Бүхнийг төгс байлгах гэсэн ямар нэг асуудал байна уу?

Сайн байцгаана уу. Би одоо 19 настай хүнтэй үерхэж байгаагүй унтаж хэвтсэн асуудал бүр байхгүй. Харьцаж, зүгээр ямар хүн бэ гэдгийг нь таних гэж өөртэйгөө чацуугаас эхлээд 14 насаар ах (анхандаа 10 ах гэж хэлсэн л дээ) хүртэлх 5, 6 хүнтэй зүгээр л уулзаж ярилцаж байснаас нэг их удаан үргэлжлүүлж serious харилцаанд байж үзээгүй.

Бараг л бүгд 2, 3 уулзахад аль хэдийнээ надад сайн болчихсон гэж ярьж байхад надад огт тийм мэдрэмж төрдөггүй энэ худлаа даа гэж бодогдоод л эсвэл ямар нэг зүйл нь дутуу санагдаад байдаг тул жишээ нь гоё биетэй царайлаг байсан ч жижиг сажиг юман дээр халамжгүй юм аа, заримдаа ярьж байгаа юм нь тэнэг юм аа гэж бодогдоод л таалагдхаа больчихно, эсвэл чат бичиж бичиж уулзахад намхан байвал бас л таалагдахаа больчихно тиймээс хүмүүсийг зовоохгүй гээд тэгэсгээд л холдчихдог, хаячихдаг.

Гэхдээ л нэлээн удаан хугацааны дараа бодоход дажгүй ч залуу байсан юм уу гэж бодогдоод байдаг нь сонин. Тэгэхээр надад учир байна уу? Харилцаа үүсгэе гэсэн хүмүүстээ хэтэрхий өндөр шаардлага тавиад байна уу, эсвэл хэвийн удахгүй таарч тохирсон хүн нь гарч ирнэ болох юм болдгоороо гээд л байж байх уу? Найзууд ойр дотныхон чи ингэж голж шилж байж явж явж нэг хачин юмтай таарна үерхээд л үз л дээ гэх юм.

Надад бол нэгэнт ямар нэг юм нь таалагдхаа больвол тэгээд л сонирхол буурчихдаг. Тэгээд ч хоёрын хооронд яг сайн биш зүгээр шохоорхдог хүнтэйгээ үерхэх нь яг үерхэж байх явцад ашиглуулаад байгаа юм шиг мэдрэмж төрөх юм шиг санагдхаас гадна дараа нь салаад энд тэнд яригдсан ч тэр сэвтэй юм шиг санагдаад байдаг юм. Миний сэтгэл зүйд бүхнийг төгс байлгах гэсэн ямар нэг асуудал байна уу?

45 Comments

  1. Зочин says:

    би бас 19тэй. Одоог хүртэл нэгч хүнтэй үерхэж үзээгүй. Аймар шаардлага өндөртэй. ганцхан зүйл нь таалагдахгүй бол бүтэхгүйн байна гээд больчихдог. Энийгээ аягүү их зантай юмаа би гэж боддог байсан. харин одоо бодоод байх нь өөрийгөө хайрлаж бусдаас өөрийгөө хамгаалж байдаг юм байна гэж бодогдлоо. Гэхдээ бас цаг нь болохоор таарах байх гэж хүлээх нэг бодлын буруу ч юм шиг. Хүнийг таниж сурахгүй бол олон хүнд ашиглуулчих гээд байдаг юм шигээ. Мэдээж бид тэнэг биш ч гэсэн хүний муухай санааг тааварлашгүй шүүдээ. Ямар ч л байсан өөрийгөө бие даасан, мэдлэгтэй болж чадлаа гэсэн цагтаа хүнтэй үерхнээ

  2. Шүри says:

    Ухаалаг юмшиг хэрнээ үнэхээр гэнэн санагдлаа.
    Чиний бодож байгаа бүгд зөв. Яарах угаасаа хэрэггүй…. яаг чиний төлөө төрсөн юмгшиг чиний эд эс бүхнийг хайрлаж чинмй нүдийг хараадл чөмөйг ойлгож мэддэг тийм эр хүн заавал гарч ирнэ. Чи зөн совиндоо итгэ. Энэ хүн надад сэтгэлээсээ хандахгүй байна гэж бодсон л бол тийм л бна. Тим тохиолдолд зүгээр л холдоод холдоод явж сураарай …😊 Хэн нэгэнд таарах гэж өарийнхөө үнэт зүйлийг эвдэж гээж хэзээ ч болохгүй …зөв хүнийг таартал зөв амьдрахад л болно.

