Надад бүр аймаар дарамттай хэцүү байна

Би 31 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Багаасаа аавгүй өссөн, 13 настайд минь ээж минь өөд болж 2 дүүтэйгээ бүтэн өнчирч үлдэж байлаа. Хамаатныхаа наашаа гэсэн болгоноор л дамжиж өссөн дөө. Дэндүү бүр дэндүү хэцүү амьдрал туулснаа энд ярьвал маш урт түүх болно. Том дүү маань их бие султай байнгын л өвдөчихнө. 2 дүүгээ дагуулаад хамаатан садан нийтийн байр гээд олон газар дамжин амьдрах гэж арвайтлаа зүтгэж явсан.

Надад амьдрал дэндүү хатуу хандаж байсан. 15-тай байхад минь хамаатныхаа ахад зэрлэгээр хүчиндүүлж байлаа. Яг үнэндээ тэр үед хэн ч намайг сонсоогүй сонссон зарим нэг нь чамайг 2 дүүтэй чин тэжээж яваа хүнийг яая гэхэв алсаа бодож л хөдлөөрэй гэж билээ. Халтирч гундаж явсаар 19-тэй байхдаа их мөнгө амалсан эгчийг дагаж буруу зам руу гишгэсэн юмаа. Тоотой хэдэн удаа олон ах хүмүүстэй мөнгөөр уулзаж явсан.

Гэвч удалгүй болохгүй зүйл хийгээд байгаагаа ойлгож өөрийгөө татаж авсан. Үнэндээ тэгэхэд дүү минь өвдөөд хэвтчихсэн бид 3 хоногийн хоол, түлэх нүүрсгүй дэндүү бүр дэндүү хэцүү байсан болохоор тийм зам руу халтирсан. Түүнээс хойш хийж үзээгүй ажил гэж байхгүй ээ хүнд хулхидуулж мэхлүүлж, их зүйл туулаад хэцүүхэн явахад минь миний хань гарч ирж 2 дүү бид 3-т харанхуйгаас татаж авсан аврагч мэт байлаа.

Манай хүн айлын ганц надаас өмнө нь нэг хүнтэй 5 жил хамт амьдраад хүүхэд олдохгүй байсан болохоор салсан гэсэн. Би ханьдаа 2 хүү төрүүлж өгч одоо бид элэг бүтэн сайхан амьдарч байна. Би энэ амьдралдаа дэндүү хайртай би өөр юу ч хүсэхгүй 2 хүү нөхөр минь байхад л болно. Саяхнаас нэг газрын гай гарч ирж өдөр шөнөгүй над руу залгаж байна. Яг хазгай гишгэж явахад хүмүүстэй уулзахад зуучилж машинаараа зөөдөг байсан новшийн залуу. Хавар байрныхаа гадаа хэд2 таараад удалгүй яаж дугаар олж авсын бүү мэд уулзая барья гэж залгана.

Саяхан гэрийн чин гадаа байна гард ир гэхээр нь гарсан чин согтуу 2 найзтайгаа, гоё хувцасаа өмсөөд гард ир гоё шоудья нтр гэж авдын. Тийм юм байхгүй ахиж битгий залга гээд орсон. Тэгтэл хэд хоногийн өмнө согтуу залгаснаа танай гэрлүү яваад орох уу яахуу ганц удаа надтай уулзахгүй юм уу ярих юм их байна ч гэх шиг, нөхөртэйгөө танилцуулахгүй юм уу би өөрөө танилцах уу нтр гээд. Ёо надад бүр аймаар дарамттай хэцүү байна аа. Би одоо яах вэ? Миний тэр үеийн алдааг нөхөрт минь хэлчихвий гэж би маш их айж байна. Сэтгэл түгшээд унтаж ч чадахгүй байна аа. Надад туслаач яах ёстой вэ?

33 Comments

  1. Irgen says:

    Yaj ch surduulj baisan uulzaj bolohgui. Ter aigaad gadaa garaad uulzdagaas chin l buh yum ehelsen baina.

  2. hi says:

    ahiin n duu nuhurteigee shuud yarilzaad uneneee heleed tsulamj hus tegehgui bol nasanii yum bolno hezee negen tsagt nuhur chine medne harin jchamaas sonsovol oilgoh baih

  3. bhi says:

    toohgui bai. utas messagend hariu buu og

  4. Төрөө says:

    Ерөөсөө уулзаж болохгүй! Уулзвал унтана. Унтвал чамайг улам дарамтална. Бусдын амьдралыг хүндэлдэг, өөрийгөө хүндэлдэг хүн байсан бол чамайг анхнаасаа ингэхгүй.

