Хэрвээ, хэрвээ, хэрвээ…

Энэ сайтаар хааяа ордог юм. Хүнтэй хуваалцсан сэтгэл 2 дахин нимгэрдэг болохоор би өөрийнхөө амьдралын тараал бичлээ. Их сургуульд нэг ангид байсан нэг охинд сайн байж билээ. Тухайн үедээ ичимхий даруухан зожиг зангаасаа болоод харахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан юм. Тэгж байтал тэр маань өөр сургууль руу шилжээд явчихсан. Би ч сүртэй юм болж байсан биш тэгсгээл мартсан даа.

Удалгүй Европын нэг орон руу явах шалгалт өгч яваад азаар тэнцчихсэн. Тэгээд л тэнд очоод шинэ орчинд ороод сургуульдаа томоотой нь аргагүй сураад магистер хүртэл явсан. Тэгж явж байтал нэг өдөр манай найзаас залгадаг юм. Нөгөө их сургуульд байсан тэр чинь наана чинь очсон байна шдээ гээд. Би ч уухайн тас гээд шууд мэйл хаягийг нь олж аваад л холбоо барьсан. Яахав намайг хальт таньж байсаан хөөрхий. Тэгээд уулзаж жоохон гадуур юм үзэх болов. Тэр өдрөөс хойш л миний хамаг юм сэдэрсэн дээ.

Тэр үед манай эхнэр Монголд байсан юм. Би ч уулзаад л гадуур яваад л бүтэн 2 өдөр хамт байсан. Гэхдээ бид 2-н хооронд юу ч болоогүй. Тэгээд нөгөөдрөөс нь тэр буцах болоод би ч дотроо харамсах сэтгэл төрөөл салцгаасан. Тэр буцлаа манай эхнэр ч сарын дараа ирсэн. Тэгээд үе үе түүнтэй чатладаг болсон. Гэхдээ би эхний хэсэгт ерөөсөө түүнд сайн байсан одоо ч татагдаад байна гэж хэлж зүрхлээгүй. Нэгдүгээрт эхнэрээ гомдоочих учир жирийн дотно найз шиг байх хэрэгтэй л гэж өөрийгөө хорьдог байсан. 2 дугаарт тэр охины сэтгэл санааг ч бас бодоод. Тэгээд хэдэн сарын дараа нэг удаа бичээд юм ярьж байсан чинь тэр минь найз залуугаасаа салсан гэдгээ надад хэлэв. Салаад хэдэн сар болж байгаа гэсэн. Тэр үе амьдрал минь бас л тийм сайнгүй байсан. Эхнэр бид 2 их
муудалцдаг заримдаа салнй барина ч гэж хүртэл хэрэлдэнэ.

Тэгж байгаад нэг өдөр гэрт хэрүүл уруул болоод эхнэр гараад явчихаар нь уурандаа жоохон архи уугаад. Тэр үедээ нөгөө охинд хэлчихсэн. Би чамд сайн байсан. Чамтай уулзах гоё байсан шүү гээд. Тэгсэн тэр өдрөө таг л байсан ямар ч хариу ирээгүй. Харин маргааш нь над руу мсж ирдэг юм. Бас л би түүнд таалагдсан гэсэн. Гэхдээ саяхнаас шүү дээ. Тэгээд л би гэнэт сэтгэл санааны хувьд хоёрдмол байдалд орсон доо. Би чинь эхнэртэй. Тэгсэн атал энэ хүнд маш ихээр татагдаад болдоггүй. Сонин юм нь би эмэгтэй хүнээс тийм хүсэл, мэдрэмж анх удаа л авч байсан. Эхнэртэйгээ үерхээд л түүнтэйгээ зөндөө газраар аялал хийгээд л өөрийгөө сайхан л байсан гэж боддог байсан. Гэтэл миний тэр охиноос авах мэдрэмж бүр асар хүчтэй.

