Учрах ёстой үйлийн үр юм болов уу?

Шулуухан бичье, хэдэн жилийн өмнөөс нэг залуутай явалдсан юм. Ажил мэргэжилдээ сайн, хүмүүсийн дунд нэр сайтай, царайлаг сайхан залуу. Секс бол ярих юмгүй мэдээж ойлгомжтой. Ер нь нөхрөөсөө авдаггүй бүхнийг тэр өгөөд л би ч ухаангүй дурласан байсан. Анхандаа юм бүхэн нь л сайхан, төгс юм шиг, гоё сайхан байж байгаад аль аль нь зэс нь цухуйгаад, урам хугардаг шд. Яг л тэр жишгээр одоо бол зүгээр л хартай, сэтгэцийн өвчтэй хүн шиг харагддаг болсон.

Манай нөхөр бид 2 бие биенээ ерөөсөө харддаггүй л дээ, тэгээд л эхэндээ хардуулах гоё ч юм шиг санагддаг байлаа. Гэхдээ хэрээс хэтрээд ирэхээр үнэндээ зовлон байдаг юм байна. Та нар намайг элдвээр хараах байх л даа. Би одоо больцгооё, амьдралаа бодоцгооё гэж учирлаж гуйж үзнэ, уурлаад сал зайл ч гэж үзнэ. Яаж ч хэлээд, юу ч хийгээд салахгүй гэдэг. Тоглоом шоглоом нь мэдэгдэхгүй заримдаа нөхөр чинь арчаагүй шд, би л чамайг жаргаана, салгаад сууна энэ тэр гэхээр нь уурлахаар тоглосон юмаа л гэдэг.

Сүүлдээ нөхөртэй хүртэл хардаад, өдөр болгон байнга чат бичнэ, гэртээ жоохон юм хийгээд ядраад л сайхан амраарай, хайртай, үнсье энэ тэр гэж бичихгүй унтчихвал хардаад эхэлдэг. Нэг удаа муудалцаад блок хийгээд хэд хоног таг болсон чинь гэрийн хаалга ирээд нүдсэн. Огт санаанд ороогүй очоод онгойлгосон чинь халамцуу зогсож байна. Зүрх салгалаад л аймаар сандардаг юм билээ. Нөхөр азаар тамхи татах гээд балкон дээр байсан болохоор хурдан яв гээд түлхсэн чинь, доор байж байя буугаад ир гэж байна. Тэр үед л би үнэхээр тэр залуугаас айж эхэлсэн. Бүр шоконд ордог юм билээ. Яахаа мэдэхгүй шууд 00 ороод хаалгаа түгжээд суусан, үнэхээр аймаар сандарсан, амьсгаагаа дараад арай гайгүй болоод нөхөртөө дэлгүүр оръё гэж хэлээд гарсан чинь орцонд хүлээгээд сууж байна, өөдөөс архи үнэртсэн амаараа нүүр ам хүзүү үнсээд орцонд хийх гээд дайраад байхаар нь боль гээд түлхсэн аймаар чанга тэвэрчээд тавихгүй би амьсгалж чадахгүй бараг ухаан алдах дөхсөн. Тэгээд л уурлаад, дахиж ингэвэл ёстой жинхэнээсээ уулзахгүй энэ тэр гээд нэг юм явуулсан.

Залгаарай гэсэн хэд хоног уур хүрээд залгаагүй. Фб рүү өөр хаяг нээгээд чат бичээд, уучлаарай, дахиад ингэхгүй энэ тэр гээд л, байсгээд л дахин дахин бичээд л. Хариу бичихээс дургүй хүрээд, өөрийнхөө фб-г устгачмаар ч санагдана. Устгалаа гээд гэр орон, ажил төрөл бүх юм мэдэхээс хойш. Тэгж нэг хэд хоног харьцахгүй байгаад ханд нь овоо дарагддаг тэгээд дахиад л хардаад эхэлдэг, ер нь бол байнга давтагддаг зүйл.