  3. 21tei says:

    oyun sanaanii tuwshind holbogdoj chadah tvwshin niileh hvnee olohgvi bgaad bh shig sanagddag. yariltsaad vzheer amidarliig harah untsug neg negiigee motiwatslah chadwar busdin setgel zvid eyreg bolon surguur nuluulh chadwaraas shaltgaalaad l songolt yawagddag. sex bol zvger l sex biy mah bodiin l zvil hiihgv bsn ch aldahgvi harin oyun sanaani tuwshind holbogdoj chadah hairaa oloogvi baina gedeg l hamgiin gunigtai tiim hvnee oltoloo 1000 hvntei yariltsaj vzsendee ch yahwe de

  4. Галаа says:

    20 той ч болоосой чамтай танилцахсан

  5. Okay says:

    Gehdee ene comment bolgonii door replydaad yamar geechiin complex gar be haha. Yag neg psycho tsarailaad hamag yumiig hachin tsarailaad haraad suujiidag virgo yumuu scorpio l bna hehe. Neeh sain saihandaa ch bish setgets shu setgets2 kk. СЭМҮТ -d handah esvel therapist olj av esvel zgr hen negentei one night hii naad biydee bgaa energy hormone ntree jaahan hudulguund oruul hooy stressnii hoodie tsarailchaad uuriiguu neeh lagartsan gd bodtson mi nz ene baidlaaraa udahq hamraaraa gazar shaana shu.

  6. Haha hutsdag chitsag we says:

    Yaadag yaadag genuu yasan heruulch batsaan be hun bolgontoi raply hiiged hereldeed bdg shaas. Nus mine hicheel nomoo hiiged ologtoi mergejiltei bolohoo bod boov bugs bodood yanhanii amidralruu orchih gd tom tom hutsaad bhiin namaig hen meddegiin gsn shig hutsaj uguh yumaa hun toohgui hachin nus bga da eej chine yag bie unelegch bsan bhaa tgd chi iim omhii sanaa johon suusan bz nohoin golog gj

    • Захидлын Эзэн lol says:

      Чи болон чиний ээж тийм амьдрал үзсэн болохоор толгойд нь тийм бодол аманд нь ийм үг ойрхон байгаа юм байна гэж ойлголоо. Хэцүү ч юм даа. Өөрөө ялгаагүй намайг хэн мэдэх вэ гэсэн шиг долоон дор юм бичээд л байгаа юм бишүү дээ. Хичээл ном ажил мэргэжлээ толгойгоороо хангалттай сайн амжилттай аваад явахаа мэднэ ээ баярлалаа.

  7. 19 says:

    Би яг чиний эрэгтэй хувилбар юм байнаа. Хүлээгээл байхаас 🤷🏻‍♂️. Адилхан 19 гэжугаа.

    • Захидлын Эзэн says:

      Ххэ хүлээгээл байхаас.. Харин зөв хүнтэйгээ таарвал алдаж л болохгүй гэж доор нэг ах бичсэн байна шүү. Амжилт✨

  8. Ах says:

    Хэний хажууд яг өөрийнхөөрөө байгаагаараа гэртээ аав ээжийнхээ дэргэд байгаа юм шиг айх аюулгүй, амар тайван, аз жаргалтай, баяр хөөртэй, дургал дурсамжтай байж чадаж байна гэдгийг ажиглаарай. Тэрнээс биш хайр дурлал бол сохор байдаг юм шүү. Азтай бол сайн сайхан хүнтэй учирна. Азгүй бол муу мууххй хүнтэй таарна. Аятай бол дундаж эртэй амьдарна. Зөв хүнтэй таарвал алдаж болохгүй.

    • Захидлын Эзэн says:

      Ойлголоо танд маш их баярлалаа. Үнэхээр зөв явж хүн шиг амьдарвал амны хишиг байгаа байх аа😊

  9. Emegtei xvn says:

    Yu gedeg bilee, tugs tuguldur zvil gej bdaggvi gedeg biz dee kkkk
    Vnen vg shig sanagddag. Uuruu uuriiguu vnelj, uurtuu itgeltei bna gedeg sain xereg.
    Bas minii nvdeer xardag ch boloosoi gej sonsson uu? Zag ni bolbol xen negnii umnu ter tugs tuguldur gedeg zvils nurj alga boldog. Chinii tugs tugulduriinl vnelemj, dvgnelt, xen negnii vnelemjees bas l uur bna. Xvn bolgon uuruur bodoj uuruur setgej shiidver gargadag. Xezee ch yum neg udur chi uuriinxuu tugs tugulduriin vnelemjind taarax xvnee olox bnoo. Ter ni bas l xen negnii tugs baixiin vnelemjind xvrexgvi 😉

