Хуучин 00-н цаас

Сайн байцгаана уу? Та бүхэнд захидлыг маань унших өдрийн мэнд хүргэе! Бага ч гэсэн сэтгэл маань хөнгөрөх болов уу гээд л бичиж сууна. Би 33 настай эмэгтэй. Би нэг залуутай 3 жил амьдарсан юмаа. Анх уулзахад л тэр аав ээж, орон гэр, ажил төрөхгүй байсан. Тэрийг нь би сэтгэл байгаа цагт гээд л огтхон ч тоогоогүй хайр дурлал мандтугай гээд л ажилд оруулж өгөөд хамт байр түрээсэлж амьдраад, үр хүүхэд шигээ л бөөцийлж, өглөө ээлжнээс бууж ирэхэд нь ч хоол 5-д босч хийгээд угтдаг байлаа. Ааш зан нь бага багаар танигдаж эхэлсэн.

Намайг найз нөхөдтэйгөө би уулзахад тун дургүй бөөн хэрүүл болно. Сүүлдээ ч хэрүүлийн нэмэр гээд уулзахаа больсоон. Ажлаас тараад шууд л гэртээ харьдаг ганц маршруттай. За тэгээд өөрөө нэг гараад явахаараа 10-д хоног алга болж архидаж шоудаж байгаад ирчихээд хээв нэг би бол эрэгтэй хүн гэсэн хөлдүү хариулт өгч хэрэлдэнэ. Гараад явсан л бол зоолттой гадуур хоноостой орж ирэхэд нь дуугүй байхаар тоосонгүй гэж хэрэлдэх, хаана байсанг нь асуугаад дуугарахаар асуулаа гэж хэрэлдэнэ.

За тэгээд л архины хордлогонд ороод л эмнэлэгт дусал тариа бөөн юм болно. Эцэг эхгүй юм даа би л хайрлах ёстой одоо хойшдоо өөр болох биз гэхээр гар хүрдэг болсон, царайлаг хүүхэн явдалтай байдаг чи бол яаж ийгээд намайг хуурсан байгаа л гэнэ. Сая 4 сард бүхэл бүтэн 5 сартай гэдсэнд байсан хүүхдээ хэвлий рүү тийрээд намайг эмнэлэгт хүргэгдэж, цус алдан амьд хөдөлж байсан үрээ эндэхэд хүргэсэн. Өө тийм жирэмсэн байхад минь ажлынхаа 40 гарчихсан хүнтэй явалдаж байгаад баригдсан. За тэгээд бичээд байвал тоймгүй.

5 сард тэрийг би гуйгаад ирэхэд нь уурхайд амьдралаа дээшлүүлье шинээр амьдаръя гээд ажилд явуулж өгсөн юм. Амраад ирээгүй ээ яагаад гэж асуухад надтай дүү чинь чамайг эмнэлэгт байхад муухай харьцсан учраас салж байна. Би цоо шинэ 00-ын цаастай болсон. Тэрэнтэйгээ суух гэж байна гэсээн. Одоо би тэрнийхээр хуучин 00-н цаас юм байна лээ. Нэг мөсөн орхихоор шийдэн дахиж холбогдоогүй ээ. Тэр хүүхэн нь дунд сургуульд манай нөгөө ангид байсан Эрээнд биеэ үнэлдэг байсан мэддэг хүн байна лээ.

3 жил тэжээлгэж, халамжлуулж, мэргэжил бас ажилтай болгуулчихаад, үр хүүхдээ эндүүлчихээд яаж ийм аймаар үйлдэл хийж чаддаг байна. Муу муухайг нь мэдсээр байж сэтгэл өвдөж маш ихээр гомдоод байна. Би өөрөө л тэнэгээсээ болж ийм байдалд хүрсэн. Амьдралд ялангуяа түүн шиг тархины тураалтай хүнд уучлал, итгэл үзүүлэх хэрэггүй юм билээ. Хэтэрхий зовлонгоо бичсэнд та бүхэн уучлаарай…

28 Comments

  1. Хонг конг says:

    Чанаргүй л эр хүн юм даа

  2. Адшаа says:

    Жирэмсэн эмийг тийртэл нь нөхрөө уурлуулдаг хогийн адсага ааштай шулмас бна тэ.