Тэгээд юу болсон гээч Монгол явахаараа уулзая гэж тохиролцсон. Очлоо хэд хоног гэртээ байлаа. Тэгээд л түүнтэйгээ яг өөд өөдөөсөө харж уулзаж байлаа. Би нүгэл хийж байгаагаа мэдэж байсан ч бүр шийдчихсэн байсаан. Түүнийг хараад бүр хамаг юм минь оргилж байсан. Амьдралдаа анх удаа л эмэгтэй хүн хараад тийм сонин байсан. Ичээд, тэгсэн мөртлөө маш их юм ярьмаар санагдаад, тэгсэнээ бараг юу ч ярьж чадахгүй зүгээр л хараад нүдээрээ юм ярьцгаагаад. Тэгээд ичингүйрээл инээгээд л гоё байсаан. Тэр шөнө бид хоёрын хувьд анхных. Нэг л өөртөө итгэж өгөөгүй. Тэврэлдэж хэвтээл гадаа цонхоор цас будраал өрөөн дотор бид хоёрын амьсгалаас өөр юу ч сонсогдохгүй. Түүнээс чи унтсан уу гээд асуухад наашаа хараад инээж байж билээ. Тэгээл үе үе жоохон юм яриад л хэвтээд байсан. Хоорондоо тэгэж их ярилцаагүй ч дотроо биеийнхээ хэлэмж, амьсгалаараа ярилцаад байгаам шиг мэдрэмж төрж байсан.

Нэгмэдэхэд л үүр цайж байсан даа. Яг л гадаа чимээ орох үеэр л бид 2 унтацгаасан. Өдөр 11 хүртэл орондоо байцгаасан байх. Тэр минь намайг эхнэртэй гэдгийг мэдэж байсан болохоор надаас ингээч тэгээч гэж асуугаагүй ээ. Бид 2 яг тэр тал дээрээ хэн хэн нь ойлголцоод гэхдээ асар дотно харилцаж байсан. Тэгээд дараа уулзий гээд л салцгаасан. Амралт дороо дуусаж би ч буцав. Очоод л ажил төрөл гэр орон гээд л хүнийг дор нь юм мартуулах юм даа. Одоо эхнэрээсээ салсан нь дээр байлгүй дээ гэж бодож байсан атал очоод буцаад ярилцаад бас л учраа олсон. Салах гэдэг тийм ч амар юм биш билээ. Хэдий тэгэж хүсэж байгаа ч яг салдаг хүмүүс чинь зүрх зоригтой байдаг юм билээ.

Харин бид 2-т тэр нь байгаагүй. Дээр нь очоод удалгүй байж байхдаа эхнэр минь жирэмсэн болов анхны хүү аз жаргал минь. Тэгээд л завгүй өдөр хоног өнгөрөөд л би хааяа түүнтэй харилцаатай байдаг байсан. Түүнтэй харилцах бүрд хуучин юм сэдрээд л нэг хэсэгтээ сэтгэл санаа маш сонин болчихно.Ттэр үедээ гарч уудаг болчихлоо. Дотроо зөрчилдөөд л тэр шүү дээ. Тэр минь ч гэсэн надад бас зүгээргүй. Бид 2-н харилцаа урдныхаасаа илүү дотно болсоон. Би гэхдээ түүнд гэр орныхоо амьдралыг нэг их ярьдаггүй байсан юм. Учир нь түүнийг надтай харилцахаа больчихно гэдгээс айж байсан юм.

Намайг нэг хүүхэдтэй гэж боддог байсан. Тэгж байгаад ахин нэг Монгол явах ажил гарваа. Би очоод маргааш нь шууд түүн рүү гүйсэн. Очоод уулзаад нэг газар ороод жоохон юм ярьж байгаал би түүний гарыг бариад л нөгөө нэг хүчтэй мэдрэмж оргилоод л бид 2 юу ч асууж зөвлөлдөөгүй шууд л амралтанд яваад. Тэндээ 3 хоносон. Бид ч 2 ч бүр зузаан болсон. Түүний минь гэр орон ямар хүмүүс байдаг ээж аав гээд. Би ч эхнэр хүүхдээсээ бусад бүх юмаа ярьдаг байсан. Тэгээд буцлаа буцаад шууд л завгүй амьдрал маань эхлэв. Бид 2 ер нь хэсэг хугацаанд сэтгэл санааны нэг тийм хоёрдмол байдалд орчихсон байсан. Би эхнэр хүүхэдтэй. Тэгсэн мөртлөө өөр хүн рүү тэмүүлээд байдаг. Тэр бас намайг хараад байдаг.

