35 НАСАНДАА АМЬДРАЛААС ОЙЛГОЖ АВСАН БАЙХ ЁСТОЙ 35 АРГА УХААН

Саяхан би 35 нас хүрсэн. Энэ жил 34-35 нас хүрэх зааг дээр олон зүйлийн утга учрыг ойлгож авах шиг боллоо. Би 30 нас хүрэхэд биш, бас 40 нас хүрээд ч биш, энэ л насан дээрээ ойлгож авах зүйлсийн талаар ярьж байна.

35 насандаа амьдралаас ойлгож авсан 35 зүйлийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо:

  1. Өөрийнхөө зарцуулж байгаа цаг хугацаа, энерги болон анхаарал хандуулж буй зүйлдээ ач холбогдол өг. Амьдрал бол хөрөнгө оруулалт, таны өнөөдрийн байгаа байдал, өөртөө хэр их хөрөнгө оруулалт хийсний чинь үр дагавар.
  2. Хамгийн шилдэг хөрөнгө оруулалт бол өрөөл бусдад оруулсан хөрөнгө оруулалт юм. Бусадтай сайн ярилц. Өглөгч, сайхан сэтгэлтэй бай. Хүмүүс ойлгохгүй зүйлээ мэдэхийг хүсдэг – энэ нь тэдэнд урам зориг, эрч хүч хайрладаг.
  3. Бүтэн сайхан амьдрал 4 үйлдлээс бүтнэ: мэдлэгийг хүлээж авах, зарим зүйлийг бүтээх, туршлага хуримтлуулах болон хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах.
  4. Шинэ хэл сурах нь цоо шинэ ертөнцийг нээж байгаатай адилхан. Шинэ ертөнцийг нээж илрүүл.
  5. Амьдралаа утга учиртай байлгамаар байгаа бол шийдвэр гаргаж, эрсдэлтэй нүүр тулгарахыг аль болох хичээ. Бид бол ямар шийдвэр гаргаж, хэрхэн сонголт хийсний үр дүн.
  6. Олон зорилгыг өмнөө тавь. Суралцах, бүтээх, туршлага хуримтлуулах, хуваалцахад анхаар. Аз жаргал болон амжилт бүтээл чухал зүйл биш. Хөдөлмөрлөх – хамгийн чухал зүйл.
  7. Өр зээл тавих хэрэггүй – санхүү болон харилцааны хувьд. Эс бөгөөс таны эрх чөлөөг үгүй хийж, хязгаарлах болно.
  8. Амьдралд 4 үнэн бий: үхэх, өөрчлөгдөх, одоо цаг болон хайр.
  9. Эдгээр 4 зүйлийг ойлгохын тулд өөртөө дараах 3 худлыг хэлэх хэрэггүй: зарим дурсамж, хэрэгцээгүй бодол болон хий хоосон хүлээлт. Бид эдгээр хэрэггүй зүйлээс салж чадвал, та үхэлд бэлэн байж, өөрчлөлтийг хүлээж авч, одоодоо амьдарч, хайраар бялхаж чадна.
  10. Хийж буй бүх зүйл – аль болох ганцаараа тэмцэж, илүү мэргэжлийн түвшинд байх ёстой.
  11. Бусдын юу гэж хэлэхэд анхаарлаа бүү хандуул, хүсвэл та өдөр бүр төгс амьдарч болно – энэ нь зөвхөн таниас л шууд хамаарна.
  12. Зөвхөн амжилтаа бусадтай хуваалцах хэрэггүй, асуудлаа ч гэсэн хуваалц. Та бусдын зөвлөгөөнөөс гарах гарц олж харах боломжтой.
  13. Аз жаргалаа бүү хорлон сүйтгэ. Бүх зүйл хэвийн байгаа бол өөртөө асуудал тарих зүйл хийх гэсний хэрэггүй.
  14. Заримдаа хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог.
  15. Гадны нөхцөл байдлаас үл хамаарч, амьдрал илүү сайжрах боломжтой. Хэрхэн сайжруулж болох арга замыг зөвхөн та өөрөө л хайж олох болно.
  16. Өөрийнхөө зүрх сэтгэлийг шархлахаас хэзээ ч битгий ай.
  17. Хэн ч таны биеийн нөгөө хэсэг болж чадахгүй. Зөвхөн та л өөрийгөө бүрэн бүтэн байлгаж чадна.
  18. Ямар нэгэн зүйлийг та айдасгүйгээр хийж чадвал, айдас таниас үргэн зайлна. Мөн таны амьдралд айдас бий болгодог хүн байгаа бол зайгаа барь.
