Янз бүрийн л юм бодогдоод байна

Сайн байцгаана уу. 20 гарсан жирийн л нэг эмэгтэй байнаа. Зүгээр л үнэхээр ганцаардаж байгаа болохоор бичиж байнаа. Яг нэг амьдралд хөлөө олох гээд орчин солигдоод найз нөхөдтэйгөө уулзах нь ч багасаад, тус тусын амьдралаа хөөгөөд, тэгээд эрэгтэй хүний талаар бүр ярилтгүй. Ер нь хүмүүс улам харьцахад хэцүү болоод байна уу, би зожигроод байна уу?


Уг нь хүмүүсийг ялгалгүй тааруулаад л харьцдаг гэж боддог. Буруу хандлагатай сөрөг хүмүүсээс зайгаа барьж явдаг. Хүнтэй харьцаж холбоо тогтоох гэхээр л нэг л болж өгөхгүй. Бурууг өөрөөсөө л хайдаг байхдаа. Инстаграм орж заримдаа өөртөө гутарна. Бас нэг л их амбиц хөөсөн, амжилт ярьсан хүмүүс. Вайб таарах хүнээ олно гэдэг жоохон хэцүү л байдаг юм байна. Сураад л, ажиллаад л яваад байхаас үнэн залхаж байна.

Эсвэл би ийм хэтэрхий их юм бодоод байна уу. Сэтгэл зүйчтэй ярилцаж үздэг юм уу ч гэж бодож үзсэн. Та бүхнээс зөвлөх юу байна. Бие махбодийн хэрэгцээ ч байна, сайхан ярилцаж байх хүний ч хэрэгцээ байна. Гадаад руу явж суръя ч гэж бодож төлөвлөж үзлээ. 30 хүрнэ гэхээр л бас эндээ амьдралаа төвхнүүлдэг ч юм уу гэж бодох шиг. Янз бүрийн л юм бодогдоод байна.

Хүмүүс шиг тэгэж унтаж хэвтээд ууж идээд гангалаад, инстаграмд хийдэг зурагтай төрлийн хүн бишээ.  Зураг хийдэггүй гээд тийм бас олонхи шиг бишээ. Ижил юм бодож байгаа хүмүүс байгаа байх. Зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай.

16 Comments

  1. Tug says:

    steuer.bwl@gmail.com холбогдоорой. ярилций, гададад байдаг хүн байна аа

  2. Mogi says:

    Яваандаа зүгээр болноо. Чиний санаа бодол тогтоогүй бна. Жаахан тэс. Миний Монголын сайхан бүсгүй чи олон сайхан үртэй эх болно.

    Хаая пабжи ч юмуу тоглохоор сайхан стресс арилдаг шүү. Би ууланд алхахаар хичнээн сайхан болдог гээч. Удахгүй Асралт хайрхан луу гарна, өвлийг давах эрч хүч авна даа.

  3. Bi says:

    Mongoldoo bsan ch gadaad yavsan ch 30 hurne. Gadaad yavj sursan ch suraagui ch hugshirnu. Chi yag ene bdlaaraa bol gantsaaraa yavaad l bn, yavaad l bn, yavaad l bn… mongold blaa geed neeh ger bul buh yum jigderne gj bodoh bas buruu. Gadaad yavj yum uzeh nas bolomj ahij hezee ch garahgui ch bj medne…Gantsaardaj sur. Chi nuhurtei naiz zaluutai bolchihvol gantsaardahaa bolino gj bodood bna, ene bdlaaraa bol chi naiz zaluutai bolson ch gsn gantsaardsan heveeree l bh bolno…Olon naizuudtai bolson ch gantsaardsan heveeree bh bolno…Ene bol zugeer l nasand hursen hunii amidraliin 1 heseg yumaa, gantsaardal bol heviin zuil. Ooriinhoo uneheer sain hiij chadah hiih durtai zuilee ol, hogjuul, tgeed fitness edrt yavaad hulsuu sain gargaj stress-ee tail. Shoudaad karaoke-daad setgel goy bolchino gj baihgue, bidnuus shig dotogshoo humuus bol. Tiim bolohoor amidralaa utga uchirtai bolgoh, ireeduid chin hereg boloh ter zuilee olj buteej ehel…

    • Зав2 says:

      Яг бодож байсныг минь ёоонк гээд хэлээд авлаа шүү энэ хүний коммент. Үнэн мөртлөө, яг чамд таарсан зүйл хэлжээ захидлан эзэн сайн анзаарвал…

