Ярилцаад болохгүй бол эргэж харахгүйгээр салахаар шийдсэн…

Сайн байна уу би одоо 28 настай өнөөдрийг хүртэл найз залуу гэх үү нөхөр гэх үү тийм нэг харилцаатай байсан. Манай найз залуу надаас 4 ах бид хоёр хамт нэг дор ажиллаж байгаад танилцаж байсан юм. Хөдөө уурхайд. 2019.03 сард фэйсбүүкээр. Зөвхөн чатаар л харьцдаг. Нэг дор ажилладаг хэрнээ уулздаггүй байсан юм. Гэхдээ ажил дээр байхдаа бүх юмаа чатаар л бичдэг. Амралтаараа хотод ирэхээрээ уулздаг, танилцаж байсан үе хамт байсан мөчүүд үнэхээр сайхан.

Бид хоёрын дунд үйл явдал аймаар хурдан өнгөрсөн, 3 сард танилцаж байсан 2 хүн 8 сард хоёр талын аав ээжтэйгээ танилцаад авсан. Хоёр талын аав ээжүүд зүгээр миний хүү, миний охин гээд л айлын ганц хүү манай ээж ч хайрд минь их сайн. Ажил амрах үеэр хоёр гэрийн хооронд л байдаг байсан. Ажил өвөл болж би амарч, манай найз залуу ажлаасаа бүүр гарчихсан ажилгүй болчихсон яг л энэ үеэс бага багаар муудалцаж эхэлсэн. Ажилгүй болчихлоо цалингийн зээл аваад наймаа хийе, бүүр сүүлдээ түргэн хоолны газар ажлуулъя ч гэж үзсэн. Зүгээр л үгүй болохгүй бүтэхгүй гээд л хөдөлж өгөхгүй муудчихдаг.

Найз залуу хотод байхгүй хөдөө л байна гэдэг. Хөдөө юу ч хийх билээ, за тэгээд үл ойлголцол болоод муудалцаад хөдөө гэртээ ирэхээр хэд хоноод араас хүрээд ирнэ, ингэж явсаар өдийг хүрсэн. Би нэг өдөр анх хоёр талд байгаад байхаар муудаад байна байр түрээслээд эсвэл гэр оруулж ирээд хамт амьдаръя гэхэд би галын хүүхэд гэрээсээ холдохгүй гэхэд аан заза гээд л өнгөрсөн, дахиж хэзээ ч хамт амьдарья гэж хэлээгүй. Бид 2 одоо бараг жил болох гэж байна кино театрт кино үзэж, гадуур хамт удаан алхаж ч үзээгүй, кино үзье гадуур хамт алхая гэхээр зав байгаадаа кино татаж аваад утсаараа үзье, алхаж үзээгүй такси бариад харъя гээд өнгөрдөг.

Энэ бол нээх асуудал биш, болно бүтнэ яараад яадгийн гэж бодно тэгээд л гэрийхэнтэй нь дасаагүй байхад шөнөжин утсаа унтраагаад яваад өгнө, хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихно хэд хэдэн удаа асуухаар найзуудтайгаа уулзаад гэнэ. Намайг хөдөө явна эсвэл сайн найзтайгаа уулзаад ирье гэхээр уурладаг байнга хажуудаа байлгах гээд л би ч эхэндээ үгэнд нь ороод за уулзахаа болъё хөдөө явахгүй гэдэг. Өөрийнх нь найзууд нээх сонин хүмүүс их муугаар нөлөөлдөг намайг их үл тооно, хүн байна ч тоохгүй өөрт нь хэлэхээр найзуудаа өмөөрөөд сүйд болно.

