Хэн нэгнийг мартахын тулд шинээр амьдрах гэж явдаг юм болов уу?

Би нэг юмыг ерөөсөө ойлгохгүй юмаа. Надад зөвлөгөө өгөөч.Бид хоёр хүүгээ алдаад хоёр сар болж байгаа юмаа. Надад маш хүнд цохилт болж сэтгэл минь одоо ч хэцүү байна.

Маш олон үйл явдлууд ар араасаа өрнөж өнгөрлөө. Хүүгээ алдсаны дараа хэсэг юм ч ярьж чадахгүй хямарч сэтгэлийн хямралд туйлдаа орж үзлээ. Маш хэцүү байсан үгээр хэлэхийн аргагүй. Харин энэ бүхэнд эхнэр маань их тайван хандаж чадсан. Ер нь их сэтгэлийн хаттай хандсан. Биеэ маш сайн барьсан. Найз нөхөд гэр бүл нь ч их дэмжсэн. Харин би хэтэрхий их хүүгийнхээ араас гашуудаад өөрийгөө ч танихгүй болтлоо өөрчлөгдсөн. Сэтгэл гэдэг сэмэрсэн юм шиг л явлаа. Түүндээ сэтгэлийг нь засах үг хэлэх бүртээ хараалгаж байлаа. Энэ бүхэн бүгд надаас болсон гэж тэр хүмүүс үзэж. Эхнэрт маань сал гэж бүгд л дуу нэгтэй ятгасан.

Тиймээ би өөрийгөө зөвтгөдөггүй юм би буруутай маш их буруутай. Энэ бүхэн ирэхгүй юм шиг хэнэггүй хээгүй явсан би буруутай. Хүүгийн дөчин ес хоног нь дуусаагүй байхад гэнэт л нэг залуу гараад ирсэн. Тэр хүний сэтгэлийг засаж хажуунаас нь салалгүй сайн нэр олсон байх л даа. Эхнэртэй минь ойрхон байдаг юм. Би тэрнийг нилээн хэд харсан. Тэрэнтэйгээ одоо ч уулзаж хамт байгаа. Хайр дурлалын чатуудыг нь хүртэл тэр үед харсан. Тэр хүндээ сайн гэсэн. Жаргалтай инээмсэглэж байна лээ. Ер нь гашуудлын энэ хоёр саруудад уулзах гэж ярилцах гэж оролдсон боловч зайгаа аван их л сэтгэл санаа нь тайван болсон мэт утсаар ярьдаг байлаа. Найз нөхөд нь тас тас инээнэ түүний дагаад тэр ч инээх нь тэр. Утсаар ярих бүрт найзууд нь тавалсан аястай харьцана. Нөгөө залуу нь ч ичих зовохыг үл мэдэн хачиг шиг наалдаж байгаа нь харагдана.

Тэр ч мөн адил сүүлд уулзахад инээж шоолонгуу харьцаж үхэх нь үнэн төрөх нь үнэн үхсэний араас үхэх юм уу гэх хүйтэн үгийг чулуудаад авсан. Утас зогсоо зайгүй дуугарч эхнэр маань ч тийшээгээ яарч байсан. Тэр үед би хэд хэдэн үйл явдлуудыг сайн мэдсэн юм. Найзындаа хамт амьдарч байгаа нь ойлгогдсон юм. Хамт тэр үед очсон дүү маань. Та яагаад ахыг ярихаар шоолоод инээгээд байгаа юм бэ, ах таны төлөө л нааш нь ирэн иртлээ таныг надад сайн сайхнаар яриад явсан. Таныг бодож ярихаар инээгээд тавлаад байхын гэх үед тэрнийг би харсан юм. Бүх зүйлийг мартах гэж хүмүүсийн ярианаас санаа зовсон байдалтай байсан. Мартахын тулд тэр бүхнийг хийж байгааг ойлгосон. Миний хийсэн үйлдэл бүхэн буруутаж байлаа. Алхам бүртээ. Гашуудалд дунд инээх тавлах хүмүүс бүхнийг үгүйсгэх тэр харилцааг би ойлгоогүй.

