Төмсөгний дайврын уйланхай

Эр бэлгийн эсийг төмсөгнөөс дамжуулах суваг байх ба үүнийг төмсөгний дайвар гэнэ. Төмсөгний дайвар хэсэгт заримдаа тэмтрэгдэхүйц уйланхай үүсдэг бөгөөд бага насны хүүхдэд ихэнхдээ энгийн тунгалаг шингэн агуулсан байдаг бол насанд хүрсэн хүмүүст дайвар хэсгийн уйланхай нь эр бэлгийн эс агуулсан байдаг (Сперматоцеле). Дайвар хэсэгт үүссэн уйланхай нь ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг бөгөөд үр тогтоох чадварт нөлөөлдөггүй.

Зарим тохиолдолд доорх шинж тэмдэгүүд илэрч болно:

  1. Хуйхнаг орчимд бага зэргийн өвдөлт илрэх
  2. Хуйхнаг хүнд оргих мэдрэмж төрөх
  3. Төмсөг тэмтрэхэд эмзэглэлтэй байх
  4. Төмсөг хавдсан мэт мэдрэмж төрөх
  5. Хэрвээ уйланхай хэмжээгээрээ томорсон тохиолдолд цавь орчмоор өвдөх,өвдөлт ар нуруу хэсэгрүү дамжиж болно.

Оношлогоонд төмсөгний дайвар хэсгийг тэмтрэх болон Эхо шинжилгээ хийлгэх ач холбогдолтой байдаг.Төмсөгний дайврын уйланхай нь хэмжээгээр жижиг тохиолдолд 6 сар тутамд төмсөгний ЭХО хийж ажиглах шаардлагатай. Харин өвчин орох, хавдах, хэмжээ нь томрох зэрэг тохиолдолд эмчид хандах шаардлагатай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.