Эмэгтэй хүний дурлахаараа хийдэг 6 үйлдэл

Бусад залуучуудаас зайгаа барьдаг

Тэр зөвхөн чамайг л хардаг учраас бусад хүмүүсийг тоодоггүй. Түүнд чи байхад л сайхан байдаг учраас өөр хүнийг хүсдэггүй. Бараг л ирээдүйгээ бодоод хэвтэж байгаа.

Дутагдал алдаатай нь хамт хайрлана

Төгс хүн энэ дэлхий дээр байхгүй. Хүн бүр алдаа дутагдалтай. Та өөрийнхөө дутагдлыг ч мэддэг. Гэвч тэр чамайг хайрласаар л байх болно. Учир нь нэгэнт хайрласан бол бүхэлд нь хайрлах хэрэгтэй гэдгийг мэддэг.

Аль болох их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг

Цаг хугацаа гэдэг түүнд хамгийн чухал зүйл. Аль болох урт хугацаанд хамт байхыг хүсдэг. Мэдээж тэр хувийн орон зайг чинь хүндэлдэг ч хамт байх тухай бодсоор л байх болно. Тэр чамд тийм л их хайртай.

Хамтдаа байхгүй үед үргэлж чамайг боддог

Тэр чат үргэлж бичдэг. Ойр ойрхон залгаж ярих дуртай байдаг. Хамт байхгүй үедээ бэлэг авч дараагийн удаа уулзахдаа баярлуулахыг хүсдэг.

Хамтдаа ямар нэг зүйл хийх төлөвлөгөө зохиодог

Амралтын өдөр, аялал зугаалгаар явахаар болвол үргэлж бодлыг чинь асуудаг. Чамайг оролцуулалгүй ямар нэг зүйл хийнэ гэж байхгүй.

Хамт байхдаа өөрийгөө нээдэг

Мэдээж жирийн нэг хүнд өөрийгөө нээж ярихгүй нь тодорхой. Хэрвээ тэр чамтай хамт байхдаа л чухал зүйлээ ярьдаг бол түүний хувьд үнэхээр чухал хүн юм.

1 Comment

  1. Ганбаа says:

    Сда манай эхнэр надад огт дурлаагүйм бн. Ийм эхнэртэй хүнд ямар ямар муу зүйл тохиолдож болох вэ ах эгч нар аа?

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.