Яагаад ч юм 2-лаа ажилгүй болчихсон чинь манай хүний надад хандаж байгаа хандлага шал өөр болчихсон, өө хайгаад ч байгаа юм шиг намайг бүүр 72 цагийн эм уу, жирэмсэн болчуул авахуул, хоёулаа амьдралаа босгож байж хүүхэдтэй болно гэдэг хэд хэдэн удаа хэлсэн энэ үг нь надад маш том цохилт болдог. Өөрөө бол юу хэлснээ ч мэддэггүй дуугаа хураагаад суучихаар ааштай гэнэ хэцүү. Уурлана би чинь байнга инээгээд явна гэж байхгүй тэгээд өөрөө эхлүүлчихээд л чи буруутай чи намайг ийм болгосон гэнэ, ярилцаж ойлголцъё гэхээр чиний буруу ярьж яадгийн гээд л өнгөрдөг. Үнэндээ намайг сонсохгүй өөрийхөөрөө зүтгээд хүний үг сонсохгүй байхаар нь дуугай байж байгаад миний хэлэхийг сонсож бай гээд хэлэхээр чи ааштай ууртай гэнэ дуугаа хураагаад суучихаар уурлалаа аашны тулмаараа хэлүүлнэ.

Үнэндээ одоог болтол яаж харьцахаа мэдэхгүй аашийг нь олоход хэцүү. Одоо бүүр надаар уучлалт гуйлгуулж намайг араас нь гүйх ёстой гэсэн бодолтой болчихсон, хөөе ирэх юм уу, хурдан ир ээж аав чамайг асуугаад байна гэхээр би тэнэгтээд гүйгээл очино, очихоор бүүр нэг үл тоочихсон энэ ингэж л байдгийн гэсэн тоохгүй, намайг бол хүн гэж харж байгаа юмуу, хөөрхий ээж аав нь л юм яриад л байна, манай хүн утсаа оролдоол хэвтээд л аймаар эвгүй мэдрэмж. Нэг удаа ээжтэй нь ажил дээр нь байхад ирж авахдаа найз нь бүүр далчигнаж өгсөн, урьд нь үерхдэг охиныг яриад л найзыгаа ямар азтай нь миний найзтай суух бол гэж ярьж байхад нь хадам ээж нь эхнэр нь сууж байхад юу яриад байна гэж байхад хүртэл нөгөөхөө яахын гэж асууж манай хүн байж л байг илүүдэх биш би бүүр шок.

Ийм юм сонссон хүн уурлахгүй байхгүй, найз залуугаасаа асуухад юу ч хариулахгүй, за за хэрүүл хийлээ гэснээ утсаа оролдоод суучихна. Орой утсанд нь нэг эмэгтэй хүнээс чат ирсэн байхаар нь асуухад чамд хамаагүй чи ч гэсэн чаталдаг өөр хүнтэй бол гэж аав ээжийнхээ дэргэд хэлж байгаа хүн яг ямар хүн бэ. Би дэндүү хайртай болхоор хэлсэн үг үйлдлийг нь мартаад уучлаад л байна. Тэгээд уулзахгүй ингээд болъё, салъя гэж хэлнэ, уучлаарай ч байхгүй, юу байна гэр орондоо ирдэггүй юм уу гээд л залгана. Аав ээжээрээ далимдуулна, үнэндээ айлын ганц хүү болохоор дураараа зоргоороо байдгийн байна лээ.

Хөдөө мэргэжлээрээ ажилд орох болсноо хэлэхэд эгч нь хамт байхгүй болохоор та 2 муудалцаад байна хот руу ир, дүүгийн муу зүг нь чиний байгаа газар нь гэдэг, би бүх юмаа орхиод тэр хүнд найдаад очихоор тэр хүн намайг доромжлоод үл тоогоод байвал яана гэхээс айдаг болчихсон. Тэр хүнээс халамж хайр мэдрэхээ байгаад удаж байна, би олон юм хүсээгүй, үнэтэй цүнх ийм тийм юм авж өг гэж шаналгадаггүй зүгээр хайр халамж л хүссэн тэрийг өнөөдөр хэлсэн чинь над руу буруугаа чихлээ, ер нь чам шиг хүнийг халамжилж яадгийн гэсэн үгийг сонсоо л шууд л уйлчихсан.

