Сэтгүүлч дагуулж “гүйцэтгэх ажиллагаа” явуулдаг цагдаа нарт хүний эрх хамаагүй юу

Па-гаар эхэлсэн нэг сайтын сэтгүүлч хоёр, гурван охиныг зогсоогоод, “Яагаад биеэ үнэлээд байна” хэмээн байцааж байлаа, өнгөрсөн хавар. Саяхан нэг телевизийн сэтгүүлч эмэгтэй буудалд дайрч орж, 20 настай залуугаас “Амьдрах байр хайсан юм уу, хүүхэн хайсан юм уу” хэмээн асууж, даналзаж байх жишээтэй. Өнгөрсөн лхагва гарагийн “News channel” телевизийн сэтгүүлч залуу буудалд орж, 45 орчим насны гурван эрэгтэйгээс “Яагаад буудалд архи ууж, хууль зөрчөөд байна” хэмээн байцаах жишээтэй.

“Хяналтаа алдсан дэн буудал” гэсэн сүржин гарчигтай шөнийн сурвалжлагаараа тэр ямар нэг асуудлыг шийдвэрлэж чадаагүй, зүгээр л хүний эрхэнд халдсан. Хэн сэтгүүлчдэд байцаах, хүний эрхийг зөрчих эрх өгчихсөн юм. Хэн ч өгөөгүй, бид мэдээлэл дамжуулах үүрэгтэй болохоос хүний эрхэнд халдах ямар ч эрхгүй. 

Гэхдээ сэтгүүлчид дур зоргоороо ингэж хүний эрхэнд халдаад байгаа юм биш.  Тэд цагдаагийн албан хаагчдын хамт явж, буудлын өрөө рүү дур мэдэн дайрч орж, хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа. Уг нь цагдаагийн албан хаагчид цагдаагийн албанд орохдоо хуулийг, хүний эрхийг дээдлэхээ тангарагладаг. Гэтэл хуулийг хамгийн сайн дагаж мөрдөх ёстой цагдаагийн албан хаагчдын зарим нь хуулиа огт биелүүлэхгүй байна. 

Салбарынх нь сайд байсан хүмүүс цагдаа нар яаж хууль зөрчиж байгааг бүр хангалттай тайлбарлаад хэлчихлээ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттертээ “Буудлын өрөөнд хуульд заасан орон байрны халдашгүй байдал хамаарна. Шүүхийн болон оршин суугчийн зөвшөөрөл хоёрын аль нэггүйгээр хууль сахиулагч дураар халдах эрхгүй” хэмээн жиргэсэн. Тэгэхээр цагдаа нар буудлын өрөө авсан иргэдийн өрөөнд зөвшөөрөлгүйгээр, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, дайрч орсон. Аль ч тохиолдолд.  Мөн “Буудалд яагаад архи уугаад байна” гэж асуусан сэтгүүлч хүний эрхийг, хуулийг ч ноцтой зөрчсөн. Буудалд архи ууж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Тэр битгий архи уухыг хориглосон заалт ч манай улсын ямар ч хуульд байхгүй.  Тэд ийм л ноцтой алдаа гаргалаа. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Сэтгүүлчийн асуудал бол мэргэжлийн ёс зүй тулаад зогсоно. Түүнийг дуудаж, хөтөлж, бас асуухыг “зөвшөөрсөн” тэр хуулийн нөхрийн асуудал ёс зүйгээр тогтохгүй. Бүр нарийн ярьвал Зөрчлийн хариуцлагатай харилцаан дээр эрүүгийн гүйцэтгэх ажил хийсэн эсэх гээд…” хэмээн жиргэсэн. Сэтгүүлчийн асуудал мэргэжлийн ёс зүйд тулаад зогсох ёсгүй. Хүний эрхийг ноцтой зөрчиж, “Яагаад биеэ үнэлэв гэж асууж, царайг нь гаргасан. Яагаад биеэ үнэлэгч аваад байгаа юм гэж 20 настай хүүг байцаасан сэтгүүлч хариуцлага хүлээх ёстой. 

Монголд биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрөөгүй нь үнэн. Гэхдээ сэтгүүлч буудлын өрөөнд дайрч ороод, “Яагаад биеэ үнэлээд байгаа юм” гэж байцаахыг хуулиар зөвшөөрөөгүй. Хэрвээ тэр хүү, охидууд сэтгүүлчдийн тэнэг үйлдлээс болоод нийгэмд гадуурхагдах, цаашлаад амиа хорлох үйлдэл хийвэл яах юм.  Сэтгүүлчид хууль, журмыг мэддэггүй, мэдлэггүй байж болно. Гэхдээ хүний царайг гаргаад, эсвэл дуу, хоолойг нь өөрчлөхгүйгээр телевизээр гаргаж, цахим орчинд цацаж болохгүй гэдэг наад захын хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой.  Хэдийгээр цагдаа дагаж явсан байж болно. Гэхдээ цагдаатай хамт явна гэдэг нь хүний эрхэнд халдаж болно гэсэн үг биш.

