“МАРТЫН 8”-НЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 24 БАРИМТ

БАРИМТ 1

Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.

БАРИМТ 2

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.

БАРИМТ 3

Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна.
БАРИМТ 4Ийнхүү 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
БАРИМТ 5Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 114 дахь жилийн ой тохиож байна.

БАРИМТ 6

Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекстан, Хятад зэрэг улс орон албан энэ өдрийг тэмдэглэдэг аж.

БАРИМТ 7

Итал улсад 1946 оноос хойш Мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.

БАРИМТ 8

НҮБ 1975 оныг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”-ээр зарлаж байжээ.

БАРИМТ 9

Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилжээ.

БАРИМТ 10

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны уулзалтад нэг сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.
БАРИМТ 112010 онд манай улсад хүчингийн гэмт хэргийн 129 тохиолдол бүртгэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг аж.

БАРИМТ 12

Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Орос Улсын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны хоёрдугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэж байжээ.

БАРИМТ 13

1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

БАРИМТ 14

Монгол улс эмэгтэйчүүд энэ өдрийг 56 дахь жилдээ тэмдэглэж байна.

БАРИМТ 15

Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй.

БАРИМТ 16

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай.

БАРИМТ 17

Дэлхийн 20 гаруй орон энэ өдөр албан ёсны амралтын өдөр болгодог аж.

БАРИМТ 18

Хятад улсад энэ өдөр эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр зорьдог тул бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ.

БАРИМТ 19

Их Британид ч мөн адилаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна. “Ээжийн ням” гараг хэмээн тэр өдрийг нэрлэдэг аж.

БАРИМТ 20

Тайландад энэ баяр нь Хатан хаан Sirikit Kitiyakara-н төрсөн өдөр болгон наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм байна. Туркменстанд Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглож байжээ.

БАРИМТ 21

Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж иржээ.

БАРИМТ 22

Жил бүрийн энэ өдөр дэлхийн улс орон хамгийн эрэлттэй байдаг зүйл нь цэцэг, дарс, ил захидал гэнэ.

БАРИМТ 23

Харин манай улсын хувьд БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 08-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ.

БАРИМТ 24

Монгол Улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болсон бөгөөд бүх нийтээр амардаг уламжлалтай. Иймд Монголынхоо нийт эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.