    • Зочин says:

      Жирэмсэн эм тийртлээ уурладаг эргүү малнууд ч бас бнаа бн. Ер нь бол юм үзээгүй гуйлгачин өссөн хүмүүс ааш уур ихтэй юм болгоныг зүхэж харааж ядуу хоосон амьдралдаа гутарч хорсож бдаг болохоор энэ хүүхний хүчээр өдий болсон үнэнээ сонсож чадалгү тэгээ биз 😂😂😂 чи бас зовлон нэг болохоор ойлгоод бх шиг бн тэ 😂😂😂

  3. S0me0ne says:

    Наад эр хүйстэнгээ хөөгөөд явуул.
    Чамд хань болохгүй. Нэг ч гэсэн өдрийн өмнө сал

  4. Hhhh says:

    ooriigo orowduuleh gd bdimu haa negtei burhan garch ireed chmg sn hicheesen gd uramshuulahgui, iim munhag zaluugaar yahnuu yg unende ehner eej bhaar dandq ooriigo zoliosloj amidrana magadgui mash sn hanitai mongotei bl hongowchlono uu ghees ta har ym chn bol uuchlaarai, iim huntei bsnaas gantsaar amidar eswrl aldaan drees dahij oor huntei blj shineer amidar, ingen2 muulaad amidraad bdg emegteig mdne yaalgah gd bgan medegdehgui salj chadku zasaad magtaad bj chadkuu neeree

  5. Chaas daa says:

    End setgegdel bichij bgaa humuus uneheer uhaanii doroitold orson bhiin. Neg taliig barigsad. Zaluug ni yaj shiitgeh talaar hutsatsgaana, teriigee zovlogoo haha. Orovdoltei ch yum bol doo. Zahiin gichiigiin ugeer huilrahiim daa.

  6. life says:

    Нээрээ ингэж амьдардаг бүсгүйчүүд байдаг гэжүүү. Тэр урт амьдарлын хаана нл алдчихлаа .

  7. Emegtei says:

    Minii uguh zuvluguu bol naad hvnee hvvhed buyu urag endehed hvrgesen gedeg zvil zaaltaar urgudul ugj yavuul emegteichvvd ene dr l alddag bi setgeltei bsiin tm bsiin iim bsiin bid hoyr tgj bsiimda gd zvgeer bgad bdg getel ter hvn chini hundlungiin hvnees dor hundlungiin hvnii chamd vzvvleegvi hohirliig vzvvlsen hvn tm bolhoor shiitgel amsuulah yostoi. Bas zoduulchihaad dursamjaa bodood eregtei hvniig uuchlaad bdg uur uuchlah hairlah yum zunduu bhad uuchlah yumaa olj dee tm maluudiig shuud urgudul uguud yavuulah ystoi bdg buruugaa uuruu uhamsarlaj temrsej bj ter hvn oilgodog eruusuu l ene.

  8. i says:

    odoo ter hun salaad yavsan bol aznii yum geed.dahin buu niileerei

  9. BAT says:

    Монгол хүүхнүүдэд хэлхэд. Ийс ажил хийж үзээгүй сураагүй амар хялбар аргаар өдөр хоногийг өнгөрөөгөд сурцан юмыг анхнаас юуг нь тоож тэжээдэг юм бэ. Тэгээл ашиглуулаал явах юм. Анхнаас мөнгө нэхээд болзоонд даалгаад. Хөөрхөн ажилсаг идэвхтэй байвал ханилж суулдаа. Ернь бас иймэрхүү ажил төрөл байхгүй эр саасан хүүхнүүд бас зөндөөдөө монгол зан юм уу даа

  10. Ggn says:

    Teed ternii yu gesend ach holbogdol uguhgui l bgachde. Chi barag huleen zuvshuurcun bolood l uuriiguu gemteegeed bn. Ur udmaa uuriin garaar amiig n tasalj chadaj bga uruvduh setgelgui novshoos zailj amarsandaa harin ch bayarlah bishu

    Azny yum geed arai deer amidral zuraa. Busdad gomdono ushirhunu gedeg ulaissan chuluu gartaa atgaad shidehgui bailgaad bhyg l helne.

