30 насны хямрал гэж байдгийн болов уу?

Сайн байцгаана уу? Би нь саяхан 30 хүрсэн, гэр бүлтэй эмэгтэй. Нөхөр маань маш халамжтай сайн хань, гэр бүлийнхээ төлөө шургуу хөдөлмөрлөдөг, мөнгө цаас ч сайн олдог, архи тамхи огт хэрэглэдэггүй, авгай хүүхний асуудалгүй, ёстой л жинхэнэ үлгэр жишээ эр хүн. Анх би ганц бие байхдаа өөртөө маш их анхаардаг бүсгүй байлаа, байнга хоолны дэглэм барина, жимд явна, мацаг барина, Англи хэлээ сайжруулна, ер нь тал талын юм оролддог байв. Гоёж гангалах дуртай, чамин эд зүйлсэд нугасгүй байсан.

Харин гэрлэснээсээ хойш би маш их энгийн хэрэглээтэй болчихсон. Хань минь намайг юугаар ч дутаадаггүй, гоё юмаа л гэвэл аваач дээ л гэнэ. Харин би одоо бүр нэг тийм ямар ч юм хум авах, гоёх гоодох сонирхолгүй болчихжээ. Ер нь гэрлээд тэгэж өөрчлөгдсөн эмэгтэйчүүд байна уу? Бас дээрээс нь хоолны дэглэм этрээ ч барих хүсэлгүй болоод өдөржингөө амттай юм идээд л суужийдаг боллоо. Би уг нь өмнө нь дандаа 50 кг жингээ хадгалдаг байсан, одоо замбараагүй идэж уугаад 53 кг болсон байна лээ. Мөдхөн 55 болохын байгааз энэ янзаараа.

Ямарч тийм нэг тэмцэх хүсэл, motivation байхгүй боллоо. 30 насны хямрал этр юм бол уу ч гэж бодох шиг. Нэг тийм үлбэгэр болчихсон, гэртээ байхдаа кино үзээд, амттан идээл. Юун нөгөө жим, бясалгал, мацаг. Яаж өөрийгөө гоё мотивацжуулах вэ? Манай бүсгүйчүүд яаж байна? Коронагийн үеэр гэртээ байхдаа өөрсдийгөө яаж хөгжүүлж байна вэ? Гадаад төрх болон дотоод гоо сайхан, боловсролдоо зориулж юу хийж байгаа туршлагаасаа хуваалцаарай. Яг иймэрхүү асуудалтай байгаа өөр олон бүсгүйчүүд бас унших ч юм билүү.

21 Comments

  1. Mr.t says:

    Ta 2iin gold sxan gal xaluun seks gej ym alga bolj. 1 xewiin amidraliig seks l ami oruuldag ym daa

  2. Man says:

    Archaagui emegtei bna

  3. kkk says:

    jiremsen bolson bj magad shalgaad uzeerei

  4. Дорж says:

    Сда ойрд таргалаад хэрэг алгаа.
    Уг нь 75 кг байдаг юм.
    Тэгсэн өчигдөр 76 болчихож одоо яанаа.
    Би эрэгтэй л дээ
    Ха ха ха

  5. B says:

    Jargalta gazar hun togtohgui ee gej udahgui bur tenegteh huuhen bna daa

  6. nn says:

    zsssss yoooy bitgii tgj teneh ym yrij bgaach neeh turanhai huuhen hajuud hutsaj ogdog shg

  7. Woman says:

    Zugeer l sex ee l yariach dee yun matsag byasalgal yun 53kg bee

  8. Даваасүрэн даажаа says:

    Сайхан харагдаж, гайгүй хүнтэй суух мөрөөдлөө биелүүлчихээр тархи чинь автоматаар залхуурч, чиний жинхэнэ төрхийг чинь гаргаж бгаа юм. 53кг ыг их гэж үзэж бвал чи өөрөө тархины тураалтай гэсэн үг.

  9. Залуу says:

    Хил нээгдэхээр гадагшаа аялал зугаалгаар яваарай.

