Хийморь доройтох шалтгаан ба хэрхэн бадраах вэ?

Хийморь гэж юу вэ?

Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг.


Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээмүй.

Хийморь бадарсны ач тус

Хийморь бадрах гэдэг нь чухамдаа буяны сэтгэл буюу сайхан сэтгэлийн суурь болсон хийг чадваржуулахыг хэлнэ. Хийморь лүндаа бадрахын хэрээр амин хий тогтворжиж үүний улмаас амь нас ч батжидаг. Тиймээс хийморь лүндаа нь биднийг амьд сэрүүн байхад нэн чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм. Хийморь лүндаа бадарснаар биед сүр жавхлан бий болох, хэлэнд өгүүлэхүйн эрдэм чадал бий болох, сэтгэлд баяр баясгалан, цог жавхаа бий болж аз жаргал ирмүй.

Хийморь лүндааг хэрхэн бадраах вэ?

Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч дээр дурьдсан үр дагаварууд бий болно. Мөн хийморийн сан уншин өөрийн биеийг төлөөлүүлж бие дэхь таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж хийморь лүндаагаа бадраадаг зан үйл бий.

Хийморь доройтсоны хор уршиг

Хийморь лүндаа доройтсоноор сэтгэл санаа гуниж гутрах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг ажээ. Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой юм.

Хийморь доройтох шалтгаан

Хийморь доройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, шалиг завхай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй.

Хийморийн сан унших үед юуг бодох вэ?

Хийморийн сан унших үед хийморь лүндаа маань бадарч амь нас батжих болтугай, сэтгэл санаа өөдрөг байж сансан сэдсэн хамаг үйл хэрэг маань биелэх болтугай, гадны муу нөлөөнд автахгүй байж элдэв хэл ам, хэрүүл тэмцэлд үл өртөх хүчин чадлыг олох болтугай, улмаар өөрөө ч хэл ам, хэрүүл тэмцэл бүү хийе хэмээн залбираарай.

Ном унших

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Төгсгөлд – Хийморь лүндаа тань мөнхөд бадарч сүр жавхлан, цог хийморийн хутагийг олох болтугай.

3 Comments

  1. Mogi says:

    Үхсэн ацны хийморь ном унших буддын лалрын лам нар бас энд орж ирж хуцахнээ. Худалч луйварчин залилагч шар хувалзнуудад одоо тэгж хулхидуулахгүй ээ. Хамгийн их худлаа шааж хүний мөнгийг сорогч нар бол лам нар юм. Хармааны хулгайчаас долоон дор гөлөгнүүд бол лам нар.

  2. Daddy says:

    Зээ явдал ихтэй эмэгтэйтэй ороолцдвоос ламбаа юунд нь нүүрээ ойртуулваас хийморьт цөвтэй, оонлэй ээкнэр юугаан ламбааг долоовоос хийморь сульдах нигуургүй. Олон гишгүүлсэн эмийг цай бутлах уурийн адил нүдэж давтаж тавихдаа арисан бэлгэвчийг углах аваас элдэв өвчин зовлон гэнэтийн гай барцадаас хамгаалах ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.