Ямартай ч сална гэж байхгүй ээ…

Сайн байна уу? Би одоо 2 хүүхэдтэй. Энгийн сайхан, аз жаргалтай гэр бүл. Нөхөр маань хүүхдүүддээ амь. Үнэхээр хорвоо дэлхийн хамгийн сайн аав. Хайрлана, эрхлүүлнэ, сургана, хамт тоглоно гээд, элдэв янзын хүүхэнтэй ч орооцолдохгүй. Хадмууд маань ч үнэхээр сайн хүмүүс. Гэхдээ гол асуудал нь бид хоёрын харилцаанд байна. Том хүү маань 10 настай. Хүүгээ төрүүлснээс хойш бид хоёрт ямар ч романтик үе, халуухан харилцаа, гадуурх болзоо гэх мэт зүйлс байхгүй болсон.

Би уг нь санаачлаад ингье, тэгье гэхээр өөдөөс дандаа няцаана. Мөнгө санхүү яриад, энэ мөнгөө хүүхдүүддээ зарцуулсан нь дээр гэнэ. Ядаж зүгээр шөнөдөө хамт тэврэлдээд унтъя гэхээр цааргалана, өвдөөд хэвтэхэд халамж байхгүй. Би ямар нэгэн эдийн шуналтай хүн биш ээ. Зүгээр л нөхрөөрөө хайрлуулмаар байна. Энийгээ хэлээд уурлавал бүр хэрүүл болоод, салах дээрээ тулна.

Зөвөөр ойлгуулъя гэхээр ойлгохгүй, өөрийнхөөрөө зүтгэж, өөрийнх нь зөв гэдэг байр суурин дээрээ бат зогсдог. Ер нь их зөрүүд, ширүүн, өөрийн гэсэн байр суурьтай, хүний үг сонсоно гэж бараг байхгүй хүн л дээ. Би л дандаа буулт хийж, тайтгаруулж амьдарсаар өдийг хүрлээ. Заримдаа бүр залхаад, гомдоод, яагаад ханилсан юм бэ дээ ч гэж бодох юм. Сайн байна уу? Би одоо 2 хүүхэдтэй. Энгийн сайхан, аз жаргалтай гэр бүл. Нөхөр маань хүүхдүүддээ амь. Үнэхээр хорвоо дэлхийн хамгийн сайн аав. Хайрлана, эрхлүүлнэ, сургана, хамт тоглоно гээд, элдэв янзын хүүхэнтэй ч орооцолдохгүй.

Хадмууд маань ч үнэхээр сайн хүмүүс. Гэхдээ гол асуудал нь бид хоёрын харилцаанд байнаа. Том хүү маань 10 настай. Хүүгээ төрүүлсэнээс хойш бид хоёрт ямар ч романтик үе, халуухан харилцаа, гадуурх болзоо гэх мэт зүйлс байхгүй болсон. Би уг нь санаачлаад ингье, тэгье гэхээр өөдөөс дандаа няцаана. Мөнгө санхүү яриад, энэ мөнгөө хүүхдүүддээ зарцуулсан нь дээр гэнэ. Ядаж зүгээр шөнөдөө хамт тэврэлдээд унтъя гэхээр цааргалана, өвдөөд хэвтэхэд халамж байхгүй. Би ямар нэгэн эдийн шуналтай хүн биш ээ. Зүгээр л нөхрөөрөө хайрлуулмаар байна.

Энийгээ хэлээд уурлавал бүр хэрүүл болоод, салах дээрээ тулна. Зөвөөр ойлгуулъя гэхээр ойлгохгүй, өөрийнхөөрөө зүтгэж, өөрийнх нь зөв гэдэг байр суурин дээрээ бат зогсдог. Ер нь их зөрүүд, ширүүн, өөрийн гэсэн байр суурьтай, хүний үг сонсоно гэж бараг байхгүй хүн л дээ. Би л дандаа буулт хийж, тайтгаруулж амьдарсаар өдийг хүрлээ. Заримдаа бүр залхаад, гомдоод, яагаад ханилсан юм бэ дээ ч гэж бодох юм. Яаж хайрлуулах вэ? Эсвэл тэвчээр байгаад насыг барах уу? Ямартай ч сална гэж байхгүй ээ…

14 Comments

  1. Баянаа says:

    нууц амрагтай бол!

