Өөр ямар ч арга байхгүй…

Сайн уу? Би хөдөө нутагт нам чимээгүйхэнээр малаа маллаад амьдарч байгаа 30 дөхсөн ганц бие залуу байна. Манай сум хотоос их алслагдсан жижигхэн захын сум. Эндэхийн бараг бүх залуус хүүхнүүд хот явцгаагаад голдуу эрчүүд л малаа маллаад хоцорсон доо. Монголд хүйсийн ялгаа гарч эрчүүд цөөрсөн гэдэг нь манай суманд л лав эсрэгээрээ хүүхнүүдгүй боллоо дог. Хэдэн эхнэргүй үе тэнгийн эрчүүд нэгнээ өвдөх, хот хүрээ явж ирэх зэрэгт малыг нь харж өгч тусална. Бүгд л зовлон нэгтэй болохоор аргагүй.

Нэг удаа малын цус холдуулах сайн бух худалдаж авахаар гурвуулаа гарваа. Бид Ташкентаар дамжиж Туркменистаны Ашхабад хотод ирсэн юм. Эндээс Ираны Айршир үүлдэрийн таван бух худалдаж авч ачлаа. Эндээс л хямдаар сайн үүлдэрийн мал авч болдог юм байна. Нэг найз маань орос хэлэнд сайн. Гэвч дундад азийнхан оросоор бараг ярихаа больжээ. Ирэх замдаа малчин айлд 2 хонож замын бэлтгэл хийлээ. Харин би тэр айлын өтгөн хөмсөг нь нийлсэн тас хар нүдтэй охиныг хараад л татагдаж орхилоо. Үг сольж амжаа ч үгүй байж шөнө нь сэмхэн мөлхөөд орж байна.

Харин ч халуун дотнохон тосоод авлаа тэр минь. Маргааш нь амандаа орсон шар тосоо алдахгүй гэж шууд л Монголд надтай цуг амьдрах уу л гэсэн. Инээгээд тэгнэ гэхэд нь би ч золтой дэвхэрсэнгүй. Зун Монголын баяр дуусахаар ирж авна шүү гээд хүлээж байх амыг нь аваад ирсэн. Нөгөөдөр би 4 найзийнхаа хамт гарна. Нэгд замчилж тэдэнд малын зах хүргэж өгөх, 2-т эхнэр болох түүнийгээ авчирах. Нэгэнт л эмэгтэй хүнгүй хөдөө нутгийн бидэнд эхнэр болох хүн олдоно гэдэг том завшаан.

Найзууд маань ч хэрэв эхнэр олдохгүй бол тэндээс эхнэр авна гэсэн бодолтой байгаа. Бид 30 хүрсэн шүү дээ. Хатаж харангасаж үхлээ шдээ. Харийн эхнэр авж үрийн зулай үнэрлэж айл гэрийн хоёр баганаа гүйцээхгүй бол Монгол хүүхнүүд энэ нутгаас олдохоосоо өнгөрсөн. Харин зориод ирсэн ханиа амьнаасаа илүү хайрлаж чадна гэдгээ би сайн мэдэж байна. Эцсийн эцэст тэд Монголын бэрүүд болж бид өрх гэрийн эзэд болж эзэнгүй болохоо шахаж байгаа төрсөн нутагтаа энх тунх амьдарна. Өөр ямар ч арга байхгүй…

8 Comments

  1. baagii says:

    ккк Үнэн бол ч гоё царайлаг хүү охин төрнө дөө Амжилт хүсье

  2. ganmygmar says:

    хөдөө суманд мал маллаж байгаа залуу ингээд секс мн ээр ороод захидал бичээд суухуу даа хахахаха. аягүй бол ийм сайт байдаг гэдэгийг ч мэдэх аргагүй. жинхэнэ зохиол гэдэг чинь л энэ байна даа хахаха

  3. hehe says:

    unen bol sn bna inged nutagtaa bai, hotod irj busdad gai bolj bhas ene zuv shu

  4. Dickhead says:

    Dream on

  5. эр хүн says:

    Хүүе.Манай Ховд Баянөлгийн мянгат малчид бүгд дундад ази явж эцэг мал авдаг юм байлээ шүү дээ.Зүгээр энгийн үзэгдэл.Хуц ухна авна гээд зүгээр кантер машин унаад явчих юм байналээ.Энгийн үзэгдэл.

  6. Иргэн Эр says:

    Unen bol mash sain bn

  7. Batbold says:

    Пэээ яасан ч боловрол ухаан нь туйлдааа хүрсэн малчин бэ дэээ ? Хаа бсан Иран Туркменстан тгд бүүр хүүхэн …. бүлт шаагааагүй биз … базарваан гэж

  8. amjilt says:

    Amjilt. amjilt. amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.