Чиний дур тавьж сурахгүй байгаа 5 шалтгаан

“Би нөхөртэйгөө секс хийгээд 5 жил болж байна. Одоог хүртэл тавьж сураагүй…” гэж олон эмэгтэйчүүд сайт дээр маань бичдэг. Нөхрийнхөө арга техникийг голж суухын оронд асуудлын мөн чанарыг өөрсдөөсөө хайж, сурах хүсэл эрмэлзэлтэй байцгаая. Яг л бохь үлээж, дээс тоглож сурсантай чинь адил үүнд бага зэрэг оролдлого, өөртөө итгэх итгэл, хичээл зүтгэл, мэдрэмж л хэрэгтэй. Яагаад одоог хүртэл тавьж сурахгүй байгаагаа мэдмээр байна уу?

Чи сексийн үед “олон долоон” юм боддог

Дур тавилт бол зөвхөн бие организм өөр юунд ч биш, зөвхөн таашаал авч буй хэсэгт л анхаарлаа хандуулсан үед өрнөдөг зүйл. Гэтэл оргил үедээ “Гэдэс ч өвдөөд байх шиг”, “Хөшгөө угаахгүй бол болохоо байж” гэх мэт есөн шидийн юм бодоод байхаар яаж дур тавих болж байна? Тархинд чинь өөр бодол орж ирэх л юм бол таашаалын хувь шууд унадаг. Тиймээс секс хийж байхдаа сексдээ л төвлөрч, түүний бие дотор чинь орох үед яаж мэдрэгдэж байгааг л чагнаарай. Хэрвээ олон янзын юм бодогдоод салахгүй бол байрлалаа өөрчилж, өөрийгөө өдөөж механикаар бодол санаагаа буцаагаад одоодоо авчирч болно. Мөн сексийн үед цээжээрээ биш хэвлийгээрээ амьсгалах нь чиний бодлыг цэвэрлэж, анхаарлыг төвлөрүүлэн, биеийг чинь илүү мэдрэмтгий болгох болно.

Чи өөрийгөө ч тавиулж сураагүй байгаа

Хэрвээ чи өөрийгөө дур тавиулж сураагүй бол нэг л өдөр ид шид тохиолдож, тэр чиний супер цэгийг олсноор дур тавина гэдэгт найдаад нэг их хэрэггүй. Хэрвээ дур тавьж суръя гэж бодож байвал эхлээд өөрийгөө оролдож тавиул. Түүний дараа өөрийгөө тавиулах аргаа нөхөртөө зааж өгч яагаад болохгүй гэж? Хамаагүй амархан байх болно. Дур тавьж сурахад чинь ЭНЭ нийтлэл тус болно.

Чи өмнө нь 00 ордоггүй

Сексдэх гэж байхад давсаг мэтийн юмыг мартахад амархан. Гэтэл түүний эрхтэн G цэгийг чинь өдөөх үед гэнэт л бие засмаар санагдах нь бий. G цэг нь давсагтай холбогддог учраас шингэн хангалттай цуглараагүй байсан ч шээмээр санагдах нь хэвийн үзэгдэл. Үүний үр дүнд чи биеэ барьж, юун дур тавих манатай болно. Хамгийн энгийн шийдэл бол сексээс өмнө 00 орох юм. Бие засах шаардлагагүй гэдгээ мэдэж байгаа юм чинь чи мэдрэмжиндээ буцаад анхаарлаа хандуулж, өөрийгөө сул тавьж чадна. Циститийн эрсдлийг ч бууруулна гээч.

Чамд тухлах боломж олддоггүй

Дур тавилт бол тархитай нягт холбоотой зүйл. Хэрвээ та хоёр нялх хүүхэдтэй эсвэл эцэг эхтэйгээ хамт амьдардаг, хараахан тусдаа гараагүй учраас машин, буудлын хооронд л амжуулдаг бол чи энэ хугацаанд дур тавьж сурна гэдэг бараг л боломжгүй зүйл. Ихэвчлэн нэг хамтрагчтайгаа удаан, анхааралтайгаар хийж, хоёр талаасаа хичээж олон янзын туршилт хийсний дүнд бүсгүйчүүд насан туршдаа ашиглах дур тавилтын техникээ олж авдаг. Харин яаруу сандруу, богино хугацааны, тухгүй нөхцөлд тархи чиний таашаалын төлөө бүрэн хүчил чадлаараа ажиллахгүй. Гэхдээ цөөн тохиолдолд “түгшүүртэй” секс гайхалтай мэдрэмж төрүүлэх нь ч бий.

