Шивээстэй хүүхнүүд энгэр султай байдаг гэнэ. Энэ үнэн үү?

Cудалгаагаар шивээстэй хүүхнүүд анхын болзоогоороо нэг их эргэлзэж тээнэгэлзэлгүй загас наадуулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Наран шарлагын газар ихтэй Өмнөд Британид тусгай туршилт явуулж үзэж. 60 гаруй аятайхан бүсгүй, 10 гаруй хосыг наран шарлагын газарт зуны турш 20-30 удаа очуулсан гэнэ. Тэдний тал нь шивээстэй, тал нь шивээсгүй байж.

Тэгэхэд эрчүүд, залуу харчууд шивээстэй хүүхнүүдийг илүү сонирхож танилцах, үг яриа өдөж байжээ. Энэ нь эрчүүд шивээстэй бүсгүйчүүдийг “хөнгөн олз” гэж үздэг агаад амьдралд батлагдсан зүйл гэнэ.

Судалгаагаар шивээстэй залуус ажилтай болох боломж илүү өндөр байдгийг олж тогтоожээ

Дунджаар миллениалуудын 47% нь бие дээрээ шивээстэй байдаг. Мөн шивээсчид ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлдэг. Спортод шивээсийг ялгаварлан гадуурхдаг байсан ч, тэгтлээ удаан үргэлжлээгүй. Харин одоо шивээс хууль ёсных болж, ажлын салбарт хүртэл эерэг зүйл мэтээр харагдах болсон байна.

Шивээс бол таны хувийн зан чанарыг илтгэх арга зам бөгөөд шивээс хийлгэсэн болон хийлгэх гэж байгаа хүмүүст зориулан гайхалтай мэдээг дуулгахаар бэлтгэлээ. Саяхан хийсэн судалгаагаар, АНУ-д шивээстэй ажиллах хүчнийг ялгаварлан гадуурхах явдал эцэс болсон нь тогтоогджээ. Үнэн хэрэгтээ, хэрэв тухайн эрэгтэй хүн шивээстэй байвал, ажилтай болох магадлал хамаагүй өндөр болсон байна.

Судалгаагаар мөн шивээстэй болон шивээсгүй хүмүүсийн дунд цалингийн ямар ч ялгаа байдаггүй болохыг баталжээ. Олон нийтийн шивээсний талаарх ойлголт сүүлийн жилүүдэд богино хугацаанд өөрчлөгдсөн бөгөөд үр дүнд нь залуучууд биедээ эрт шивээс хийлгэх болжээ.

Хэдийгээр шивээстэй холбоотой асуудалд үл итгэх үзэл зарим талаараа одоог хүртэл байгаа боловч, нийгмийн чиг хандлага үүнийг хувь хүний онцлог хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Удирдах албан тушаал сахиж байгаа хэд хэдэн миллениалууд үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг гэж хэлэхэд буруудахгүй.

Энэ үеийнхэн эрт буюу 20-30 насандаа удирдах албан тушаал эрхлэх болсон бөгөөд тэд ажиллах хүчнийг ажлын байраар хангаж байна. Орчин цагт олон талын авьяас чадвартай, үргэлжлүүлэн өсч дэвших боломжтой хүнийг ажилд авах болсон. Бие дээрээ шивээстэй, маш их амжилттай явж байгаа олон хүн бий. Энтертаймент болон спортын салбарт бие дээрээ шивээстэй хүмүүс олныг харах боловч, корпорацийн захирал, улс төрийн зүтгэлтнүүдийн дунд ч гэсэн шивээс хийлгэсэн хүмүүс мэр сэр харагдах болжээ. Твиттерийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Jack Dorsey болон Канадын Ерөнхий сайд Justin Trudeau нар хамгийн энгийн жишээ болсон хүмүүс юм.

Дээд цол хэргэмтэй, өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс хүртэл бодит амьдралаар амьдарч байгааг харах сайшаалтай санагдаж байна. Өшөө илүү олон хүн өөрийнхөөрөө байж, ажлын байрандаа айх айдасгүй ажиллаж, эерэг хандлагыг бүрдүүлэх нь чухал. Та хүмүүсийн шивээсийг урлаг талаас нь ойлгож байгаад баяртай байна уу? Танд нэг эсвэл түүнээс олон шивээс бий юу? Энэ мэдээг ажил дээрх шивээстэй хүмүүстээ дуулгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.