Би хайрлахаар шийдсэн бол алдаа дутагдалтай нь хайрлачихаад дараа нь алдааг ойлгуулж засчихаж болдог гэж бодсон тэгсэн манай хүн өндөг шиг л өөгүй байх ёстой ээж шигээ, эгч шигээ байхыг шаардаад л зөрүүд бух шиг хүн. Одоо энэ хүнтэй цаашид байх уу үгүй юу гээд бодон бодон сууна. Сайхан ярилцаад асуудлаа шийддэг бол даанч хүнтэй ярилцахгүй уурлаад байдгийн, хүлээд ч хамаагүй урдаа суулгаад ярилцаад болохгүй бол эргэж харахгүйгээр салахаар шийдсэн…

15 Comments

  1. Эр хүн says:

    Чи үерхэл хайр дурлал гэнэн2 юм бичээд бдаг. Нөгөө хүн чин болхоор энэ хүүхэн 1, 2 ойртуулснаа юу гэж бодоод бгаан л гж байшд. Ах н олон айлд хүргэн орж явлаа. Олон ч охиныг гэртээ авчирч явлаа. Шаалгадаггүй охин шатдаггүй бэнзин гэж байдаггүй гэж зураг шиг охидыг тэрэг шиг дайрч, охидыг оймс шиг л сольж явлаа. Хайртай хүнийхээ боол болж явхаар Хайргүй хүнийхээ хатан болж яваа

  2. Даваасүрэн даажаа says:

    Утга авцалдаагүй юунчиг урт бичдэг юм ккк. Сорри шүү. Тэгээд яг яах гээд энд гон гон гээд гоншигноод бгаан. Бүтэхгүй, арчаагүй, сэтгэлгүй хүн байна чиний бичсэнээр бол. Тэгээд салаач, амархан бишүү!!! Үгүй гэвэл тэгээл гоншигноол байж байхаас тэ.

  3. Zochin says:

    Yasan ih olon 7 um nurshdag t1 umhi alni mahni us vee chi! Oilgomjtoi zyil der shuud salaach! Huuhedtei bolchood 1-2 jilin daraa bi omno bichij bsn hun bna bi estoi t1 umaa geed ooriinhon t1 gee gaihaad suuj bv.

  4. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Өөрийгөө хайрладаг эмэгтэйг л бусд хүн хайрладаг 😊
    Гоё гоё ном уншаарай…. нийтлэлийн эзэн маш харанхуй амьдарч байна гэж бодогдлоо….

  5. Ssss says:

    Manai huuhdiin etseg yag iim hun. Uuriiguu golohgui minii aztaig gaihna. Naadah chin huuhedtei bolson ch zasrahgui, ajil ch hiihgui. Huuhnuudtei chatlahaa ch bolihgui. Chmg zugeer geriin zarts shig l handana. Ah duutei tuldaa salj chadsan. Archaagui novshiig yg odoo haya. Naadh chin chinii energiig sorj amidarna. Chi odoo hairtai bgaa ch udahgui haramsana. Chi bid 2iin amidral yg adilhan bn.

  6. Mogi says:

    Иймхэн асуудлыг шийдэж сурахгүй бол чи олон салж нийлэх биз. Чамд ерөөсөө салаад бх том шалтгаан алга чи ердөө шалтаг хайж бна. Шалтаг хайсан хүн ингэж бичдэг. Ажилгүй болонгуут нь чиний бодол өөрчлөгдөж бгаам чи өөрөө ч мэдэхгүй чамлаж бна. Бүх юм ок хүн хаанаас ч олохгүй. Чи нэгнээс нь хүүхэд чирээд үлдэнэ. Дандаа бэлэн юм хүссэн хүүхнүүд бхий, асуудлыг даван туулах уусах ухаан түй ч бхгүймаа. Битгий сал энэ мэтчилэн олон даваа туулна, хэнтэй ч суусан туулна. Салж нийлээд яваад бвал сүүлдээ нохой тоож шиншихгүй жингэр болно шүү.

