Үнсэлтээрээ өөрийгөө шинжээрэй

Үнсэлт гэдэг хүнд ямар ч тохиолдолд маш тааламжтай мэдрэмжийг төрүүлж байдаг. Нөгөө талаар энэ нь хосуудын харилцааг ямар түвшинд байгааг ч мөн илэрхийлдэг. Үнсэлт ямар утгыг илэрхийлдгийг сонирхуулъя.

Хацар дээр үнсэх

Иймэрхүү үнсэлт нь маш цайлган, элдэв муу санаа агуулаагүй үнсэлт юм. Үүнийг найзын үнсэлт ч хэмээн нэрлэх нь бий. Учир нь үнсэж буй хүндээ үргэлж сайн санаж, түүнд талархаж явдгаа, мөн өөрт нь таалагддагаа илэрхийлж байгаа хэлбэр билээ. Хэрвээ таныг сайн найз чинь ийнхүү үнсвэл та үнэхээр онцгой нэгэн, харин эсрэг хүйсний хүндээ ийнхүү үнсүүлвэл тэр танд талтай, болзохыг хүсэж байна хэмээн ойлгож болох нь ээ.

Уруул шүргэлцэх

Ихэнх тохиолдолд цэвэр ариун сэтгэлийг илэрхийлж байдаг. Тэрчлэн урт удаан харилцаатай хүмүүс өөрсдийн бат хайр сэтгэлийг энэхүү үнсэлтээр илэрхийлдэг юм. Тэдний хооронд шунахай хүсэл тачаалаас илүүтэй, хүндлэл хайр оршиж байдаг.

Сахиусан тэнгэрийн үнсэлт

Хэн нэгэн залуу таныг яг л ах шиг тань, дух, нүдэн дээр чинь үнсвэл тэр таныг бусдаас маш их харамладаг, халамжилдаг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түүнчлэн магадгүй тэр таныг унтаж байхад тань сэрээхгүйг хичээж ийнхүү зөөлөн үнсэж ч болно.

Зөөлөн үнсэлт

Зөөлхөн, энхрий үнсэлт нь ямар ч үед хайраа илэрхийлэх хамгийн тохиромжтой аргуудын нэг юм. Ялангуяа урт удаан харилцаатай хосууд биенээ ийнхүү зөөлнөөр, хайраа шингээн байж үнсдэг. Түүнчлэн энэ төрлийн үнсэлт нь цэвэр ариун байдал, бат итгэл, хэзээд түүнээс холдохгүй гэсэн утгыг илэрхийлэх нь бий. Гэвч эсрэгээрээ нөхцөл байдлаас хамаарч, үдэлт хагацлыг ч илэрхийлж байдаг.

Удирдагчийн үнсэлт

Хайртдаа удирдагчийн үнсэлтийг бэлэглэхийг хүсвэл түүний дээд, доод уруулын аль нэгийг зөөлөн сорж, бага зэрэг өөр рүүгээ татаарай. Ингэх нь хамгийн романтик үнсэлтийн хэлбэр бөгөөд бүхнийг мэдрэмжээрээ тааруулан, хамтрагчдаа сайхан мэдрэмжийг төрүүлж чадваас түүнийгээ диваажинд умбуулна л гэсэн үг. Хэрвээ таныг хэн нэгэн залуу ийнхүү үнсвэл таныг хүсэж байгаа, тэрчлэн харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаагийн дохио юм.

“Хүн аалз үнсэлт

Хүн аалз кинон дээр гардагчлан бүсгүйгээ дээрээс нь, уруугаа байрлалтай үнсэх нь охидын мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч ийнхүү үнсэх нь таны бодож байгаагаас ч амаргүй, эрсдэлтэй учир төдийлөн түгээмэл биш юм. Энэ төрлийн үнсэлт нь шинийг эрэлхийлэх, харилцаандаа өөрчлөлт хийхийг хүссэн хосуудын үнсэлт ажээ.

Хазалж үнсэх

Хосуудын дунд байдаг түгээмэл үнсэлтийн нэг бөгөөд ихэнх тохиолдолд ийнхүү үнсэх нь тухайн хүн хайртыгаа маш ихээр хүсэж буйн илрэл гэдэг. Тиймээс ч хэрвээ залуучууд энэ төрлийн үнсэлтийг сайтар “эзэмшчихвэл” хайртай бүсгүйгээ өөртөө бүрэн дурлуулна л гэсэн үг. Гэвч хазалтынхаа хүч, чанга зөөлнийг тааруулахгүй бол эсрэгээрээ байдлыг бүр дордуулж ч мэднэ шүү.

Нойтон үнсэлт

Амаа нээлттэй чигээр нь үнсэх энэхүү төрөл нь маш дэврүүн, онцгой үнсэлтүүдийн нэг юм. Энэ удаа хэлээ оролцуулах үгүй нь таны сонголтоос хамаарна. Гэвч нойтон үнсэлтийг хэтрүүлвэл дэндүү гулгамтай, онцгүй мэдрэмжийг төрүүлнэ. Нойтон үнсэлтийн үеэр шүлсээ залгиж байгаарай.

Эрвээхийн үнсэлт

Үнсэлцэх явцдаа өөрийн сормуусыг хамтрагчийнхаа нүүрэнд хүргээрэй. Ингэхэд таны нүд хурдан цавчилж, эрвээхэй далавчаа дэвж байгаа мэт өхөөрдөм, сээтэгнүүр, хөгжилтэй мэдрэмжийг хэн хэнд нь төрүүлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.