Энэ хүний хэлснээр салах уу?

Манайхаан надад үнэн сэтгэлээсээ ярилцах хүнгүй болохоор бичиж байнаа. Манай нөхөр бид хоёр тусдаа гараагүй бид хоёр ихэр хүүхдүүдтэй манай нөхөр хөдөө суманд ажилладаг аав ээжтэйгээ амьдардаг. Харин би хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа айлын байшин түрээслэж амьдардаг.


Юу вэ гэхээр ганц хүний цалин хаанаа ч хүрэлцэхгүй хэцүү байдaг. Манай аав ээжээс салаад явсан, ээж маань хотод ажилладаг тэгээд би хот явж ажиллая гэж бодоод нөхөртөө хэлтэл хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд жаахан маргаад би явна, чи хоёр хүүхдээ авч яваад сумандаа цэцэрлэгт өгчих тэгээд ч аав ээж байгаа юм чинь гэсэн уурлаад надаас сална гэнэ.

Би ямар хүүхэдтэй болно гэж болсон биш энэ тэрээ гээд бөөн юм болж байна аа манай нөхөр. Би одоо яах ёстой вэ? Үнэхээр энэ хүний хэлснээр салах уу? Бас надад хуулын зөвлөгөө өгөх хүн байна уу? 

8 Comments

  1. Mr says:

    Эрчүүд ухаантай өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Чи ёстой усан тэнэг нь бна. Энүүхний төлөө сална энэ тэр гцн. Хорвоог яалтай. Тэгээд салчлаа гээд алдаж ухаарах ёстой юу. Чиний шийдвэр 3 хүний амьдралын төлөөс юмда. Бод бод…

  2. Mmmm says:

    Mongolchuud yag iim irvaa
    Yu yuchgui baij , neeh huuhed hiih durtai
    Zugeer banzaldaad yavj boldoggui yumuu ?

    Har amia yaya gej baij , huuhed gargaad, terendee terteed , uduriin hoolgui humuus , tulga toirson heruultei , zovlontoi …

    Hayaj yavaal ajil hiigeech , archaagui, guilhachin baihaar, daraa ni tegeel huuhduudee uur deeree avchihgui yu

    • Даваасүрэн даажаа says:

      Хүүхдэд дуртайдаа биш сексд эр эмийн ажилд дуртай болохоороо гээч

  3. Mogi says:

    Ямар ч тохиолдолд салахгүй бхыг хичээ, бнга хичээж яв. Алсдаа их тустай гэр бүлд чинь. Чи одоо усан тэнэг хүүхэн бгаа, ухаан сууна жаахан хүлээцтэй бай.

  4. doup says:

    chi ch gesen, ergvv awgai tsalin mungu hurehgui bn geed charlaad bnu? chi huuhdee hayaad, ger bvlee bodohgui hot yavna geed uuruu beiin amriig haraad bn, nuhur terend chin uurlasan bn, ergvv awgai min.

  5. SSS says:

    Азтай юмаа та 2.
    Үр хүүхэд хүсээд ч хүүхэдтэй болж чаддаггүй олон хүн байхад бүр 2 ихэр хүүхэдтэй.
    Атаархаж байна.

  6. а says:

    Нөхр чин ямар амархан сална гдг юм тэр хэлэнгүт чи салах гдг ямр хямдхн амьдрал вэ! Ихэр хүүхэд гоё ш дэ. Ихрүд нь 3 ой хүрэгүй бол ажлар яах юм одооны цэцрлг хог шү. Нөхөртэй ойлголц

  7. Дорж says:

    2 ихэр хүүхэд хүссэн хүн өүрт заяадаггүй юм.
    Залуу байхад аль бэрхшээл таарахыг тэр гэх вэ.
    Та 2-оос бусад хүмүүс энэ байтугай л асуудалтай байгаа ш дээ.
    Бэрхшээл таарлаа гээд салаад байвал та 2-той хэн амьдрах вэ.
    2 сайхан үрээ бодоод тэвчээд зүтгэх л хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.