Бүр нэг хулгайч шиг байх юм аа

Сайн байна уу. Би өмнө нь хадмуудтай хамт амьдарч байгаад тусдаа гарсан юмаа. Тэр үед айлд байгаа хойно гээд хэлж ярьсныг нь тэвчдэг байсан.


Одоо тусдаа гарсан ч гэр цэвэрхэн байгаа эсэх, ямар хоол ундтай байна хүүхдийн хувцас хунар цэвэр гэдгийг байнга хянаж шалгаад, намайг байхгүй үед орж ирж шалгачихаад, бүр нэг хулгайч шиг байх юмаа энэ хадам ээж гэж хүн.

Шууд хэлье гэхээр нөхрийн сэтгэлд юм хийчих болов уу гэж бодоод төвөгшөөгөөд байна. Хадамд шууд хэлэх нь зөв үү?

12 Comments

  1. хүү says:

    энд ч ёстой жинхэнэ гичийнүүд байна даа бүр олуулаараа жонхуурч байсанаа мартах гэсэн хадам ах дүү нар ирж очоо биз хэд хоноо л биз энэ боломж өгсөн тэдэнд баярла тэхээс гэрт нь бөөгнөөд л чихэлдээд л амьдардаг байсан бүр нэг гэрт ч хадамындаа амьдардаг үе наад ээж аав хадамуудад чинь байсан хэрэв хүсэхгүй бол шууд л хэлээч битгий ирж бай гэж саад болоод идэж уухад нэмэрлээд байна тухтай байж чадахгүй байна гээд

  2. Хохо says:

    Өөрийхөөрөө амьдармаар бнаа л гхгүй юу. Ер нь юу гсэн үг вэ? Айлд дураараа мэдэгдэхгүй орж ирнэ гэж?!?. Санаа тавьсандаа нь тэр гэж бгаа хүмүүс больж үз. Манайхны нэээх хачин холилдсон бүдүүлэг амьдрал бх юмаа. Хүн хүсээгүй бхад оролцох. Манай төрсөн ээж надад хэлэлгүй хаалга цохиод ороод ирэхэд би шууд хэлдэг. 1-2 удаа л бсан бх. За энүүгээр явж бгаад ороод ирлээдээ гээд. Бараг ахин тэгээгүй. Заавал утасдаж болох болохгүйг асууж ирэх ёстой. Би ч гэр рүү очих хэрэг гарвал юутай ч дуулгадаг. Төрсөн гэрийн минь түлхүүр бдаг л даа. Төрсөн эцэг эх ч бай танайд очвол бх уу гнэ. Хэрэв гэртээ нөхөр хүүхэдтэйгээ тайван бмаар бол бид амар ч бнаа дараа бол гх мэт. Хадам ээжүүүд эгч нар минь ээ. Зүгээр бүдүүлэг бхаа л боль. Манай хадам эгч нар гэх юм уу. Анх бүр дэндүү дураараа төрсөн нялх хүүхэдтэй хүн бна. Энэ бол дүүгийх нь тусгаар 1 айл гх мэтээр ойлгохгүй байлаа. Хүн тэвчнээ эхлээд. Сүүлдээ зүгээр зайл гсэн. Би тэр айлуудыхаар зүгээр л тэгээд яваад ороод байдаг бол яах уу. Тэр хүмүүст ямар бх вэ. Тэгээд гол нь эмэгтэй хүмүүс орж гарч болноо. Элдэв шалдав хов жив яриад бдаг юм билээ. Би хэн хэзээ ороод ирэх бол гээд үргэлж цэмцгэр сууж бх уу. Гэртээ өөрийхөөрөө сэгсийгээд сууж бх ч үе бна шдээ. Энэ монгол зан уу би ийм аймшгийн айлд таарсан уу. Чөтгөр бүү мэд. Сонсоод бхад надад ганц таарсан биш юм шиг блээ. Монголчуудаа хувь хүний орон зайг хүндэльеэээ. Би ч эрэгтэй дүүтэй хэзээч тэднийхээр очьё гээд бдгүй. Хэрэв бэр чинь таалагдадгүй бол харьцах хэрэггүй хол хол. Тэгээд л болоо. Заавал хутгалдаал бх хэрэггүй шдэ.

