Ганц бие хүний секс

Зарим хүмүүс гар хангалга хийх нь гаж донтой нэгний хийдэг үйл хэмээн үздэг. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээллээс үзвэл аль ч хүйсийн хүний нөхөн үржихүйн хөгжил хэвийн явагдаж буйг илэрхийлэх ба сексийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг гэж байна.

www.lovelytoys.mn

Мастурбаци буюу гар хангалга гэдэг нь өөрөө өөртэйгөө хурьцал үйлдэж, сексээс гайхалтай таашаал авахыг хэлнэ хэмээн тодорхойлсон нь байх юм.

Ганц бие хүмүүс физиологийн хэрэгцээгээ хангах буюу хэрэглэх талаас нь хийдэг бол хосууд хайрын тоглоом, сексийн харилцаагаа сэргээх зорилгоор хэрэглэж болох юм.

Эртний египетэд “бүхнийг бүтээгч Атум хаан” гар хангалга хийж орь дуу тавих агшиндаа орчлон ертөнцийг бий болгосон гэж итгэдэг байсан бөгөөд бурхдын үйлдсэн гар хангалга хамаг сайхныг бүтээдэг хэмээн сүсэглэдэг байжээ.

Жил бүрийн 5 сарыг “гар хангалга”-ын сар хэмээн нэрийддэг бөгөөд олон үйл ажиллагаа зохиогддог үүнээс олсон орлогыг ХДХВ/ДОХ- той тэмцэх үйлст хандивлан жирэмслэлтгүй бэлгийн амьдралаас таашаал авахыг хүсвэл гар хангалга хийхийг уриалдаг байна.

Эрүүл хүн гар хангалга хийдэг

Гар хангалга хийдэг тухайгаа ихэнхи хүмүүс нууцалдаг. Угаас секс хэмээх гэр бүлийн ариун нандин зүйл нь хувь хүний нууц харилцаа билээ. Үүнийг хийх нь эрүүл мэнд хувь хүний сэрэл мэдрэмжийн цэгийг олж илрүүлж, сексээс илүү их таашаал авах боломжийг бий болгодог.

Бүсгүйчүүд сарын тэмдгийн хэвлий болон нурууны өвдөлтийг намжааж, цусан хангамжийг сайжруулах сайн талтай гэнэ шүү. Түүнчлэн гэр хангалга нь стрессээс ангижруулж, сайхан амарч унтахад сайн нөлөөтэй аж.

Сексийн чадвар

Эрдэмтдийн үзэж байгаагаар бүхий л насныхан аль ч хүйсийн хүмүүс өсвөр наснаасаа эхлэн гар хангалгыг амьдралдаа хэрэглэсээр байдаг хэмээн үзжээ. Гэхдээ мэдээж бүх хүн хамрагдахгүй.

Орон орнуудын хийсээр судалгааны үр дүнгээс үзэхэд эрчүүдийн 70-90 хувь, эмэгтэйчүүдийн 30-80 хувь өдөрт заавал мастурбаци хийдэг байна.

Өсвөр насанд хүүхдүүд эрэгтэй 14 наснаас, охид 15 наснаас дурлалын энэ тоглоомд уруу татагдаж эхэлдэг байна. Гэр бүлтэй хүмүүс маш бага хийдэг. Гэхдээ сексийн амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүс хийдэг хэмээн үздэг.

Барууны зарим оронд энэ тал дээр бие биедээ хийж өгөх тохиолдол цөөнгүй байдаг. Гар хангалгыг орон оронд өөрөөр хүлээж авдаг ба энэ тухай хуультай улс орон бас бий. Тухайлбал, Индонезид гар хангалга хийхийг хуулиар хатуу хориглодог байна.

Дээд зэргийн сексийн таашаал

Гар хангалга нь ихэнхи хүмүүст дээд зэргийн таашаал өгөөд зогсохгүй сайн талтай хэмээн үздэг бол муу тал гэж бас бий.

Гар хангалгыг байнга хийдэг хүмүүс нь хамтрагчтайгаа секс хийхэд түүнээсээ таашаал авч чаддаггүй. Тиймээс мастурбацийн хэм хэмжээг бодлоготой барих ёстой.

Гар хангалга хийхэд зориулагдсан тусгай тос байдаг бөгөөд энэ нь цэвэр цэмцгэр байдлыг сахихаас гадна мартагдашгүй мэдрэмж, таашаал өгөх зорилготой. Энэ нь сексийн амьдралыг улам сонирхолтой, аз жаргалтай болгож өгдөг аж.

1 Comment

  1. Ganx ctr says:

    Элдэв өвчингүй (бзхө, тэмбүү дох, ) охин бвал face : Ganx ctr гээд хаяг руу чат бичээрэй! цэвэрхн царайлаг залуу бна. Итгэл даана. Нууц харилцаа!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.