Өөрийгөө тодорхойлж чадахгүй л явна уу?

Сайн байна уу. Тэгэхээр би нэлээн олон жил энэ сайтын уншигч байлаа л даа. Бүр жоохноосоо л дандаа энэ цэс дахь захиануудыг унших болсон.

Миний анзаарсан зүйл юу вэ гэхээр энэ топикт захиа ирүүлж буй хүмүүсийн ихэнх нь “Өөрийгөө ойлгохгүй байна, эхнэр хүүхэдтэйгээ удаан амьдарч байгаа ч эр хүн сонирхох боллоо, эрэгтэй хүнтэй харилцаанд орох ямар байдаг бол, ижил хүйстэн болчихвол яанаа?!” гэх мэт утгатай захианууд байдаг. Тэгэхээр би удаан хугацаанд ийм захиануудыг уншиж бас амьдрал дээр ч ийм хүмүүстэй зөндөө харилцаж асуудлынх нь тухай ойлголцож анализ хийж байсан. Энд бичих зүйлс минь зөвхөн миний таамаглал, онол төдийхөн хэдий ч байж болох хамгийн бодитой дүгнэлтүүд гэж бодож байна.

*Эхлээд “Эхнэр хүүхэдтэйгээ амьдраад олон жил болж байгаа ч эрэгтэй хүн хүсэх боллоо” гэдэг ч юмуу нэг иймэрхүү төрлийн хүмүүсийн асуудалд хариу өгвөл:

Хүйсийн чиг баримжаа, бэлгийн чиг баримжаа гэх зүйлс байдаг тухай бүгд сонсож байсан байх. Тэгвэл үүн дээр нэмээд БЭЛГИЙН ЗАН ҮЙЛ гэх зүйл байдаг гэх санааг хүмүүстэй ярилцах зуураа бодож олсон юм л даа. Би өөрөө гей буюу эр хүн сонирхдог эр хүн л дээ. Тэгээд нэг удаа гей грүпп чат дээр би бусдаасаа ингэж асуусан юм “Зарим стрейт эрэгтэйчүүд яагаад өөр эрэгтэй хүнтэй секс хийдэг юм бол?” гэхэд нэг ах “Бэлгийн чиг баримжаа, бэлгийн зан үйл хоёр ялгаатай байхаа” гэсэн. Хүйсийн чиг баримжаа гэдэг нь хүн өөрийн хүйсийг яаж мэдэрдгийг илэрхийлдэг.

Бэлгийн чиг баримжаа нь эсрэг эсвэл ижил хүйсний хүнээ сонирхдог эсэхийг илэрхийлдэг. Тэгэхээр бэлгийн зан үйл нь ямар секс хийдэг вэ гэдгийг тодорхойлдог болж таарч байгаа юм. “Эрэгтэй хүнтэй секс хийдэг стрейт эрэгтэй хүн үнэхээр стрейт гэж тооцож болох уу?” гэсэн асуулт надад төрөөд би үүнийг “болно” гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр эрэгтэй хүнтэй секс хийдэг эрэгтэй болон жинхэнэ ижил хүйстэн эрэгтэй хоёрын ялгаа юу вэ? гэхээр тэд эрэгтэй хүн гэх оршихуйг яаж хүлээж авдгаар тодорхойлогдох болно.

Гей эрэгтэй:

-Ийм хүний хувьд эр хүний царай зүс бие хааг таалдаг, хайрлаж чаддаг, секс ч хийдэг.

Бисэксуал эрэгтэй:

-Ийм хүний хувьд эрэгтэй эмэгтэй аль ч хүний зүс бие хааг таалдаг, хайрлаж чаддаг, секс ч хийдэг.

Эрэгтэй хүнтэй секс хийдэг стрейт:

-Ийм хүний хувьд зөвхөн эмэгтэй хүнийг л хайрлаж таалж болох ч эрэгтэй хүнтэй секс хийх сонирхол байдаг. Эрэгтэй хүний бие, зүс царайг таалахгүй ч эрэгтэй хүнтэй секс хийх сонирхол байдаг. Учир нь хоёр эрэгтэй хүн сексийн тал дээр илүү нээлттэй шулуухан байдаг. Ерөнхийдөө ийм хүний бэлгийн чиг баримжаа нь стрейт хэдий ч бэлгийн зан үйлэндээ гей сексийг хүртэл таашаадаг болж таарч байгаа юм.

ГЭХДЭЭ…!!! Хэрэв та яг өөрийгөө стрейт гэж боддог за ер нь бисексуал хүн байсан ч хэрэв та найз охин эсвэл эхнэртэй бол хэдий яаж ч хүсэж байсан эрэгтэй хүнтэй тийм харилцаанд орохоос зайлсхийхгүй ээ ер нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай гэр бүл, хосын харилцаанаас гадуур бэлгийн болон хайр сэтгэлийн харилцаа үүсгэх ер нь л зохисгүй зүйл. Хэрэв хостойгоо тийм ч халуун дотно биш бол ярилцаж ойлголцож харилцаагаа бэхжүүлэх гэж л үз. Хэрэв үнэхээр чадахгүй бол сал, хэн хэнийгээ зовоож цагаа үрэх хэрэггүй. Өөрт тань тохирох хэн нэгэн олдож л таараа.

