Алдсан боломж

Би эмэгтэй. Саяхан надад харамсмаар ч юм шиг өөрийгөө үзэн ядмаар ч юм шиг юм болло. Нэг залуу надад их сайн байдаг байлаа худлаа дүр эсгэдэггүй, шударга, сайн бодолтой хүн би үүнийг нь анзаардаг байсан.


Анх танилцсан цагаасаа л тиймэрхүү байсан. Тэгээд дараа нь бие биеэ сайн мэддэг болж байтал тэр маань надад сэтгэлээ илчиллээ бүр бүх үйлдээрээ шүү, бусад хуурамч залуус шиг илт далдагнасан биш, ер нь хүн сэтгэлээсээ байгаа нь цаанаасаа л энергиэрээ өөр байдаг юм байна лээ. Би хуурамч залуусыг сайн мэднэ.

Тэгсэн чинь би тэр хүнийгээ үл тоосон гомдоосон тэгсэн чинь тэр надад гомдсон, урам нь хугарсан нь илт байсан гэхдээ тэр гомдлоо ил гаргахгүй хичээгээд нуугаад байсан. Одоо бодоход би их юмаа алдсан байжээ. Гэхдээ тэр эргэж намайг гэхгүй байх. Тэр уг хүн нь тийм амар сэтгэлээ нээдэггүй чанга хүн.

Харин нэг нээгдвэл ер нь тийм хүмүүс сайн хүн байдаг байх гэж надад бодогдсон. Одоо яах вэ би хэрэгтэй хүнээ гомдоосон байх уу эсвэл ийм юм байж л байдаг уу? Тэр гомдсоноос хойш би цаагуураа л бие сул сүлдгүй дэндүү азгүй болчихлоо. Одоо ямар араас нь очилтой нь биш…

ЖИЧ: ХЭРВЭЭ МИНИЙ БИЧСЭН ЮМ ТААЛАГДАХГУЙ ТЭНЭГ САНАГДВАЛ ГУЙЖ БАЙНА БИТГИЙ СӨРӨГ КОММЕНТ БИЧ!!!

16 Comments

  1. 999 says:

    сайн хүнийг запасанд хийж байгаад сайхантай нь банзалдаж банзалдаж запасаараа хань хийдэг хүүхнүүд их л байдаг . мэдэхгүй юм даа. хайр сэтгэл чухал уу аюулгүй амьдрал чухал уу . би хүнд дурлаж үзсээн гэхдээ дэмий хүн байсан байхаа, надыг бөөцийлж хайрлах хүн биш байсан. сайн залуутай ч учирч үзсэн би хайргүй байсаан, хайргүй юм болохоор амьсгаа нь сүүлдээ ядаргаатай санагдаад байсан. чи өөрөө л сайн бодож байж шийдвэрээ гаргасан нь дээр байх даа , гэхдээ бусдын оролцоогүйгээр шүү

  2. air says:

    Ер нь дотогшоогоо хүмүүс байдаг. Мэдрэмжээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Хайрийг насан туршийн, бараг soulmate гэж үздэг. Найз нөхдийн нөхөрлөлийг байнга холбоотой байх биш хэзээ ч цуглахад нэг л хэвээрээ байхыг эрхэмлэдэг гэх мэт. Шийдвэрт хүрэхдээ удаан ч тэр нь их эрэгцүүлдэгтэй нь холбоотой, гэхдээ алдах нь цөөн. Гаднаа хүйтэн хөндий, дуу цөөтэй, нэг их хүмүүсийн анхааралд өртдөггүй, харагддаггүй ч гэлээ нэг л хэлсэн, шийдсэн бол найдвартай, юманд хөнгөн хуумгай ханддаггүй хүмүүс. Ийм төрлийн хүмүүсийн нэг шиг санагдлаа. Тэгэхээр бодож эргэцүүлж гаргсан шийдвэр нь өөрийг чинь л хайрлах байсан байх. Тооцоолохдоо, юмыг урьдчилж харахдаа сайн ч хайрын сэтгэлийн тал дээр л мэдрэмжээ дагачихдаг. Тэгээд чадан ядан өөрийгөө илэрхийлдэг. Гэтэл нөгөө хүн нь өөрийг нь өөр шиг нь мэдэрдэггүйг мэдэж авдаг. Энэ нь хүнд тусдаг ч ил гаргахгүй. Мартах гэж уднаа. Яагаад гэвэл дотроо бол нөгөө хүнтэйгээ бараг нэгэн насыг үдчихсэн байдаг байхгүй юу. Тэгж төсөөлсөн байдаг. Гэхдээ цаг хугацааны дүрмийг мэддэг болохоор цаашлах хэрэгтэй, урагшлах хэрэгтэй гэж өөртөө хэлээд өөртөө mind дээрээ цэвэрлэгээ хийдэг, хүчтэй мэдрэмж төрүүлсэн дурсамж нь зовоогоод байдаг тул өнгөрснийг санахгүйг хичээдэг. Ингээд цаашлахад бэлэн болдог. Нэгэнт шийдчихсэн болохоор одоо эргэж буцахгүй байсан нь тэр хүнд хэрэгтэй. Үнэхээр ийм төрлийн хүн бол одоо та хоёр биенээ зүгээр л мартсан нь дээрээ. Угаасаа ч захидлын эзэн та өөрөө тэр хүндээ тийм ч сайн биш бололтой юм. Одоо л өөрт чинь эргээд бодохоор өрөвдөөд байх шиг эсвэл надад илүү нь олдохгүй бол яана гэсэн айдас л төрөөд байгаа болтой. Хэрэв би буруу бодсон, та тэр хүндээ жинхэнээсээ сайн гэдгээ мэдрээд байгаа бол OK, all-in хийгээд л үзэх байхдаа.