  19. Хүмүүс эд баялгийг буцааж хүртдэг. Хэрэв танд сайн хүн юм шиг санагдсан бол тэдэнд итгэл хүлээлгэ. Тэд авснаа буцааж өгөх болно.
  20. Таны зөвлөгөөг дагадаг, итгэлтэй хүнтэй байна гэдэг сайхан. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх хэрэгтэй ч, бусдын үзэл бодлыг давхар сонсох нь чухал.
  21. Та байгалиасаа ямар хүн болох хувь тавилантай байсан, тийм л байна. Иймд бусдад таалагдах гэж өөрийгөө эвдэх хэрэггүй. Хаалга өөрийнхөөрөө байгаа хүнд илүү амархан онгойдог гэдгийг мартаж болохгүй.
  22. Өөрөө өөртөө та таалагдаж байвал, бусдад хачин санагдахаас айсны хэрэггүй. Бусдын урам хугарахаас битгий ай. Бусдад таалагдах гэж хэзээ ч битгий амьдар.
  23. Сайн бай, гэхдээ бусдад битгий сайрх. Өөртөө хэрэгтэй зүйл хий – интернетэд лав биш шүү. Хорвоо ертөнцөд өөрийнхөө гажуудлыг биш, эерэг тусгалыг харуулж амьдар.
  24. Үргэлж амлалтандаа хүрэхийг хичээ, бас амлалтаа биелүүлж чадаагүй бол уучлалт гуйхаас хэзээ ч битгий эргэлз.
  25. Таны хийж байгаа зүйл бусдад огтхон ч хамаагүй. Хүмүүст та тэдний төлөө зөвхөн юу хийж чадах эсэх тань хамаатай байдаг.
  26. Зарим сурсан зүйл /эцэг эхийн, сургуулийн гэх мэт/ тань үнэн байх албагүй. Өөрөө сэтгэж бод. Өөрийгөө нээ. Нээлттэй бай.
  27. Олон удаагийн эргэлзээ сайн зүйлд хүргэхгүй. Эргэлзээтэй асуудал гарч ирвэл, шууд шийд.
  28. Бидний хамгийн чухал өдрүүд: төгсөлт, хурим, үнэтэй зүйл худалдаж авах – чухал өдөр биш. Ямар нэгэн зүйл хийснийхээ дараа болон өмнө нь сайтар эргэцүүлж бодох нь чухал. \
  29. Хүн төрөлхтөн бол нэг том байгууллага. Та бол онцгой, өвөрмөц биш. Бид бүгд ганцаардахаас айдаг. Харин энэ айдас биднийг нэгтгэдэг.
  30. Сошиал медиа, телевизээс аль болох хол бай.
  31. Даруу байдал бол суралцах асар том боломж. Бага мэддэг зүйлээ илүү сайн мэддэг болж, сайн мэддэг зүйлээ улам дэлгэрүүлж мэддэг бол.
  32. Ямар нэгэн зүйл идсэнийхээ дараа шингээхийн тулд зарцуулж байгаа эрч хүчээ бусдад зориулдаг эрч хүчнээсээ илүүтэйгээр зарцуул. Илүү их ус уу. Хүнсний ногоо ид. Үр дүнд нь бага ядрах болно.
  33. Дуртай хөгжмөө цаг ямагт сонсож бай. Үр дүнд нь та урам зоригоор үргэлж тэтгэгдэнэ.
  34. Амжилт эсвэл алдаа хоёрын тань аль нь ч таныг тодорхойлж чадахгүй. Та бол цор ганц хувилбар. Өөрийгөө та өөрөө л тодорхойлно.
  35. Яг цагаа олж юу ч ирэхгүй. Хэрхэн хөгширч байгаагаа ч та анзаарахгүй. Иймд цагийг үр бүтээлтэй өнгөрөө.

3 Comments

  1. Иргэн says:

    Зааж сургах гээд байна уу? Хэн нь илүү ухаантайг мэддэггүй юм уу?

  2. Нохойхар says:

    Энд тэндээс түүсэн набор юмуудаа

  3. dsfs says:

    35 hureed l amidraliig oilgono gevel ulger shuu. 50-taidaa heseg yumiig oilgono, 60-taidaa bas hesgiig geed l zunutluu yum oigosoor bgaad l duusna daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.