Гэхдээ намайг гэр бүлээс минь салгаж тийм муухай нүгэл үйлдэхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл бид 2 бүр улам л дотно болоод бие бие рүүгээ татагдаад. Яг энэ үед л эхнэр намайг анзаарсан. Би нэг л сонин болчихсон. Гэр орондоо тогтохгүй ууж иднэ. Утсаа их оролдоно. Тэгж байтал нэг өдөр согтуу гэртээ орж ирээд утсаа хаалгүйгээр унтаад өгсөн чинь эхнэр намайг юу болоод байгааг минь олоод мэдчихвээ. Гэхдээ би харилцсан түүхүүдээ устгадаг байсан болохоор зүгээр л сүүлийн үеийн мэссэжүүдийг нь олоод уншчихсан байсан. Тэнд нь яг бид хоёрын эрсдэлтэй юмнууд байгаагүй. Тэгээд өглөө сэрсэн эхнэр алга. Утсаа асаагаад түүн рүү мэнд мэдэх гэсэн хаяг нь олддоггүй. Юу болчихов гэж бодоод дараа болий гээд л орхиод байж байсан чинь эхнэр орж ирээд намайг олж мэдсэн талаар хэлсэн.

Би ч юу ч болоогүй ээ сүртэй юм байхгүй гэж хэлээд уучлалт гуйсан. Гэтэл харин хойгуур эхнэр түүн рүү мэссэж бичээд чи одоо болиоч хэн бэ энэ тэр гэсэн юм билээ. Тэрнээс нь болоод тэр намайг блоклочихсон. Хэсэг хугацаа өнгөрлөө. Ахиж түүнтэй харилцаагүй. Өөрөө өөртөө ахиж л ингэж хоёрдож амьдарч яах юм хүнд гай болохгүй амьдрая гэж шийдлээ. Цаг хугацаа ч хүчтэй юм билээ. Түүнийг бараг бодохоо ч байчихсан байсан. Хэдэн жил ч өнгөрлөө. Одоо би 39 хүрж байгаа эр хүн. Эхнэр хүүхдүүдтэйгээ сайхан л байна гээд бодоод байтал нэг өдөр тэр амьдралд минь буцаад ороод ирсэн. Ажлаар энд ирээд явж байгаа юм байх.

Тэгээд яалт ч үгүй асуух юм гараад над руу холбоо барьсан. Би ч бүр гайхах баярлах зэрэгцээд. Тэгээд хэсэг ярьж байгаад уулзахаар болов. Ингээд л би гэдэг тэнэг хүний ахиад хоёрдсон сэтгэл буцаад сэдэрсэн дээ. Түүнийг хараад зүгээр л ямар ч өчиггүй бууж өгдөг байсан. Гэхдээ бид 2 тэр орой тэсээд өнгөрсөөн. Хэн хэндээ муу зүйл хийгээд яахав гээд. Нэгэнт уучлал гуйсан болохоор бид 2 эргээд харилцаж эхлэв. Түүнийгээ хэзээ ч мартаж чадахгүй гэдгээ ойлгосоон. Одоо 40 хүрчихээд над шиг ингэж өсвөл насны хүүхэд шиг эмордог хүн байдаг болов уу ер нь. Би гэр бүл хүүхдүүддээ хайртай тэднийгээ одоо юугаар ч сольж чадахгүй.

Гэхдээ хүнд нэг тийм гэр бүлийн хайраас өөр зүрх сэтгэлийн хайр гэж тусдаа юм байдаг юм байна даа. Түүнийгээ хэзээ ч мартаж чадахгүй. Одоо тэр минь ажил төрлөө хийгээд л завгүй л гүйж байгаа. Түүнтэйгээ ярихаар анх түүнийг өөдөөс хараад сууж байхад авч байсан тэр хүчтэй мэдрэмж өдий болтол мэдрэгддэг. Хэрвээ би энэ хүнтэй арай эрт учирсан бол илүү аз жаргалтай, дээр нь энэ хүнд ч гэсэн бүхнээ зориулаад энэ хүнийг аз жаргалтай байлгаж чадна даа гэж байнга дотроо бодно. Тэгэх тоолонд дотор минь маш том харуусал төрөөд байдаг. Тэр мэдрэмжээ гэхдээ би хав дардаг л даа. Нэг үг байдаг даа сайхан хайр гэж байдаг юм шүү гэж. Миний хувьд бол бүр гайхалтай хайр л гэж тэрнийг хэлнэ. Зүгээр л түүний увьдастай нүд, хэсэг харахгүй байж байгаад нүд рүү нь харахаар юу ч болоогүй юм байж бид 2 шууд л бие биеэ мэдрээд инээмсэглэдэг тэр инээмсэглэл.