  5. Үнэн says:

    Монголын цагдаа хэзээ ч чамайг хамгаалахгүй танил тал мөнгө төгрөгтэй бол яахав
    Харин ч эргээд гөрж мэднэ цаад цагдаа нар чинь .нэг танилыг маань цагдаа яг иймэрхүү байдлаар эргүүлээд сүрдүүлж байсан тохиолдол бий
    Зүгээр дээр хүмүүсийн зөвлөснөөр нөхөртөө хэл…

  6. Эшшшш says:

    Ёоох юу вээ блоклоодл хаяаачдээээ

  7. suren says:

    sain bnu? chamd tohioldson yvdal 1 jiliin nadad tohioldson. shuudhan heley!!!! utsan dere voice recorder tataj avaad Eldev yum yarij zanalhiilj bgaa yariag n bicheed av!!! teriigee shuud tsagdaad ug. Daraa n ter n shuuhruu yavna.Naad gulug chin tediig ugue boliyoo uuchlaarai ged geed chinii araas guine. Odoo tsagt tsagdaa iim asuudal der undur avdag bolson bn lee!!!

  8. Ххх says:

    Одоогоор тэр залууд нөхөрт чинь үзүүлэх баримт байхгүй. Хоосон сүрдүүлгээр нэг удаа секс хийж нууц бичлэгээр баримтжуулж жинхэнэ сүрдүүлгэ ирнэ. Нэгэнт санаанд нь багтаж байгаа бол чиний сул талыг ч сайн тооцоолсон. Ямар ч тохиолдолд секс хийж болохгүй. Цагдаад хандах хэрэгтэй гэхтэй цагдаа мэрэгжилийн биш эргүүлээд чамайг “яах гэж тэгсэн юм ” гэж тэнэгтэж мэдэх тул урьдчилаж сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Дараа нь шүүхэд ханд жинхэнэ мэрэгжилийн хүмүүс итгэж болно. Нөхөр бол тустай хэрэг зүгээр үгэнд итгээд салвал тэр л биз гол нь тэр залуутай унтаж болохгүй!

  9. Only1way says:

    Яг энэ бичсэн зүйлээ цагдаад хэлээд үзээрэй. Чамд тус болно оо.

  10. kai says:

    helsneesni aigaadl golognod baiwal ulam dawarj chinii aidas deer toglolt hiine shuu naad ats chin comment bichsen zaluugiin hlsneer niileed surduuleed daramtlaad tus bolchih hun bn shuu

  11. Иргэн says:

    Өөрийнх нь утсыг энд тавьчих. Новшийг өөрийг нь дарамтлаад өгье.

  12. Иргэн says:

    Утсыг нь энд тавьчих. Новшийг өөрийг нь дарамтлаад өгье.

  13. zaya says:

    tsagdaad og deerni huuli bdg gedgiig sanuul hench huulind zahiragdana yalanguya naadajh muu hench bish hachin aalznuud bur aina

  14. Залуу says:

    Хорооныхоо цагдаад ч юмуу эвтэйхэн ярьж хэлж ойлгуулаад цагдаагаар дарамтлуул. Наадах чинь хууль сонсхоор гөлөг болно. Эсвэл таньдаг ахаараа дарамтлуул шээс нь савираал алга болно. Ийм новшоос болж сэтгэлээр унаж болохгүй шүү бүсгүй минь

  15. Jak says:

    Эхлээд утасны яриа сүрдүүлсэн зэрэг баримт бичлэг хийгээд Хэрэв чи намайг оролдоод байвал хүнд зуучилж хүчээр биеийг үнэлүүлж байсан ба одоо дахин миний биеийг үнэлүүлэх гэж элдвээр дарамталж байгаа шүүх цагдаад өгнө зөрүүлээд базах л хэрэгтэй гэж бас л хөөрхөн ялтай шүү айж болохгүй угаасаа чиний айдас дээр л тоглолт хийж байгаан

  16. Зочин says:

    Эхлээд утасны яриа сүрдүүлсэн зэрэг баримт бичлэг хийгээд Хэрэв чи намайг оролдоод байвал хүнд зуучилж хүчээр биеийг үнэлүүлж байсан ба одоо дахин миний биеийг үнэлүүлэх гэж элдвээр дарамталж байгаа шүүх цагдаад өгнө зөрүүлээд базах л хэрэгтэй гэж бас л хөөрхөн ялтай шүү айж болохгүй угаасаа чиний айдас дээр л тоглолт хийж байгаан

  17. bbbfg says:

    энийг уншиж байгаа 2-3 хүн чанартай зоригтой залуу байна уу ?. энэ эмэгтэй яг дахиад алдах гэж байх шиг байна айсандаа. нийлээд энэ асуудлыг нь зохицуулаад өгөе. хариу нэхэлгүй энэ эмэгтэйд тусалчих залуу байвал бичээд үлдээгээрэй нийлээд зохицуулаад өгөе. би өөрөө эрэгтэй, очоод тэр залуутай нь уулзаад дахиж шантааж хийхээргүй болгоод, болохгүй бол цагдаад чирч аваачаад өгөе. би хариу нэхэхгүй зүгээоюр туслана аа

  18. 777 says:

    Наадах чинь хэлж чадахгүй л болов уу. Янз бүрийн юм ярьвал чамайг шүүхэд өгч гомдол гаргана миний амьдралаар тогловол чамайг ч зүгээр байлгахгүй шүү нэгийгээ үзнэ гээд шүд зуугаад хэлчих . Дараа нь юмыг яаж мэдэх вэ сэм сэмхэн нөхөртөө хүүхнүүдийг найрч чадахгүй болохоороо янхан манхан аар нь дуудах юм зарим нэг доожоогүй новшнууд гээд нэг боломж гарангуут нь далимдуулаад хэлээд бай. Өөр арга үгүй бөлгөө. Ер нь бол үйлийн үр шүү дээ

    • Зочин says:

      Эхлээд утасны яриа сүрдүүлсэн зэрэг баримт бичлэг хийгээд Хэрэв чи намайг оролдоод байвал хүнд зуучилж хүчээр биеийг үнэлүүлж байсан ба одоо дахин миний биеийг үнэлүүлэх гэж элдвээр дарамталж байгаа шүүх цагдаад өгнө зөрүүлээд базах л хэрэгтэй гэж бас л хөөрхөн ялтай шүү айж болохгүй угаасаа чиний айдас дээр л тоглолт хийж байгаан

      • аа says:

        manaixan vnen goyo zowlogoo ogjee . gants ch sorog comment alga kekeke

  19. Okay says:

    Bi bsan bol anh taarahdaa l albaar tanihguigeer zurj unguruh bsan. Uuchlaarai uuruu hen bilee tanidaggui ee, ugui ee ta hun anduuraad bna yaanaa iinee geel guriideg gazar shd kk. Ugui ee gdg ug bol ih huchtei ug shu. Odoo negent ingesen bol nuhurtuu heleed erguuleed nuhruuruu daramtluul. Mongoliin tsagdaa nar bol tooj avch heltsqee

  20. k says:

    Зүгээр хутга бариад гар. дахиж ирвэл үг дуугүй бүлдэгийг чинь таслийшүү гэж хэл. Наад шалиг лалрууд чинь цагаа тулахаар гөлөг шиг гарууд ш дээ.

  21. Эр says:

    утсыг нь аваад шууд цагдаад мэдэгд .

  22. Алах юмасн says:

    Уулзаж яасан ч болохгүй шүү.Одоо үед нууц камер энэ тэр зөндөө байгаа Тэрнээс эссэн юм биолно.

  23. Shuud tsagdaad og ok ydah ym baihgui naad zaluudaa hel lalaraa huuuhen zarah eruugiin huulitai shuu. Asuudal heregtei yu gej hel

  24. з says:

    нөхөртөө ойлгуул гэж зарим нь хуцах байх ёстой тэгж л тэнэгтэв эцсэээээээ хүртэл гүрий, үгүйсгэ өөр зам бхгүй шүүү. Эрчүүд хэзэээээ ч эмэгтэй хүнийг буруугүй бсн ч зөвөөр ойлгох ухаан байгалаасаа заяагаагүй шүү. Чи амьдарлаа хайрладаг бол нохойгоо цагдаад өг бас нөхөртөө ийм гаж донтой нохой танилцах гээд дагаад бна гээд өнгөрсөн амьдралгүй хүн шиг ярь үүнээс өөр арга бхгүй шүү. хэзээээ ч эрчүүд зөв бсн ч ойлгохгүй чамайг буруутгана. Ямарч явдалгүй зөв амьдарсан би хүртэл хэлмэгдэж бсн.Үүнээс хойш нэг зүйлийг туйлиййн ойлгосон хатуу байх үёдээ хатуу байх хэзээ ч сэтгэлийнхээ үнэнийг яриж болохгүй гэдгийг. Бүхний буруутан болж үлддэг тиймээс тас гүриййййййй

  25. Hudlaa chihchih says:

    Neg sda hudlaa hudlaa yum shaaj surduuleed bna geed helee ongorson yumiig heleed yahuu chmg harah ontsg orrchlgdj magadgui tiimee naad gailuugaaa buh l yum hudlaa helj bna gj chiheh heregtei

  26. аөрха says:

    Нөхөртөө ёстой хэлж хэрэггүй шүү, чи өөрийн амьдралаа хамгаалах хэрэгтэй.
    1 хүнд гарт мөнгө өгөөд тэр залууг сүрдүүлүүл, дахиж ярьвал хохь чинь болно шүү гэж маш сайн ойлгуул.
    Цагаа тулахаар аймхай гар байгаа.

  27. Ах says:

    Энэ нэг тэнэг залуу нойтон хамуу болоод байна гээд нөхөртөө хэлэхгүй юу. Намайг өмнө ийм тийм байсан гэж чамд ярина гэж сүрдүүлээд байна гээд хэлчих. Нөхөр чинь уулзаад хөөж явуулах үед нөгөөх чинь өөдөөс нь нөгөө юмаа яривал аль хэдийнээ чиний хэлсэн үгс хамгаалалт болно.

  28. Очроо says:

    Нөхөртөө эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй Үнэхээр чамд хайртай бол ойлгоно

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.