Яавал зүгээр болох вэ?

Хоёр ойрхон хүүхэд гаргаад бие дэлбэ явсан. Аймар таргалсан. Тэгээд өнгөрсөн зунаас фитнесс иог бүжигт явж эхлээд 20 кг хаяж нормдоо орсон. Өөртөө итгэлтэй болж өнгө зүс орж хувцас хунараа ч сайжрууллаа.

Гэтэл нөхөр хардаад байж суулгахаа болилоо. Утас байнга үзэх гэнэ. Гол нь зүгээр ч үзэхгүй бүх мсж чат хэнтэй хаана ямар зураг авахуулж гэж үзнэ. Инста фэйс дээр хэнтэй найз болжүү. Хэн лайк зүрх даржуу гэж харна.

Хэн нэгэн зүрх дарсан байвал хэн юм яаж мэддэгийн гэж асууна. Нөгөө хүнийг бүр бүтэн танасан байна. Сая бүжгийнхэнтэйгээ нэгнийх нь төрсөн өдрийг тэмдэглээд суусан нөхөр хардаад байгаа газрын гадаа нь ирчихээд утасдаад болдоггүй. Тэгээд найзуудаасаа түрүүлээд харьсан бөөн хэрүүл. Дотуур өмдөнд гараа хийж үнэртэж хүртэл үзсэн. Утас үзээд бие үнэрлэж үзээд. Чи өөр болоод хөдөлгөөн ороод байна гээд уурлаад байх юм.

Тэгээд ингэж хардаад байхаа больчихдоггүй юм уу гэхээр ийм сайхан эхнэрээ харамлаад гэнэ. Үнэндээ надад үнэхээр хэцүү байна. Би нөхрөөсөө өөр хүн мэдэхгүй охин байхдаа л энэ хүн дээр ирсэн. Одоо ингээд хардаад зовоогоод байхаар ямар ч үнэ цэнэгүй юм шиг санагдаад хэцүү байх юм. Энэ өвчин үү? Яах вэ?

Өөртэй нь зөндөө ярилцаад хэлээд гуйгаад уурлаад нэмэр алга. Сөргүүлээд чи юу нуугаад байгаа юм, чи яагаад сандраад байгаа юм гээд үгийн зөрөө өгөхгүй хардана. Уг нь ийм байгаагүй юм аа. Би хардалтаас болж хэрүүл хийхээс үнэхээр залхаж шантарч байна. Салдаг ч юм билүү гэж байнга бодох боллоо…

18 Comments

  1. ыйө says:

    Хүн хүнийг яаг өөр шигээ боддогшд

  2. WTF says:

    Fitness Yoga Dance sooo desperate

  3. bolij uz says:

    fitness yoga ntr bol zugeershdee bujigt ybdag garuud er emgui unegui ynhanuud baidag

  4. Гаххх says:

    Насан туршдаа нэг хүнд үнэнч байна бас үнэнч байлгах гэж зүтгэдэг хүмүүсийг огт ойлгодоггүй. Хэзээ нэгэн цагт хуурч л таараа. Зарим зүйлийг мэдээгүй л байсан нь дээр. Ингэж хардах бол яавч эрүүл үзэгдэл бол биш шүү.

  5. Ганбаа says:

    Бүжгийн клуб гэж хаагуур бдын бээ зааж өгөөч. Нөхөрийн чинь зан нь гарч эхлэх нас шүү дээ. Зодож нүддэг бол сал. Гайгүй бол 2уулаа тэсээд л бж дээ

  6. lol says:

    davraaj bolohgui ee, dahiad hardaj zovoogood, taivan bailgahgui bol chamaas sallaa gee tus tas hel, setgetsiin uvchtei, uurtuu itgekgui shaanuudiig davraaj bolohgui.

    shuud 2tish bolood heden sar holboogui bol, dugaaraa bvv soli, buu block hii, zalgahad ni bvv av, messsage bvv bich, chataiig ni bvv unsh, tegeed shid.

  7. Йватар says:

    Нэг төрлийн сэтгэциЙн өвчин шүү мэдрэл сда вэ

  8. zaluu says:

    Bujigiihen ugaasaa no toi baidagshd. yor ni dandaa 1 iluu harj biluu dolooson huuhnuud l bujigiin club ntr t yavdagshd. ter eventuud ni dandaa bar savand oroi udesh bolno. arhi dars oilgomjtoi deer ni bar sav heseed baihaar yamar juramtai ehneruud tend yavahavdee.

  9. Зочин says:

    1 төрлийн сэтгэцийн өвчин шүү даамжирвал 1 нь шороонд нөгөөх нь шоронд үр хүүхэд асрамжын газар гэсэн ирээдүй хүлээж байгаа шүү

  10. Гцрцрцр says:

    Шийдэхэд амархан. Хийж байгаа бүх юмыг намт хий гэж хэл. Хамт фитнесст яв, хамт бүжгэнд яв, хардах ял хийсэн биш ядаргаатай байна, чи зүгээр бүх зүйлийг хамт хий гээд л хэлчих. Байнга хамт байя гээд. Үнэндээ нөхөр чинь чамайг араар тавьдаг болохоороо ингэж байгаа юм.

