Би нэг тийм азгүй төрлийн хүн юм болов уу?

Сайн байцгаана уу би одоо 29 настай эмэгтэй 4 настай хөөрхөн охинтой. Сүүлийн үед бүүр өөрийгөө буруутгаад байх боллоо, охины аав гэдсэнд байхад орхиод явсан, хүүхдээ өсгөх гээд хоосондоо хоосон хоноод зүтгэж л явлаа.


Түрүү жилээс нэг сайн хүнтэй таарсан, архи тамхи огт хэрэглэдэггүй, хүүхдэд минь сайн бид 3 сайхан л байна. Даанч миний бие өвдөөд одоо хорио тавихаар хагалгаанд орох гээд төлөвлөөд сууж байна тэгээд би бодлоо яагаад яг за одоо л нэг сайхан амьдрая гэхээр ингээд байдаг юм болоо. Би нэг тийм азгүй төрлийн хүн юм болов уу бүүр сэтгэл санаагаар унаад байх юм.

Одоо дахиад хүүхэд төрүүлж чадахгүй бол яах вэ гэх мэт янз янзын юм бодогдоод бүүр яахаараа ийм азгүй юм бол гэж өөрийгөө бодох юм. Сайхан үр хүүхэдтэй, сайхан хань ижилтэй одоо л нэг сайхан амьдрах нь гэхээр л… Бүүр гомдоод байх юм…

9 Comments

  1. Бат says:

    чи их үйлдаг хүн байнадаа Хүннү гүрний үед Чингис хааны үеүүдэд 2 ч удаа дэлхийг байлдан дагуулж явсан оюун ухаанаараа гайхагдаж байгаа ард түмэн болох Монголчууд эртнээсээ л уйлахыг муу ёр гэж цээрлэж ирсэн нь оргүй биш ортой бие нь өвчтэй, тарган, хараа муутай бүх хүмүүс уйлдаг хүмүүс байдаг юм чи нэг өвчтэй гэх хүмүүсийг бүгдийн ажаад үзвэл мэдэгдэнэ дандаа уйлдаг хүмүүс бгаа. Гомдол нулимс явсаар байгаад хорсол болно хорсол нь занал болж хувирна бусдад хорсож занах аваас бие өвдөж дархлаа сулрана. Өнгөрсөн амьдрлаа уучлаад уйлахаа болиод ирээдүйгээ харж амьдар да. Уйлахаа больвол бие чинь ядаж л нэмж өвдөхгүй хүндрэхгүй. Сэтгэлийн тэнхээтэй байж уйлах хэрэггүй.

  2. MGL says:

    emnelgiin oron deer vheh udruu hvleegeed hewtej baigaa heden say hvn baigaa bol.vriinhee zulaig hezeech unerlej chadahgvi heden say bvsgui baigaa bol.hulgui gargui nvdgui alhaj jishgej harj chaddagvi heden say emegtei baigaa bol.
    erh chuluuguu hasuulsan booliin hudulmur hiij baigaa heden say emegtei baigaa bol.
    yag odoo emnelgiin oron deer vree amid bailgahiin tuluu heden say eej zalbiraad uuriiguu zoliosolhod belen suuj baigaa bol.
    hvchirhiileld bainda urtdug heden say emegtei baigaa bol.
    Getel minii dvv yaj bna shan 4 nastai gvnjtei 2la ervvl saruul enh tunh bna jaahan mes ajilbar yadiin orool garna biz.chi uuruu ajil turul hiih chadwartai deer shan zaluu nas bna.bas l aztai mondi bainshvv chi bas.

  3. Бат says:

    Дандаа сайхан зүйл бодоорой. Биелдэг юм шүү. Зөв санаатай байгаарай. Бүх юм сайхан болноо гэж итгээрэй.

  4. Man says:

    Uuriiguu sain chagna…eyereg baij chadaj bna uu gej. Tegeed bodol sanaagaa tsegtsel, uurchil. Chi uuriiguu azgui hun gej bodood baival azguitel bainga dagah bolno. Hunii bodol biyeldeg yum. Bainga sain saihan yum bodoj muruud, itge. Udahgui biyelne. Chi yamar baihiig bodoj husne, tiim l baih bolno. Fb gedeg balai yumnaas hol bai. Manaihan biye biyedee stress nemehees tsaashgui. Za amjilt busgui min

  5. hvd says:

    zovlongiin mon chanartai orchlongiin amidral gej hetsvv yum daa, orovdoltei sanagdlaa… Hvn hvnee hairlaj yvaarai humuusee

  6. tso says:

    aaw eej eswel emee owo ch ymuu deedchuuliin chin hiisen muu uiliin urni ur udamdni irj baigaamdaa

  7. Хатуужилтай бай says:

    Юм л бол амиа хорлох талаар боддог болоо юу даа, хатуужилтай баймаар юм. Надад зөндөө л хэцүү үе, хүнд асуудал тохиолдож байсан, тэр бүрийд ЗА надаас дор амьдралтай, өнөө маргааш, хорвоогын шар нар, бор хоногийг тоолж суугаа өвчин зовлонтой хүн зөндөө бий, битгий ийм сул дорой, арчаагүй бай, Бос, хүчтэй бай гэж өөртөө хэлдэг байсан. Хүчтэй нь үлдэж, хүчгүй нь арилдаг амьдралын жам шүү. Янз бүр юм бүү бод, өөрийн чадах хэмжээндээ юмнуудаа төлөвл, зөвхөн өнөөдөр амьдраад маргааш үхэх юм шиг яарч амьдар, юмнуудаа хойш нь битгий тавь. Сайхан амьдралыг бүтээчихээд тэр дээрээс өөрийгөө хараад бахархаж зогсох цаг ирнэ гэдэгт итгэ, тэнд хүрэх хүртлээ ХИЧЭЭ.

  8. Busgui says:

    Amidrald shantrah ym bishgui l tohiolddog 2 huurhun uree untuulchaad gerluunhee burhuulneesee uuriiguu duujilchii gj bodood suuj bsn uy nadad bdg gehdee chamd zorilgo bga huuhdee uuriin garaar hamgaalj hairlaj usguh hair duuren hun bolgoh tegehiin tuld chi huchtei bh yostoi az jargalaa uuruu butee busgui min amjilt

  9. Gg says:

    Аав болж чадахгүй гдгээ мэдээд Тэлээгээ тайлаад өөрийгөө боож үхэх гээд зогсож л байлаа, амьдрал хүнээс хатуужил шаарддаг юм бншүү. Инээгээд л тэсэхийг хичээгээрэй☺️

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.