Та ичимдэг эрхтнийхээ үсийг хусдаг бол үүнийг заавал уншаарай!

Эмэгтэй хүний хамгийн чухал, эмзэг нандин эрхтэн бол яахын аргагүй үтрээ билээ. Тийм ч учраас өдөр бүр шахуу ичимдэг эрхтнээ угааж, ариун цэврээ сахихыг хичээдэг. Үтрээгээ угаахаас гадна анхаарах ёстой нэг зүйл бол үсийг нь хусах юм.


Ичимдэг эрхтний үсийг шууд хуссанаар, арьсны хамгаалах давхаргыг үгүй хийдэг бөгөөд үүнээс болж төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэл өндөр болдог байна. Иймд бид та бүхэндээ ичимдэг эрхтний үс хусахдаа анхаарах зүйлс болоод хусахгүй байх шалтгаануудыг дуулгая.

Та ичимдэг эрхтнийхээ үсийг хусдаг бол үүнийг заавал уншаарай!
Илүүдэл үстэй тэмцэх олон аргууд байдаг хэдий ч бүгд өөрийн гэсэн сул болон давуу талтай. Ийнхүү эмзэг эрхтнийхээ үсийг “хусах” нь хамгийн амархан, өвчингүй арга боловч ихэнхдээ үрэвсэл үүсгэдэг. Харин вакс нь хамгийн үр дүнтэй арга боловч маш их өвдөлтийг мэдрүүлж, арьсны өнгөн хэсгийг гэмтээдэг. Лазераар илүүдэл үсээ гуужуулах нь түлэгдэлт үүсгэх магадлалтай байдаг.

Тэгвэл ихэнх мэргэжилтнүүд ичимдэг эрхтний үсийг авах нь буруу хэмээн үздэг байна.

1. Ямар ч арьсны үрэвсэл, загатналт үгүй

Ихэнх илүүдэл үс авах арга нь арьсыг гэмтээдэг учир энэ нь таны эмзэг хэсэгт таалагдахгүй л болов уу. Харин үсээ хусахгүй, авахгүй зөвхөн багасгаж болох юм. Ингэснээр та арьсны үрэвсэлтэй болох вий гэж айх хэрэггүй.

2. Үс нь эмзэг хэсгийг нянгаас хамгаална

Эмзэг хэсэгтээ үстэй байх нь ариун цэврийн байдалд нийцэхгүй гэж та үзэж болох юм. Гэвч энэ нь буруу ойлголт бөгөөд үс нь төрөл бүрийн нян биед нэвтрэхээс сэргийлдэг аж.

3. Бэлгийн замаар дамжих зарим өвчнөөс сэргийлнэ

Судалгаанаас үзэхэд, нууц эрхтнийхээ үсийг “хусдаг” эмэгтэйчүүд бэлгийн хомхой, бэлэг эрхтний үрэвсэлд илүү их өртөмтгий байдаг нь батлагджээ.

4. Үс нь эмзэг хэсгийг хуурай хэвээр хадгална

Эмзэг эрхтэнд байх үс нь тухайн хэсгийг хуурай байлгах бөгөөд төрөл бүрийн нян хуримтлагдахаас сэргийлнэ.

5. Бэлэг эрхтнийг дулаахан байхад тусална

Хүйтний улиралд бэлэг эрхтний дулааныг хадгалах бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаанд таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

1 Comment

  1. Mogi says:

    Шал хэрэггүй мэдээллүүд бна. Амьдралын туршлагаасаа хэлье. Эр ч бай эм ч бай үсээ хуссан үед гал гарсан удаан амтлаж секс хийх үед хуссан умдагны арьс үрэгдэж улайж хавдаж цэврүүтдэг юм. Аль алнийх нь улайдаг. Үргэлжлүүлэн 2 дах 3 дахиа хийх үед умдагны арьс их хорсож тамаа цайдаг. 2 уул үстэйгээ бгаа үед ийм асуудал гарахгүй ба үнэн таашаал эдлэж олон удаа хурьцан жаргадаг. Үүнд л үс бх ёстойг ойлгосон. Зүгээр ганц тоншоод өнгөрдөг хүнд бол үсний хэрэг бх ч үгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.