Тэгсэн саяхан найзуудаараа амралтанд явах болов. Манай хүн ер нь тиймэрхүү юманд дургүй бас манай нэг найзад дургүй болохоор явахгүй гээд би бараг ганцаараа найзууд маань нөхрүүдтэйгээ явсан юм. Нөгөөхрүүгээ  хаана байгаагаа хэлэхгүй бол боож үхдэг болохоор биччихээд хоёр цаг л болсон байх, найзуудтайгаа хоол унд идээд хажуу байшинд байсан залуучуудтай волейбол тоглоод бид нар хожигдоод, инээлдэж хөхрөөд л байж байсан нүдний үзүүрт нээх таньдаг хүн харагдсан чинь, нөгөөх маань ирцэн, ард намайг хараад сууж байдаг юм даа. Бид хоёрын харилцааг мэддэг нэг найзаа дагуулцан, бид нарыг тоглохыг хараад сууж байсан байгаа юм. Би нөхөртэйгөө явж байгаа энэ тэр гээд хэлчихсэн болохоор гэнэт хараад зүрх пал гээл явчихдаг юм билээ, зүгээр байж байгаад гэм хийчихсэн юм шиг. 

Машин руу хүрээд ир гэсэн мсж ирлээ, нэг харсан цаашаа явж байна, араас нь очлоо. Нөхөр чинь яваагүй л байна шд, яах гэж худлаа ярьсан юм, волейбол тоглож байсан өндөр залуу чамруу хараад байсан, тэрэнтэй шаалцах гэж ирсэн үү гээд надруу хашгираад, орилоод. Тэгснээ хормой сөхөөд хийх гэж дайраад, би уурлаад түлхсэн чинь тэгвэл хамт яв, хамт буц нөхөр чинь байхгүй чамайг энд үлдээхгүй гээд орилоод би найзууд, тэр амралтанд байсан хүмүүсээс санаа зовоод тэр чигтээ өмссөн хувцастайгаа бушуухан явсан. Үнэхээр нүүр хийх газаргүй болсон, найзуудынхаа нөхрүүдээс ичээд үхэх нь, одоо угаасаа бүгд бид хоёрыг явалддагийг мэдсэн байх ойлгомжтой. Цаашаа яасныг бичмээргүй байна.

Заримдаа бүр үзэн ядах сэтгэл төрөх шиг, заримдаа намайг үнэхээр халамжилж, санаа тавьдаг тус болдогийг нь бодохоор өрөвдөж хайрлах шиг мэдэхгүй яагаад ийм хүнтэй таарав гэж бодох юм. Тэрнээс хойш уурлаад чамайг үзэн ядаж байна зайлаад өг, далд ор, миний хувьд чи хэн ч биш гээд л хэлдгээрээ зөндөө хараасан боловч уучил, уучил хайртай болохоор хардаад үхэх гээд байсан юм, салж чадахгүй, чамайг надаас өөр халамжлах хүн байхгүй шд гээд л дахин дахин хэлдэгээ хэлээд л. Яах ёстой юм бол? Ямар гээчийн утгагүй харилцаа юм болоо?

Тэр залууг хүн хараад хэн ч тийм хартай гэж бүр төсөөлөхчгүй, хүн харахад аягүй даруухан, зөөлөн хүн шиг харагдана. Фб зураг доор нь зөндөө хүмүүс ёстой сайн залуу, мужик энэ тэр гээд бичсэн байхыг хараад хүн нээрээ харагдаж байгаа шигээ биш юмдаа гэж бодох юм. Гэхдээ яахав хардахаас бусад тал дээр сайн хүн л дээ, бүх юманд үнэн сэтгэлээсээ ханддаг, тусч хүн гэхдээ л бүр нөхөртөө ч биш нууц амрагтаа ингэж хардуулж амьдрах утгагүй юм, энэ одоо миний шийтгэл юм байх даа. Эсвэл учрах ёстой үйлийн үр юм болов уу? Тэрэнд хайртай ч юм шиг, үзэн ядах ч шиг. Яагаад байгаагаа ч ойлгохоо байлаа.

29 Comments

  1. bat says:

    Сэтгэцийн өвчин. Мэдээж үр хүүхэдтэй л байлгүй дээ. Амьдралаа авч үлдэх нь илүү дээр сонголт. Нөхөртөө үнэнээ хэлдэг л байх даа. Ухаалаг нөхрүүд бол нэг удаагийн алдааг уучлана. Нэгэнт эхэлсэн иймдээ харьцаанд өөрийгөө буруутгахад оройтсон. Нөхөр л хамгийн гол уучлана амьдралаа авч үлдэе гэж ойлголцвол. Наад солиотой хүн чинь сэтгэлийн тамыг эдлүүлж жинхэнэ амьдралгүй болгоно. Нэг мэдэхэд стрессэндээ баригдаж царай алдаж хөгширснөө мэдрэх болно. Тэр ноьшоос л бушуу холд.

