Хосуудын харилцаа

Сайн байна уу? Гадаадад амьдардаг 22 настай эмэгтэй байна аа. Найз залуутайгаа үерхээд 2 жил гаран, хамт амьдраад 1 жил гаран болж байна. Сүүлийн үед надад үнэхээр хэцүү байна. Эхэндээ ч гайгүй л байдаг байсан. Сүүлдээ хэмжээ хязгаар нь хэтрээд намайг стресстүүлэх боллоо. Тэр хүн маань ажилтай байсан, ажилгүй байсан ялгаагүй байнга тоглож байдаг. Хажууд нь би тэгээд хийх ч юмгүй, хэзээ тоглохоо багасгаад надад анхаарал халамж тавих юм бол гээд хүлээгээд л.

Би пс тоглоомыг бол хүлээн зөвшөөрдөг, огт хорьдоггүй. Бусад охид шиг огт битгийй тогло, боль, болихгүй бол сална гэх мэт сүрдүүлгэ хийдэггүй штээ. Аль болох ойлгоод л, би өөрөө нээх тоглодоггүй ч гэсэн тоглоомын бичлэг эдр үзэх дуртай. Ер нь цаад хүнийхээ хийдэг юмыг нээх хорьж цагдаад байдаггүй л дээ. Хааяа хэлэх юман дээрээ хэлэхэд өөдөөс зөрүүлээд уурлаад байдаг. Сурангаа давхар ажил хийгээд, ажил эдрээсээ стресс авдаг болохоор нь за яахав гээд би дуугүй л тоглуулж суулгадаг.

Гол хэцүү юм нь пс тоглоомоо жоохон багасгаад надад анхаарал халамж тавиад, 7 хоногтоо 1 удаа ч гэсэн гадуур салхинд авч гар л даа, гоё бие биетэйгээ ярилцаад, хамтдаа гоё гоё юм хийгээд хосын харилцаагаа дээшлүүлэе гэхээр би ажил хийж байгаа биздээ, би стрессээ тайлж байна, би дуртай юмаа хийж байна, би ядарч байна, би ингэж байна, тэгэж байна гээд л. Тоглож байх үед нь хааяа ингээрэй, тэгчээч гээд гэхээр өөдөөс би тоглож байна штээ гээд уурлах шинжтэй байдаг. Тэгээд л дэргэд чинь байхад чинь өөр яалгах гээд байгаан, зүгээр тоглуулаад л суулгана биздээ, дэргэд чинь байвал болоо юм биш үү гээд л.

Чи намайг ойлгосонгүй тэгсэнгүй, дуртай юмыг маань хийлгэсэнгүй, хувийн орон зайг маань хүндэл гэх юм. Би ямар архи дарс уугаад өөр охиг эргүүлээд яваад байгаа биш гэнэ. Би хүндлээгүй ойлгоогүй байсан бол өдий болтол өдөр шөнөгүй, зав л гарвал тоглоход нь зүгээр нээх юм хэлэхгүй дуугүй хараад л хэвтэх байсан гэж үү? Миний хайр стрессээ тайлж байгаа юм даа за яахав гээд л дуугүй байх юман дээрээ дуугүй өнгөрдөг.

Та нар маань бодоод үз л дээ. Нөгөө хүн нь өдөр хичээлдээ яваад, орой нь ажил хийгээд өглөө тардаг. Хэцүү байдаг гэдгийг нь би мэддэг болохоор аль болох түүнд ачаа өгөхгүй гээд бусад асуудлаа би өөрөө зохьцуулдаг. Яг л ээж хүн шиг ханддаг. Одоо тэгээрэй, тэр ингэх ёстой шүү гээд л сургууль, хичээлийн талаар, бичиг баримт зохьцууулах гэх мэт бүх зүйл дээр би л санаа зовж хамаг юмыг нь бараг өмнөөс нь хийх холгүй л гүйдэг. Бүх юмыг нь дэмжээд, үнэхээр болохгүй юм байвал би хэлдэг. Би ч өөрөө бас орой ажил хийгээд өглөө тараад хичээлдээ яваад ядардаг ч гэсэн миний хайрд илүү хэцүү байдаг гэж бодоод л аль болох дараа ачаа болчихгүй юмсан гэж хичээдэг.

