Хэдий хэмжээний сексийг их секс гэх вэ?

Энд шидэт тоо гэж байхгүй. Гэвч хэрэв та дотроо нэгийг бодож байгаа бол энэ магадгүй унтлагын өрөөний уйтгар гунигийг үргээж болох юм.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

Ямар нэгэн зүйлд зарцуулсан мөнгөнөөсөө эсвэл их хэмжээгээр идсэн хоолноосоо сэтгэл ханамж авч болох ч энэ арга орон дотор үйлчлэхгүй. Хэт их секс нь таныг аз жаргалтай болгож чадахгүйг Карнеги Меллон их сургуулиас явуулсан судалгааны тайланд дурджээ.

Судалгаанд хамгийн багадаа сардаа нэг удаа секс хийдэг, долоо хоногт 3-с дээш секс хийдэггүй завгүй гэрлэсэн хосуудыг хоёр бүлэг болгон оролцуулсан байна. Зарим хосуудыг хуучин хэвшилээ хадгалж сексийн тоогоо хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсжээ.

Судалгаа эхэлснээс 3 сарын дараа сексийн тоогоо нэмэгдүүлсэн хосуудын сексийн хүсэл сонирхол буурсан байв. Ийм мэдрэмж төрж байгаа шалтгаан нь: Судалгаанд оролцогчдын хэлснээр сексийн тоог нэмэгдүүлсэн нь ихээр сэтгэл татахаа болиход хүргэсэн байна. Шинэ сексийн хэв маягийг бий болгосноос хойш хосууд шахалтанд автаж хөгжилтэй байдал нь алга болсон хэмээн судалгааг хамтран зохиогч Георг Ловэнштэйн тайлбарлажээ.

Магадгүй та судалгаанд оролцогчид шиг хувь хэмжээ тогтоохгүй байж болох юм. Гэвч сексийг илүү халуухан болгохын тулд шинэ зүйл турших боломж байгаа.

Бэлгийн амьдралын давтамж нь чиний хүсэл таашаал болон сэтгэл ханамжтай хамааралгүй гэж бодох нь алдаа юм хэмээн Эрчүүдийн Сексийн эрүүл мэндийн профессор Гербеник хэлж байна.

Хэрэв та болон таны хамтрагч ойр ойрхон секс хийхийг зэрэг хүсдэг бол асуудал биш. Мэдээж та энэ байдлыг хадгалж болно. Хэрэв таны шидэт тоо найзынхаас чинь бага бөгөөд үргэлжлэх хугацаа нь адил байсан ч үүнд санаа зовох хэрэггүй.

Сексийн амьдралдаа шинэ босго тогтоо, тоог мартаж чанарыг анхаарах хэрэгтэй. Секс Эрүүл мэндийн профессор хэлэхдээ ер бусын сексийн гол түлхүүр бол холбоо тогтоох гэжээ.

Хамтрагчтайгаа нээлттэй бай. Хостойгоо порно одоос илүү хүн шиг харьц. Лаа асааж, ванн юмуу шүршүүрт цуг орох, романтик хөгжим тоглуулж эсвэл тоглож халуухан уур амьсгалыг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.