  2. Бархас says:

    Ядаж байхад нөхөртөө хэлэхээс айгаад байгаа сэтгэл дээр чинь наадах чинь тоглоод байна. Салах хамгийн сайн арга бол балай хар юмнаасаа чимээгүй салж чадахгүй бол шууд нөхөртөө хэлээд салсан дээр.

    Ингэж амьдын там болоод яахав дээ. Үхсэнн хангаж чадахгүй нөхөр, ханаж цаддагүй гаж донтон хоёроосоо хоёулангаасаа салсан дээр. Тэгэхээр наад гажиг амьтандаа хэл зүгээр энэ бүх коммэнтуудыг уншуулсан ч хамаа байхгүй. Би яг одоо нөхөртөө хэллээ. Бас чамайг цагдаад өглөө. Угаасаа ингэж амьдын там болж амьдрана гэж байхгүй гээд зоригтойхон шийдэмгий тулаад яриад үздээ.

  3. Бархас says:

    Лайтай сда нар байх юм аа. Зүгээр бавалцаад салчихаж чадахгүй яах гэж НУА байж хайр майр шаадаг байнаа. Сдаа юм аа. Яаж ийгээд салахаа бодоорой доо.

    • Fiona says:

      Zgr uurtu itgelgui umchirhsun hardsan soliot l bn. Ayaaar ni aij hariulj uulzsaar bdg davraachihaj. Ydj bhd NUA bol nuuts l blgahguide ger oron ajilaa ch gsn🤦🏻‍♀️

  4. Al yumdaa says:

    Anhnaasaa chinii l buruu baisan bainashdee huuhen min. Hormoin don tusaj shaalguulah zaluu oldohgui arai gej oldson zaluu ni bas ulaan mahnii dontoi baij taarsan l yum bnlda. Chinii alnii amtand bur orchijdee. Chamaas odoo salah ni yuu l bol chamaig shaaj serelee darah ged bainga l uulzaj shaana biz. Esvel nohor ntrtee taniltsuulaad saihan grup sex ntr shaahgui yu hahha. Denduu oroitson bhoo odoo. Ter zaluu chin chinii sunaj darvaisan tom alnii yund ni boldog bnaa.

  5. kkk says:

    банзал гичий наад хулгайчдаа хурдан алуулаад хүний сайхан хүүг орхиод дэлхийгээс зайл нэг нь шоронд нөгөөх нь шороонд орох болтугай муусайн яашкануудыг ийм л юм хүлээж байдаг
    үхсэн хойноо үр хүүхдийнхээ шившиг болж үүрд жигшигд муу жишээ болж явах болно чи ха хаха

  6. Зочин says:

    Бурхан минь ямар аймаар юм бэ .. Йим нууц амраг бас байаг юмуу.. Нөхөрөө хуурч явсангүй, хатуу чанга явж байгаа болохоор ёстой мэдэхгүй юм байна . Гэр бүл шиг эрхэм нандин зүйл байхгүй шүү. Сэтгэцийн нэг төрлийн эмгэг юм бишүү. Одоо тэгээд яахав дээ нөхөр мэдэх хэмжээнд хүрэх шиг болчихож. Үнэнээ л хэлээд үз дээ. Санхүүгээ өөрөө зохицуулаад явах хэмжээнд хүрсэн эмэгтэй бол зоригтой байгаарай . Салж сарнилаа гэхэд наадахтайгаа битгий суугаарай шууд зодож нүдэх юм байна . Бүүр айчихлаа .. яг нөгөө Холливуудын кино шиг.. бас мгл-ын аюултай харилцаа гэдэг кино санагдлаа

  7. Нэр says:

    Яана даа. Өмнөөс чинь айчихлаа. Нээрэн л нөхөр чинь мэдэх нь цаг хугацааны л асуудал бн. Тэр үeд чи яах вэ, нөхөр чинь яах вэ, айн?????? Өрөвдөлтэй юмаа. ядаж бхад наад солиот чинь найз хүүхэн энэ тэргүй бсн юмуу? Эртхэн аль нэгэнийг нь л сонго. Хохино гэсэн муухай комeнтуудаас илүү наад амьдрал чинь аймшиг бн. Нууц амраг хүсэх юм биш шүү хүмүүсээ!!!