  10. Po says:

    53кг тарган гэнэ үү хуцаадарай

  11. Zochin n says:

    haya tegeh ue blgui yahve dandaa l uram zorigtoi uudrug bn gj yu bhav ayndaa sergeel irne haya neg tiim uedee uuriiguu buruutgalgui bgaagaar n huleej avaad heseg amraad butsaad saihan bolchnoo ter hoorondoo yanz buriin yum uzej sudal chamaig yu az jargaltai bolgodog ve ntr gd l nuhurteiguu hamt sonirholtoi yum hiisen ch bno shdee. Uur yum asuuj bhad durtai garuud bhima iim sain nuhurtei hun uur hun harhuu buur neg iluu harj biluu dolooson yumnuud mail ntree uldeej ntr 🤣🤣🤣

  12. Zochin n says:

    haya tegeh ue blgui yahve dandaa l uram zorigtoi uudrug bn gj yu bhav ayndaa sergeel irne haya neg tiim uedee uuriiguu buruutgalgui bgaagaar n huleej avaad heseg amraad butsaad saihan bolchnoo ter hoorondoo yanz buriin yum uzej sudal chamaig yu az jargaltai bolgodog ve ntr gd l nuhurteiguu hamt sonirholtoi yum hiisen ch bno shdee. Uur yum asuuj bhad durtai garuud bhima iim sain nuhurtei hun uur hun harhuu buur neg iluu harj biluu dolooson yumnuud mail ntree uldeej ntr 🤣🤣🤣

    • зочин says:

      одоо нөгөө даваасүрэн даажаа. шүри. моги гэсэн энэ сайтын хогийн тавилга болсон гарууд уралдаад л ийм тийм гээд л шааж өгнө дөө. шаампарууд

      • Зочин says:

        Чи өөрөө тэдний хажууд сураггүй баас л бх даа.

  13. Nnn says:

    Би хүнтэй суугаад яг тийм болсон доо. Энэ жил 15дахь жил маань. Битгий төгс төгөлдөр ээж эхнэр байх гэж хичээгээрэй. Нөхрөө хэт битгий ингэж дөвийлгөж магтаж бодоо. Удаан амьдраад ирэхээр тийм төгс амьтан биш нь мэдэгднээ:p Хамгийн чухал нь гэр бүл нөхрийнхөө төлөө хамаг юмаа зориулаад байхаар яг ингэж ядраад байдаг юм шигээ. Тэр их юмаа амжихгүй байхад л хийх юмсаан гээд бодоод байхаар тархи амжихгүй гэдгийг нь мэдээд бүүр тийм залхуурах бодис ялгаруулдаг гэсэн. Тоохгүй битгий өнгөрөөгөөрэй. Сэтгэлээ удаан өвтгөж болохгүй шүү.
    Миний санал болго зөвлөгөө
    1. Аль болох гэрээсээ өдөрт 1.2 удаа заавал гараарай. Хол явбал илүү сайн. Стрессдээд байгаа газраасаа холдох нь их эерэг нөлөөтэй
    2. Ийм тийм юм хийх юмсан гэж ирээдүй цаг дээр олон төлөвлөгөө битгий гараарай. Одоо цагт л хийж амжих юмаа хийж байгаарай
    3. Гэр бүлээсээ илүү өөрийгөө анхаараарай. Өвдөж гэмтээгүй л бол тэднийг огт болохгүй байж сурах хэрэгтэй. Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай гэдэг шүү

    • Nnn says:

      Bodohgui baij surah heregtei gj bgaa shyu

    • Г says:

      Өөрөөсөө ч эхлээд айхаар дараагийн том зорилго руугаа тэмүүл

      Англи хэл чинь овоо болцын бол хятад япон хэл үз, нөхөр өвдчүүл үхчүүл яахуу сайн бод бод, бизнес эдр хий, сайн дурын ажлуудад цагаа зар, ядруу яваа нэгнээ өөд нь татах гээд үз.

      Бясалгалын дараагийн шатанд хүрэхийг бод. Сэтгэл гутрал бишүү. Өмнөх шигээ хүссэн цагтаа жавхалзаад байх боломж хомсдоод олон юм бодоод хямраад байдын бишүү. Гоё ном подкаст mindfullness төрлийн юм сонирх

  14. Бурмаа says:

    Пахөхахө тэгээд гэртээ байгаа чинь коронагаас болоод уу зүгээр л чи ийм болчихсон гэсэн үгүү шаадаг гичий вэ.хийх юм чинь олдож ядаад бгаан гичий минь. Ер нь эмэгтэйчүүд жаргал нь дэндээд ирхээрээ ингэж байгаан

  15. baaska198506@yahoo.com says:

    holbootoi bgrai hongoroooo saihan yariltsiieee hair enhriilel taashaal uram zorig uguh hun dutaj bn gsn ugeee

    • Жаргал нь халуудсан эсвэл секс нь доголдсон байх. Ингээд байвал нөхөр чинь илүү арчаатай цоглог нэгнийг сонирхох байх …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.