Сэтгүүлч дагуулж яваад, “од” болох гээд байгаа цагдаа нар нь ч гэсэн хууль, журмаа мэдэхгүй, ялгахгүй байгааг Б.Энхбаяр гишүүний жиргээ нотоллоо.  Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох ёстой харилцаанд бараг л гүйцэтгэх ажиллагаа явуулаад, буудлын өрөө рүү дайрч ороод байна гэсэн үг.  

Энд дахиад өөр нэг өнцөг бий. Иргэд хуулийнхаа мэдлэгийг дээшлүүлэх цаг болж. Буудлын өрөөнд цагдаа, сэтгүүлч дайрч орж ирвэл хуулиа яриад, Зөрчлийн хуулийнхаа дагуу торгуулбал торгуулна гээд л сууж байх ёстой. Юун сэтгүүлчид байцаагдах, цагдаад дарамтлуулах. Өчигдөр хэдэн эмэгтэйчүүд монгол бичгээр бичсэн баннер бариад, хэлмэгсдийн хөшөөний хажууд очлоо. Хоёр машин дүүрэн цагдаа ирээд, тарааж байх жишээтэй. Цагдаа нар нь ч жагсаал, цуглааны тухай хууль баримталдаггүй, дураараа загнадаг. Иргэд нь ч хуулиа мэдэхгүй учраас цагдаагаас айгаад тардаг, ийм л байдалд Монголд бий боллоо. Цагдаа нь ч, сэтгүүлчид өөр өөрсдийнхөө ажлыг хиймээр байна. Цагдаа хууль л сахиулна, давсан эрх байхгүй. Сэтгүүлч мэдээлэл дамжуулах ёстой, байцаах эрхгүй.  

Эцэст нь хэлэхэд, хүний эрхэнд ноцтой халдаад байгаа цагдаа нарынхаа “жолоог” жаахан татаач ээ, Ж.Болд дарга аа.  Х.Нямбаатар сайд ч гэсэн энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Та саяхан сэтгүүлчид рүү улайран дайраад байсан. Тэгвэл танай цагдаа нар дунд чинь ч гэсэн Зөрчлийн хуулиар шийдчихэж болох зүйл дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна. 

Пунцагболд
SOURCE: zaluu.com

4 Comments

  1. uuhjh says:

    hunii erh hund medegdehgui yuga hiinuu hend hamaatai yum hen negnigee hohirooj muu yum hiigeegui bol boloo setguulcj nar hunii erhend ih haldaj bna

  2. Uulee says:

    Ene chin zuwsht. Setguulch nart yamar ch baitsaah erh baihgui. Zuwhun mergejliin hunees ni asuuj bgaad humuust batalgaatai barimttai medeelel uguh yostoi. Ug hunees ni asuuh gej bgaa bol nuguu hun ni zuwahuurj baij yariltslaga awah jisheenii baih heregtei. Gertee orj irj bgaa huuhdee baitsaaj baigaa yum shig arai l yos surtahuungui mergejliinhee yos surtahuuniig meddeggui, er ni yu ch medehgui baij humuusiig ingej baidald oruulj bolohgui. Etssiin etsest biyee unelehiig huulichlaad l ugchihwul uvchin ch bagasna, ger buliin salalt ch bagasna, sexiin heregtsee gedeg bol tarhinaas udirdaad hunii yos surtahuuntai hun chamar ntrtei holbogdood baigaa yum bol baihgui. Ene bol tsewer bie physologiin heregtsee asuudal, udur tutam tsag minute tutamd delhui deer humuus sex hiij l baidag, eniig zawhairal bolgoj baigaa uls bol mongolchuud uursduu. Husliig darahiig hicheeh tusam ulam tsaashaa dald helbert orj ulam olon humuus hohirno. Engiin hun iim yumiig oilgohtoigoo baihad turiin erh barij baigaa yumnuud yu ch tolgoid ni bodogdohgui tend zugeer l gedsee ileed suuj bgaa gej bodohoor l buhimdaad bhiin

  3. GG says:

    HUNII ERH ERH GEJ ERHLEED BUUR HORMOIN BUZAR, YANHANDALT, UR HUNDULT, UVCHIN TAHAL NI GAARCHIHSAN ERGUU LLRIIN ORKUUD!!!! MONGOLCHUUDIIN BARAG TAL NI IIMERHUU ORK LLRIIN HYAMDHAN HALTAR HUMUUS…

  4. зол says:

    хүний эрхийг рангадаг лрнуудад биеэ үнэлэхийг тэр хүний сонголт гэж үздэг боловч бусдын биеийгсүнэлүүлжхийг гэмт хэрэг гэж үздэг нь бодоход шударга санагддаг. Сэтгүүлчид их бүдүүлэг авиртай асуудаг, хэдий тэр хүн энэ сонголтыг хийсэн ч хохирол хүлээх нь өөрийн бие, амь нас эрүүл мэнд юм, тэд өөрсдийгөа хохироох сонголтыг хийчихсэн , авч буй хүмүүс ч мөн адил. харин бид тэднийг шүүн хэлцэж яллан жигших яг ямар давуу эрх шууд хохирсон хүмүүс юм бол бодмоор л санагддаг шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.