  8. Нэр says:

    Яана даа. Өмнөөс чинь айчихлаа. Нээрэн л нөхөр чинь мэдэх нь цаг хугацааны л асуудал бн. Тэр үeд чи яах вэ, нөхөр чинь яах вэ, айн?????? Өрөвдөлтэй юмаа. ядаж бхад наад солиот чинь найз хүүхэн энэ тэргүй бсн юмуу? Эртхэн аль нэгэнийг нь л сонго. Хохино гэсэн муухай комeнтуудаас илүү наад амьдрал чинь аймшиг бн. Нууц амраг хүсэх юм биш шүү хүмүүсээ!!!

  9. lamtan says:

    boobni don iim l umand hurgene. Boob bol uneheer ayultai shuu huuhnuudee neg amtand ni orchuul bur bodogdood hetsuu ur huuuhdee hurtel haydag um. nuhur bol yu ch bishee. Boobond orson huuhen bol hezeech zasrahgui. mash ih aldsaniihaa daraa l oilgodog gehdee negent oroitson bdag

  10. ter zlau chine says:

    hohino dee hurteh yostoigoo l hurtej yu tarina tuuniigee huraana gj hohino2

  11. мөнхөө says:

    манай эх эцэг дүү нар их мөнгөний өрөнд орсон гэнэт хэрэгцээ их байна гээд удаа дараа 100 , 100 сая-аар Мөнгө нэхээд бай, мөн сайн эрэгтэй бөө олж очиж аргалуул% тэгэж байж ийм хүн явна …, өгсөн мөнгийг нь 1 банкнинд хадгалуул, дараа нь мөнгийг нь буцаан өгөөд хөөж явуул

  12. Mogi says:

    ийм хүмүүс байдаг ш дээ сүүлэрч байгаа мөртөө л хэзээний авгай нөхөр шиг салдаггүй хардаад л нэг ажил хөөцөлдөөд хамт хоол идээд миний машинаар цуг яваад үдээс хойш дахиж явах гээд өрөөнд нь орсон нөгөөдөх нь сууж байна тэгээд явья гэсэн би цуг явья гэхээр нь би ч арай ахлах нь юм болохоор нөгөө эмэгтэй дагаад явсан тэгсэн маргааш нь ажлынхан л шивэгнэлдээд байсан нөгөө хүүхнийг нөгөө дурак нь зодсон гэж хальт сонсоод гайхсан шүү тэр хүүхэн ч дажгүй л болохоос нээх тэгж гүймээргүй юм байдаг юм
    үү

  13. K says:

    цэвэр сэтгэцийн эмгэг шүү, энэ ухамсартай ямарч хамаагүй, харшилыг удирдаж болдоггүйтэй адил хардах сэтгэцийн өвчин ямарч тайлбар хийгээд засарч, эмчлэгдэхгүй., иймээс зугтаах , нэг бол үхлийг н хүлээх л арга бий., маш найрсаг бай тасралтай их хэмжээний мөнгө нэхээд бай, тасралтгүй нэх,,, чамтай уулзхаараа хоосорчихдог болчих гээд бдг болгож л тэр чамаас холдоно., мөнгө нэхэх арга бол салах төгс арга., хардалтын эмгэгтэй хүн ч ийм хүнээс дайждаг юм шүү., гол н битгий доромжил, найрсаг л байгаад бай., бас их тэвчээр хэрэгтэй шүү., гол н огт өрөвдөж, бууж өгч л болохгүй энэ чухал шүү., машин авмаар бна, дэлгүүр нээмээр бна гээд том мөнгө шаардаад байх хэрэгтэй, уулах газраа хамгийн үнэтэйг н зориуд сонго, энгийн биш хүн болохоор хэтрүүлэхгүй л бол чи ялахгүй шүү., яахав нөхөрөө араар тавиал биз ,, тэгээд юу гэж, ямарч эмэгтэй Sex дээ эхнэрээ тавиулж чаддаг бол эхнэр хүн өөр эрийг хүсдэггүй, эрчүүд шиг жаргалаа бусниулах гэж мөрий тавидаггүй ., битгий өөрийгөө буруутга, чамд илүү хайрлуулах хүсэл хэрэгцээ бсн байх . , амжилт.,

  14. Chinii amidral bol chinii l amidral odoo yaay gehev. Nohor chine neg odor medvelch tegeed horvoo bolj dee

  15. Уншигч says:

    Үйлийн үрээ эдлэж байгаа гэж үнэн хэлжээ. Одоо тэгээд салаад хамт амьдрах хэмжээний хайртай л биш юм бол боличихооч дээ.

