Хайр чухал уу? Найз чухал уу?

Сайн байна уу? Анх удаа л захидал бичиж байна. Би одоо найз залуутайгаа  1 жил үерхэж байгаа юм аа. Бид 2-ын дунд болдог хэрүүл маргааны дийлэнх хувь нь түүний минь найзууд байдаг байлаа л даа. Учир юу вэ гэхээр түүнд минь 1 эрэгтэй, 1 эмэгтэй найз байдаг юм. За асуудлаа бичье.

1. Эмэгтэй найз нь надаас насаар 2 дүү ба огт хүнтэй үерхэж, үнсэлцэж ч үзээгүй охин байдаг юм. Бас дээр дурдсан нөгөө 1 эрэгтэй найзад нь сайн. Тэгсэн нэг л тавгүй санагдаад байдаг болчихсон. Найзад нь сайн гэх нэрийдлээр байнга яриад, уулзаад тэгээд нэг удаа сургуулиасаа авахуулахдаа “Хүмүүс хараад байна. Миний найз залуу болоод намайг хөтлөөд алх” гэж манай хүнд хэлсэн гэж байгаа.

Манай хүн ч яахав “чи манай хүнээс заваан том гартай” гээд аргалаад өнгөрсөн гэсэн. Тэгээд
хамт 3-уулаа уулзахаараа эрхлээд байгаа юм шиг толгойгоо илүүлэх гээд байдаг, чатлахаараа чи надтай гэрлэсэн болоод намайг батлан даалтаар найзынхаа байгаа газар луу аваад явчихаач эдр гэнэ. Гайхаад байгаа юм нь үнэхээр өөр хүнд сайн л юм бол манай хүнтэй нэр холбогдох гэж улайраад, тэгээд бүр найз залуугаа болгож жүжиглүүлэх ямар ч хэрэг байгаа юм. Намайг сүүлд уулзахад уурандаа хаяад гарсны дараа манай хүнд “цаа чинь уурлаад байгаа юм чинь хоёулаа нууцаар уулзаж байя” гэсэн байх жишээний.

2. Эрэгтэй найз нь уг нь миний найз байсан юм л даа. Тэгсэн бид 2-ыг үерхэж эхэлсний дараахан “би наад охинд чинь 10 сар сайн байсан, үерхэж байгаад би хаясан, ер нь дэмий шүү, сал” энээ тэрээ гэсэн байгаа юм. Гол нь би тэр хүнтэй огт үерхэж байгаагүй, надад сайн байсан ч гэж мэдэхгүй. Мөн бид 2-ын дундуур ороод бид 2 ч 3-4 хоног холбоогүй байсан удаатай. Би тэр найзаасаа харилцаагаа таслаад найзаас нь хайртай хүнээ салгаад яахав гэж бодоод саяхныг хүрсэн.

Гэтэл алхам тутамд намайг манай хүнд гүжирдэж, манай хүний толгойг эргүүлэх гээд байх боллоо. Над руу хэд хоногийн өмнө тэр хүн өөрөө чат бичиж миний мэддэг бүх хүмүүсээс харилцаагаа тасал гэж сүрдүүлсэн. Эрэгтэй хүн хүртэл ийм шалчгар, үгээгүй өс санадаг юм байх даа л гэж бодсон. Би ч сүүлдээ тэсэхээ байж, хэд хоногийн өмнө найз залуудаа салья гэж хэллээ. Би уг нь түүнийгээ шахалтад оруулах их дургүй, хүсдэг ч үгүй.

Гэхдээ л цаанаасаа л бүр дотор сэтгэлээс “нэг бол би үлдэнэ, эсвэл найзууд чинь үлдэнэ” гээд амнаас гарчихсан. Яагаад гэхээр би ийм байдалд ахин дахин орох тусам жижигхэн юм шиг энэ асуудал улам
даамжраад томроод л, би бүр тэвчихээс дургүй хүрдэг болчихсон. Надад найзуудаас нь авдаг мэдрэмж их тухгүй, цаанаасаа л хэцүү мэдрэмж төрүүлдэг байв. Манай хүн ч “Чамайгаа л сонгоно оо, хайраа” гээд үгийн зөрүүгүй бүх юмаар нь 2ууланг нь блоклоод орхивоо.

Одоо миний санаа зовж байгаа асуудал гэвэл миний найз залуу өөр найзуудтай ч гэсэн тэр 2 найзаараа дутагдаад бүр сэтгэл санаагаар унаад өөр хүн болчихвол би яах вэ? Эсвэл тэдэнтэйгээ харьцахын тулд өөр хаяг нээгээд тэр нь араар тавилт эсвэл итгэл эвдэх ямар нэгэн эхлэл болчихвий дээ? гэж л айж сууна даа. Хайр чухал уу? Найз чухал уу?…

7 Comments

  1. flower says:

    Bitii too

  2. owl says:

    иймэрхүү шалихгүй, хөндлөнгийн хүмүүст, зүйлст ингэж их төвлөрч, санаа зовж яанаа. өөрийн гэсэн зорилготой, зам зуурын юм анхаарахгүй, ухаантай, мундаг охин бай.

  3. owl says:

    иймэрхүү шалихгүй, хөндлөнгийн хүмүүст, зүйлст ингэж их төвлөрч, санаа зовж яанаа. өөрийн гэсэн зорилготой, зам зуурын юманд анхаарахгүй, ухаантай, мундаг охин бай

  4. kkck says:

    naiz gekh nertei hudlaa ineej, arduur hoiguur baga bgaar chinuu ner hundiig chini gutaah zuil yrij, hemlej baidag humuus hetsuu hetsuu erthen zaigaa barisan ni olziitei. chi anzaaraad l baigaarai ogt yriltsaj uzeeegui hun hurtel chinii talaar evgui oilgolttoi bolson baihviii … ter uyd hen yu yrisan bugd l oilgomjtoi baidag… busdiiig shuumjilj suukhaar uuriiguu shuuj uuriinkhuu l amidraliih ankhaarahad yadag baina.

  5. xaxaxa says:

    teneg batsaanuud 😂

  6. Owl says:

    Хичээл ном ирээдүйдээ анхаар. Шалдан банди нар хөөж гүйхээ боль. Чи эцэггүй хүүхэддэй л үдэхээр юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.