhin pisdakud chin yhu buruu zow bicheel biz ta nart tegej helvvleh yostoi muu ergvv lalruud chin oors deer n iim yum ireegvi bolohoor n muu golognvvd tom bgan eweer helj bhad oilgohgvi bol ewgvi l heleheee ene 70 80 onii gichiinvdd l biz

    • Amaa hamhi-d says:

      Chi uuruu umhii amaa hamhi nohoin guluguu! Bas zavaarch yavj bgad ehnertee azaartaad bas ehnertee haygdchihsan tojigo l baihdaa chi harwaas kk.

  13. Анализ хийх дуртай залуу says:

    Чи өөрөө яах гэж эхнэрээ хуурсан юм бэ? Бүр нэг биш нэлээн олон хүүхэнтэй хуурсан байна. Тэгхээр чинь эхнэрт чинь чамайг хариу хуурах моралийн эрх орж ирнэ, буруутгах зүйл миний бодлоор лав юу ч алга. Чиний буруу байна. Одоо чиний бичээд байгаа чинь би эхнэрийг хуурсан, олон хүнтэй хуурсан тэр бүрт эхнэр намайг уучлах ёстой, харин эхнэр намайг хуурч болохгуй гэсэн санаа яваад байна шүү дээ. Энэ бол шударга биш, чамд хуурах эрх байсан бол эхнэрт чинь бас л хуурах эрх бий. Хэрэв чи хуураагүй цэвэрхэн явсан бол чамд охиноо салгаж авах, хэрэв байр сууц чинь чинийх бол хөөж явуулах, зодох нүдэх, тэр залууг нь ч юмуу эхнэрээ ч юмуу эсвэл хоёуланг нь хуулийн дагуу болон хууль бусаар хорлох, хохироох гэх мэтээр хариугаа авч дотроон уужруулах ёс суртахууны эрх байжээ.

  14. мм says:

    Tged bur salchij bgamuu mongoldoo ireh.bolomj bhguimu.ydaj huuhdee oor dree avaach hoid etsgin gar haraad hetsu shde suulin ued chin end aimar aimr hergud garad.bn.shde ehneriin hunte suunuu yaanuu iinuu ymar hamaa bn gol n.huuhed l bn

  15. Dh says:

    Hohinee uil2

  16. Buyka says:

    Uuruu baahan banzaldaj zawaarch zawaarch yavchaad odoo genet uhaan oroo yu? Tumur urguhuus uur ajilgui zaluu gechihjee bas ter naiz zaluug n. Ymar ch bsan chamaas havigui ilvv sexdee sain bolhoor n ehner chin ter zaluug songoson bailgui dee.

  17. Dfasdff says:

    Xexe… uurlax yu bxavdee. Zaluu uulun batsaanuud uilan duugaraal yavj l bdiin. Tegeedene chine amidral bizdee. Tertei terengui daraagiin xunteigee ayataixan amidraxaa bodson deershd. Ter zugt l chigluulj bn. Zamd iimerxuu xuuxen taaral biz. Surjignel l bxgui u. Xuuxed xetsuug oilgoj bn. After all such a life geed go on novsh gej sonsoxois zalxmaar bdag l 1 story. Uurt ni bol gazar tsumurtsun yum bish uu.

    • Анализ хийх дуртай залуу says:

      Ингэтлээ фамилиар стори санагдаад байгаа бол чи бас цагтаа бас ингэж яваагүй гэж л битгий хэлээрэй. Хүнд зөвөлгөө өгмөр аядах гэж үхсэн баасны шовгор, өөрийн эгог бүүст хийчих санаатай. Би ихийг үзсэн трүү маан гэж өөрийгөө өргөмжлөх гээд байгаа юмуу? Тийм ихийг үзэж нүд тайлсан мундаг болсон юм бол нэг бол амаан хамхиад эсвэл бурууг нь тайлбарлаж өгөөд зөвөлгөө өгчихөөж. Чадахгуй хэвтэж байж унасан дээр нь бас дэвсчих санаатай. Монголоор дүүрэн байдаг би мундаг, миний мундагийн илрэл бол надаас дор яваа улсуудад дээрэлхэх ёстой гэсэн мотто агуулсан гар. Чи одоо ийм юманд дархлаатай болсон юмаа гэхэд чиний боовны гулгидас, эхнэрийн чинь алнаас унасан зулбадсагануудын өмнө иймэрхүү амьдрал бас туулах байлгүй. Хүүгээ юмуу охиноо ийм юмны золиос болгоод, аягүйдвэл тэрнийхээ горыг даалгүй авсандаа унахын цагт чиний уйлан дугарахгуй байхыг чинь нэг харах юмсан.

      • Dfasdff says:

        Analiz xiix durtai zaluu nick-tei XUUXEN guai arai BUDUULEG uu, gui u. Emegtei xun iim aimar bx aimar yumaa. Salxin doogur chine taarchix vii ii. Xun xaraxad yamar gichii bdag bol. Dotroo iim bdag gxeer.

  18. for bitchs says:

    uuchilchaasai zamiin yankhnuud mongoloor duuren bdin bnle bi ch bas erguu gichiigees bolj ehmer huuhde hayad irsen odoo haramsaj yvdiim ehneree neg l huursan ni ter hyamdhan neechko bsimdaa

    • Dfasdff says:

      Xexe yun surtei bichdeg novsh ve. Xorvood chi anx iim baidald oroo yu. Novsh chine. Er xun shig bai. Chinii ene zamaar urid ni xeden saya er dairaad garsan yum. Tsaashid ch dairna. Gonshignood bailgui er xun bol. Tegeed amidar. Gutamshig chine.

      • Eleanor says:

        Ойлгосонгүй, энд уурлаад, хараал хэлээд байх шаардлага байгаа юм уу, зүгээр уншаад өнгөрч болохгүй юу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.