Бүсгүйчүүдийн биднээс нуудаг 6 бохир зүйлс

Бүсгүй чинь чамд зүрхээ бас биеэ өгсөн ч тэр цээжиндээ өөрийн зарим нууцаа хадгалсаар байдаг. Юуны өмнө тэдний нууцруу нэвтрэхийн өмнө түүндээ хэр итгэдэг билээ гэж бодоод үзээрэй. Зарим нууц нууцаараа байвал илүү амар амгалан байж мэдэх юм.

Аманд уусдаг Солонгос ялтсан виагра

1. Түүний сексийн өнгөрсөн явдал нууцлаг
Түүний өмнөх хамтрагчид сексийн чадвар дээр чамаас илүү эсвэл доогуур байж мэднэ. “Түүний хувьд чамайг өөрийг нь шүүхээс их айдаг – магадгүй чи тэгэх байх”. Тэдний өмнөх харилцаанд хичнээн эрчүүд түүнийг амталсан талаарх тоо заримдаа маш их сонирхолтой санагдана. Гэвч энэ тоо та хоёрын одоогийн харилцаанд чухал биш гэдэгт найдаж байна. Хэрэв та 2 одоогийн харилцаандаа сэтгэл хангалуун байдаг бол энэ тоог ил гаргасан ч онцын сонин зүйл гарахгүй.

2. Тэр дампууралд живж байна
Өдийг хүртэл дампууралд өртөж байгаагүй хүн цөөн биз. Гэхдээ бүсгүй чинь амьдралынхаа доод цэгийг нуух үзэгдэл нь тэр үүнээсээ ичих эсвэл өөрийгөө буруутай гэдэг мэдрэмжийг авахаас айсантай холбоотой. Гэр бүл болон харилцааг судлаачдын үзсэнээр салалтын зонхилох шалтгаануудын нэг бол санхүүгийн асуудал юм. Хэрэв та хоёр хамтдаа урт замыг туулахаар төлөвлөж байгаа бол энэ нууцыг эртхэн нээж хамтдаа шийдэлд хүрэх нь маш чухал.

Үүнийг илрүүлэхэд тийм ч хэцүү биш. Түүнтэй хамт дэлгүүр хэс эсвэл түүний сүүлийн санхүүгийн балансыг харахад хангалттай. Харин түүнээс энэ талаар нь асуух биш зүгээр л энэ асуудлыг өөрөөр нь яриулж хамт шийдвэрлэх арга замыг ярилцах хэрэгтэй.

3. Бүсгүй чинь эксийнхээ facebook-г нууцаар үзэх
“Хуучин найз залуугийнхаа амьдралыг сонирхох нь одоогийн харилцаанд төгсгөлийн цэг тавьж байна гэсэн үг. /ямар нэгэн онцгой шалтгаангүй бол/” гэж гэр бүл судлаач хэлсэн байна. Энэ нь тэр одоогийн харилцаандаа сэтгэл хангалуун биш бөгөөд өмнөх харилцаагаа хүсэмжилж байгаа хэрэг. Чиний хийх ёстой зүйл бол хэрүүл биш зүгээр л өмнөх харилцаа нь ямар байсан одоогийн харицаа нь юундаа асуудалтай байгааг ярилцах хэрэгтэй.

4. Тэр вибратор байнга ашигладаг уу
Одоогийн нийгэмд бол та ганц эхнэртэй байх ёстой, харин энэ нь бүсгүйд чинь тийм ч сонин биш зүгээр л тэр ганцаараа байхдаа үүнийг хэрэглэх дуртай. Бүсгүйчүүд хамтрагчид нь үүнийг мэдсэнээр түүний сэтгэлийг “орондоо муу байдаг, таашаал өгч чаддаггүй” гэсэн зүйлээр санааг нь зовоохыг хүсдэггүй. Гэвч үнэн хэрэгтээ тэр өөрийн тухайн цэгээс таашаал авах дуртай, чинийхээс биш. Чиний хувьд түүний вибратор болон түүний хооронд юу болдгийг яриулах гэж оролдох хэрэггүй. Харин түүнээс өөрийнхөө урд үүнийг хийхийг асууж болох юм. Ингэснээр та тэр үйл явцаас суралцаж илүү дээр таашаалыг өгөх аргад суралцаж болно.

5. Бүсгүй чинь үргэлж төгс харагддаггүй
Тэр үргэлж өөрийн өөтэй болон онцгүй хэсгийг дарж илүү онцгой хэсгийг чамд харуулах, хамгийн хөөрхөн дүр төрхөөрөө чиний ой тоонд буухыг хүсдэг.

Судлаачдын үзэж байгаагаар “эмэгтэйчүүд чиний таашаасан таалсан байдлаас сэтгэл ханамж авдаг” гэсэн байна. Тиймээс түүнийхээ байдгаараа гангалж гоёсон төрхийг хараад шууд л магтаалын үгийг урсгах хэрэгтэй. Хэрэв чамд илүү байгалиараа, ямар нэгэн чимэггүй байх таалагддаг бол түүндээ хэлээд үзэх хэрэгтэй. Түүнд унаган төрхөөрөө байх нь хичнээн гайхалтай байдгийг ойлгуулж хэлэх нь зүйтэй.

6. Түүнд илүү дээр секс хийх санаа байдаг
Энэ бол цэвэр бие махбодын асуудал. Сексийн ямар хэсэг нь өмнөхөөс үүдсэн дадал зуршил болохыг мэдэхийг хүсэх хэрэггүй. Гэхдээ тэр илүү дээр сексийн таашаал авах зүйлсийг нуусаар байвал та хоёрын сексийн таашаал дур хүсэл аажмаар устаж үгүй болно. Өөрөөр хэлвэл нэг л мэдэхэд хөрсөн харилцаанд орох болно гэж гэр бүл судлаачид зөвлөсөн байна.

Судалгаагаар Хосууд хамт байгаагаасаа илүү сексийн харилцаанаасаа 65% илүү сэтгэл ханамжийг авдгийг нотолсон байдаг. Ийм тохиолдолд чиний хийх зүйл бол зүгээр л үүнийг хийхэд илүү сайн таашаалтай арга замыг түүнээс асууж харилцан ярилцах хэрэгтэй.

Нууц гэдэг зүйлийг мэдэхээс нааш санаа амрахгүй байх явдал элбэг. Таны хувьд найз бүсгүйнхээ ямар нууцыг мэдэхийг их хүсдэг вэ? Бид таны санал бодлыг сонсохдоо таатай байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.