  3. Эр хүн says:

    Зүгээр л do not pay attention to it. Зарим зүйлийг харсанч хараагүй юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрүүлж сур.

  4. фф says:

    ХАДАМ ХӨДӨӨНӨӨС БАЙНГА ГЭРТ ИРЭЭД БАЙГААД БАЙХЫН, ХЭЦҮҮ ЮМ. ХЭД Ч ХОНОЧИХОВ, ЯВААД ХЭД ХОНООД ХҮРЭЭД ИРЭХИЙН

    • Сиси says:

      Эхлээд хадмынхаа итгэлийг олох хэрэгтэй байх.Танай амьдралд л санаа зовоод, яаж байгаа бол ийж байгаа бол гээд байгаа байх
      Хадамаа буруутгахаас өмнө ойлгоод үзвэл зүгээр байх.Нэг ёсондоо чамд итгэхгүй байна штээ хүүхдээ авч явах хэмжээнд байна уу хоол унд хувцсын зөв өгч байна уу гээл

  5. nn says:

    baga bagaar jhn tsuhuilgaj nuhurtuu hel ghde muulj bolohgui tgd hadamdaa ch bas shuluuhan helehguie huurhun zalitai hezee helehee bdool bjii yron hadmaa muulaad hol ywahgui shuz odohonodo nuhur bl eejiin tal bga theer yron tanaihan iim zantaig ewteihen helj baigarai tgd blnodoo, gol zuil nuhru ooriin tal neg bag bolgoroi

  6. Mr says:

    Холхон амьдараа. Боллоо гүйцээ. Хүний хаяанд чи өөрөө тэгэж амьдаоч бга бол өөртөө гомд. Ийм л бдаг.

  7. Baagii says:

    уран ухаан хэрэгтэй.

  8. hi says:

    Ta nariig sain saihan bgaasai. Huuhed,ach, achiinhaa eej(chamaig) eruul bgaasai, tohitoi amidraasai. Dutagdaj gachigdaj bgaa zuil bgaa bolov uu gej sanaa zovood tegj bgaa shuu dee. Medehgui zuil deer,tuslaad heleed ogohbyumsan gej l tegj bgaa . ternees bish hondlongiin hun bol tegeh shaardlaga bhgui shuu dee.

  9. Erka says:

    Er ni neg tiim baliar hadmuud bdag shd hvnii muu vzeh gsn.tiimerhvv ymnuud hedii olon jil bolson ch heweeree l bdgiin bnle.orj ireh toolondoo uu sew haina neg udaa ineej orj irehgvi bvr neg zewhii daasan hviten tsaraig ni harhaar l pal hiigeed ywchdag.jaahan hvvhedtei ail ugaasa tsewerhen bna gj bdgvi ymoo ooriinhooro l bai bitgii bundgunj gvigeerei yadgiin zawaarahda zawaaraad tsewerlehdee tsewerldgees l hoish. Bi gertee yaj baihaa uuruu medey taniig ingeed bhaar hetsvv bna gedgee shuud helsen dr.ugasa yaj tsewrelsen ch muu ym olj haray gsn l bol olood l harchina

  10. Эгч нэгэн says:

    Улам сайн хичээ улам өөгүй бай залхтал нь төгс бай аяндаа өөрөө залхаад больчихдог юмаа. Дээрээс нь хэлэхэд зөөлөн нь хатуугаа иддэг юм шүү. Хадам гэж битгий ханд. Өөриймсөг бай. Амьдрал амттай шүү ок. За амжилт

    • Баагий says:

      Энэ хүн их зөв юм хэлсэн байна гэж бодож байна. Хичээгээд үзэх нь зөв байх даа. Чийрс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.