Хаяад явсан нөхөр, эхнэр яагаад буцаж ирдэг вэ?

“Эхнэр маань төрхөмдөө буцсан ч буцаад ирсэн, манай хар юм зугаалж зугаалж эргээд ирсэн” гэх мэт үгсийг бид олонтоо сонсдог. Болж бүтэхгүй байна гээд хаяад явагсад яагаад буцаж ирдэг вэ?


-Зүгээр нэг хэсэг завсарлага авъя гэж шийдсэн байдаг: Нэг хэсэгтээ хол байсан ч та хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод эргээд ирдэг. Энэ бол хамгийн гом хоргүй шалтгаан юм. Энэ хугацаанд өөрсдийнхөө тухай, харилцааныхаа тухай эргэцүүлэн боддог сайн талтай. Бид бүгдэд л хямралын үе тохиолддог.

-Шинэ хүнтэйгээ таарсангүй: Тантай болохгүй нь гээд өөр хүн рүү явсан ч түүнтэйгээ бас л таарсангүй. Ингээд хоёр муугаас арай гайгүйг нь сонгоод эргээд ирсэн хэрэг.

-Харьцуулж үзэх: Хуучин эхнэр нь ядахдаа орой хоолтой хүлээж байдаг бол шинэ амраг нь гэр орны ажилд муу, сексээс өөр зүйлийг чаддаггүй байж. Өмнө нь болзож л байснаас хамт амьдарч үзээгүй тул эцэст нь харьцуулж үзээд буцаад иржээ.

-Хүн чанартаа “баригдах”: Хэдийгээр өөр хүн рүү явсан ч үр хүүхдээс эхлээд татаж чангаах зүйл өчнөөн үлддэг. Тэр үүрэг хариуцлага нь “зовоож тамлах” тул арга буюу буцаж ирэх нь бий.

-Сэтгэл нь хоргодох: Шинэ гэр бүлтэй болсон ч хуучнаа санагалзах явдал юм. Олон жил хамт амьдраад бараг нэг хүн шиг болсон байдаг. Харин шинэ хүнтэй бүх зүйл шинээс эхлэх тул тун хэцүү. Энэ нь хуучны сайхан цагаа дурсахад өөрийн эрхгүй хүргэдэг гэнэ.

1 Comment

  1. lol says:

    butsaad, ireh, butsaad ochih geh met hen nhen ni buruugaa oilgoj bval amidrald bj boloh l zuil.

    harin butsaj ochih nuhur/ehnergui nasiig barj, horvoog odinooroo tuulj bgaa ni hendee ch ochih bilee, 50 hurch bui ch huuhed ch ugui, amidral zohioj amjaagui nuhduud l huurhii. arytygubatts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.