Үнэхээр юу бодож явааг нь ойлгохгүй байна…

Би одоо 25 настай. Найз залуутайгаа нилээд эртнээс биенээ мэддэг байж байгаад 2 жилийн өмнөөс уулзаж өнгөрсөн жилээс хамт амьдарч эхэлсэн. Сарын дараа би төрөх гэж байгаа. Би хүүхдийн хүйс надад бол охин хүү хамаагүй ээ гэтэл надад ч бас гэсэн хирнээ хүү гарвал манайд сайн манайхан ихэнх нь охин төрдөг гэх юм. Манайхан 27, 28-тайдаа хүүхэдтэй болдог чи бид хоёрт хүүхэдтэй болох эрт байна гэсэн утгатай юм яриад байдаг. Бид адилхан 25 настай. Хүүхэдтэй болоход эртдэх нас гэж үү?

5 сартайд нь хамт ЭХО орж эмч нь охин байна гэхэд тэр юм хэлээгүй. Харин эмч нь хүүхдийн хүйс голоод байгаа юм биш биз дээ. Анхны хүүхэд охин хүүхэд зүгээр шдээ гэхэд ч юм хэлээгүй. Тэрнээс хойш ч хүүхдээ чи эрэгтэй юм уу, эрэгтэй хүүхэд байвал гэж ярьсаар л байна. Бас нэг асуудал нь би одоог хүртэл гэрийхэнтэй нь огт уулзаагүй. Чи хэзээ уулзуулах вэ гэхээр хариулдаггүй. Хүүхэдтэй болсон гэдгээ гэрийхэндээ хэлсэн үү гэхэд тэр яг төрөхөөр чинь хэлнээ л гэдэг.

Манай гэрийхэнтэй бол уулзаж танилцсан л даа. Манай аав ээж муухай хандсан ч юм уу тийм зүйл огт байхгүй, ээж ярихдаа л та хоёр сайн уу л гэдэг тусдаа түүнтэй ярьж уулзсан зүйл огт байхгүй. Эхлээд би нэг их санаа зовохгүй байлаа. Жирэмсний сүүл саруудаас эхлээд энэ талаар бодохоор их шаналдаг болсон. Ээж маань ч байна санаа нь зовоостой ээжтэйгээ ах эгчтэйгээ уулзуулах нь уу чамайг, чамайг төрөх гэж байгаа гэж гэрийхэн нь мэдэж байгаа юу гээд л байнга асуух юм. Би ч их харлаа.

Ядаж ээжтэйгээ танилцуулах байх үгүй ээ ядаж хүүхэдтэй болсноо гэрийхэндээ хэлэх болов уу гээд хүлээгээд л байдаг хэлдэггүй. Сүүлийн 2 сар уурлаж уйлж гуйж ч үзлээ. Чи өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан юм уу тэгээд гэрийхнээсээ санаа зовоо юу гэхээр тийм юм ёстой байхгүй л гэх юм. Өөр найз охин ч юм уу нуусан юм байгаа бол үнэнээ хэлчих гээд их л гуйлаа. Тэр огт тийм зүйл байхгүй ээ гэх юм. Танайхан их намайг голохоор байна уу тэгвэл намайг танилцуулах биш гэхэд ядаж өөрийгөө хүүхэдтэй болж байгаагаа хэлчих л дээ гэхээр үгүй ээ манай гэрийхэн тийм юм байхгүй л гэх юм. Ядаж хэлэх байлгүй гэсээр байтал төрөх болчихоод би ч хүүхэд маань гологдсон юм шиг санагдаад хүүхдээ өрөвдөж сэтгэлээр унаж байнга уйлсаар, уйлж хэлсэн ч гуйсан ч нэмэр болсонгүй. Огт ойлгохгүй байх юм.

Ээж маань нэгэнт ийм байгаа бол төрөнгүүт чинь очоод авья. Төрсөн гэртээ бай, хамт байх хэрэггүй гэх юм. Би айлын том анхны зээ хүүхэд нь учир ээж маань л намайг жирэмсэн болоход баярлаж хүүхдээ гаргачихвал ээж нь хүн болгочихноо төрүүлнэ шүү гэсэн. Бараг л энэ хүнд биш ээждээ л найдаж хүүхдээ төрүүлэх гэж байх шиг. Ээжийнхээ үгэнд ороод энэ хүнийг орхиод явчих уу гэж бодох боллоо. Үнэхээр яахаа мэдэхээ байлаа.

