ЭРЧҮҮДИЙГ АЙЛГАДАГ, БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОО САЙХНЫ 5 ТРЭНД

Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Тиймдээ ч эрчүүд сайхан бүсгүйн үзэсгэлэнтэй төрх, дур булаам байдлыг харах дуртай байдаг билээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн зарим гоо сайхны чиг хандлага эрчүүдийг татахаас илүүтэй айдаст автуулдаг гэнэ шүү. Ингээд та бүхэнд эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний гоо сайхны 5 трендийг танилцуулж байна.

Тод хараар будсан хөмсөг – Эрчүүдийн ихэнх нь тодоор будсан хар хөмсөг харахыг хүсдэггүй гэжээ. Энэ нь тэдэнд яг л нүүрэн дээрээ сахал зурчихсан юм шиг харагддаг аж. Тэдний хэлж буйгаар тод хар хөмсөгтэй бүсгүйчүүд алиалагч шиг, бас зорилго нь тодорхой Гейша шиг харагддаг гэнэ.

Хиймэл хөх – Эрчүүд хиймэл хөхтэй бүсгүйчүүдийг нэг хараад л мэддэг бөгөөд тэдний нүдэнд энэ нь яг л бөмбөг шиг харагддаг гэнэ. Мөн бэлгийн харьцаанд орж байхдаа хиймэл хөхөнд хүрэх үед эрчүүдийн сэрэл буурч, тааламжгүй мэдрэмж авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд яг л “хиймэл хүүхэн”-тэй унтаж буй мэт сэтгэгдэл төрдөг аж.

Урт хиймэл хумс – Эрчүүдийн 90 хувьд нь эмэгтэйчүүдийн урт, тод өнгөтэй, нарийхан хиймэл хумснууд үлгэрт гардаг Баба Яага болон бусад шуламс, аймшгийн дүрүүдийг санагдуулдаг гэнэ. Түүнчлэн тэд бэлгийн харьцаанд орж байх үед урт хиймэл хумстай эмэгтэйчүүд дур тавьж байхдаа хамтрагчийнхаа биед шарх, сорви үлдээх аюултай байдаг хэмээн боддог аж.

Цайруулсан шаргал үс – Цайруулсан шаргал үс нь 1950-иад оноос хойш тренд болж байгаа ч энэ нь эрчүүдэд тийм ч гоё харагддаггүй гэнэ. 21-р зуунд эмэгтэйчүүд үсээ янз бүрийн өнгөөр будуулж, сэтгэл татам харагдахыг хичээх болсон. Гэхдээ дэлгүүрүүдэд зарагддаг хямдхан цайруулагчаар үсээ цайруулж, шаргал болговол та яг л хямдхан хятад хүүхэлдэй шиг харагдана гэдгийг битгий мартаарай.

Силикон уруул – 10 настай нэгэн хүү силикон уруултай эмэгтэйтэй таарч, түүнээс “Таны уруул яачихаа вэ?” гэж асуужээ. Бүсгүй түүнд “Энэ бол шинэ тренд. Мэс заслын аргаар ийм болгочихсон юм” гэж хариулав. Гэтэл хүү, “Үнэхээр харамсалтай юм. Одоо хэн ч таныг үнсэхийг хүсэхгүй байхдаа” гэж хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.