    • Захидлын Эзэн says:

      Тийм л байх. Нээрээ л хүн хүний харах нүд өөр юм даа гэдэг шиг бусдын гоё сайхан гэж боддог гадаад төрх зан ааш байр байдал эсвэл хувь хүнийх нь хамгийн чухал чанар зэргийг үнэлэх үнэлэмж нь миний хувьд бусдынхаас нэлээн өөр байгаа тул ингээд байж болох юм.. Би ч өөрөө хүн бүрт таалагдана гэж байхгүй шүү дээ яг л өөрийн гэсэн ямар нэг дутагдалтай зан чанар бусдын таалдаггүй төрлийн ямар нэг зүйл хүн л болсон хойно биед минь байж л байгаа нэг талаараа тэр нь миний бусдаас ялгарах давуу тал ч юм шиг. Тэгэхээр нэг сайхан юм нь өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг надад болон миний ойр дотныхонд болж байхад би өөрөө хангалуун, харамсхааргүй байхад бусдын намайг өөлөх элдвээр хэлэх хамаагүй гэж бодохыг хичээдэг. Танд баярлалаа😊

  10. Mogi says:

    Эцсийн эцэст чи эр хүн эдлүүлж, боовоор нь жадлуулж, жадыг долоосоор энэ насыг барах болно. Тиймээс элдэв юм бодох хэрэггүй бдым даа.

    • •• •• says:

      Эдлүүлнэ, жадлуулна ч гэх шиг
      🙄😭🤣 Okayy

  11. Ray says:

    Bugsuu buren archij chadhgui johon batsaan bj yun omhii sanaa suun ih yum boddog batsaan be haha ahiin duu hicheelee l hii

    • Захидлын Эзэн says:

      Өөрөө 19 настайдаа бөгсөө ч арчиж чадахгүй, тархи нь санах бодох потенциалгүй поцан байсан чинь тэндээ л юм байгаа биз. Тэглээ гээд тэрийгээ нууна л биз. Битгий таг далий авцалдаагүй, хэнд ч хэрэггүй өөр шигээ юм бичиж ахын дүү мүү гэж аархаж орж ирээд бай л даа та.

  12. Битгий өрөвд эрчүүдийг says:

    Жил ирэх тусам чи өөр бодолтой болно, хэн ч гэсэн бага залуудаа час хийсэн хэл амтай, сэргэлэн байдаг л юм, гол нь ухаан шүү, чамайг сэргэлэн ухаантай гэх мэтээр хүмүүс хөөргөж онгироож байгаад ашиглачдаг тал бий шүү, хайр дурлалын тал дээр бол чиний нас болоогүй ялангуяа чиний насны эрэгтэй залуус , эр хүмүүс 25 хүрээд(ухаантайгууд нь) яг хайр дурлал үерхэл дээр ихэнхи нь төлөвшсөн байдаг, гэхдээ тэнэг оркууд хэд ч хүрсэн ялгаагүй шүү, ГОЛ НЬ! Банзал завхай биш биеэ тоосон биш эцэг эх нь шуналтай биш өөрөө шуналтай биш байхад л болоошд өөр яахын

    • Захидлын Эзэн says:

      Тийм шүү, цаг заваа зориулан амьдралд хэрэгтэй зөвлөмж бичсэнд тань маш их баярлалаа танд сайн сайхныг хүсье😊

  13. owl says:

    хэт их юм урьдчилж бодоод байна. өөртөө ойртуулахгүй, зүгээр найз танилын харицаагаар харьцаад явж байхад тодорхой болно, хэд уулзчаа л заавал үерхэх яах эсэхээ шийдэх гээд байх шаардлагагүй.
    тэглээ ч чи эндээс зөвлөгөө аваад байхааргүй эрчүүдийг өөрөө зохицуулчихаар угаасаа хэрсүү, хэл амтай, санаа сууцан охин байна чи алзахгүй

    • Захидлын Эзэн says:

      Ойлголоо танд маш их баярлалаа.

