АРХИ УУХ ЭРДЭМ

  1. Цэмбэгэр уугчид Уух тусмаа уруул нь туяараал нүүр нь гялалзаал явчхана. Яаж уусан ч хувцас хунар нь балиартана гэж байхгүй. Хүүхэн шуухан харчих юм бол тоосоо гөвөөл хялгасаа түүгээ л наачина. Хүн харахад архи уугаагүй мэт жээнтэлмээн төрхтэй, гэмгүй царай гаргачаал уугаал байна. Даана гэж ёроолгүй сав. Маргааш нь их уусныхаа хэрээр шартаад босноо гэж гонж.
  2. Сампирч уугчид. Ганц уугаал хуруу хумс сахал үс нь гозойчхоно. Нүд нь улайгаал үзлийн царайтай болно. Ууж эхэлж байж л одоо очлоо гээл эхнэртэйгээ яриад байх.
    Сүүлдээ зориг ороод эхнэртэйгээ муудалцаад утсаа таслаал Малайзын онгоц лугаа лакаатраас алга болчхоно. Хонуут өнжүүт уусны дараа үзлийн амьтан энэ тэндээс гарч ирнэ. Хэдэн өдөр эхнэрийн үгээр гэр орноо цэмцийлгээл дуулгавартай нь аргагүй амьдранадаа хөөрхий.
  3. Уриалж, холгож уугчид. Бусдыгаа уриалан дуудаж архи уух дур хүсэл, хуял тачаалыг нь бадраахдаа онцгой авъяастай. За хэнд хэдэн төгрөг байна гээл автуусны кондуухтар шиг билет таслаал явчина. Хүмүүсээс мөнгө хурааж байхдаа цаана нь хэдэн төгрөг үлдэж байгаа энэ тэрийг бол гаргаахгүй. Архи дуусах дөхөөд ирэнгүүт “хөөшөө одоо яахын бэ манайхаан ингээд больчхымуу, Баяраа чамд хорь үлдээ биздээ гээл гачаалдаад эхлэнэ.
  4. Ойрд уугаагүй уугчид
    Архи задлахаар дургүй байгаа мэт царай гаргаж ойрд архи уугаагүйгээ гайхаал явчхана. Мань ёстой уулгүй тэд хонолоошдээ ер нь уухгүй байсан нь дээр юм байна гээл эхлэнэ.Эхний гурван хундага татсаны даар бол тэгээл бөмбөр нүдчихнэ. Ойрд уусангүй өнөөдөр уунаа ухааны юм яриал.
  5. Өвчин тоочиж уугчид
    Архи уухаар л үхгээд байдаг тухайгаа ярьна. Ийм ч өвчих туссан, тийм ч өвчин туссан тул архи уух хоритой гээл эхэлнэ. Архи ууж байгаад харвацан, үхцэн хүний тухай яриал уугаал байвал хэзээ мөдгүй үхэж мэдхээр өвчтэй байгаа тухайгаа ярьна. Тэгсэн хэрнээ уусаар л байдаг.
  6. Найр наадмаар уугчид.
    Баяр ёслолын жижиг томыг голж шилнэ гэж байхгүй яс тэмдэглэнэ. Ямар нэгэн тэмдэглэлт өдөр бүрийг даган хөөрч байдаг хүмүүс. Эхнэрийн төрсөн өдөр, маартын найман, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хаа хамаагүй хүний төрсөн өдөр гээл тэмдэглэж өгнө.
  7. Ажил бүтээж уугчид.
    Хөгшин нь ажил хөөцөлдөж байна, бөөн мөнгө олоод ирэнэ гээл эхнэрээ хошгоруулчаал таних,танихгүй мэдэх мэдэхгүй хүмүүстээ нааж өгнө. Жинхэнэ том зарлагатай ууна. Тэнд хоолонд орж байна, тийм даргыг найрч байна гээл хэдэн өдөр дамнаал уучхана. Боль моль гэхээр “та нарын төлөө уужийна би”, “амьдрахын төлөө ууж өөрийгөө золиосолж байна би гээл эхнэртээ томроостой.
  8. Хөөрч уугчид.