Яагаад маргааш өөрсөд нь энэ зовлон учрахгүй мэт амьдарна вэ. Яагаад хүний зовлогоор дайжин хийж өөрсдийн бодлоо тулгана вэ. Одоо бол би хүүгийнхээ өмнөөс тэр хүмүүст их гомддог. Бид талийгаачийгаа зүгээр л зураг болгоод зул урд нь бариад л хэсэгхэн гашуудаад тэгээд мартахаа л түрүүнд тавьдаг. Өөр өөрсдийн замаа бодоод жаргалтай амьдрал тийш явахаа боддог. Талийгаачийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаггүй юм шигээ. Амьдралд байхгүй болсон орон зайг нь сайн сайхан байлгах гэж хичээдэггүй юм шигээ. Ер нь хүн хэн нэгнийг мартахын тулд шинээр амьдрах гэж явдаг юм болов уу?

7 Comments

  1. үол says:

    нэгэн оршихуйн хаяж одсонд чиний оршихуйг үгүйсгэх буруутгах шалтгаан нөхцөл болж өнгөрч, таны алдсанд харамслаа илэрхийлье чин сэтгэлээсээ, гэвч хэний ч буруу байсан өнгөрчихсөн өөрчлөх арга үгүй. Эхнэрт чинь энэ гуниг харамслаас гарах хүсэл байвч хажууд нь өөрийн чинь хатгүй байдал хэт өөрчлөгдсөн байдал нэрмээс болоод тэр хүн улам төвөөс зугтах арга хайж бна, буруу биш ээж хүн шүү дээ, өөрөө тэсч гарах гээд зовж байхад буруутай санагдах хүн байгаад бгаа, байхдаа бүүр улам шаналгамаар гашуудалтай болохоор … эхнэртээ орон зайг нь өгч, өөрийгөө ер нь өөд нь татах цаг болсон байхаа, хувь тавилан ийм байж, одоо араас нь өөрийгөө алдатлаа бүү гашууд, хүүгийнхээ үлдээсэн сайхан дурсамж цаг хугацаанд нь талархаж сайн төрөл олохыг ерөөж буян үйлд, адилхан хүүхдүүдэд тусал. цаг хугацаа өнгөрөөд эхнэр чинь ирэх эсэх нь мэдэгдэнэ, тусдаасбайж 2 биедээ бодох туулах цхг өг, амьдар! марнааш үхэх магад үгүй орчлонд зүшээр лмамьдар үргэлжил!!!

  2. Munguu says:

    Setgeliin hattai bn shuu nzaa. Huu chin deerees harj bgaa. Muu aawiigaa ingej ywuulahiig husehgui l bh gehdee uurtuu oron zai ug. Tiim hurdan zugeer bolohgui! Bitgii ter muuhai humuustei holbogd. Ter daajignaad bgaa humuusiig bugdii ni amidralaasaa archij hay. Chamaig ulam doosh ni chireed bn. Uurii chin gedeg sain nz eswel ger buliin gishuun bwal holbogdoj ui gashuugaa yri. Dotor chin joohon ch gesen tailagdah bh. Bas uuriin ochih durtai gazraa och, hiih durtai ymnuudaa hii setgelii chin sataaruulna bas deerduulne. Uuriinhuu orchnii humuusiig sain saihan bodoltoi humuuseer solihiig hichee nzaa. Nuulgui helhed neg hesegtee hezuu bdgiin. Teseed gariishuu nzaa. Amidral saihan bas baylag. Hedii dawhiin argagui sanagdaj bgaa bolowch uurtuu bi saihan amidralaar amidrahiin bol huu mini tengerees haraad bayrlana daa gej bod. Ok? Hoid turulduu chamd ergej ireh ch ym biluu hen medlee nzaa. Gehdee ganz ymiig sanaj yw: Bi iim saihan huutei bsan bolhoor bi hamgiin aztai aaw gej bod. Hunii huwi tawilang hen ch medehguishdee nzaa. Bid yg her udaan ene horwood bhiig. Tiim bolhoor setgelee changalaad uragshaa!!!