    Uurtuu busdaas iluu hairtai bj chadq hevtjiij busdiig yaj chamaig hairlah yostoi gej bodoj chadjiinaa. Chi uuriiguu ehleed hairla

  11. owl says:

    тиймийг нь мэдсийм чинь салсандаа баярлах биш үү. дахиж тэгж алдахааргүй сургамж боллоо, одоо илүү дээр хүнтэй учрана гээ л бодчихгүй юу. тэхдээ яагаад урьд нь тэгж аймар хачин хачин болоход нь өнгөрөөгөөд байсын, нэг ядарсан юмыг өөд нь татаж аваад муу муухайг нь тэвчээд нөхөртэй л байя гэж боддымуу яады… тэгсэн ч гэсэн нөгөөдөхдөө хаягддаг наасан. битгий ийм аргаа барсан бай

  12. Mogi says:

    Хөөрхий эрийг харлуулах гэж ихэд хичээн бичжээ. Гэтэл чамаас ихэрхүү дээрэнгүй үзэл үнэртэж, тэр муу жижиг гарыг суга өөд нь татсан талаар, өөрийгөө хуучин 00-ийн цаас биш, тэрнийг тархины тураалтай гэх мэтээр хэлсэн нь чиний ямар хүн бэ гэдэг нь тодорхой ажээ. Чи өөрөө 30-тай бхдаа суусан гэхээр зан ааш үзэл бодол асуудалтай болоод ийнхүү удаж бж гэрлэсэн гэсэн үг. Эр хүнийг ингэж хариулахгүй ээ. Эр хүн юу хүсэж бгааг, яг яамаар бгааг, өөрийгөө нөхрийнхөө оронд тавин зүрх сэтгэлээрээ мэдэрч чадваас хэзээ ч чамаас урван одохгүй ба гэдэс рүү чинь тийрэхгүй юм. Чи нөхрийнхөө цохилох зүрхний зорилго нь болж чадаагүйн шалтгаан нь чамд бгааг ухаарахгүй, түүнийг хараасаар дуусах биз ээ. Одоо миний доор намайг хараан бичих хүмүүс яг чиний замаар яваад салчихсан, бусдад буруугаа тохогсод ба хөөрхийлөлтэйгээр энэ насаа барах юм. Тиймээс салсан асуудлын яг үнэн учир шалтгааныг ганц хүн үүрэх учиргүйг эртхэн ухаарч бодож олж чадваас, ашдын чинь амьдралд тустай биз ээ.

    • owl says:

      ямар ч хүн ямар ч тохиолдолд жирэмсэн хүний гэдэс рүү өшиглөнө гэдэг… Mogi-с дутуугүй мунхаг ажээ. чи яагаад дандаа эмэгтэйчүүдийг шүд зууж өсөрхөж бичдийн who hurt u so bad u are like this

      • Mogi fuck off says:

        So true
        Ducking stupid mogi/ bitch
        Who hurt you fucking asshole

    • Mogi -d says:

      Mogi chi yamarch orovdmoor ym be dee kkk.chi emegtei hund ih l horsoj yavdag ym bn daa olon ch hayagdsan bh.jijighen erhtentei gedegt 2000% huvi itgeltei bn.iim ih uzen yadalttai bolohoor chin azgui l bj taaraa shu de. Chi odoo tsagiin zolgui teneg erchuudiin bodit toloolol holoos haih ch hereggui chini bichsen ugs chamaig mash shn todorhoilj ogch bn. Hussen emegteigee ooriin bolgoj chaddaggui erchuud yag iim yos zuin doroitoltoi bdg ym. Bayarllaaa Mogi bodit shijee bolj olond ooriigoo taniulhaas nuugdaagui mash ih bayarllaa..screen shot hiigeed cham shig bolj bolohguig busdad anhaaruulah bolomj olgosond..