Түүний уруулны амт, гоё үнэр, намайг тэвэрдэг тэр тэврэлт, түүний минь хүүхдээрээ гэнэн маягийн зан төрх, зүгээр л юу ч ярихгүй хажууд нь сууж байхад хүртэл бид 2-т таатай байдаг байсан. Ном уншаал эсвэл юм хийнгээ юу ч ярихгүй суучихдаг байсан. Хоёр биенийхээ хажууд хань болж суух гэдэг тэрнийг л хэдлдэг байх. Одоо хааяа эморхоороо боддог юм түүнтэй эрт учрах байсан байх тээ, би их сургуульд байх даа яагаад тийм ичингүй дорой байсан юм бэ гэж бодно. Хэрвээ хэрвээ хэрвээ гээд миний дотор харууссан ч яаж чадахгүй тэр бодол сэтгэлийн нэг нэг үзүүрт бүүр шигдчихсэн байна даа…

25 Comments

  1. owl says:

    буруу хүнтэйгээ л суучиж. гэхдээ ямар нэг юмыг хэт томруулж аймар сүржин харах хэрэггүй, эцсийн эцэст тэр хүүхэн ч гэр бүл чинь ч 2-уулаа чухал бас чухал биш

    • Сиси says:

      Банзал эмгэн өвгөн банзалтаж садарлаж явсан явдалаа ариун хайр дурлал гэж сэтгэлээ хуурдаг юм байх даа чааваас.

  2. baagii says:

    кккк энд зарим нэг үнэхээр нандин анхны хайрыг үзээгүй мэдрээгүй хэсэг нөхөд байна даа…анхны хайрын нандин сайхныг санаж явах ч бас сайхан шүү

  3. Анхны хайр says:

    Тиймээ би ч бас анхны хайрдаа ингэж гүн дурлаж хайрласан.
    Одоо эхнэртэй эхнэрээ араар нь тавьж огт үзээгүй хүн шүү.
    Гэвч би бараг 2дугаар ангиасаа л доод ангийн нэг хөөрхөн бүлтгэр
    нүдтэй тэр охинд үхэн хатан дурласан 8дугаар ангидаа гуйж үерхээд
    тэр жилдээ намайг салий гэж хэлээд одсон. 9 дугаар ангидаа буцаж нийлээд
    хэсэгтэй хамгийн аз жаргалтай өсвөр насны хүү байжээ.
    Одоо ч 10гаран жил болжээ тэгсэн мөртлөө Instagram face хаягруу нь орж
    байнга л харах юм. Бас нэг зүйлд их гайхах юм огт хүнтэй үерэхдэггүй нь
    хачирхалтай гэвч намайг санадаггүй байхөө. Даанч сүүлийн хэдэн жил огт таарсангүй утасны дугаар
    төрсөн өдөр хоолойных нь өнгийг ч үл мартана.
    Хэзээ ч минийх болохгүй охин чамд зориулав гээд л шүлэг хүртэл бичиж явлаа
    Гунигтай дуунд орж эмордог одоо ч санаж байна чамайг. Гэвч би хариуцлагатай өрхийн тэргүүн билээ
    Хүний зүрх сэтгэл гэдэг яагаад тийм новшийн юм болоо. Би түүнийг тэвэрч байхдаа авч
    байсан тэр сонин мэдрэмжийг дахьж хэзээ ч авахгүй байх. Бас тэр л анхны үнсэлт
    хэзээ ч надад ахьж ирэхгүй. Надаас илүү чамайг хайрлах нэгнийг олох болно гэж хамгийн сүүлд
    бичээд л одсон доо. Найзууд оюутан байхад дугаарыг нь олж өгч л байлаа үнэндээ юу
    ч бичиж чадахгүй айж өмнөн үерхэж байсан охин дэмий гэж худлаа хэлээд л
    үнэндээ дугаарыг нь одоо ч хадгалж мсж талбар дээр нь ямар их санаж байгаагаа бичээд л
    хэзээ ч илгээдэггүй тийм л нэг эр хүн билээ би. Гэвч тэр санамсаргүй миний хаягыг дагаж нэг удаа
    буцаасан нь тэр ч гэсэн миний хаягруу орж намайг хардаг гэж би харддаг юм.
    *****нэгэн бороотой өдөр*****
    БИ: Хайрт минь чи цас харин би чинь бороо
    Тэр минь: Би тэгээд нахын цаснаар нахав юмуу

    Гэх мэтчилэн иймэрхүү харилцан яриануудаа хүртэл санадаг
    Гэвч тэр минь олж уншсан ч намайг гэж үл мэднэ. Чи миний охин гэж дууддаг байлөө…

    • Emegtei says:

      Uilchihlaa. Eregtei hunii ariun nandin setgeld uyarch hairlahgui bhiin argaguinee. Nmg surguulid bhd mash olon huvguud nadad hairtai bailaa. Bi daanch ichimhii doroi bsnaas bolj harts buruulaad zugtchihdag blaa. Uuniig unshaad, hairlagdaj chadaaguidee, nadad hairtai huug hamgiin az jargaltai usvur nasnii huu bolgooguidee haramsaj bna.