    • PARTIZAN says:

      хөөрхөн юм бэ. Хүн бүрийн бичсэнд хариу бичээд, 19 настай гэхэд, одоо байгаа нийгэмд зөв л бодолтой явдаг дүү байна. Хүн аягүү сонин. Ах нь 32 настай. Эхнэрээсээ өмнө нэг хүнтэй, бараг л 7 жил үерхсэндээ. Тэгээд тохирохгүй болхоор салаад, эхнэртэйгээ танилцаад 3,4 сар үерхээд л суусан. 2хүүхдийн хамт гадны оронд,амгалан тайван сайхан л амьдарч байна. Тэгхээр амьдралд яг таарсан хүн гар ч ирдэг юм шиг байналээ. Миний бодол. Амжилт сайн сайхныг хүсэе чамд 🙂

      • Захидлын Эзэн says:

        Гайхалтай! Сайхан юм аа. Тэгэхээр хувь тавилан заяа төөрөг учрах ёстой хүмүүс гэх зүйлс үнэхээр амьдралд байдаг бололтой. Удаан хугацааг хамт өнгөрүүллээ, өмнө нь хамт өнгөрүүлсэн дурсамж нь сайхан байлаа гээд заавал зөв хүн нь.. хамт байх ёстой, суух ёстой гэсэн үг биш л юм байна. Амьдрал ёстой тааварлашгүй шүү ххэ. Танд ч бас талархсанаа илэрхийлэн энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье😊

  14. xoc xyn says:

    Сайн байна. Шаардлага өндөр байна гэдэг чинь юу хүсэж байгаагаа мэдэж байна гэсэн үг. Яг л энэ залуу мөн дөө гэсэн залуу гарч ирэх л болно. Тэр үед харин өөрөө бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бас нэг зүйл. Амьдрал хүссэнээр болохгүй байх нь их. Таарахгүй, салах нийлэх, араар тавих гээд өчнөөн зүйл тохиолдоно. Тэр болгоныг давж гарч байж л том хүн болдог юм. Юм анхныгаараа төгс төгөлдөр болчихдоггүй гэдгийг санаж яваарай

    • Захидлын эзэн says:

      Санаа сэтгэгдлээ зөв боловсон хуваалцсанд маш их баярлалаа. Танд сайн сайхныг хүсье!

  15. al mine says:

    1t. chi ene sait iig meddeg tged bvr zahidal hurtel bichjiin gdedg chn 19 tei hund bmaargui ynhan bna
    2t. chinii sanaa bvr chinjvv bolchj
    3t shaalguulah uerheh hanisahaa azna ?? hicheel nomoo hii surch hodolmorlo chi heterhii zawtai bas hooson tolgoitoi al boownoos tsaashgui gichii bna

    • Чи өөрөө ал says:

      Зүгээр захиа бичээд ганц юм асуухын хооронд шал танихгүй лүүзер оркод ертөнцийн хамаг муухайгаар хараалгуулчих гэж

      • Захидлын эзэн says:

        Харин тэгдэг л юм байна ххэ тэглээ гээд энэ хүний хэлсэн биелчих биш ам хэлээ цэгнэхгүй бол ирээдүйд өөрийнх нь үр хүүхэд амьдралд л гай болно шүү дээ эцсийн эцэст. Ийм юман дээр карма гэж сүржигнэх нь хаашаа ч юм гэхдээ л..

    • Захидлын эзэн says:

      1т. Зүгээр нэг асуулт бичээд search хийхэд энэ site гараад ирэх боломжтой тэглээ ч 19 настай байлаа гээд харин ч хүмүүсийн бичсэн амьдралын асуудлуудын талаар авахыг нь авч хаяхыг нь хаяж чаддаг байх нь юу ч мэддэггүй гэнэн тэнэг царайлж хоёрын хооронд юман дээр алдаж замаа харлуулж явснаас дээр гэж боддогоо хэлчихье.
      2т. Өнөөгийн нийгэмд санаагүй бол хүний идэш болно шүүдээ :)) та ч мал биш л бол санаатай таны хүүхэд магадгүй цаагуураа танаас ч санаатай болно.
      3т. Хичээл номын тал дээрх таны зөвлөгөөг хүлээж авлаа, үнэн угаасаа ч тэр тал дээр асуудалгүй. Гэхдээ хувийн амьдралынхаа асуудалд санаа зовдог байлаа гээд хичээл номоо хийдэггүй яахаа алдсан амьтан гэсэн үг биш шүү. Харин сүүлд нь танд хэлэхэд бичвэр гүйцэд уншаад гол асуусан асуултад маань хариулахаасаа урьтаж харааж зүхэж өөрийнхөөрөө дүгнэж өөрийн эргэн тойронд байгаа эвгүй хүмүүстэйгээ дүгнэн эмэгтэй хүн л бол гичий янхнаар нь дуудаж байгаагаас тань үзэхэд угаасаа ч адгийн арчаагүй ядаж л наад захын хүнийг хүн гэдэг утгаар нь хүндлэх соёл, жижиг сажиг юман дээр ч дүн шинжилгээ хийж тунгааж асуудлыг тархиндаа бодоод боловсруулаад хариулчих чадал ойлголт бүр огт байхгүй нөхөр бололтой. Нэг л их хичээл ном ярьсан хүн, яс юман дээр таны бичсэнээс их сургууль дүүргэсэн боловсролтой байх нь битгий хэл их жоохондоо шорон оронгоор ороод гарсан хүмүүсийн ярианаас ч долоон дор бүдүүлэг нь харагдаж байна. Яах вэ.. магадгүй өөрөө сурч чадаагүй харамсаж явдагдаа надад сануулсан байх. Эцэст нь таны ойр байдаг эмэгтэйчүүдийг болон өөрийг тань бүр өрөвдчихлөө. Хүнийг жигтэйхэн хайрлаж бариад байдаггүй юм аа гэхэд хүн гэдэг утгаар нь хүндэлчихдэг байгаарай. Амжилт ххэ