  3. Mr says:

    Амьдралд заримдаа санасан хүссэнээр болохгүй зүйл бн. Энэ хорвоод ирж буцна. Чи хүүгээ алдаж чиний буруу бсан ч гсн өөрийгөө уучлаарай. Эхнэрээ ч гсн явуул даа. Өөрийгөө чөлөөл. Алдаагаа уучилж болсон асуудалтай эвлэрээд урагшаа харж амьдраарай. Сайн сханыг хүсье.

  4. suren says:

    уй гашуудалд байгаад чинь харамсаж бн.Гэхдээ чиний бичсэнийг уншхад эр хүн гэхээсээ эмэгтэй хүн шиг жаахан нялтцагануур бас өөрөөсөө бус бусдаас алдааг хайж байгаа хүн шиг харагдаж бн.Нэгэнт цагт үнэхээр хань болж явсан хүндээ аз жаргал хүсээд орхиж сурах хэрэгтэй.Яагаад заавал тэр бүсгүй чамтай хамт байх ёстой гэж? Чиний бичсэнээр хүү чинь чиний буруугаас болж хорвоогоос хальсан бол чамд хүрд эргүүлэх болж байхгүй гэсэн үг шүү дээ.Хэн хэнийгээ зовоох гэж цаг хугацааг бараад яахав дээ.Өөрт тохиолдсон хүнд хэцүү явдлыг мартах гэж инээж байгааг нь чи анзаарахдаа шал өөр зүйл болгож харж байгаа чинь чамайг илтгэж бнөө хөгшөөн. Одоо чи ч гэсэн замаа хөөгөөд шинээр амьдрал эхэл зүтгэ орчноо соль . амьдрал баян шд

  5. жагаа says:

    Хүүгээ алдаж маш их хэцүү зовлон үзэж байгаад нь харамсаж байна. Их харамсалтай юмаа. Нэг хэсэг ганцаараа байж бодлоо тунгааж сэтгэл санаагаа тогтворжуулсан нь дээр байхаа. Эхнэр чинь ѳѳр хүнд сайн бол тэр чигт нь орхи. Ѳѳрѳѳ сонголтоо хийнэ биз. Чамайг сонгохыг хүсвэл сонгоно үгүй бол нѳгѳѳх рүүгээ явна биз. Хүн зовлонгоо ѳѳрѳѳ туулдаг юм. Цагаа тулахаар хэн ч чиний зовлонг хуваалцахгүй.Амьдралаа цоо шинээр эхлэх хэрэгтэй. Зовлон хүнд сургамж ѳгдѳг. Бас хатуужил. Унаж болохгүй.

  6. Mogi says:

    Гашуудах нь аргагүй мэдээж, гэсэн ч гашуудалд хэмжээ хязгаар бий. Энэ харуусал гуниг чинь дараагийн үр төлөө өсгөхөд хайр халамж болж чамайг ухааруулах бодит үр дүнтэй. “Хүнд хүүхэд олддог дүү олддоггүй” гэдэг үг бдаг. Хүүхдийг хүссэнээрээ олон төрүүлж болдог юм. Өшөө олон хүүхэдтэй бол. Эргэж надад ирлээ гэж тайтгардаг уламжлалтай шүү бид.

    • Er hun says:

      Huuhdee aldaj uzsen hunii huvid helehed ter ui gashuu gansral gunig haruuslaliig arhiar l davsandaa. Harin arhindaa jivehgui baih heregtei. Avgai yasan ntriig bol medehgui yumdaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.