Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар заавал мэдээлэх үүрэгтэй

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий аян өрнөж байна.

Аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

Энэ хүрээнд танд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас танилцуулж байна. Тодруулбал,

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 23 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНААР:

  • Бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан,
  • Эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан,
  • Сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан,
  • Төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй.

1 Comment

  1. Иргэн says:

    Ядуу эмэгтэй хүн болгон хүнтэй суухгүй ба хүүхэд гаргахгүй байсан нь дээр учир нь хүмүүс өрөөсөн дугуйтайгаа гэрлэдэг буюу унтдаг юм. Ядуу эцгүүд төрсөн охидоо өлгийтэй буюу нялх байхад нь хүчинддэг байхад баян Монгол эцгүүд төрсөн охиддоо 200000 америк доллар зарцуулан, тэд нарыгаа АНУ-д их сургуульд явуулдаг юм. Жаахан хүүхдийг гэмт хэргийн золиос болгохгүйн тулд удамгүй үлдэж, энэ нийгмийнхээ үүргийг биелүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.