Сүүлдээ чамайг би орхиод явлаа, надтай бүтэхгүй гэж боддог бол салаад явлаа гээд хамаг юм аа аваад гараад явж үзлээ ардаас ирээд л намайг явуулахгүй гээд дагаж яваад битгий яв, явуулахгүй л гэх юм. 2 ч удаа орхиод явах гээд гарсан явуулаагүй намайг ардаас ирээд урд гарч зогсоод хаашаа ч хөдөлсөн дагаад. Үнэхээр юу бодож явааг нь ойлгохгүй байна…

21 Comments

  1. Zuvluj hellee says:

    Zaluu ni huurhii yu j bodoogui bieiin heregtseegee hangaj bsnaas amidralaa gj boddoggui ue dr ni niilchihjee. Hunee j sn taniagui bhdaa jiremsen boloh demii l bsan yum. Eregtei hun yu husej bgaagaa mednee. Husehky bolood l hiihky bgaa shuu. Odoo tgd yu j bitgii ter zaluugaas huleegerei. Uneheer husvel ter chamd irne. Harin 2,3 jiliin daraa irvel hezee j bitgii ergej haraarai. Odoonoos ug helelgui tursun gertee ochij biye asarch toilj, turuh beltgelee bie bolood setgeliin taivan bdald huuhdee turuul. Irehky bol ter l biz. Irvel jinii hussen zuiliig uuruu hiigeed ireh bolno.

  2. Мøнгøø says:

    Сайн байна уу? Битгий их уйлж сэтгэлээр унаа. Сэтгэл øøдрøг байна шvv!!! Наад хvн чинь жоохон банди байна. Чамд огт хэрэггvй. Тээр болно. Одоо нэгэнт хvvхдий нь олцон тøрøх гэж байгаа юм чинь тøрчøøд ээж дээрээ очоо. Тэр нь хамаагvй дээр ингэж сэтгэл санаагаар дарамтлуулж байхаар. Эр хvн биш байна наад хvн чинь. Хэрвээ vнэхээр чамтай ханилж сууя гэж байгаа бол хvvхэд бол ямар ч асуудал болох ёсгvй. Тэхээр чиний хани болох хvн биш. Битгий эр хvнийг гуйж амидар. Чамд наадах баньдаас чинь дээр жинхэнэ эр хvн олдоно. Ганц хvvхдээс болж тэрний барлаг болох хэрэггvй. Øøрт чинь эрvvл энх, аз жаргалаа олхыг хvсье.

    • Аги says:

      Чамайг төрөнгүүт хаяж мэдэх л нөхөр байна даа

  3. doupe says:

    huuhedtei bolh gej yaraagui huniig chi albadsaar baigaad jiremsen bolson yum bish vv? haashaa yanziin adsaga shig etgeed ve chi, er hun l bolson hoino huutei bolohiig l husne biz dee, tursun hoino ni hend ch huuhed ni ohin bnuu, huu bnuu hamaagui boldog shd, asuudalgui gazraas asuudal gargaj irsen, heleeguig helsen bolgoson, bii bi bi , manaihan, minii eej gesn haashaa yanziin etgeed ve chi, uilj unjih geed bgaa bol turhumduu ochij uilj unjaa, busdiig uuriinhuuruu bailgah gej oroldohoo bolij uz

  4. battt says:

    ymar t1 yum be huuhed bol huuhed er em ymar hamaa bna

  5. Zochin says:

    Эр хүн бүр л ил далд хүү хүсдэг гэхдээ эрчүүд охиндоо амь нурж унадаг шүү дээ. Наад нөхөр ч бүр нэг зөнгөр золбин гар л биш бол төрсөнийх нь дараа хүүхдээ хараад ухаанаа алдаад хажуугаас нь салж чадахгүй ээ. 25 настай гэхээр аав болоход сэтгэл зүйн хувьд арай бэлэн биш байсан биз.

  6. lola says:

    Setgeleer bitgii unaarai. Huuhedtei bolood hair chini undraad buh zuil saihan bolnoo. Guniglah uy bn ineemsegleh ch udur irne geed uudrug baigaarai! Chamd hamgiin shn zuil huuhed chini bn shu de. Eruul enhiig husie ee!