    • Зочин says:

      Эмэгтэй хүнийг үзэн яддаг эрчүүд, эр хүнийг үзэн яддаг хүүхнүүд бага насандаа авсан сэтгэлзүйн гэмтэл шархтай бдаг. Хүүхнүүд нь голдуу бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бдаг бол эрчүүд нь голдуу яшка ээжтэй бдаг. Ээжийнхээ завхайрал арчаагүйтлийг харж өсөх нь эрэгтэй хүүхдэд эм хүнийг үзэн ядах сэтгэлийг бий болгоно. Бас нэг шалтгаан нь чин сэтгэлээсээ хайрласан эмэгтэй нь хуурах. Ер нь ямар нэг бдлаар яшка хүүхнүүдтэй зууралдах нь эр хүнийг үзэн ядагч болгодог юм. Мөн өөртөө итгэлгүй, санхүүгийн боломжгүй зүс царай бие хаа тааруу эрчүүд хүүхэн бүрт гологдсоор үзэн ядагч болдогийн гэсэээн хөөрхий. Мөги аль нь юм бүү мэд ккккк. Ямар ч бсан жирэмсэн эмийг тийрээд зулбуулсан эрийг өмөөрөхийг бодоход нэлээн том ментал проблемтой бололтой.

      • Sascha says:

        Наад Мөги чинь хүүхэн болгонд гологддог, хорчийсон хар юм бгаа бхөө хөөрхий. Тэгээд хэнд ч тоогдохгүй хүн чинь яшка нартай л орооцолдоно. Тэгээл үзэн ядагч болж бгаам даа. Ер нь хүнээр жинхнээсээ дурлуулж огт үзээгүй бх.

  13. өөр секс says:

    Зарим нь буруутгаж машадгүй л дээ. Гэхдээ л зиндаа зиндаагаараа байх хэрэгтэй. Ялангуяа гуйлгачдыг хэзээ ч битгий өрөвд. Тэд ямар ч тохиолдолд гуйлгачин л сэтгэлгээ хандлагатай байдаг пм

    • owl says:

      арай хатуу хэлцнээс биш үнэн л дээ. ямар санаа сэтгэлтэй байна тэр нь өөр дээр нь амьдрал дээр нь яг харагддаг

      • Yeap says:

        Yag unen !
        Zindaa humuujil garal uusleeree

        Chamd gej helehed, ter oodgui novshiig haya !!! Karma is bitch

        Chamaig zodhod tsagdaad uguhgui yasan yum ! Terniig alchihsan baisan ch ok shdee

        Argagui hamgaalalt , 5 sartai jiremsen emegtei yalgui garna

    • Woman says:

      Haashaa pm be

    • Woman says:

      Haashaa pm bichih ve

  14. Би олон новшийн амьдрал үзсэн өдий наслахдаа эмэгтэй хүнийг ер нь хүнийг 00н цаастай зүйрлэж ярьэ байсан хүнийг үзэж сонсоогүй юм байна. Яаая ухамсар сэтгэлл санаа гэж өөрөө жинхэнэ 00н цаас болсон баагий бндаа наадах чинь

    • Your baby says:

      Agaa
      Iim huuhrun baby photo profile deeree tavihaa boliochee
      Uuriin chin huuhed bish bol , huuli bus shuu ! Nasand hureegui huuhdiin zurag , etseg ehiin zuvshuurelgui ashiglah

  15. Tdd says:

    Больсон дээр шүү, хайран залуу нас. 33тай эмэгтэй гэхээр гайгүй л хүн байх шиг байна өөрөө. Тэгээд ийм юмтай очиж зууралдсан гэж бодохоор бас л таарсан таар шуудай ч юм шиг, мэдэхгүй юм даа, чи бол буцаад ирэхэд нь уучлахар л харагдаж байна, насаараа зодуулаад л хамт амьдраад байдаг хүүхнүүдийн нэг бололтой

  16. батаа says:

    tevchij amidrah shig hetsuu zuil bhgui. huuhedt boloogui dree bolison dr shuu. mongold uhaantai shn zaluuchuud zunduu bga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.