За тэгээд хичээлгүй, ажилгүй өдрөө сэрээд л шууд нөүтбүүкээ асаагаад л унтатлаа тоглочихно. Бүр сургуулийн амралт эхлэсэн зөвхөн ажлаа хийх үе ирвэл өглөө ажлаасаа тараад л орж ирээд хоол идээд тэгээд ядарч байгаа мөртлөө тоглоож суучихдаг. Би тэнд өмнөөс нь нойр, ядаргаанд нь санаа зовно. Би зүгээр хамгийн ихээр гомдож байна аа. Би өөрт нь хичнээн их санаа зовоод, ээж шиг хандаад л хайрлаад байхад л өөрөө намайг ойлгохгүй тоохгүй уурлаад л. Тэр огцом түргэн ууртайг ч хэлэх үү. Би 2 хүн тэгээд зэрэг уурлаад асаад яахавдээ гэж бодоод л дуугүй болоод л, бууж өгдөг.

Тэр маань муу хүн биш л дээ. Хүүхэд шиг цайлган, цагааханаараа хүн. Зүгээр пс тоглоом гэдэг юманд хэт их цагийг үрж, хийх ёстой юмаа хийхгүй өнгөрөөчөөд өөрөө сүүлд нь стресстээд байдаг. Ядаж 50хувь биш юмаа гэхэд 20 30хувь тоглохоо багасгаасай гэж хүсэж байна. Би яг яах ёстой юм болоо?

Үнэнийг нь хэлээд жоохон гомдож туних гэхээр л уурлаад, өөрийгөө өмөөрөөд сүүлд нь би л тэнэг хүн болж дуусдаг. Эрхлүүлэхийг хувьд байнга эрхлүүлээд хааяадааа л гадуур гардаг. Байнга уурлаад хэрүүл хийгээд байдаг биш л дээ. Хэтрээд байгаа үед юм эвээр ойлгуулах гэхээр л уурлаад хэрүүл үүсээд байх юм. Яахав надад маш их хайртай гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ л хайр гэдэг чинь 2 хүн хоёулаа хичээж байж урт удаан үргэлжилдэг штээ. Би яавал дээр вэ?

13 Comments

  1. Emegtei says:

    Umnvvr ni orj yumiig ni hiideg chini buruu bhgv yu. Terendee uuruu anhaarch togloomnoos sataarah ystoi. Hvn uuruu tuslamj hregtei bol uchirlaj amaaraa uuriin asuudlaa helsen tsagt umnuus ni hj bai. Uvdsun zovson ezgvi bsan gh met shaardlagtai zvil bish bol ene eruusuu gerleed udsan hvmvvst ch hamaatai

  2. Uulee says:

    Yawaandaa bagasah l baih, gehdee ter boltol huleej tesehgui gewel sal!!! Er ni iim zaluuhan bain uur hunii ayiig harj hicheel ajil geed stress baihad nemj stressdeed yarshig bishuu????? Hayaal garaad yawaachdee gamtsaaraa ch bolow 1 udur zugaalaad uur humuustei taniltsaad goy yawaachdeee!!!!! Chamd bas ih uchir baina, iim zaluuhnaasaa neg huntei zuuraldaj yawdagaa bolioooch, bur neerwtchihlee baina,

    • Uulee says:

      Ingej chi ingejgui baina tegehgui baina geed baiwal eregtei hun chin chin ulam l tsaashlana, chi zugeer l hayaad garaad yaw, gaduur zugaalsan bichleg zurgaa sain awaad socialdaa tawi, uur humuustei taniltsaad goy bgaagaa medruul, ingej l nuluulnuu gehees bish nyaltsagnaad hajuud ni baigaad baihiim bol chamaas ulam dulnu, er ni yasan ch huntei ert uerhej hamt amidarch bolj l ugwul ehner nuhur bolchih geel baihiimdaa, gadaad kino uzeel baidag, soyliig ni joohon surj awaach, ger bul tuluwlult geech yumiig naad tarhi tolgoindoo saitar bodoj tungaagaach, iim zaluuhnaasaa nuhur aytai l ingehgui bna tegehgui baina gej gonshignood