    Найз нөхдөө харах олон хүн хархаараа шууд уух сэрэл хүсэл нь бадран асна. Уулзсаных яаж зүгээр байхуу гээл эхлэнэ. Нэг эхэлчүүл тэгээл дуусаа. Хүн амьтан даагаал, нэмж найз нөхдөө дуудаал жинхэнэ хавтгай найр эхлүүлнэ. Би уужийна, чи хаа байна хүрээд ир гээл. Очиж явахад л ойр ойрхон залгаал хурдлаачээ яасан бэ чи иржаагаа муу, яг хаа явна гээл үл итгэх маягтай асууна. Замаараа ганц юм авхаа мартав гэцээн бас.
  9. Хүнд шатны устгаж, сэтгэж уугчид
    Эдгээр уугчид бол архийг хаа таарсан газар нь устгах уриатай хэсэг бүлэг нөхөд. Гэртээ архи тэсгээнэ гэж байхгүй. Эхнэрийнхээ нуусан ганц шил юмыг олохдоо зөн билгийн тулаан цаашаа зүгээр. Гол онцлог нь архи уудгаа шууд хүлээн зөвшөөрнө. Би архичин хөөн та нар намайг яахын гэсэн уриатай. Тав арван төгрөг олдвол дуустал нь ууж байж сална. Ганц нэг юм босгохдоо тулвал “хар ухаан” нь сангийн сайд Чойжоо цаашаа.
  10. Эзгүйчилж уугчид.
    Эхнэр нь эзгүй байгаа найз нөхөд дээрээ очоод гэр оронд нь жинхэнэ хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулна. Яг л гэртээ байгаа мэт аяглаж айлын хөргөгч савыг ухаж төнхөөл ууж идээл явж өгнө. Орой тийшээ эхнэрийг нь ирэхээс өмнө согтуу нөхөр ундуй сундуй гэр оронтой нь үлдээчээд ор мөргүй арилаад өгнө.
  11. Матаж уугчид. Хамаг юмыг эхлүүлж уужаагаал гэнэт алга болчхоно. Гэртээ харьцан эхнэртээ “гөхшин чинь эрийн сайндаал архийг хаяж ирлээ, тэр Шагж эднуус ёстой юм үзүүгүй мэт уугаад үлдлээ” гээл маниусаа хийгээл өөрөө тодроод наачихна.
  12. Цаг агаарыг даган баяс уугчид
    Гадаа хийтэн байна ээ гээл эхлэнэ. Бороо, цас орох, салхи шуурга шуурах зэрэг байгалийн үзэгдэл болонгуут сэтгэл нь гэгэлзээл уучхана.
  13. Тарвага боодог тойрч уугчид.
    Эхнэртээ тарвага идхээр явлаа гээл хэд гурваараа нийлээл салхинд гарч байгаан. Тэгээл өнөөхөө хуйхалж шарах хоорондоо тэрийгээ тойроол уугаал байна уугаал байна. Тавага болохын алдад ихэнх нь согтчихсон тул ганц нэг огтлоол болоо. Тарвага идэх үндсэн зорилго нь архи уултаар солигдоно. Орой эхнэртэй жаахан хуйх энэ тэр барьж ирээд тал засахаа андахгүй сайн мэднэ.
  14. Шалтаг тоочиж уугчид.
    Эхнэртээ байцаалт өгөхдөө үй олон шалтаг тоочино. Гү тэгээд яах аргагүй л юм боллоо. Харин ч би бага уусан гээл. Гарцаагүй уулцахаар хүн амьтантай таарлаа гээл. Шууд үнэнээ хэлчих юман дээр баахан юм зохиож яриал явчина. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл зохиож яриахдаа кино цаашаа зүгээр. Сүүлдээ худлаа хэлсэн нь баригдаал тэрэндээ ороогдоод, орооцолдоод бөөн юм болно.

Иймэрхүү төрлийн уугчид байна даа. Өвөлд ч тэгээд ганц тасраал орой болчихдог тул харьцангуй бага уудаг юм бол…

2 Comments

  1. baagii says:

    еее Хэрэв ганцаараа орой бүр 200 ууж байгаа бол архины донтолтын 2-р үедээ орсон байна…. ганцаараа архи уух үзэгдэл Донгийн шинж шүү

  2. 🥃 says:

    Gantdaara uudag oroi bolgon 200

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.