  16. stark says:

    Hurdhan l salahgui bol udahgui amidral chin orwongooroo ergelee shuu

  17. Ххраө says:

    Яаралтай салаа. Үгүй бол нөхөр чинь мэдэх нь цаг хугацааны асуудал шүү. Салах хамгийн амархан энгийн арга хэлж өгөх үү? Ярих тоолондоо мөнгө яриад л бай. Амьдрал хэцүү байна. Утас авмаар байна машин авмаар байна. Байр авмаар байна л гээд бай. Байнга мөнгө нэх. Удахгүй өөрөө зайлах болно. Хараарай

  18. Ган says:

    Ёоо эрийг нь эм болгочихвол яг миний амьдрал. Эхнэр мэдээд НУА амиа хорлоно гээд бөөн юм болсон. Гэр бүл салдгийн даваан дээр салсан. Ер нь наад залуугаасаа салсан нь дээр дээ. Эр хүн ёстой зүгээр өнгөрөөхгүй дээ. Үйлийг чинь үзнэ дээ. Нөхөр чинь их хэцүү тусгаж авна даа

  19. Mogi says:

    Цоо эрүүл залуу бна. Чи өөрөө хэмжээндээ бж чадаагүй болхоор ийм гажуудал үүсдэг

  20. Lolita says:

    Nuhurtuu barigdahgyin tuld gd uulzaj aij sandarch chatand ni hariu ugch biti sul talaa atguul. Naa chin setgel zuin huchirhiilel yavagdad bn. Tsegle odo duusga. Her hemjeeg ni medrul chmd iim medel bhgui gj medrul. Nihurtu heled ch hamagui duusga. Bitii ai. Zorigtoo bai.

    • клоүд says:

      Нөхөртөө хэл.
      Миний буруу гээд үнэнээ хэл.
      Нууц гэж байдаггүй юм.
      Нэгдэж чадваас гэр бүлээ аварч хохирол багатай даван туулна.
      Буруу зүйл хийсэн алдаан дээр дөрөөлж дургиж байгаа нөхөр байна наад чинь.
      Бүх хүн чиний талд байлаа ч буруу зүйл буруу л байдаг.
      Бүх хүн чиний эсрэг байлаа ч зөв зүйл зөв л байдаг.
      Ер нь бол хууран мэхлэлт өөрийгөө айлгах шалтгаан байдаг..

  21. эр says:

    Халтар янхан очиж очиж ийм сэтгэцийн юмтай холбогдож байдаг. Боовы хөхөж хошногдуулсаныхаа горыг амс даа янхан минь.

  22. Fiona says:

    Наа хүн сэтгэцийн юмтай юм байна. Бусдад буруугаа чихдэг чамаас боллоо хайртайдаа нтр гээд нялзаадаг. Гомдоллосон гоншигносон өширхсөн хүнээс эртхэн салсан дээр. Эцэстээ сайн зүйлд хүрэхгүй. Айх хэрэггүй. Бүр нэг шалчганасан, өөрийнхөө үнэхээр арчаагүй байгааг хүлээн зөвшөөрч чаддаггүй, хажуудах хүмүүстээ ялархдаг, хохирогчийн сэтгэл зүйтэй эрийн сүгнүүд хаа сайгүй.

    • Fiona says:

      Нэмж хэлэхэд чамд намайг хардах , дагах, зууралдах эрх байхгүй гэж хэл.

  23. irgen says:

    ewlerchihsen ene ter… amidralaa bodoj bwal ergej harahgvi salsan chini l deer dee

  24. халтар янханд says:

    гичий минь хүртэх ёстойгоо хүртэж. илүү ч үйлийн үр хүртэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.