  2. Moogii says:

    Яг үнэндээ хэлэхэд нөхөр чинь чиний юу хүсээд байгааг чинь ойлгохгүй байна. Айлган сүрдүүлж хэрүүл уруул өдөх бол байж болох хамгийн муу арга. Яагаад сайн мэдээд бна гэвэл би ч гэсэн нөхөр шиг чинь байсан юмаа. Харин яаж зөвөөр ойлгуулах вэ гэвэл нэг арга байна. Номын дэлгүүрүүдэд ХАЙРЫН 5 ХЭЛ гд ном байгаа тэрийг олж нөхөртэйгээ хамт унш. Номныхоо талаар хоорондоо ярилц. Үр дүнг нь чи удахгүй үзнээ. Бие биенээ илүү сайн ойлгодог болцгооноо. Амжилт !!!!

  3. BAT says:

    nuhur chine melhiin ord uu kkk. za tgd goyo bai uuruu ehleed hairal uruu ehleed une tsenetei bai

  4. owl says:

    өөрийгөө хайрладаг, бусдын анхаарлыг татдаг, сэхүүн, сонирхолтой хүүхнүүдийг эрчүүд хайрладаг. өөрийн гэсэн характертай байх хэрэгтэй

  5. Халиун says:

    Чихэр эмэгтэйн 147 хоног гээд ном байгаа тэр чамд хэрэг болно.

  6. dddd says:

    эмэгтэйчүүд ийм л болохоор ухаан муутай
    урт үстэй гээд байгаам ш дэ

  7. hi says:

    iim sain nohortei baij yund gongindog bnaa. huuhduudee sain.hairlaj halamjildag bol boloo shuu dee. Burhan bish buh zuileer togs bh bolonmgui.

  8. Mogi says:

    Хайр халамж алга гэж үглэсээр бж л бага багаар ойлгуулна даа хө. Ийм бвал надад ямарч аз жаргал алга 2 уулаа тийм ч хол явахгүй бх, би тэсэхгүй ээ гээл үглээд бай.

    • Mogi says:

      Нээх тоохгүй бгаам шиг урдаас чинь чамайг мадлаж амыг чинь таглаж бв ч цаанаа толгойд нь бага багаар анхааруулгын мсж сууж бдаг юм. Тэр мсж дүүрээд ирэхээр өөрөө хөдлөж чамайг халамжилнаа.

    • PARTIZAN says:

      БООВШИНО БООВШИНО. ЯМАРЧ ТӨЛӨВ ДАРУУ ЭМЭГТЭЙ БООВШДОГ Л БАЙХГҮЙ ЮУ ХАХАХА.

  9. Даваасүрэн даажаа says:

    Даварсан хүүхэн. Болзох үе өөр , амьдраад гэр бүл үүсгэж, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох нэг өөр. Тэгж их уйдаад бвал ор дэр болчилгүй сэтгэлээ зугаацуулж хангөн дурлахгүй юу. Санхүүгээ болгодог, хүшхдийнхээ төлөө эр нөхрийг хүүхнүүд хүсээд олдлхгүй байна дарваанаа

  10. Ггн says:

    Мишээл Обама цаа чинь 2 охиноо гаргачаад жилдээ 4хөн өдөр Барак Гэж залууг амьдаар нь дэргэдээ байлгаж үзээд асуудлаа давахын тулд ерөнхийлөгчийг биш өөрийнхөө бодол хүсэл сэтгэлгээг өөрчилж давж гараад ямартаа Ч салаагүй, ном бичүүлэх захиалгын 60сая ам дойлуур цохиол дэргэдэхээ пактыг нь дэлгээл сууна. Жирийн бяднуус нь ч яахав олны танил Болоод Баяр бүрээр олддоггүй, ховор живрийн авьяастан эдртэй суучаагүй Нь яамай. Зальжин байж, хэрүүл өдкүүгээр эрх муужгай царайлжийж л хайрлуулах ч юм билүү, жо хүүхдэрхүү, зарим юмыг чаддаггүй мэддэггүй 99 дүрд орж цаадахаараа Аргалуулж баатар ч юм уу, лаг уба эдрийн дүрд нь итгүүлж таарахнуу янз янзаар л үзээл байждээ. Чи өөрөө өөрчлөгдөхгүйгээр наад эрээсээ байгаа чигээрээ байхдаа олон юм шаардаад нэгэнт үр дүнд хүрээгүйм бнашд, тэгэхээр өөр үр дүн хүсч байвал найрах арга чинь л буруудаад байж гэсэн үг. Хүүхдэд тэдэг хувь, ирээдүйн хуримтлал тэд, хоёр биендэн болон энтертайнмент эд төдөн хувь эсвэл дэл сул хариулт зөрүү эдрээ төсөвлөдөг сургалт руу чир подкаст машинд гэртээ спикерээр чанга тавь, сонс гэхгүйгээр сонсго. Хааяа үнэ цэнээ мэдрүүлээд өөр тийшээ удаахан амарчаад суралцчихаад апгрэйд апдэйт хийгдчээд үгээр биш үйлдлээр үзүүлээ. Шилэн савнууд аваад бөөрөн дээр нь болзооных, хосоор хийж болох аялал, үзвэр, ижилссэн хувцасны, бөгж зүүлт, шивээсний, цоож зүүх зан үйлийн хуримтлал ч юм уу гоё гоё мөрөөдлүүдээ нэрлэж бичиж наа. Бутархайнуудаа хийж хураалгаж байхыг даалга.
    Чи үнэхээр хүсч бга бол өөрөө сошл группүүдээр хэсч санаа ав, валентинаар ийм тийм гого юм болж байгаан бн зарагдаж бгн бн гээл тэгвэл гоёо ингэьэл хагартлаа баярланаа гээл гоё хүүхэд шиг хөөрөөл яриал бай. Наа хөлдүү төмс умс китай чинь чааг хатгаж, болцыг нь гүйцээхээс нааш хэт холын юм сэдээд хамар доорхоо харкуу бн. Чи л дөхүүлнэ шдээ мэджийгаа бээз. Чи ч тээд өөрөө уянгалж бардгүй, талархалАар хичээллэх эдр тал дээр дутмагдуу л яьаам бн. Хажуудаа 37С градусгүй, ханийн үрийн жаргал ч амсах хувьгүй эсвэл муу хүний гарын шүүс болж яваа хэдийн дэргэд бас аминдаа зовлон олоод зовчижээ кк. Чи л хоёр хүнээс давсан романтик байжээж л наадахдаа нөлөөлөх байхдаа.

    2 хайрцаг дүүргээд хосын баяраар бэлэглээд үз. Нэгэнд нь юунд нь баярлаж явдаг, ямар үг үйлдэлд нь хагартлаа хүүхэд шиг баярлаж байсан дурсамжууд ширхэг ширхэгээр нь, бас яавал яг баярлачих гээд байгаа эдрээ дугаарласан ч яадын гого хэлбэр дүрстэй хуйлаад юм уу цэцэг шувуу болгож нугалаад за юу. Нөгөөдөхөд нь яаавал яаг яаж шагнах, эсвэл болзолгүйгээр зүгээр шөнө 2+ нахих эрхийн бичиг, шал угаавал найзуудтайгаа хэдэн цаг хүртэл гарах виз эдр кк, хүүхдээ аргалах хүн олбол үзвэр, үйлчилгээ, массаж, саун цуг орох тасалбарын санхүүжилт хуримтлалаас хэдэн удаа гаргуулах боломж, гоё дотуур хувцас авч өгвөл халуухан шөнө бүтээлч сэтгэлгээтэйгээр ойртох шаанс олгох гэх мэт юу ч байж болно, чи л дурлахуйц сонирхол татахуйц байдлаар чирж уруу татдаггүйн бол хэт мэдрэмжгүй, харицлагын хүлээсэнд баригдмал улс тийм амар зүггүйтэж сурахгүй, багад нь эсрэг хүмүүжил явагдцан бгашдэ. Дүрэм журмуудаас нь хазайлгаж мартуулах тийм ч хэцүү зүйл уул нь биш эвээр үзкүү бол эвдрэлцэж хүчээр шийдэх гээд байхаар яааг танай наад төмс шиг чинь бүүр албаар хөндөлдөөд хэрцгийлээд унана, овжин болох чамд өөрт чинь хэр хэцүү бн

  11. Mr says:

    Юу ч ойлгосонгүй. Магтаал Муулаал. Сайн ч юм шиг муу ч шиг юм яриад. Хүүхнүүдийн хов ихдэхээр амьдралаа нураадаг жишээ олон шүү. Гэрийн асуудал гэртээ. Босго давах хүнээ оруулж хэмжээ дамжаатай юмаа яриад сурчихаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.