  7. sanaa says:

    Эмэгтэй хүн байж өөртөө итгэлтэй өөртөө хайртай байлдаа. ЧИ өөрийгөө хүндэлж хайрлахгүй байхад наад муу залуу чинь яаж ч чамайг хүндэлж хайрлахав дээ. Өөртөө итгэлтэй байж чадахгүй бол ингээд л эрчүүдэд дээрлэхүүлээд яваад байна даа. Сэкс нь торгоогоод байна уу? Өөрийгөө эхлээд зас.

  8. Booyoo says:

    Durlal sohor gdg shig naad holduu har durakaasaa sal ailiin gants gsn hernee hersuu amidraldaa zutgeltei zunduu l humuus bdg. Naadah chine bol tsagiin garz bna mart shineer ehelj amjilt

  9. Munkhuu says:

    За дүү минь тэгэхээр чи сонс. Наад залуу чинь чамд хайргүй юм бна. Тийм болохоор хүүхэдгүй байгаа дээрээ эртхэн холд. Бөмбөг залгивал үлдсэн амьдрал чинь хар дарсан зүүд болно. Өдөр бүр уйлна, дэрээ нортол уйлна. Ийм амьдрал хүсээгүй бол эртхэх холд. Чамайг холдохоор чиний араас гүйнэ. Тэр үэд нь өөрийнх нь алдааг учирлаад тэр хүнээс яг юу хүсээд байгаагаа ойлгомжтой тодорхой хэл. Хайр сэтгэл, гэр бүлийн талаар ном уншуул. Алдаагаа дутагдлаа засч чадахнуу хэсэг хандлагаа өөрчлөөгүй бол дахиж битгий зууралд. Энэ хугацаанд хүүхэдтэй болж болохгүй !!!! Амжилт.

    • батаа says:

      huuhedtei bolchoogui baigaa deeree asuudlaa shiiderei. Huuhedtei bolchuul salah hetsuu amidrah hetsuu bolchuul.

  10. Busgui says:

    Eej aawd n buh uneng n heleel naad durakaasaa hold odoo salahgui bol ireeduud burheg amidral chamaig huleej bnada.medeej ehleed hetsuu l bna tewcheed dawaad ungursunii daraa salsandaa bayarlah bno shu.

    • Болороо says:

      яаааг үнэн. чи өөрийгөө хүндлэхгүй, үнэ цэнээ ойлгохгүй бол юу гэж өөр хүн хүндэлэх вэ дээ

  11. George says:

    Zuer chamd hairgui zaluu l bna oor heleh ug alga… iim hun ailiin ohiniig jargaaaj chadahguie

  12. Уншигч says:

    За ёстой уншаад л ядарчихлаа. Гэрлээд хүүхэдтэй болчихвол ёстой сэрж чадахгүй хар дарсан зүүд болох юм бна. Хүүхдээ өнчрүүлэхээс айгаад салж чадахгүй. Нөгөөх нь одоо ийм цагаандаа гарсан бгаам чинь дараа нь яах бол? Ер нь ээжийн мээмнээс гараагүй эрх, бэлэн юман дээр өссөн цагаан гартай хүн ч дээ.

  13. Salaach... dumb ass says:

    Chi ih teneg huuhen yum..

    Uug ni bichseniig ni harahaar , durmiin aldaagui yum , yag amidral ni iim geheer shal teneg …

    Hairan zaluu nas.. end gonginood bailgui , helsendee hureed , gedesee chireegui deeree sal!

    72 tsag em uu , abort gej upfront helj baigaa huntei , hamgaalaltgui untaj l baidag , untaj l baidag ymarch une tsenegui teneg …

    Er hun hairtai huuhnii tuluu , naiz nuhud buu hel , eej aaviigaa ch hayad , galzuu chono shig emegchingee umuurch hamgaaldag yum ..

    Chi bol yu ch bish , zugeer l easy fuck mattress.. sorry but not sorry !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.