Хорин хэдэн насандаа учирсан арван нэгэн төрлийн секс минь

Эргээд нэг харцгаая. Өнөөдрийг хүртэл үзэж туулсан сексийн туршлага руугаа. 20-30 насанд хүний өөрийгөө танин мэдэх аялал хамгийн идэвхтэй байдаг учраас энэ хооронд хүн “есөн шидийн” л юм туршиж үзсэн байдаг. 3-ын тоо руу дөхөж яваа халуухан хатагтай нар бид сексийн тал дээр дараах 11 “найрлага”-аас нь нэг удаа ч болов амсаад үзжээ. Аль нь ямар байсан бэ?

1. Онцгүй секс

Шударга байцгаая. 20-иод насандаа бид сексийн тал дээр байтугай амьдралдаа ч ер нь яг юунд дуртай, юунд дургүйгээ бүрэн олж нээгээгүй байдаг. Туршлага сууж явах хугацаанд чинь бүтэлгүйтсэн тохиолдлууд хэд хэд байсан л байх. “Тэр одоо юу хийгээд байна аа?” гэж бодогдмоор, таашаал төрөхөөсөө илүү өвдөж зовсон, нүдээ аниад нээхэд дуусчихсан эсвэл хэтэрхий удаад бүр залхааж орхисон гээд л.

2. Нэг шөнийн явдлын секс

Зарим секс бидэнтэй ганцхан удаа л тохиолдохоор заяагдсан байдаг. 20-иод насныхаа аль нэг өдөрт чи тийм ч сайн танихгүй, сэтгэл зүрхний асуудлын талаар ярилцаа ч үгүй нэгэнтэй хөнжил дотор хэвтэх өөртэйгөө “тааралдсан” л байх. Чи өөрөө үүнийг төлөвлөсөн ч бай, төлөвлөөгүй ч бай, таашаал авсан ч бай, аваагүй ч бай ийм нэг “болоод өнгөрсөн секс” чиний 20 насны нэг сонирхолтой дурсамж болон үлджээ. Одоо харин чи нэгээс хамаагүй олон шөнийг өнгөрүүлэх хүндээ л энгэрээ нээдэг томоожсон бүсгүй.

3. “Би чамтай үерхэж магадгүй” секс

Харин энэ төрлийн секс өмнөхөөс илүү сэтгэлийн шинж чанартай. Гэхдээ тийм байх тусмаа санаа зовох, эмээх зүйлтэй байдаг нь л жаахан хэцүү юм даа. Хувцсаа тайлахдаа бүх биеэ анзаарч, таалагдах эсэхтээ санаа зовж, энэ сексийн дараа бүх зүйл нэг тийш шийдэгдэх гэж байгааг ухамсарлах тэр мэдрэмж танил байгаа биз? Албан ёсоор харилцаатай болоогүй залуутайгаа хийсэн жирийн нэг уулзалт секс рүү хөтлөх үед бүсгүйчүүд хамгийн их айдастайгаар өөрийгөө түүнд нээдэг.

4. “Бүтээлчээр тааруулсан” секс

Онгоцны ариун цэврийн өрөө, цэцэрлэгт хүрээлэн, шөнийн цэнгээний газар, дотуур байр гээд л. Боломж хязгааргүй. Өөрийгөө бодсоноосоо илүү зоригтой, адал явдалтай гэдгээ мэдэхэд, бас 30 гарсан хойноо ч ийм дүрсгүй байж чадах юм байна гэдгээ мэдрэх итгэлийг ийм секс бидэнд өгдөг. Тохироо нь бүрдсэн сексээс татгалзах аргагүй. “Ганц л амьдарна” гэдэг үгийг дотроо бодож, заавал шаардлагагүй байсан ч зөвхөн дурсамж бүтээхийн тулд л хийж зүрхэлсэн секс бол энэ юм.

5. Согтуу секс

Ийм төрлийн секс #1, #2 хоёртой гурвалсан шинжээр тохиолддог. Согтуудаа хийсэн секс ихэвчлэн сайхан байгаагүй, тийм үү? Учир нь сайхан сексэд жаахан ч гэсэн “юу хийж байгаагаа мэдэх” эрүүл ухаан, биеийн уян налархай хөдөлгөөн хэрэгтэй байдаг. Мэдрэлээ алдсан тархины эсүүд чамайг сэтгэл ханамжтай дур тавилтанд ч хүргэж байгаагүй байх. Дээр нь нэмээд маргааш өглөө нь яг юу болоод өнгөрснийг санадаггүй. Гэхдээ одоо бол бид зөвхөн эрүүл, чамайг ийш тийш нь “алдчихааргүй” найзуудынхаа хажууд л согтуу байдаг болсон.