  7. Эр хүн says:

    Сүй тавьж, бэр гуйсны дараа нэг гэрт орж, хүүхэдтэй болдог нь ийм зүйл болохоос сэргийлдэг юм. Одоо наад бандийнхаа аяыг харж, арга эвийг нь олж, харж хүлээж горьдохоос өөр арга байхгүй. Ээж их муу ыайна. Охиноо хэнтэй үерхэж нөхөрлөж байгааг эртнээс судалж мэдэж, ар гэрийнхэнтэй нь уаль эрт уулзаж тохирсон байх ёстой.

  8. Mogi says:

    Заяа чинь тэр дээ. Зохицоод явна. Чамд тааруулж амьдрана юу бхав. Чи өөрөө их уймраа хүүхэн бшд.

  9. Хүү says:

    Ар гэр нь жаахан тааруухан юм бгаа. Эсвэл эхнэр хүүхэдтэй бх.

  10. Mmmm says:

    Yasan ch hetsuu yumbee dee

    Muu hun , uurtuu hairgui huntei uuruu guij ochood neg gert ortson yumuudaa …

    Anhnaasaa , ber enteree guilgaad , hurim bish yumaa gehed yadaad gerleltee batluulj, ger bul / huuhed tuluvlultuu 2laa tohirchihood , huuhedtei bolvol , etseggui geed baigaa huuhduud garahgui shdee …

    Aav eej ni tuslah bol , erthen setgelee tataad , amidralaa bodvol yasiin ? Ingej uilj duulj zovj baihaar, aav eejteigee yadaad setgel amar amidrahgui yu

    Daraa daraagiin huuhdee l bitgii yarch uvur turiinduu orooroidoo . Huuhed ni l eruul bol bolnoo, hogiin setgelgui hunees, setgel goridoh hereggui l gej bodoj baina

  11. Egch says:

    Naad khuukhdee avakhiul bas neg etseggui khuukhdin too l nemegdene erguuuu mini

    • Zaya says:

      Taa chin odoo ymar hargis ym heldiin toroh dohson gjiin oilgoh unshaach ooroo emegtei hvn bailtai tgtel yu ch bodolgvi iim ym bicheed suujiigaagaasaa icheesei bilee

    • Egchid says:

      Huuy egch guai sariin daraa turnu gej bna. Hunii amiig tasaldag chi hen be?! Gedsen dotor ni bgaa huuhed ehiin emeegiin hairand usuh erhtei.

    • Э says:

      Egch гээд байгаа дагз жинхэнэ тэнэг мал байна даа

  12. xjjsjs says:

    chamd hairgui l hunii uildel bainadaa.

  13. з says:

    чамд сайхан зүйл н олон тохиолдоосой…
    гэхдээ энэ охины түүх бусдад сургамж олоосой, хүүхэд гаргах шийдвэрийг ганцаараа гаргахаар үр дүн н ийм л харамсалтай бдг.Залуун маш их хүссэн бол бдл шал өөрөөр эргэх бсн байх.Шууд л гэрийнхэнтэйгээ танилцуулахд гүйх бсн, гэрийнхэн н дуртай байх дургүй байх огт хамаарахгүй зүтгэнэ.Хэн хүсэж бна тэр н төлдөг гэдэг шиг.Энэ охин өөрөө хүсээд хийсэн үйлдэл харамсхлтай .Гэхдээ саын тал руугаа эргэж бас о хэн мэдлээ сайн зүйл л тохиолдоосой билээ.

  14. Клоүд says:

    Сайн байна уу?
    Сэтгэл санаагаар тайван бол
    хүүхэд ээж 2т сайн.
    Бухимдалгүй хүүхдээ төрүүлж
    эрүүл өсгөхөө бод. Цаг хугацаа өнгөрөхөд нөхрийн санаа танигдана. Салах тийм сайн шийдэл бишээ. Хүүхдэд эцгийн хайр хэрэгтэй шүү. Хариуцлагы нь үүрүүлэх хэрэгтэй дээ.

    • Zocin says:

      Эр хүн биш банди л байна шүү, наад хүн чинь!!
      Хачин баньдийг хариуцлагатай болгоно ч гэж юу л бол.

  15. Бархас says:

    Сэтгэл амар амажрихаа л бодоорой. Битгий их юм бодож шаналаарай эх үрд хоёуланд нь муу шүү. Эр хүн хүүхдээ хараад өөрчилөгддөг юм аа. Наад хүндээ хариуцлагаас зугтах битгий боломж өгөөд бай.

    Харин эсрэгээрээ чи хүүхдийн эцэг, хүү ч бай ч охин ч бай чиний удам гэдгийг сайн хэл. Тэгээд төрөхдөө заавал хамт авж ороорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.