Өнөөдөр Болороогийн маань төрсөн өдөр…

Манай байранд нэг охин байдаг байсан юм. Болороо гэдэг нэртэй. Жоохон бор царайтай охин. Хамаатан саданд нь ирлийз хүн байсан байж магадгүй. Тэр охиныг би маш их хардаг байсан юм. Ирлийздүү царайтай болохоор аягүй содон харагддаг. Надад лав маш их таалагддаг байсан. Гэхдээ дөнгөж өсвөр насны хүүхэд яаж л охин найрч чадахав. Тэгсгээд л үе үе тоглодог байсан. Ер нь манай байрныхан орой болохоор гадаа кино таалцаад эсвэл кино яриад сууцгаачихдаг байж билээ. Их л гоё дурсамжтай үе. Тэрнийг байх өдөр надад аягүй гоё байдаг байсан.

За тэгээд хажууд нь сууж барьвал ёстой чих улаагаад л ирдэг. Би ч тэгээд аяндаа жоохон өддөг болчихсон л доо. Гар марнаас нь барина. Гарнаас нь барингуут ичингүйрээд л гараа татаад авчихна. Гэхдээ надад бас дургүй биш. Юм хум гэрээсээ гаргаж ирэхээрээ заавал надад өгдөг байлаа. Тэр бас нэг дүүтэй. Тэрнийгээ их гадаа авч тоглодог. Би тэр дүүг нь хөтлөөл тоглож бариад л. Тэгсэн чинь нэг Оогий гээд охин байна. Аймаар царай муутай. Хорон санаатай. Тэр надад сайн байсан болж таарав. Би тэрэнд аягүй дургүй байдаг байсан. Ах дүү нар нь гэж хэдэн золбин хулигаанууд архи нтр ууна. Өөрөө ч аягүй муухайн охин байдаг байсан.

Тэр тэгсэн чинь над руу захиа бичээд эхлэв. Нэг өдөр гэртээ орох гэсэн чинь хаалганы завсар захиа хийчихсэн. Уншаад үзсэн чинь Оогийгоос. Хайртай шүү чамдаа энэ тэр гээд солиорч өгдөг юм. Эхний өдөр нь би яагаачгүй. Шууд л захиаг нь шатаачихсан. Хэд хоногийн дараа ахиад захиа хийчихсэн байна. Би бүр дургүй хүрч байсан. Уншсан чинь чиний Болоороотой маяглаад байгаа чинь огт таалагдахгүй байна. Наадах чинь муухай ирлийз. Чи чинь монгол хүн биз дээ юу юу гээд солиорчихсон.

Тэгэхээр нь би зөрүүлээд захиа бичээд яг өөрт нь гардуулж өгсөн. Миний хувийн хэрэгт битгий оролц би чамд сайн биш баяртай гээд биччихсэн. Тэгсэн чинь уйлсан юм байх аа. Тэр ёстой муухай охин байсан. Хэд хоногийн дараа нээх муухай юм олж сонсдог юм. Нөгөө Болороог манай байрны хэдэн ах нар дээвэр дээр аваачиж цуварсан гэдэг яриа сонсогддог юм даа. Би тэр үед бараг цуврах гэж юу байдаг талаар ч сайн төсөөлөлгүй байсан. Тэгсэн чинь тэр яриа нь ёстой дорхноо тархаад нөгөө Болороог чинь хүмүүс шоглоод эхлэдэг юм. Тэр аймаар өрөвдөлтэй юм болсон. Гэнэт эмэгтэй найзууд нь жийж бариад л эрэгтэй хүүхдүүд хүртэл дооглож бариад. Тэрнээс болоод Болороо бараг гадаа гарахаа байчихсан.

Хүүхдүүд хүртэл зайгаа барьдаг болоод аймар хэцүү байдалд орсон юм билээ. 9 сард тэднийх гэр нь нүүгээд явчихсан. Ингээд л миний анхны гүн шохоорхол дуусгавал болсон доо. Хүүхэд байсан болохоор би эхний хэсэгтээ санаж уйлдаг байлаа. Тэр үед ямар одоогийнх шиг соошл байх биш. Нүүгээл ор сураггүй алга болсон. Тэгээд хэдэн сар болоод бараг Болороогоо мартсан даа. Тэгээд оюутан болоод МУИС 2 дугаар байран дээр ангийнхаа хүүхэдтэй хичээл хийгээд сууж байсан чинь ёстой санаандгүй юм болсон. Болороо явж байдаг юм. Би эхлээд таниагүй. Нэг л харсан царай хэн билээ гэж бодож байгаад дараа нь санадаг юм байна. Онцгой царайтай яг хэвээрээ. Бүр хөөрхөн ч болсон юм шиг. За ямар ч байсан энд сурдаг юм шиг байна гэж бодоод өнгөрсөн.

Ахиад хэсэг тааралдаагүй. Нэг өдөр хэдэн анги нийлээд хичээл хийж байх үед тэрнийг ахиад харсан. Намайг харчихаад бас зог тусаад байсан. Хэн билээ гэж бодсон юм шиг байгаа юм. Би тэгээд яриа өдсөн л дөө. Өө чи нээрээ тэр байна шдээ тээ гээд л хэсэг ярилцаад өнгөрсөн. Нэг найз залуутай байсан. Би утсыг нь аваад л оройноос хойш түүн рүү мсж бичдэг болов. Ингээд л миний хайрын түүх ахиад эхлэсэн дээ. Тэр ч надад дуртай. Бид хоёр зөндөө ярьдаг болсон. Тэгэж байгаад түүнийг найз залуугаас нь салгаж дөнгөсөн шүү. Салсных нь дараанас бид хоёр үерхэж эхлэв. Удалгүй үнсэлцдэг болоод дараа нь анх удаа түүнтэйгээ унтаж үзсэн. 2 жил гарам үерхээд түүнд гэрлэх санал тавьж билээ. Тэр минь ч зөвшөөрөөд миний амьдралын хань болсон доо.

Одоо бид нар 3 хүүхэдтэй ёстой сайхан амьдарч байгаа. Би түүндээ маш их хайртай. Тэр минь ч надад маш их хайртай. Бид хоёрын дундаас хөөрхөн 3 хүү төрсөн. Түүндээ маш их баярлаж явдаг. Тэр зун муухай цуу яриа гаргасан хүн бол Оогий байсан юм билээ. Болороог минь хорлож надаас өшөөгөө авсан гэх юм уу даа. Тэр ч тэгээд олигтой яваагүй дээ. Удалгүй тэднийх байраа зараад хойшоо 7 буудал руу нүүсэн. Тэгээд нэг халтайсан хашааны охин л болсон байсан. Өнөөдөр Болороогийн маань төрсөн өдөр. Түүндээ сюрприз барихын тулд энэ захиаг бичиж сууна даа…

3 Comments

  1. Straight says:

    Yamar hoorhon tuuh unshchivaa

  2. sdsd says:

    Huurhun yum we, az jargal husey

  3. baagii says:

    сайхан түүх байна, амьдралд нь сайн сайхныг хүсье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.