50 нас хүрэхээсээ өмнө хийж үзэх 50 зүйл

50 нас бол хижээл нас гэж ихэнхи хүн үздэг ч энэ бол 100-ийн ердөө л тал хугацаа. Хэдий тийм ч энэ хооронд ихэнхи хүмүүс дунд сургуулиа дүүргэж, хэд хэдэн дээд сургуулийн диплом өвөртөлж, хүний хань ижил болж, үр хүүхэд төрүүлж өсгөхийн сацуу карьерын хувьд ч хүрж болох дээд цэгтээ хүрсэн байдаг.

Тэдэн дунд эмээ, өвөө нар ч бий. Харин та энэ “цэл залуу” насандаа доор дурдсан 50 энгийн хэрнээ аз жаргал дагуулсан зүйлсийн хэдийг нь хийж амжсан ба хийхээр төлөвлөж байна?

1. Талх барих.

2. Мэдэгдэлгүйгээр хэн нэгний цайны юм уу кофены төлбөрийг хийх.

3. Нэг долоо хоногийн өдөр бүрийн үйл явдлыг өөрийн гараар зурсан зургаар мөнхжүүлэх.

4. Комиссын бараанаас үнэхээр таалагдсан хувцсаа худалдаж аваад өмсөх.

5. Бүжгийн хичээлд суух.

6. Дөрөвдүгээр сарын 1-нээр хэн нэгнийг чадах.

7. Огт танихгүй 10 хүний зургийг аваад тэдний түүхийг яриулах. 

8. Дөнгөж танилцсан шинэхэн танилдаа хамт шар айраг уух санал тавих

9. Номын сангаас авсан номоо буцааж өгөхдөө дунд нь 10,000 төгрөг хавчуулах.

10. Бүтэн өдөржин орондоо хэвтэх.

11. Далай доогуур шумбах.

12. Хүүхдэдээ захиас бичих.

13. Нэг долоо хоногийн турш чин сэтгэлээсээ бусдад урмын үг хайрлах.

14. Йогоор хичээллэх.

15. Гэрийнхээ хамгийн дуртай 10 хэсгийн зургийг авах.

16. Номын дэлгүүрт ороод дурын нэг номын эхний өгүүлбэрийг уншаад үүнтэй холбоотой ямар нэг үйлдэл хийх. 

17. Бүтэн хавч ганцаараа идэх.

18. Үлдсэн амьдралдаа заавал хийж үзмээр байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

19. Хөршүүдээ оройн зоогонд урих.

20. Таваг хагалаад “Өөөө” гэж уулга алдах.

21. Номын тавиур дээрх бүх номоо уншиж дуусгах. 

22. Бүх өр зээлээ төлж дуусах.

23. Илүүдэл жингээ хасах.

24. Сүхбаатарын талбайгаар шөнө ганцаар алхах.

25. Нохой тэжээх.

26. Ямар ч онц шалтгаангүйгээр найздаа захиа бичих.

27. Ямар нэг гадаад хэлээр ус, цас болох.

28. Төрөлх хэлнийхээ шинэ үгнүүдийг сурах. 

29. Хамгийн сайн хийдэг хоолоо хүүхдүүддээ зориулж хийх.

30. Ном хандивлах.

31. Удаан уулзаагүй холын хамаатан дээрээ очих.

32. Шинэ төрлийн вино амталж үзэх.

33. Хиймэл сормуус нааж үзэх(эмэгтэй бол). 

34. Өндөр өсгийтэй гутлан дээр явж сурах(эмэгтэй бол).

35. Шүтдэг алдартан руугаа захиа бичих. 

36. Мод тарих. 

37. Ханьдаа өөр үндэстний хоол хийж өгөх. 

38. Гэмт хэрэг илрүүлэх. 

39. Сонирхдоггүй төрлийнхөө номыг унших.

40. Хадгаламжтай болох.

41. Стриптиз бар орж үзэх.

42. Гадаад хэлээр хараалын үг хэлж сурах.

43. Өөр тив рүү аялах.

44. Долоо хоног бүр шинэ дуу сурах.

45. Агаарын бөмбөлгөөр хөөрөх.

46. Ном бичиж үзэх.

47. Ногоо тарих.

48. 21 аймгаар аялах.

49. Хувцас оёх.

50. Тэмээ унаж үзэх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.