ГЭХДЭЭ!!! хүүхэд өнчирүүлэх гэдэг байж боломгүй асуудал байх. Өмнө хэлж байсанчлан би энэ санааг гей грүпп чатанд хүмүүстэй ярилцах зуураа бодож олсон. Тэр үед нэг ах бас ингэж хэлсэн байдаг юм “Гэр бүлтэй байж өөр бусадтай илдэв харилцаа үүсгэж байгаа хүмүүс ч өрөвдөлтэй юмдаа. Хайртай дуртай гэж авч суучаад ингэж ч байх гэждээ”. Ийм хүмүүс ихэнхдээ 30 дээш насны гэр бүл зохиосон хүмүүс байдаг. Гэхдээ бас хүслээ байнга дарж тэвчээд явах асуудал үүсэж болно. Удаан шунаж хүссээр эцэст нь энэ ямар нэг хүчирхийлэл юмуу харамсахаар үйлд хөтлөж болно.

*Өөрийгөө тодорхойлох тал дээр хэдэн юм хэлхэд зарим хүнд их хэцүү зарим хүнд их амархан байдаг л даа. Ямартай ч чи порно эсвэл гей хайр дурлалтай кинонууд үзэж юц мэдэрч байгаагаа анзаарах хэрэгтэй. Порно үзэхдээ Twink, Hunk, Bear гэх мэт түлхүүр үгтэй порно хайж үзээрэй. Энэ бол эрэгтэй хүний бие галбирын төрлүүд гэж хэлж болох зүйлс ба хүн бүр өөр өөр бие галбирт дуртай байдаг учир зарим порноноос юу ч мэдэрдэггүй бол заримд нь их дуртай байдаг. Хэрэв чи гей порно үзээл таалагдах юм бол чи гей байж болно. Хэрэв эмэгтэй хүн ч бас таалагдаж байвал бисексуал гэсэн. Хэрэв эмэгтэй хүн л таалагдаж байвал стрейт гэсэн үг. Гэхдээ л дэлгэц бодит амьдрал өөр учир порно үзэх заримдаа тийм ч сайн тэст биш.

За эцэст нь гэж хэлхэд гей гэдэг маш их ариун цэвэр болгоомж шаарддаг учир анхны удаадаа маш сайн судлаж байж хийгээрэй. Бас амьдрал сексээр хязгаарлагдахгүй гэдгийг санаж яваарай. Гей, бисексуал байлаа гээд бодит байдал дээр айгаад байх юм түй ч байдаггүй юм шүү.

14 Comments

  1. Фейсбүүк хаяг нь юу вэ холбогдож ярилцмаар байна.

  2. Zahidliin ezend says:

    Яг ийм хүнтэй ярилцмаар байна. Фейсбүүк хаяг нь юу юм болоо заавал үлдээгээрэй

  3. Zahidliin ezend says:

    Сайн байна уу. Яг ийм хүнтэй ярилцмаар байнаа. Фейсбүүк хаяг нь юу юм болоо заавал үлдээгээрэй.

  4. Гомо нарыг үзэн ядагч says:

    Гомо хүүр минь чимээгүй л амьдар. Энэ тэнд тааралдаж гай болов боломж нь олдвол та хэдийг дэлхиыгээс зайлуулнаа

  5. ? says:

    өөрөө сэтгэл зүйчэсвэл сэтгэцийн эмч үү?

  6. Захидлын Эзэн says:

    Үнэхээр ярилцах хүн хэрэгтэй, сэтгэл санаа, эрүүл мэндийн тус дэм хэрэгтэй хүмүүст зориулж шинэ fb хаяг нээсэн байгаа.

    Сөрөг коммэнт бичиж байгаа хүмүүсээс айж сүрдэх юм надад л лав юу ч байхгүй. Та нар хий дэмий намайг харааж байхдаа цаг зав, датагаа дэмий үрж байгаа гэж бодхоор миний инээд хүрээд байна хаха.

  7. Захидлын Эзэн says:

    Тэгээд үнэхээр ярилцах хүн хэрэгтэй, сэтгэл санаа, эрүүл дэм туслам хэрэгтэй хүмүүст зориулж шинэ хаяг нээсэн байгаа. Хүсвэл бичиж болно. Энд сөрөг коммэнт бичиж байгаа хүмүүсийг тоох хэрэг надад бол алгөө. Угаасаа л нийтлэл болгоны доор нэг юмуу копидрж оруулдаг хэдэн уйдсан, туулж мэдэрч харж үзээгшй зүйлсээ мэддэг юм шиг бурдаг гаруудыг тоогоод яах ч билээ хаха.

    • Zahidliin ezend says:

      Сайн байна уу. Яг ийм хүнтэй ярилцмаар байнаа. Фейсбүүк хаяг нь юу юм болоо заавал үлдээгээрэй.

  8. straight says:

    gomo lalar humuusig gomo bolgoh gtsn shajin zavaan baas shadg llr

  9. Хүлцэл Суулт says:

    нээх худлаа урт сургааль. үнэндээ үнэнд нийцэх, нэгийг бодогдуулах юм юу ч алга… Энэ бол чиний өчүүхэн бодол төдий л байна. яах гэж ийм хогийн юм уншиж хайран цагаа гарздваа. Ёооо бүүр харамсаа шаахийн шал балай утгагүй өөрийнхөө өчүүхэн бодол шигээ л юм бичиж байхн

  10. Daddy says:

    Ih l bodoj bgad bochsen bololtoi. Uuruu gay pizda yom bna. Ih l aguu zuil bichichsen gej bodood bh shig bna. Shame on you. Chamaar amidral zaalgatlaa ch haa yum be

  11. lodoisambuu says:

    yun urt um bichdeg har pyazda be zail

    • Хаах лодой says:

      Чи тэгээл тэрийн бүгдийн уншаал тэ хаха

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.