    • захидлын эзэнд says:

      тасарчихсан зөвөлгөө юмаа, тийм шүү . өрөвдөж байгаа юм уу өөрт харамсалтай санагдаад байгаа бол очих хэрэггүй хэн хэндээ шударга биш. харин чи үнэнгээсээ бас адилхан хайрлаад татагдаад байгаа бол гүйж очоод азаа үзээд ичихгүй уучлалт гуйж хайртайгаа хэлэхгүй юу

  3. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Аашшш зүгээр хаяаашдээ … бүр нэг эрчүүд царайчилсан амьтад л бхин 😒

  4. hohino muu erguu gichi says:

    mini nerig unsh

  5. Бат says:

    наад эрэгтэй чинь чамд гомдоод уйлаад байна да тэгэхээр чамд үнэхээр сайн байсан юм байна.Аль эсвэл чи араас нь уйлаад харамсаад байна чамаас болсон бол уйлахаа болиод харамсахаа боль азгүйтэл чинь арилна Чи яаж ийж байгаад гомдлыг нь тайлаад араасаа уйлахгүй болгохгүй бол чамд азгүй зүйлс тохиолдож байгаад дараа нь бие чинь өдвөж эхэлнэ бусдад гомдсон сэтгэл нулимс нь хар энерги болж очдог юм. Надад бас яг чамд тохиолдож байсан зүйл болоод байгаа нэг бүсгүйг уйлуулсаныхаа хариуд эхний хэдэн сар жижиг сажиг аваар хийнэ утас эд хогшил эвдэрч байснаа одоо сүүлдээ бие өвдөөд эхэлцэн. Би ч сэтгэлийг нь тайтгаруулах зүйл хэдэн сарын турш хийж байгаа ч амжилт олохгүй байгаа.

  6. Бөө says:

    Хүүхнүүд өөртөө сайн ,сайн хүнийг тоохгүй явж байгаад өөрөө сайн муу хүнийг сонгодог ертөнцийн жам
    чамд тийм л юм тохиолдсон
    Сайн хүнийг гомдоосон бол наадах чинь эргэхгүй чи адгийн юмтай сууж алуулж төгсөнө гэж
    Бууж байна

    • zahidliin ezen says:

      зассс чи юу вэ тэгж бууж байна нтр хачин пизда чинь

      • ... says:

        Medersen l bol guigad guwshad ch hamagui erguulj awah l heregtei dee.

    • zahidliin ezen says:

      хөөе бөөнцөрөө чи тэгвэл өөрөө наад тйирэндээ дэвтээд тэрэндээ алуулна гэж сахиус хэллээ

  7. Jedi says:

    Өөрөө хуурамч хүмүүсийг сайн мэднэ гэсэн байна. Тэгэхээр өмнө нь хуурамч хүмүүстэй нилээдгүй зууралдсан гэж ойлгож болох уу? Хүмүүсийг сайн муу, хэрэгтэй хэрэггүйг нь юугаар дүгнээд байгаа билээ? Хэрвээ үнэхээр л өөрийн тань бичдэг шиг худлаа дүр эсгэдэггүй, шударга, сайн бодолтой залуу юм бол ярилцаад л үзэхгүй юу даа. Хожим харамсахгүйн тулд одоо алдаагаа засах оролдлого хийхэд буруутахгүй л болов уу. Тийм хүмүүс сайн байдаг байх гэсэн ойлголтын тухайд сайн хэлж мэдэхгүй л юм даа. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж гэдэг шиг, сайн муугийн ойлголт шууд тийм амархан шийдэгдэхгүй л байх. Тэгээд ямар ч шийдвэр гаргасан та л тэгж шийдэж байгаа болохоор харамсал тээх хэрэггүй. Шийдвэр тань мэргэн байг. Force with you

  8. Peev says:

    Үнэхээр алдмааргүй чамд тийм сайн үнэн сэтгэлээсээ хайртайг нь мэдсэн бол өөрөө асуугаад үзэхэд гэмгүйшдээ хө.

  9. Po says:

    Хаха илүү сайн нь таарна гээд олон давхар дэлгүүр хэсдэг шиг юм бодоо юу. Амьдрал хань хайр гэдэг чинь бараа таваар биш шд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.