  4. zail2 says:

    үнэхээр хайртай бсн бол эхнэрээ хаяад зайлкуу. ац чинь худ банзалдах болхоор л ариун нандин хайр майр гэж шаажын

  5. zail2 says:

    арчаагүй жомбого пизда вэ. наад хүүхэнтэйгээ шаалцаад амьдаркуу эхнэрээ шааж зулбагасагатай болоод одоо харамсаж бн ч гэх шиг хаахххх энэ сэтгэгдэл бичсэн хөгшин баньд нар ч гэсэн яаацан арчаагүй пиздаанууд вэ ххааха

  6. guy says:

    aztai zaluu ve.

  7. Ehner namaig medekue im post oruulj bgag says:

    nadad lav taalagdla cekc.mnbees unshsan hamgiin zurh setgel gijigdsen buligluulsan hamgiin goe n baivuu daaa ene niitlel aidastai bas amttai teneg genen zan ,baga nasnii shohoorhol yg iimerhuu ilerdegde unen setgeleesee bichsen bololtoi bi thde ehnerte hairtai

  8. Анхны хайр says:

    Хайртай охиноо хүндэлдэг, нууцхан л хардаг, хардагаа ч нуудаг байлаа. Жоохон байсан юмдоо. Тэгтэл тэр минь өөр сургууль руу шилжээд хэсэгтээ л анги хоосон оргиж билээ. Хайртай, боддог, мөрөөддөг хэвээрээ. Тэр намар оройхон санамсаргүй таартал харц мөргөлдөөд, зүрх түг түг цохилоод сандраад сайн уу ч гэж дуугарчиж чадахгүй гацаад хажуугаар нь танихгүй хүн шиг өнгөрчихөж билээ. Тэрнээс хойш таарах болгондоо догдлол гацалттай. Хаана сурсан, төгссөн, ажил, амьдралыг нь битүүхэндээ мэднэ. Хааяа зүүдэлнэ. Эхний гацалтаас хойш 30 гаран жил өнгөрчихөөд байхад л гацаастай, сайн уу ч байхгүй. Өөр хүүхнүүдтэй одоо бол алцагнаж өгдөг хэр нь түүнийг хараад л таг. Тэгж л их хайрласандаа тэр нэгэн охиныг. Намайг их зантай дуугардаггүй гэсэн байсан ангийнханд. Нөгөөх нь хөөрхий чааваас…

  9. mmm says:

    Наадахыг чинь мэднээ, яг л ингэдэг юм. Сэтгэл хоёрдох шиг там байдаггүй. Би нөхөртэйгөө суухаасаа өмнө нэг залууд дурлаад их л олон жил бодож явсан. Тэгж байтал сургуулиа ч төгсөөд нөхөртэй ч болоод хэсэг мартаж байгаад буцаад нэг өдөр тааралдаад тэр хүнд ч бас өөрийгөө таалагддаг байсныг мэдээд тэгээд л бүх юм эхэлсэн. Гэхдээ бидний харилцаа сайхнаар дуусахгүй бололтой, бид 2 лаа гэр бүлтэй би тэр хүнд хайртай гэтэл тэр хүн минийх шиг намайг хайрладаггүйг ойлгосон. Тийм болохоор одоо харилцаагаа нэг мөсөн таслаад хажуу ханьдаа хамаг сэтгэлээ зориулахаар шийдсэн. Гэхдээ л тэр хүнийг би хэзээ ч мартаж чадахгүй бас тэр хүн ч гэсэн, гэхдээ тэр хүн минийх шиг сэтгэл гаргахгүй бас холдож явдаггүй. Удаад ирэхээр харилцаа ийм л болдог юм даа, гомдол цөхрөлөөр дуусдаг. Би одоо зүгээр л шийдсэн ингээд дуусгая гэж, тэрнийг ч бас дахиж хармааргүй байна, хэрэлдэж муудалцахгүй, нулимс гомдол болгохгүй чимээгүй дуусгах болно хэн хэндээ энэ нь дээр байх.