    • normal guy says:

      За энэ хүн яг хэлжээ бүгдийг хамт хийвэл хардаад байх юу ч байхгүйг мэдээд тайвширах байхаа . Хардалт бол өвчин шүү би нэг хэсэг 3 сар орчим аймар хартай болж байсан маш хэцүү эхнэрээ ч зовоогоод өөрийгөө ч зовоогоод үнэхээр там тэгээд сэтгэл зүйч дээр очиж өөрийгөө эмчилсэндээ энэ тухайгаа гэхдээ эхнэртэй хэлээгүй одоо бол хүн хардахаа больсон өөрт үнэхээр сайхан болсондоо .

  11. k says:

    монгол карерьгүй эрчүүдийн гаргадаг зан засрана гэж бхгүй шүү.Чи нэг бол бусад азгүйчүүд шиг тэсэж тэвчээд нэг насаа барах,эсвэл цаашид арчаатай схн эмэгтэй хэвээрэй бмаар бна гэвэл салсан дээр .Хүүхэд аавгүй өснө болохгүй гэж ядуу хүүхнүүдийн зөвлөгөө.Хайр,хангамжаар хүүхэд тутахгүй бол зовоод бдг юм үнэндээ бдггүй юм.Ядуу хүнд бол хэцүү л дээ тэсээд амьдрах л сонголт хийх байх.Эхнэрээ өнгөтэй өөдтэ,хүчирхэг болонгуут дургүйцээд бдг эрчүүдэд нэг л төгсгөл бдг.Эхнэрээ хардаж зовоосоор бгаад өөрсдөө хаягддаг тавилантай.Нэгэнт гялалзаад ирсэн эмэгтэй хүн буцаад азгүй,арчаагүй нэгэн бол хэзээээээээээээээ ч болж нөхөрөө баярлуулахгүй тул салнадааааааааа.Хүн өөрчлөгддөггүй шүү,харин түр зуур л үгээ залгиж тэвчинэ.Тэгээд хэсэг хугацааны дараа давтамжтайгаар хуучин гайтай зан чанар цухалзаж мөнхийн там үргэлжилсэн хэвээр байх болно.Салчихвал хүүхдээ аавтайн хүссэн үед нь чөлөөтэй уулзуулаад бхд болно.Хүүхэд яадаг ч үгүй.Хайр,халамж тутаагүй хүүхэд яах ч үгүй,харин хэрүүлгүй тайван дөлгөөн зантай болдог шүү..Тэгээд ч одооны хүүхдүүд ухаанаараа биднээс хэд дахин дээр болохоор нэхэж уйлж зовооно гэж бхгүй .@

    • Битгий хуц says:

      Гадаадын боов хөхчихсөн эрлийз шээстэй янхан хүүхэн байна энэ тэнэг

    • уншигч says:

      K -д зөвлөхөд бас буруу бодож явдаг юм байна. Хүүхэд аз жаргалтай мэт байгаа боловч дотроо аав гэдэг хүний орон зайг байнга үгүйлж байдаг . Үеийн хүүхдүүд нь аав гэж ярьж байхад , аавгүй хүүхэд цаанаа нэг унжгар байдаг. Ярьвал зөндөө юм байгаа . Хүүхэдтэйгээ ярилцаад суувал мэдэрнэ дээ

  12. T says:

    Zarim neg Bujgiin club bol zugeer l sex party boldog shuu. Bugd uur zorilgotoi yvdag tiim club bdag

    • Ок says:

      Тийм клуб хаана байна найз хүүхнээ явуулъя

    • Нгш says:

      Манай эхнэрийг хүн эргүүлээд байхаар нь энэ ямар учиртай хүн юм гэж асуусанд хардлаа гэж ууралсан. Энэ хардах өвчин мөн үү хүмүүс ээ. Надад асуух эрх бий юу?

  13. мөнхөө says:

    кккк Дүү минь хүүхдүүдээ аавгүй өсгөж болохгүй…эр хүн мангар биш л бол хардана…бүжгийн клуб, фитнесс, иог бүгдэд нь хамт хичээллэхийг шаард, ингээд асуудал шийдэгдэнэ…хамт явж чадахгүй гэвэл гэмгүй байхад хардахаа зогсоо гэх…2 сар тутам та 2 болзож ямар нэг газар 2-3 цаг суух дискодож бай,,, бүжгийн клуб, фитнесс, иог-ийн газрын найзууд гэх чинь сүүлийн үеийн шинэхэн танилууд байгаа иймд төрсөн өдөр нийллэг зэрэгт гэр бүлтэй хүн очиход хэмжээ бий,,, эмэгтэй хүнийг гоё болох тусам хардах шүү дээ… ер нь хардалтыг нь удирдах ухааныг олох хэрэгтэй…

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.