  4. Hantsassss says:

    20-иод настай байж ямар аймар зав зайтай юм бэ???
    Уг нь ийм юм бодолгүй л өөрийгөө хөгжүүлдэг насшт…

  5. Эрэгтэй says:

    1. Найз нөхөд гэдэг яг юу вэ? хэт олон болвол гай болно. Зүгээр танилын хүрээлэл гэж ярьсан нь дээр байх. Чамд олдож байгаа цаг хугацааг үсрээд 10хүнд л зарцуулж чадна. Үүнд аав ээж, ах дүү чинь орсон байгаа.
    2. 20Нас юм юмнаас хожигдох гээд байгаа мэдрэмж төрдөг нас. Тэгэхээр тийм мэдрэмж төрөөд байгаа бол тархиа цэнэглэ
    3. Өөртөө цаг гарга. Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийж, цагийг зугаатай өнгөрөө.
    Хэт эрчүүдээс зайгаа барьж болохгүй, ирээдүй нөхөр чинь дунд нь яваа. Чи сэтгэлээ нээхгүй бол бусад нь бас нээхгүй. Тэгэхээр чиний тунг нь тааруулж харилцах бол зөв санаа. Хэт нүүр өгч болохгүй. Тэгвэл хандыг буруугаар ойлгоно.
    За тэгээд өөртөө цаг гарга. Ээжтэйгээ ярилц,

  6. Po says:

    Hori garsan ghd sonin l yum bichij instagram gh met hiisver yumand ach holbogdol ugdug yum shig sanagdjiin bas ih dotogshoogoo tgl zurag uzeel haritsuulaal goy goy ohin zaluu dagaal aimaar insecure boltson yum shigee Mongoldoo iimerhuu asuudaltai bga bol gadaadad buur ch hetsuu gantsardah bol naad zahiin asuudal vibe taarah hun olohdoo bish ymr ch uur amisgald dasan zohitsoj chadah n iluu ach holbogdoltoi gj uzej bn AMJILT

    • Y says:

      Unen l baidal shuu dee hen ch gesen ingej uhaantai yum yarij chadna gehdee uildel ni uur l baidag baihgui yu. Instagram hiiswer ch gesen hunii amidrald hangalttai uurchlult ugch chadaad bna shuu dee. Social chin amidraliin salshgui neg heseg bolson uchraas l bi ingej bicheed bgaamaa. Gehdee instagiin talaar yarih gesengui. Medeej buruug bi uurtuu l ugch baina.

      • dash says:

        yrno oiroltsoo hew maygtai amidral bn.yrno bvreg zantaida ymuuj tsailgan shuluun zantaida gehiimu neg tiimel ym bi bas ygal tsahidliin ezenshig bodoltoi hvn bnoo yrno ene bodlooso bolood vrgeljiin monh emoorj ywah ym zarim neg hvmvvs heregtei zvil bichejee heregjvvled vzeerei biij bas bodjiil bn

  7. Baagii says:

    Чиний өрөөсөн дугуй бна. Найз нөхөд, андын холбоог өргөжүүлээгүй өдийн хүрснээ бодхоор жоохон харамсмаар л байдаг юм.
    Нэгэнт өөрийгөө ойлгож байгаа юм чинь засаж болох л байлгүй дэ.

  8. From Europe says:

    Захидлын эзэн яаж холбогдох вэ? Би гададад байдаг лда, их ганцаарддаг, холбогдож сэтгэлээ уудлаж ярилцах хүн хааяа хэрэгтэй байдаг. Улам л зожигроод цаашлаад байдаг болсон, сүүлийн үед.

  9. батаа says:

    zaluu bga dree ajil geriin hoorond ywad bj bolohguie. zaaval uuj ideh albagui shde gaduur gar zugaal nz nuhudteigee uulz. esul shn sonirhliinhoo daguu ymr negen ymaar hicheelel. tgj bj chi gantsaardahgui bs olon huntei hariltsaad ireheer hun uuriiguu oldog ymaa. sn hun bh gd ger ajiliin hoorond ywad bj blohgui shu

  10. Bayaraa says:

    Gantsaardal hetsvv shvv gehdee odoo baigaa amidar laa sonirholtoi bolgo gaduur gar zugaal uurtuu zaw gargaad saihan bai ok amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.