Яагаад ч байсан нугарахгүй л юм шүү!

Сайн байна уу? Би баахан шүүх, хуулийн зөвлөх гэж явж байгаад оройтож гэртээ ирлээ. Эр хүн элдэв хүүхнүүдэд ээрч хоргоолгох хэцүү юмаа. Тэр хуулийхан гэж яагаад дандаа эмэгтэйчүүд байдаг юм дээ. Манайх гэж уг нь гэр хороололд ч гэсэн дулаахан уур амьсгал дүүрсэн, хүүхдүүд маань сургуульд эхнэр бид 2 ажилдаа явцгаасан жаргалтай гэр бүл байсан юмаа.

Одооноос 11 жилийн өмнө эхнэр бид 2 солонгос явж ажиллаж байртай болое гэж зүтгээд заяа нь хаяж миний виз гарсангүй үлдэв. Эхнэр ганцаар явж би хүүхдүүдээ хараад ажлаа хийгээд үлдлээ. Эхэндээ эхнэр маань бараг л өдөр болгон ярьж хүүхдүүдээ санаж байгаагаа бас мөнгөө цуглуулсаар байгааг хэлдэг байлаа. Яваандаа ярих нь зөөрсөөр сураггүй болвоо.

Явсанаас нь хойш 2 жилийн дараа улс даяар хүн амын тооллого болж би ч дүүрэг дээр очиж бүртгэлээ хийлгэсэн чинь ганц бие гэж байна. Гайхаад шалгууллаа. Тэгсэн хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан байхын. Шууд хадам эгч дээр очоод юү болоод байгааг тулгаад л асуучихлаа. Тэр эгч надад сайн л байдагсан. Гэтэл манай хүн тэндээ нэг эрд сайн болчихоод надаас салах гэж эгчдээ мөнгө явуулж эгч нь хөөцөлдөөд гэрлэлт цуцлуулж дээ.

Тордойн Ганболд улсын бүртгэлийхэнд хахууль өгч гэрлэлтээ цуцлуулсан байдаг нь араггүй л юм байна. За ингээд хоёр охин хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эр хүн өөрөө ч мэдэлгүй болчихвоо. Амархан байгаа биз! Эр хүн шарандаа нугарсангүй нийтийн тээврийн компанид тасралтгүй 10 жил ажиллаад байраар шагнуулчихлаа. Архи дарс ч уусангүй. Хотын захад ч гэсэн дулаахан тохилог 2 өрөө байрандаа охидуудаа оюутан болсоныг нь тэмдэглээд сууж байтал утас дуугараад жинхэнэ зовлон эхэллээ дээ. Яваад 11 жил болсон хуучин эхнэр ирчихсэн охидуудтайгаа уулзмаар байна гэнээ. Би яахав дээ охидуудаа очиж уулзсан нь зөв байхаа юү ч гэсэн төрсөн эх чинь шүү дээ л гэлээ. Тэд маань таг дуугүй л өнгөрлөө.

Маргааш хүүхдүүд эхтэйгээ уулзсаны дараа л жинхэнэ дайн эхэллээ дээ. Манайд хуучин эхнэрийн өмгөөлөгч гэж нэг хүүхэн ирлээ. Хэл ам гэж аймаар. Ёстой алахнээ. Та эхнэртээ гар хүрч байсан учраас эхнэр чинь нууцаар салсан л гэнэ. Би муухай ч харж байгаагүй юмсан. Намайг ааш зан муутай учраас эмэгтэй хүн тоохгүй байгаа юм л гэнэ. 2-ын 2 хүүхэдтэй автобусны жолооч эм хүн эргүүлж гүйж амжаагүй, тэгээд ч хүүхдүүдээ хойд эхийн царай харуулахгүй гэж би эхнэр авч амжаагүй л байна. Гэтэл нөгөө өрөөнд дуугүй сууж байсан охидууд маань дуу нь чангараад л ороод ирлээ. Та яагаад аавыг минь доромжилоод байна. Бид жаахан хүүхдүүд биш насанд хүрсэн хүмүүс. Хаяад явсан тэн хүн одоо бидний ээж биш гээд. Миний сандарсан гэж. Нөгөө хүүхнийг хөөж явуулаад охидуудаа аргадаад л. Тэд маань уйлаад л.

Тэгээд юү болсоныг асуулаа. Эхдээ дахиад уулзаад хэрэггүй гээд хэлчихжээ. Маргааш нь нийслэлийн иргэний шүүх дээр дуудсанаар нь яваад очлоо. Нэг авгай байна. Бас шүүгч гэнээ. Учиргүй загнаж байна. Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл хийж охидуудаа ээжтэй нь муудалцуулж байна л гэнэ. Монгол эрчүүд ийм хүн чанаргүй л гэнэ. Намайг ядарч яваа эхнэрээ уучилж хүлээж авах хэрэгтэй л гэнэ. Нөгөө эр нь хаяад явчихсан юм байхаа. 20 хүрсэн охидууд минь өөрсдөө л шийднэ шүү дээ. Би тэдэндээ хатуурхаж ээжтэйгээ сайхан харьц гэж хэлж чадахгүй. Өөрсдөө мэдэг. Тэгээд ч яагаад эмэгтэй шүүгч байгаа юм. Эрэгтэй шүүгчтэй яримаар байна. Сонсох ч дур хүрсэнгүй. Үг дуугүй хаяад гарсан. Араас хууль гэж хатуу шүү гэхийн. Айлгах гэсэн юм байх даа. Маргааш ажлынхаа хуулийн зөвлөхтэй уулзахаас. Сексийн сайтад сексгүй юм бичлээ. Өршөөгөөрэй яагаад ч байсан нугарахгүй л юм шүү!