  3. zochin says:

    hamt togloj yagaad bolohgvi gej

    • Сиси says:

      Найз залуу бид хоёр хоёулаа чацуу 28тай.Манай найз залуу улаан пс чин
      Ерөнхийдөө нөхцөл байдал чамтай төстэй
      Би зүгээр дураар нь тааваар нь хаячдаг
      Өөрөө би тоглох үеэр нь өөрийнхөө юмыг хийгээл байж байдаг
      Гол нь манай найз залуу өөртөө оногдсон ажилаа маш сайн хийдэг.Ажиллангаа давхар сураад
      Чөлөөт цагаараа бол завсаргүй тоглоод
      Заавал надад анхаарсангүй энээ тэрээ гэж гоморхох тусам чи улам л стрэсстэнэ
      Та хоёрын ерөнхий байдал хоорондоо нийцдэг л бол зарим зүйлийн хүлээн зөвшөөрч сурсан нь дээр
      Тэр нь чамд илүү дээр

  4. сэтгэгдэл13 says:

    Хүүхэдтэй болсон ч гэсэн тоглоод сууж байна гэдгийг төсөөлж чадаж байгаа бол цаашид харилцсан дээр. Үгүй бол мэдээж салах нь зөв. Хүн өөрчлөгдөж чаддаггүй юм. Ялангуяа эрэгтэй хүний байгалиас нь заяасан зөрүүд зан, өөрийнхөөрөө зүтгэдэг занг өөрчлөх бараг л боломжгүй. Яах вэ, зарим нэг хүмүүс үхлийн ирмэгт ирээд өөрчлөгдсөн л гэдэг юм.

  5. tulga says:

    eviidee ohin ur mine

    • Zochin n says:

      naiz zaluutai bolsimu nasand hursen huu urchilj avsimu terige yalgaj salgaj oilgomoor yuma eregtei humuus uurt n eej shig n handaad ehleher emegtei hunees uidaj eheldeg bh gj boddog zaaval hamt garj orsongui gd chi gertee suugaad bj bolkuushdee garj or zugaal gantsara hiij boloh yum zunduu bnshd ydjil coffee shop orood goy nom unshaad suu l daa naad hun chin ayndaa oilgono shdee eregtei hun ern ugluuleed bhara ulam tsaashildag yum shg tegeed ch hair halamj anhaaral gdg zuil chin ugluulj yanshuulaad gardag zuil bish shude une tsenetei bai bolku bol sal l daa zaluu saihan nasaa ingej urne gj yu bsiin

      • батаа says:

        yhavdee hiih ymgui uedee hun ygd togloj blohgui gj. hun ydarnuu bnuu ter hunii l dur shuudee

  6. zulaa says:

    Тиймээ өөрийн үнэ цэнээ алдсан байна, чамайг хүндэлж хайрладаг бол чиний үгэнд орно, тэгэхээр нэг хэсэг орхиж явах хэрэгтэй байх, эсвэл амлалтын гэрээ байгуулдаг ч юм уу, 7 хоногийн хуваарь гаргаад хамтдаа хийх зүйлсийн жагсаалт гаргаад хэрэгжүүлж болох байх, өглөө хичээлдээ явна, ажлаас ирээд хоолоо хийнэ, нэг өдөр чи нэг өдөр найз залуу чинь, өдөрт 3 цаг тоглоом тоглоно, бусад цагт нь гадуур цагийг өнгөрөөнө ч гэдэг юм уу, өдөрт 8 цаг унтаж амарна гээд, та 2 сайн ярилцаад би ийм саналтай байна, хүлээн зөвшөөрөхгүй бол би тусдаа хэсэн амьдармаар байна, өөрийн орон зай хэрэгтэй байна, би ч бас ажил хийж сурч байна ядарч байна гэж сайн ойлгуулсан нь дээр болов уу, залуу хүн байна өөр сонирхолоо хөгжүүлээд бассейнд яв, номын санд суу, эсвэл дэлгүүр хэсээд эмэгтэй найз нартайгаа цагийг өнгөрөөгөөд нэг хэсэг тоохгүй байвал яадаг болдоо?

