ЯВАХ ХҮНИЙГ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ИРЭХ ХҮН НЬ “ИРДЭГГҮЙ” ЮМ ШҮҮ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үргэлж л үл ойлголцол гардаг нь нууц биш. Мэдээжийн хэрэг байгалаас эсрэг хүйстэй заяасан болохоор сэтгэл зүйн онцлог, ялгаа байлгүй яахав. Тиймээс эрчүүдийн бодол санааны тухай эмэгтэйчүүдийн дунд тархсан буруу ойлголтыг сэтгэл зүйн үүднээс тайлж бичсэнийг хүргэж байна.

Би түүнд огт таалагддаггүй

Тийм учраас тэр надтай хамт байхдаа яг “тэнэг амьтан” шиг дүр эсгэдэг

-Харин ч бүр эсрэгээрээ юм биш үү. Зарим үед эрчүүд таалагдсан эмэгтэйнхээ дэргэд барьц алдан ердийнхөөрөө байж чаддаггүй. Ажил хэрэгч, төв зан авиртай эр инээд алдан, бүр хөхөрч инээнэ. Хүмүүжилтэй нэг нь болхи бүдүүлэг авирлаж, соёлтой боловсон залуу гэнэт л “бүх ухаанаа гээж” орхидгийг Оросын яруу найрагч Пушкин тун шударгаар бичсэн байдаг юм. Дуу цөөтэй эр таалагдсан эмэгтэйнхээ дэргэд бүр “бүлх залгисан” мэт дуугүй олчихно. Энэ мэтчилэн эр хүн өөрийн дотоод сэтгэлээ нуух гэхдээ тэрхэн агшинд хүүхэд мэт л болчихдог байна.

Энэ үед нь түүнийг гоочлох хэрэггүй. Жаал хүү өөрт таалагдсан охиндоо тун ширүүн харьцдагийг сана л даа. Үснээс нь чангааж, түлхээд унагачихна. Энэ нь өөрийн дотоод мэдрэмжээ нууж буй хэрэг. Тэгэхээр эрчүүд ч бас жаал хүүгээс нэг их ялгардаггүй байгаа биз дээ. Тэр надад цэцэг бэлэглэвэл би түүний анхаарлын төвд орсон гэсэн үг. Би түүнд онцгой таалагдсан бололтой

-Яг тийм байх албагүй. Хэрвээ таны залуу үргэлж “тал засаад” байдаг бол та болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг далд зорилгоор эмэгтэйчүүдийг халамжилж байж болно. Эсвэл зүгээр л дассан бүсгүйдээ жирийн нэг халамж үзүүлж байж болох юм. Хэрвээ эр хүн эмэгтэй хүнээр ямар нэг бяцхан ахуйн халамж үзүүлэхийг зөвшөөрвөл /товчийг нь хадаж өгөх, номын санд ном хүргүүлэх/ тэр хамгаас үнэтэй. Нэг ёсондоо эрх чөлөөнийхөө “хугасыг” гээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн хэрэг шүү. Энэ нь хамгийн ойрын хүрээлэлдээ таныг багтаасны илрэл. Танд итгэл хүлээлгэж буйн шинж.

1 Comment

  1. Иргэн says:

    Эрэгтэй нь насаар дүү л бол эр янхан гэсэн үг юм. Тэд тааралдаж танилцдагт найддаг юм. Тиймээс орон сууцтай ганц бие эмэгтэйчүүд аль болох зиндааныхаа эрэгтэйтэй ажил, хамаатан садангаар дамжуулан танилцвал зүгээр. Заримдаа гэхдээ stalkers ч гэсэн ийм аргаар танилцдаг тул маш гярхай байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.