12 Comments

  1. Hmm says:

    Shuuhin sahilguin horoond gomdol gargachaach shuuh gheerel hun ailgana gj yu bsin. Naad emegtei chin ch bas dawartsn erguu nowsh bn. Hayj ywsna haygdaad hured irj edr ta ymr duraa hurheer irdeg hun bish de setgel zurhtei shude

    • Ганаа says:

      ЯНХАНЫГ ЗАЙЛ ГЭЭЧ, ЁСТОЙ ЗАЯАГААРАА БОЛНО БИЗ ХӨГИЙН ГИЧИИ ҮЙЛЭЭ ҮҮРЭГ

  2. Zochin says:

    Энд бичсэнээр бол тэр эмэгтэй хуулийн байгууллагад ямар нэг гомдол гаргах үндэслэлгүй юм шиг байх юм. Одоо цаг өөр болсон, шүүгч тэгээл хүнийг дуудаад загнаж байдаг үе өнгөрсөн шүү дээ. Ажлаасаа салъя л гэж бодоогүй бол. Та зарим нэг зүйлийг бичээгүй юм биш үү. Тэр үедээ жаахан түр тар хийгээд цагдаа сэргийлэх болсон юм уу

  3. Уншигч says:

    Мундаг хүн байна аа та. Охидуудаа хэнээс ч юугаар ч дутаалгүй өдий зэрэгтэй хүргэсэн хойд эхийн бараа харуулаагүй. Мундаг бахархмаар аав байна. Амжилт хүсье таньд.

  4. U says:

    Zailasai davartsn ichehgy huuhnuud yasn ih bdinbe bitgii nuur ug bitgii buuj ug, ohiduud chn tom bolsn um chn shiidveree uursdu gargah erhtei! Amjilt

  5. zaluu says:

    sanaa zovoh zuil alga, gehdee aij, hulchiij duugui baij boldoggui yum shvv, shhugchdiin tuhaid Avilgatai temtseh gazar heleh heregtei, shuugchiin yos zuin horoond ni gomdol gargah heregtei.
    2). Ex avgai ergej niileh sanaataigaar eldveer gutgesen asuudliig sursun bazaa hiij odoo darj avah heregtei, tegehgui bol olon udaa tamlaj shuuh tsagdaagaar yavah bno,
    3) ehneriin asuudliig tsagdaad ugch shalguulah heregtei
    4) ergej niilj bolohgui, uruvduj bolohgui, amidral chin tam bno
    5) shuuh, shuugch, shuugchiin tuslah diilenh ni emegtei, ted bugdeeree erchuudiig buruutgadag, shuugchees tatgalz, daramtlah gej oroldson tuhai ni gomdoldoo bich

    6) bi yag iim uil yavtsiig tuulj, 4/5 jil gaiu shuuh tsagdaagaar yavj emegtei huiseeree emegteigee umuursun tumen etgeedtei uilee uzej uzeltssseer etsest ni yalj garsan,

    bvv buuj ug

  6. зочин says:

    За ямар ч байсан үнэн болтой байна. амжилт хүснэ

  7. Tumur says:

    Amjilt zaluu mini

  8. Болороо says:

    Ер нь танаас юу хүсээд байгаан. Эрх зүйн хувьд таныг шүүхэд өгөх ямар ч үндэслэл алга. Тэр өмгөөлөгч болон, Шүүгч энийг мэдмээр л юм даа. Таны байрыг булаацалдах гээд байгаа бол салалтын дараа авсан байр учраас хуваарьт хөрөнгөд тоцогдож, тэр эмэгтэйд ямар ч хүртээлгүй юм. Харин хүүхдүүд бол насанд хүрсэн өөрсдөө шийдвэрээ гаргах эртхтэй шүү. Танд гомдол гаргах, шүүхэд өгөх ямар ч эрх зүйн үндэслэл харагдахгүй байна. Бусад хуульчид ч ингэж зөвлөнө. Тиймээс танд санаа зовох юм алга. Аз жаргалтайгаар ирээдүйн амьдралаа үргэлжлүүлээрэй. амжилт

  9. Болороо says:

    Хэдийгээр нэг талын байр суурь ч гэлээ надад үнэний ортой санагдлаа. Та надтай холбогдож болно шүү. Чадахаараа хуулийн зөвлөгөө өгье. Boogii_dframe@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.