  7. Mogi says:

    Нас нь явахаар аяндаа больдог. Тэр болтол хүлээж тэсэхгүй гэвэл компьютерыг нь цөм шаа.

    • daddy says:

      Юнэн Юнэн! би бас тийм байсан одоо больсон. Наадах чинь байдаг л асуудал өөрөө тоглоод стрессээ салж байгаа юм шүү дээ.

  8. Г says:

    Хамтдаа чанартай цагийг өнгөрүүлж хуваагдашгүй анхаарал халамжаа зориулж гоё дурсамж бүтээх боломжит мөчүүдийн талаар огт ойлголтгүй бацаан олж авч дээ, бусдад зориулах өөрөөсөө илүү гарч сурах нас цаг нь болоогүйн бишүү, чи өөрөө ч гэсэн тэр илүү эрд зориулах ээжийн дүрд үрдэг цагаа өөртөө зориулаад өөрийнхөө ирээдүйд л анхаараачдээ. Өмнөөс нь гүрийж өгөхөө болихгүй бол дараагийн хүүхнээсээ олон юм горьдож зовоосон хэзээ ч том болдгүй мангар бацаан хэвээрээ л хөгшрөнө. Чи тийм болгогчдынх нь нэг нь бн. U r the enabler & killing the growth process of some1. Чамд өөрт чинь сурч мэдэх бүтээх өөр гоё юм бдгүймүү залуу схн улсууд бж нэгнийхээ донг нь нөгөө нь өөгшүүлж ханиндаа мяараад яадын чи хэл ус мэдлэг чадвараа сайжруулахад донтоод хосын харилцаа чиглэлээр бас эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ мэтийн юм ух, чи өөрөө туршлагагүйтээд буруу таактик хэрэглээд наад эргүүгээ хөгжүүлкүү эр хүн болгохгүй садаа хийгээд бншд. Хэн ч ээж шиг нь үглэхгүй санаа тавихгүй бол ядаж өөртөө санаа тавьж тоглох донтох цагаа арай дээр чухал юмандаа зардаг болох гэж бтал чи гэж шавар тэнд шидтэн бга бишдэ ямар ядаргаатайн. Нөгөө эрвээхий болох гээд хамаг шүүсээ ялгаруулах гээд далавч ургуулахад нь нэмэртэй бодисоо үйлдвэрлэх гээд байжийтал нь дундаас нь орж ирээд тусалжийна нэрээр өнөө шүүс нь ч ялгарсан юмгүй далавч нь ч олигтой ургасан юмгүй үүрд өт хэвээрээ үлдээд өөртөө ч өрөөлд ч насаараа дарамт болдог өөдгүй үхэр л үйлдвэрлэгджийгаам бн. Хүнийг хөгжих шатанд нь тус болжийгоо нэрээр битгий садаа хийгээрэй. Алдаж онож тэнэгтэж хариуцлагаа өөрөө үүрч сурч бж л наадах чинь хүн болно хүүхдэрхүү хөгшин эр чамд гэлтгүй насаараа бусдад ч өөртөө ч дарамттай амьдрана. Тоглож бгад арын амьдралаа алдаг авгайгүй ч болж үзэг тэгж бж ухаарахаар хэт донтолт бол тээд let it be. Өлсөөд өөр хүнийг зарж өмнөөсөө амьдруулж чадкуу болоод ирэхээрээ донтолтоо шийдэх бха. Тэр болтол нь битгий ээжинцэрдээд эргүүлдэж гүйгээрэй. Өөрийгөө бэлтгэ. Чи тоглоомноос нь чухал бж чадкуу доромжлуулж бж хүлцэнгүй ч гэх шиг бусад охид үнэ цэнээ мэдрээд шаардлага тавьж чаддаг бхад өөрийгөө шивэгчин унтдаг хүүхнээс ч долоон дор үнэлүүлж өгөхгүй бга юмыг нь горьдож ч суух гэж. Өөрийгөө үнэл хайрла өөр бүтээлч юманд цагаа нөхцөөж үлгэрлэж нөлөөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.