Чи зүгээр л өөрийгөө чаддаггүй гэж боддог

“Секс гэж ийм л зүйл байдаг” гэсэн хөшингө бодол чинь чамайг биеийнхээ гайхамшгийг бүхэлд нь нээхэд саад болж байна. Олон эмэгтэйчүүд “Чадна” гэдэгтээ итгэсэн цагтаа чаддаг юм шүү.

Чи түүнээс юм “нэхэж” чаддаггүй

Дур тавьж сурахгүй байгаа олон эмэгтэйчүүд оршлыг жаахан уртасгах хүсэлт тавибал залуу нь хэт өндөр шаардлагатай, ядаргаатай эмэгтэй гэж бодох вий гэж айдаг эсвэл яаж хэлэх вэ гэж бодсоор байгаад л дуугүй өнгөрчихдөг. Тиймээс л тэд “азаар” дур тавих мөчөө хүлээн хэвтдэг. Автомат удирдлагатай эрчүүдийн хажууд эмэгтэйчүүд бидэнд дур тавихын тулд уран нарийн ухаан шаардагддаг учраас түүний “хамаг юм” нь бэлэн болчихсон байсан ч чи өөрөө хангалттай нороогүй, хийх хүсэл чинь хангалттай ноцоогүй байвал үндсэн ажилдаа орохыг нь бүү зөвшөөр. “Чамайг миний доод хэсгийг дахиад жаахан үнсэхээс нааш би ойртуулахгүй гэж мэдээрэй” гэж хэлэхэд тийм ч хэцүү биш байгаа биз? Гарыг нь хөхөндөө, хэлүүндээ, үтрээндээ аваачиж юу хийх ёстойг нь, яавал өөртөө илүү сайхан болохыг зааж зааварла. Эмэгтэйчүүдэд онгод нь ороход дор хаяж 20 минут шаардлагатай байдаг. Мөн оршлын үедээ дур тавьчихвал дараа нь сексийн үед дур тавих магадлал ч нэмэгддэг юм.

Чи байрлалаа хэт ойрхон сольдог

Олон янзын байрлал сексийг адал явдалтай болгодог ч дур тавилтыг хэцүү болгодог. Хамгийн чухал нь өөртөө хамгийн тааламжтай байгаа байрлалыг олж түүндээ үнэнчээр дор хаяж 10 минутыг зарцуулах хэрэгтэй.Чи өвчнөө бүрэн эмчлээгүйЦистит, мөөгөнцөр зэрэг эмэгтэйчүүдийн эрхтнийг дүлий болгож орхидог өвчнүүд чиний дур тавих потенциалыг унагаадаг. Хэрвээ чи сексийн бүрэн сэтгэл ханамж авахыг хүсч байгаа бол нөхөртэйгөө хамт эмчилгээгээ бүрэн хийлгэж, үтрээгээ сэрээх хэрэгтэй. Сүүлийн үед секс албан ажил шиг санагддаг болсны чинь нэг шалтгаан энэ ч байж мэдэх юм.

Харин чи дур тавьж чаддаг уу?

2 Comments

  1. эр хүн says:

    Өглөө хүүхнээ шаагаагүй байж байгаад шаасан ямар гоё байсан бэ.миний хүүхэн ч дур тавиад би дур тавихдаа бүр гүн шааж байгаад тавьсан. Хүүхний минь заарны үнэр танар ямар сайхан гээ

  2. Бат says:

    Эсрэг хүйстнээсээ таашаал авдаггүй эмэгтэй эрэгтэй хүмүүс гэж бий тухайн хүндээ сайн болоогүй хайртай болоогүй болохоор таашаал авдаггүй юм. Хайртай болж байж таашаал авдаг хүмүүс шүү дээ тэд нар чинь. Сэтгэл хөдлөл хандлага тохирч байж сайн болно хайртай болдым

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.