  10. Luuya says:

    Anhnii hair butdegguin hamgiin tod jishee bololtoi ghdee yrni alivaa ymnd nuur hagaraad, todorhoi hemjeeni uurtuu itgeh itgel chuhal ym shig bgan.

  11. Болд says:

    Бараг 50 хүрлээ. Гэтэл 10 жилийн тэр сонихон мэдрэмж одоо хүртэл байдаг юм бна. Гэр бүлийн найзууд шахуу болчихсон хэрнэ. Гэхдээ огт учирч үзээгүй. Зүгээр 1 өдөр ярилцаж байхдаа чамтай зориуд найзууд болсон юм гээд гар атгахад нь зүрх дэлбэ явчих шахсан. -2 уулаа тэр үед учирч чадаагүй бол одоо дэмий гэж тохирсон. Хаяа нууцхан гараа л атгалцах юм. Юм сэдрээгээд яадаг хүн бэ ккк.

    • Сиси says:

      Нэг их банзал явдалтай хүмүүс байж тэрийгээ ариун нандин хайрлуу чихэж нтр

  12. м says:

    эр хүнд ийм гоё хайр байдаг

    • Ха says:

      Тиймээ анхны хайр гэж юм их сонин шүү, Би эгчийнхэ ангийн хүүхдэд анхны харцаар дулаж билээ бүүр 4р ангидаа, Тэрнэас хойш 1р күрстэ тэр анхны хайртайгааа тааралдаж учирч билээ гэхдээ би өөрт нь ёрөөсөө хэлдэггүй байсан , Бид 2 гурвал жил үерхээд маш муухай дурсамжтай салсан. Би одоо 2 хүүхэдтэф нөхөртэйгээ аз жаргалтай амьдарч байна. Гэрдээ үргэлж зүүдэнд орж ирдэг юмдаа. Хааяаа зүүдлээд өглөө сэрхээрээ хэсэг сэтгэл санаа тогтворгүй гунигтай болчихдог

  13. Жаахаа says:

    Амьдрхл сонин шүү. Бидний сэтгэл яг тэр үедээ л үлддэг юм шиг байгаан. Би бас оюутан цагын найз анхны хайртайгаа 14 жилийн дараа санамсаргүй таарч билээ. Яг л тэрийг хараад догдолдог хэвээрээ, түүнтэй өнгөрүүлсэн 2 өдөр миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд байсан. Түүний инээмсэглэл тэврэлт бүгд л төгс байсан. Яг л миний анх энэ төгс охин гэж боддог байсан шиг л. Тэр минь одоо болтол ганц бие байсан. Би эхнэр 3 хүүхэдтэй гэхдээ түүнтэй байхад цаг хугацаа цогссон мэт л байж билээ. 2 хоногийн дараа тэр минь японруугаа буцсандаа. Миний анхны хайр миний хамгийн нандин эмэгтэй чамайгаа хэзээ ч мартахгүй…

  14. Daddy says:

    Sonin shvv. Yag unendee chinii u uchiral chine bogino anhanii setgegdeluud chine gunzgii baan bolhoor l huchtei tatagdaj bga yum. Herew uulzaad udaagui untaj hewtsen bol bdg l neg huuhen l bh blaa

  15. Очроо says:

    Бараг уйлах шахлаа

    • A says:

      Anhnii hair yum bizdee martaj chadahgvi bhaa

      • Zabu says:

        Надад бас яг ийм зүйл тохиолдсон. Хүн үнэхээр хэцүү тийм шаналалд ордог юм байна лээ. Дахиж ийм учрал надтай учрахгүй байх гэж боддог. Хамтдаа үнэхээр олон сайхан дурсамж өбүтээсэн. Уншаад ямар мждрэмж төрснийг нь бүр маш сайн мэдэж байна. Гэхдээ зөв зүйл хийсэн байх гэж найдаж л байна.

  16. Зочин says:

    Ойлгож байна аа, хөгшөөн. Хэдийгээр хамт байхгүй ч заримдаа түүнийхээ дуртай сэмжин үүлсийг тэнгэрт байгааг олж хараад тэр минь ч бас харж байгаа бол уу гэхээр гунигтай хэрнээ сайхан мэдрэмж төрдөг.

  17. zaluu says:

    Сайхан түүх байна. Сэтгэл дотроо өөр хүн хайрлаж байгаа хүнийг харж амьдарч байгаа эхнэрийг нь өрөвдчихлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.