6. Найзтайгаа хийсэн секс

Өмнө нь сайн найз байсан хүнтэйгээ секс хийх санаа 20-иод насанд чинь төрсөн л байх. Тэр секс сайхан байсан бол та хоёр “ашигтай нөхөрлөл”-ийн саарал бүс рүү аажмаар шилжиж, хэрвээ секс онцгүй байсан бол энэ талаар ахин нэг ч дурсаагүй.

7. Өөртэйгөө хийсэн секс

Ихэнх эмэгтэйчүүд өсвөр насандаа өөрийгөө тавиулж сурсан байдаг. Харин 20-иод насандаа энэ тал дээр бүр мэргэжлийн болсон доо, бид. Энэ сексийн ачаар л чи хайртдаа хаанаа оролдуулахаа зааж өгч, дур тавилтыг үргэлж мэдэрдэг азтай бүсгүй болж чадсан. 8.

8. Сексгүй өдрүүд

Ямар нэг шалтгаанаар ердөө ч секс хийлгүй өнгөрүүлсэн хэдэн сар чамд байгаа. “Нороогүй” өнгөрүүлсэн цаг хугацаа ч хэцүү байсан шүү, тэ? Гэхдээ хэдий хэцүү ч, тэр мэдрэмжийг санаж санаж байгаад санаанд таарсан хүнтэйгээ хийхэд цангаж яваад ус уух шиг л сэтгэл сэргэдэг.

9. Эвлэрлийн секс

20 настайдаа хүн омголон байдаг. Уурлахдаа ч, сексдэхдээ ч. Бас энэ насанд бид уурласнаас болж зүрх савлах мэдрэмжээ хүсэл тачаалтайгаа хольж хутгадаг. Түүний гаргасан өөдгүй аашинд дургүйлхэж, нүдэндээ нулимс цийлэгнэтэл орилж байгаад л бие биетэйгээ харц тулгармагцаа огцом үнсэлцэж, сексийн тоглоомыг гэнэт эхлүүлнэ. Секс хэзээ ч шийдэх зөв гарц болж байгаагүй ч, муудалцсан үед ядаж л нэг зүйлээрээ бие биетэйгээ бат холбогдож буйгаа мэдрэх сайхан.

10. Хүслээ гүйцээх секс

Хүн болгон л амьдралдаа нэг бус удаа өрөөсөн дурлалтай учирдаг. Аваад л байхаа мэдэхээс өгөхөө мэдэхгүй тийм харамч дурлал. Өмнө нь хэзээ нэгтээ чамайг хаяж байсан эсвэл дутуу үнэлж байсан нэгэнтэй чи 20-иод насныхаа аль нэг цагт секс хийж үзсэн байх. Түүнд өөрийгөө хэн байсныг харуулах, биелэгдээгүй хүслээ гүйцээх далд хэрэгцээнээс энэ үүсдэг. Ийм сексийг хийсний дараа тийм ч сайхан мэдрэмжтэй үлдэхгүй ч байж болох. Гэхдээ л өнгөрсөнд дутуу үлдээсэн зүйлээ хийсэн мэт сэтгэл ханамжтайгаар тэндээс гараад бид эргэж хэзээ ч хараагүй.

11. “Аан, энийг хэлдэг юм байна ш дээ” секс

Жинхэнэ секс гэж юуг хэлдгийг арай гэж ойлгосон тэр мөчид алттай авдар олсон хүн шиг л санагдсан биз? Энэ секс хэнтэй ч, хэзээ ч чамтай учирсан байж болно. Нэг шөнийн явдлаас ч сексийн жинхэнэ амтыг мэдэрсэн байж магадгүй. Гэхдээ л энэ л мөчөөс хойш чи “өөрийнхөө төлөө” секс хийдэг болж, өөртөө алга ташин баяр хүргэсэн.

3 Comments

  1. Нэр says:

    Банзал юм бээ?

  2. эр хүн says:

    Гар хангалаг хийж хийж жинхэнэ хүүхэн анх шааж үзэхэд ямар гоё мэдрэмж авсан гэж санана. Бачуу дулаахан юм руу гантайж боссон мунаг бүдүүн эрхтэн минь пүлх гээд орчихож билээ. тултал бүлж бүлж байгаад дотор нь сад тавих шиг гоё мэдрэмж байхгүй юм шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.