      • Gerelmaa says:

        Biyiin undur nam edr bol ystoi mdku ghde tsaashda heze neg udur gerlj nuhurtei bolhl bh ene uyd bolj ugvl uhaalag hudlguuntei alivaa ymig daagad awch ywj cdh huntei gerlsnni deer, huntei uyrhher bol uurtuu taalgdsn zaluutai uyrheed uzde. Harin haa hamagui huntei bol bolj ugvl btgii uulzj bgrai hudla naana ineej bgd yaj hiigedl dooro orulh gd bdg shalig garud haa saigui bas het hurdn belgin haritsand orod hergguide l gj zuvlido jhn muhai bichjih shg bollo oilgno bzee kkk

      • Захидлын Эзэн says:

        Ойлголгүй яах вэ ххэ. Хэрэгтэй зөвлөгөөнүүд өгсөнд маш их баярлалаа🌸

  16. kkk says:

    za muu batsaan min hicheel nomondoo l anhaar boov shoov chin aaandaaa chmg shaah udur irne

    • Захидлын эзэн says:

      Хэхэ ойлголоо сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа настан буурай минь. Хэзээ нэгэн цагт тийм зүйл жамаараа тохиолдохыг нь мэднэ зүгээр л одоогоор дотор зөрчилдөөд байдаг зарим нэг бодлуудынхаа талаар л бусдын юу гэж боддогийг сонирхсон төдий. Харин хичээл номын тал дээр тантай үргэлж санал нэг байдаг аа.

    • Grup sex says:

      Ger buliin hostoi grup hiih tsewerhen tom boowtoi zaluu bna u dugaaraa uldee zalgie

  17. Dorj says:

    Хүн тоож шаахгүй авгай нар ийм юм ярьж байдгийн зайлуул

    • Захидлын эзэн says:

      Өөрөө их сайн мэдээд бичээд байхыг нь бодоход их л олон удаа тийм хүмүүстэй таарч янз2 болж байсан арвин туршлага байна даа. Тэгэхээр хүн тоохгүйг нь та тоочихдог л юм биш үү ххэ.

      • Нэг залуу says:

        Хорон үгтэй бээб байшд чи хаха

      • За Эз says:

        Тэр нь тэгээд сайн гэсэн үг үү муу гэсэн үг үү?😹

      • Нэг залуу says:

        Шаггүй ухаантайг илтгэнэ. Ухаантай эмэгтэйчүүд бурхны бэлэг шүү.

      • За Эз says:

        Тэгж бодож байгаад тань талархаж байна~

      • Захидалын эзэн үнэхээр өөрөө бол сийрэг толгойтой мундаг охин байна. Муу залууст толгойгоо эргүүлчихгүй бол чи алзахгүй ээ таарсан нэгнээ олж таарна. Харин тэр залуугийн миний атаархах сэтгэл төрж байна.

      • За Эз says:

        Ххэ үнэхээр өөрөө шүү.. Баярлалаа муу муухай хүмүүс, зүйлсээс хол байхыг хичээнэ ээ. Аливаа зүйлийн ялангуяа хүний муу сайныг таних өнөө цагт ер нь тун хэцүү тул хичээнэ ээ л гэхээс тийм ээ :)) Таны ажилд амжилт, амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!☺️ Ийм ухаалаг эелдэг хүмүүс олон байгаасай.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.